Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Эрчим хүч-3 төсөл"-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

2025-5-28
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэн дэмжсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар захирамжийг үндэслэн Зээлийн хэлэлцээрт 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарын үсэг зураад байна.

Тус төсөл нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад туссан бөгөөд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй нийцэж байгаа болно.

Төслийн хүрээнд одоогийн Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөснөөр бүс нутгийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм гэлээ.

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээлийн хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил бөгөөд баталгаат овернайт санхүүжилтийн хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад, зээл авахгүйгээр үндэсний аж ахуйн нэгжүүд хамтраад юмуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ ажлыг гүйцэтгэх талаар судалж үзсэн үү хэмээн тодруулсан. Тэрбээр, говийн бүсэд томоохон төслүүд хэрэгжиж буйтай холбоотой цахилгаан, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Өмнөговь аймгийн баруун талын гурван сум Хятадаас цахилгаанаа авч байгаа. Тэр сумдад цахилгаан тасалж, хэрэглэгчдийг түвэгтэй байдалд оруулах үзэгдэл байнга шахам гарч байна. Тиймээс аймгийн төвөөс цахилгаан, эрчим хүч авахаар холбох санал тавьж байсан. Энэ асуудлыг ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтаар юм уу, зээлийн хөрөнгөөр шийдэх боломж бий юу гэж асуусан.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төслийн хүрээнд одоогийн Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөх юм. Энэ төсөл хэрэгжвэл дараагийн удаа Шандаас Цагаан суварга хүртэлх 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын хос шугам барих төлөвлөгөөг гаргасан бөгөөд эх үүсвэр нь тодорхой болж байгаа. Энэ шугам ашиглалтад орвол Монгол Улсын Засгийн газар төвийн эрчим хүчний системээсээ “Оюу толгой” төсөлд 1.3 тэрбум кВ.цаг эрчим хүч жил болгон нийлүүлэх гэрээг хийсэн байгаа. Түүнээс гадна говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний төслүүд олноор хэрэгжиж байгаа. Үүнийг төвийн бүс рүү дамжуулах бололцоо бий.

Хувийн компани эрчим хүчний төсөл рүү хөрөнгө оруулаад өөрийнхөө оруулсан хөрөнгөө ашигтай буцааж авах нөхцөл, тооцоолол гарахгүй байгаа учраас Засгийн газар цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжуудыг зээл авч хийхээс өөр аргагүй шийдэлд хүрсэн учраас энэ асуудлыг Төсвийн, Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор зөвшилцөөд өнөөдөр энэ асуудлыг хэлэлцүүлж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумд Хятадаас өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч авч байгаа. Төвийн бүсээс Гурвантэс сум руу хүргэхэд 1000 шахам км зайтай. Шугамын алдагдал өндөр учраас үр ашиггүй гэсэн тооцоо гарч байсан юм билээ. Харин Даланзадгадын 50мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орчихвол дээрх гурван сум руу цахилгаан дамжуулах агаарын шугам, холбогдох хуваарилах байгууламжуудыг барих бололцоотой. Холбогдох судалгааг хийж байгаа гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Төсөл хэрэгжсэнээр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий гэсэн 6 аймаг, 90 сумын цахилгаан хангамж, 100 гаруй уул уурхайн компани цахилгаан, эрчим хүчний найдвартай хангамжтай болох байна гэж ойлгосон. Чойроос Сайншанд хүрэх өндөр хүчдэлийн шугам баригдаж байна. Сайншандаас Замын-Үүд хүртэлх шугам хэзээ баригдах вэ хэмээн лавлав. Тэрбээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эрчимтэй явж буйг дурдаад, Эрдэнэбүрэнгээс Мянгад сум хүртэл, Мянгадаас Улиастайг хүртэлх шугамыг хэзээ барих вэ хэмээн асуусан.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Чойр-Сайншанд чиглэлд шугамын ажил хийгдэж байгаа. Сайншандаас Замын-Үүд хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл хийвэл хэрэглээ ямар хэмжээнд өсөх вэ гэдэг судалгааг хийж байгаа хэмээсэн. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил 2029 онд дуусч ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй явж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Хятад Улсын Эксим банкны санхүүжилтээр барьж байгаа. Эхний ээлжинд Эрдэнэбүрэн-Мянгад чиглэлд 220 кВ-ын хос дамжуулах агаарын шугамыг маш яаралтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих шаардлага үүссэн. Мянгад-Улиастай чиглэлд 400 гаруй километр урт агаарын шугам барихад 100 гаруй сая ам.долларын өртөгтэй болно. Энэ асуудлаар Азийн хөгжлийн банктай хэлэлцээр эхлүүлсэн ч жаахан саатаад байна гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг батлахыг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    8 цаг 29 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 36 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 9 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 5 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    11 цаг 27 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК