Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх, ажил олгогч, даатгуулагчид ээлтэй нөхцөл бүрдүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2025-6-04
0
ЖИРГЭХ

Хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхад үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхээр зорьж нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар боллоо.

Өргөн барьж буй хуулийн төсөлд мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагуудаас ирүүлсэн:

  • Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх
  • Хагас хуримтлалын тогтолцоонд шилжих
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулах
  • Ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсөнд дээд хязгаар тогтоох
  • Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон цалин хөлснөөс шимтгэлийг уян хатан ногдуулах
  • Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг бууруулах
  • Оюутан, залуучууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх
  • Оюутан сайн дураар даатгуулах гэрээ байгуулж,  ажилтай болсны дараа төлөх бодлого хэрэгжүүлэх
  • Сайн дураар даатгуулагчийн шимтгэл төлөх хугацааг уян хатан болгох (улирал, хагас жилээр)
  • Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх
  • Мега төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн НДШ-ийг хойшлуулах хувилбарыг судлах
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгалын сангаас бүрэн олгох
  • Ажилгүйдлийн тэтгэмж авах, нөхцөлийг өөрчлөх
  • Ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн ослын, тэтгэмжийн даатгалын тогтолцоог ажил олгогчид таатай нөхцөлөөр шинэчлэх зэрэг саналыг тусгалаа.

Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой өөрчлөлт

  • Ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг 0.1-0.9 хувиар бууруулна.
  • Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тавихгүй байгааг өөрчилж, даатгуулагчийнхтай адил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар хязгаар тогтооно.
  • Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ болон давхар ажил эрхэлж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх, эсхүл уян хатан нөхцөл тогтоож, хувийн тэтгэврийн даатгалд хамрагдах сонголтыг өгнө.
  • Ажил олгогч ахмад настныг ажиллуулсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
  • Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, зарлагын тэнцвэр зохистой харьцаанд хадгалах хүрээнд ажил олгогчийн ҮОМШӨ-ний даатгалын санд төлөх шимтгэлийн 0.1 хувийг ажилгүйдлийн даатгалын санд шилжүүлнэ. Энэ нь ажил олгогчийн төлөх нийт нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд нөлөөлөхгүй. Мөн тэтгэмж олгох нөхцөл, болзлыг нэмэгдүүлнэ.

Ингэснээр ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 506.3 тэрбум төгрөгөөр буурах бөгөөд энэ нь нийгмийн даатгалын нийт шимтгэлийн орлогын 10 орчим хувиар буурсантай тэнцэнэ. Энэ нь 4000 айлыг ипотекийн зээлд хамруулсантай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө юм.

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ

Давхарга 1: Суурь тэтгэврийн тогтолцоо. Суурь тэтгэврийг өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн, 10-аас дээш жил шимтгэл төлсөн иргэнд олгоно.

Давхарга 2: Албан журмын тэтгэврийн даатгалын тогтолцоо. Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжинэ. Тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулна. Хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ. Ингэснээр тэтгэврийн нэрийн дансны тогтолцоонд шилжсэн 1979 оноос хойш төрсөн 807.2 мянган даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2026 оноос 1 хувиар хуримтлуулж эхлэх ба 4 хүртэл хувийг тэтгэврийн хуримтлал болгоно.

Давхарга 3: Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байна. Үйл ажиллагаа, засаглал нь ил тод байх, санхүүгийн бие даасан, найдвартай байх, өвлөгдөх зарчимд суурилна.

  • Тэтгэврийг тэтгэврийн ердийн наснаас хойш тогтоолгох тохиолдолд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэргээр ахимаг насны иргэдийн хөдөлмөрийн зах зээл дэх идэвхтэй байдлыг дэмжинэ.
  • Тэтгэврийг шимтгэл төлж, ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тогтоож байгаа нь даатгуулагчийг хөдөлмөр эрхлэх эхэн үедээ орлогоо багаар мэдүүлэх, карьерын сүүлийн жилүүдэд орлогоо зориуд өндрөөр мэдүүлэн шимтгэл төлж, эрт тэтгэвэрт гарах сэдлийг төрүүлж байна. Иймд тэтгэвэр бодох 5 жилийг үе шаттай нэмэгдүүлэн 10 жилд хүргэнэ.
  • 2018 оноос хойш өндөр насны тэтгэвэр тогтоох эрэгтэй, эмэгтэй даатгуулагчийн насыг жил бүр 3 сараар нэмэгдүүлж байгаа бөгөөд эрт тэтгэвэр тогтоолгож буй нөхцөлийн насыг үе шаттай 3 сараар аажмаар нэмэгдүүлнэ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 42 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 48 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    9 цаг 22 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    10 цаг 18 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    10 цаг 25 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 40 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК