Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

14 мега төслийг дуустал Л.Оюун-Эрдэнийг он удаан хаан залах юм уу?

2025-5-28
0
ЖИРГЭХ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын отгон байж мэдэх хуралдаан сая эхэллээ. Эндээс гарах улс төрийн хамгийн том шийдвэр бол өөрт нь итгэл үзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх эсэх юм. Уг нь МАН-ын VI Бага хурлаас АН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр албан ёсоор гарчихсан.

Хэрэв хамтарсан Засгийн газрыг задалбал өөрийн хүсэлтээр огцорно гэдгээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын гишүүддээ мэдэгдчихсэн байв. Гэвч үйл явцын өрнөл хэдхэн хоногийн дотор тэс ондоо зүг рүү чиглэчихлээ.

Өөрөө өргөдлөө өгнө гэсэн Л.Оюун-Эрдэнэ үгнээсээ буцаж, улс төрийн итгэл үзүүлэх эсэх тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр болж байх шиг байна. Мөн Бага хурлын шийдвэр гарсны маргаашаас л Л.Оюун-Эрдэнэ огцорвол 14 мега төсөл зогсоно гэсэн үгийг УИХ-д түүний хөтөлж оруулж ирсэн гишүүд ам уралдан ярих боллоо.

Нөхцөл байдал ийнхүү алга урвуулсан юм шиг өөрчлөгдөж буйд МАН-ын гишүүд ч гайхаш тасраад байгаа юм байна. Ам чангатайгаараа гайхагддаг Ардын намын Бага хурлын гишүүд цахим орчинд ил цагаан байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна. Хэрэв Бага хурлаас гарсан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол Л.Оюун-Эрдэнийг намын даргаас шууд чөлөөлөх асуудлыг босгож ирнэ гэдгийг эхнээсээ мэдэгджээ. Үнэхээр ч Г.Дамдинням гишүүний хэлсэнчлэн “Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах Бага хурлын тогтоол батлагдсан цагаас мөрдөгдөх ёстой. Манай намын дүрэм, уламжлал хэлбэрдэлтгүй хэрэгжиж ирсэн” гэдэг үнэн. Гэвч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өнгөн дээр олонхийн шийдвэр ямар ч утгагүй болж хувирлаа.

“Огцрох амархан” жагсаал хагас сар үргэлжилж, Бага хурлаас нь Засгийн газрыг нь задлах замаар өөрийг нь огцруулах шийдвэр гарчихаад байхад тэр тэс хөндлөн нүүдэл хийж эхлэв. Бэрхийн хүүгийн энэхүү улс төрийн нүүдэл ямар учиртай вэ? Нийгмийн ч, намын ч дэмжлэггүй болсноо тэр үнэхээр мэдрэхгүй байна гэж үү.

Эсвэл цөөн тооны тойрон хүрээлэгчид нь түүнийг энэ зам руу түлхээд байна уу. Ямар боловч маш утгагүй аргумент гаргаж Л.Оюун-Эрдэнийг авч үлдэх гэж зүтгэж буй нь л үнэн юм. Ерөнхий сайдын оюутан ахуйн найз, одоогийн УИХ-ын гишүүн Э.Болормаа “Ерөнхий сайдыг өргөдлөө өгөөд ороод ирвэл би огцруулахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэнээс харахад энэ бүхэн илхэн байна. Мөн Л.Оюун-Эрдэнийг огцруулбал 14 мега төсөл нуран унана, тиймээс огцруулахгүйгээр энэ төслүүдийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурь ч яг үнэндээ парламентын засаглалтай манай улсад ямар ч утгагүй хоосон тайлбар юм. Хэрэв үнэхээр нэгхэн хүнээс хамаардаг мега төсөл юм бол энэ төслүүд угаасаа хэрэгжихгүй гэдэг нь ойлгомжтой. Парламентын засаглалтай, дөрвөн жил тутамд сонгуулиар УИХ-аа шинэчлэн байгуулдаг манай улсад хэн ч энэ төслүүдийг дуустал дангаар засаглах боломжгүй.

Дараа дараагийн Ерөнхий сайд хүссэн ч, эс хүссэн ч сонгуулийн үр дүнд тодроод л явна. Эсвэл энэ 14 мега төслөө хэрэгжиж дуустал Л.Оюун-Эрдэнэ засаглах ёстой гэвэл түүнийг он удаан ХААН залахаас өөр сонголтгүй. Ердөө ганцхан V цахилгаан станц барих гэж Монгол Улс 20 гаруй жил шав тавиад явж байгаагаас үзвэл Л.Оюун-Эрдэнийн зарласан мега төсөл хэрэгжиж дуустал түүнээс удаан хугацаа зарцуулж таарах нь тодорхой юм.

Ер нь бол энэ бүхнээс харахад тойрон хүрээлэгчид нь түүнийг улс төрийн хувьд ийм утгагүй замаар алхуулж эхэллээ. Нам дотроо ч, намын гаднаа ч тэр өдөр ирэх тусам органик дэмжигчдээ алдаж байна. Хоосон пиар, явцгүй тайлбаруудаар аргацаах гэж оролдох тусам Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан хүмүүс холдож явж байгаа нь үнэн юм. Хэрэв түүнд УИХ итгэл үзүүлээд Ерөнхий сайдаар нь үлдээлээ ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаа тэр энэ хэдхэн хоногт алдаж гүйцлээ. Нийгэм төдийгүй МАН-ын Бага хурлын гишүүд ч түүнийг ил шулуун шүүмжилж байгаа нь үүний илэрхийлэл.

“Ардчилсан намыг Засгаас гаргая гэдэг шийдвэрт Бага хурлаараа хүрээд явсан чинь юун Засагт итгэл үзүүлэх мүзүүлэх болоод явчихав? Бага хурлын шийдвэрээ хэрэгжүүлдэггүй юм бол яах гэж хуралдуулсан юм. Ямар ч дүрэм, зарчим байхгүй зүгээр л хуйвалдаан, нам дамнасан эрх ашгаараа улс орныг удирдах гэсэн юм байхдаа. Сөрөг хүчингүй Ардчилал ч гэж ямар нохойн баас байхав. За Дарангуйлалд тавтай морил гэдэг билүү? Бидний өмнө их зодоон айсуй. Ямар увайгүй юм бэ?” гэхчлэн байр сууриа илэрхийлж буй нь үүний нотолгоо.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.161.34)
    Тонилцгоо христүүдээ
    2025 оны 05 сарын 30 | Хариулах
  • МОНГОЛ (66.181.190.195)
    ядаж бичиж буй зүйлийнхээ утга агуулгыг бодож байж нэрийг өгч сураач бичигч гуай, 14 Төсөл хэрэгжүүлсэн хүн ХААН болно гэж яадаг юм Ажил хийсэн хүн ХААН болно гэж яахыг хэлдэг юм
    2025 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.27.173)
    Гэхдээ сайн бодох хэрэгтэй юм байна тэр нууц мэдээллээр бол аюултай юм байна. Маш том эрсдэл Монголын ард түмэнд учруулж байж баян болно гэвэл түүн шиг худлаа юм байхгүй эх орон газар шороо минь байхад бид юугаарч дутахгүй.
    2025 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.168.34.219)
    zailaa chamtai chamgui MGL yavna
    2025 оны 05 сарын 28 | Хариулах
  • Буд (64.119.29.46)
    За энэ данх эртхэн зайлаа ч ингэж намаа гишүүддээ хүнд бдалд оруулаж байхаар эртхэн явсан дээр шүү дээ бага хурал нь шийдвэрээ аль эрт гаргасан дээр шүү дээ ардчилсан нам тоглолт хийгээд эхэллээ шүү
    2025 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (66.181.184.228)
    MCS-ийн Оджаргал, МАК-ийн Нямтайшир, Сү.Батболд, Голомтын Баясгалан нарын олигархиуд 3.5 сая жирийн монголчуудаас тонон дээрэмдэж авсан олон олон их наядын үнэтэй Ухаа худгийн нүүрсний орд, Гашуун сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны орд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордуудын хажууд хэдхэн саяын үнэтэй нэг бэлэгний цүнх, нэг бөгж, нэг машин юу юм вэ? Ухаант монголчууд минь сайтар ухаарагтун. Иймд монголчууд минь ээ, ард түмнээ бодсон Ерөнхий сайдтай биш, харин дээрэмчин, тонуулчин Оджаргал, Нямтайшир, Сү.Батболд, Баясгалан нартай эцсээ хүртэл хатуу тэмцэх хэрэгтэй.
    2025 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (66.181.184.228)
    Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг тонон дээрэмдэгч,ерөнхий сайд асан Сү.Батболд, МАК-ийн Нямтайшир, Голомтын Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
    2025 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    8 цаг 39 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 46 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 19 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 15 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    11 цаг 37 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК