Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг тууштай зогсож чадлаа

2025-6-04
0
ЖИРГЭХ

Энэ бол Монголын нийгэмд ил өрнөсөн улс төрийн үйл явц. Тулсан үед Ардчилсан нам ардчиллын зарчим дээр л зогсдог. Ээдрээтэй цаг үе бүхэнд Ардчилсан нам ийм л байсан, энэ өдрүүдэд ч үүнийгээ л харууллаа. 

Ардчилсан намыг, ардчиллын төлөө хүн бүрийг Монголын нийгэмд муухай харагдуулах аян бүх цаг үед байсан. Гэвч тэдний хэн нь ч шантарч байгаагүй. Эл өдрүүдэд АН-ын дарга Лу.Гантөмөр, УИХ дахь АН-ын 42 гишүүн бүгдээр ардчиллын үнэт зүйлийг хамгаалсныг түүх гэрчилнэ.

Яг үнэндээ хөшигний цаана Ерөнхийлөгчийг дахин сонгох хуулийн гаргалгаа урт удаан хугацаанд яригдсаныг, ажил болж эхэлснийг мэдэх хүмүүс нь мэднэ. Үүнийг хэрхэн зогсоох санаа зовнил улс төр дэх эрүүл саруул хэсгийнхэнд “шүдний өвчин” байсан нь өнөөдөр нууц биш. Тэд хэнд найдаж, хэний зүгт итгэлийн нүдээр харж байсан гэвэл АН-ын зүг л харсан. АН-ын дарга Лу.Гантөмөр, АН-ын төлөөлөл болсон УИХ-ын гишүүд тэдний итгэл найдвар байсан. Гэхдээ бас энэ итгэлийн ард эргэлзээ байсныг нуух хэрэггүй. Учир нь бүтэн найман жил гудамжинд алхуулсан АН-ыг, эрх баригчид яаж ч самарч чадна. Тэгж ч байсан түүхтэй. Түүнийг давж гарч чадах уу гэдэгт эрүүл саруул хэсэг эргэлзэж байсан юм. 

Гэвч Ардчилсан нам нэгдмэл байж, үнэ цэнээ мэдрүүллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх дуулиант чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн биеэр орж ирэхээс өөр аргагүй байдалд оруулж, улмаар өөрийнх нь амаар, ард түмэнд хандуулан “У.Хүрэлсүх миний бие дахин нэр дэвшихгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй” гэдэг үгийг хэлүүлж чадлаа. Энэ бол Ардчилсан намын гавьяа. Энэ бол нэг хүний хаанчлал өндийх гэсэн хүчирхэг санаархлыг таслан зогсоосон үйл хэрэг байв. 

Шөнийн чуулган дээр УИХ дахь МАН-ын гишүүн бүрийн амнаас “Хамтарсан Засгийн газарт ажилласан АН-ын 8 сайд сайн ажилласан шүү” гэдэг үгийг ард түмэн сонслоо. Сөрөг хүчнээсээ САЙН гэсэн дүгнэлтийг өнгөрсөн 30 жилийн түүхэнд Ардчилсан нам анх удаа л сонслоо. Өрсөлдөгч улс төрийн хүчин нь хүлээн зөвшөөрнө гэдэг өнөөдөр Ардчилсан нам бодит институт болж, Монголын хувь заяаг авч явах бодит улс төрийн хүчин боллоо гэсэн үг юм. Ийм хэмжээнд хүртлээ Ардчилсан нам ихийг үзэж туулсан. Хүнээр бол “Үхэхээс бусдыг үзэж, үхээрээс бусадтай нөхөрлөлөө” гэдэг шиг замналыг туулсан. Ингэж байж ард түмэнд итгэл найдвар болж харагддаг юм байна. МАН-ын бага хурлын шийдвэр гарсны маргааш Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн нийгэмд хандаж хэлсэн үг АН-ыг рейтингийг урьд хожид байгаагүй өндөрт гаргаж ирлээ. Угсраад хийсэн улс төрийн акцууд, бүлгийн 42 гишүүний нэгдмэл байдал, хамтарсан Засгийн газраас гарах өргөдлөө шууд өгсөн 8 сайдын бардам шийдвэр бүхэн ухаалаг байлаа. Улс төрийн том намын зангаргаа мэдрүүллээ.

Одоо АН-ын сайдууд ажлын тайлангаа бэлдэж байгаа бололтой. Тэд өнгөрсөн 10 сарын хугацаанд Монголын төрд, монголын ард түмний сайн сайхны төлөө ямар ажлуудыг хийв, гарсан үр дүн нь юу юу байв. Энэ бүх хийсэн ажлаа ил тод нийгэмд хүргэсний дараа Ардчилсан нам жинхэнэ байр сууриа эзэлнэ. Улам ихээр ард түмний итгэл найдвар болно. Гацаанд ороод 15 жил болсон эдийн засгийн үр өгөөжтэй том төслүүдийг АН-ын сайдууд л барьж авсан, эхлүүлж чадсан. Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын хил холболт хэмээх ганц мөнгө олж байгаа гарц, үүд хаалгыг холбох ажлыг хэн гардсаныг ард түмэн харсан. Нүүрсний дараах мөнгө олох стратеги болсон Ураны төслийг хэн гардаж хөдөлгөв, АН-ын л гишүүн сайд шүү дээ. Яривал их юм бий. Тэр бүхэн 8 сайдын ажлын тайлангаар ард түмэнд тодорхой хүрнэ. 

Өнгөрсөн олон жилийн хугацаанд Монголын төрд бугшсан авлига, албан тушаалын идээ бээрийг хэн шахав. Э.Одбаярын удирдсан Төрийн хяналт хэрэгжүүлэх яам. Яг үнэндээ МАН-ын бага хурлын хэлэлцсэн, хэрэлдсэн асуудлын ихэнх нь энэхүү Хяналт хэрэгжүүлэх яамны үйл ажиллагаа байлаа. “Цаад Одбаярын яам чинь биднийг сөнөөх нь, манай намыг шоронд хийж, шонд дүүжлэх нь” гэсэн МАН-ын бага хурлын гишүүдийн уур хилэн Засгийн газраас АН-ыг гарах шийдвэрт хүргэсэн. Өнөөдөр улс төрийн хөшигний ард үүнийг л шуугьж байна. Шударга ёсны эсрэг МАН-ын бага хурлын гишүүд олноороо боссон ил хэрэг явдал Л.Оюун-Эрдэнийг огцруулахад нөлөөлсөн. Бодит үнэн энэ шүү. Харамсалтай нь өнөөдөр үүнийг бага ярьж, бага анзаарч байна. Тэгэхээр Хяналт хэрэгжүүлэх яамны хамт олон, АН-аас тус яаманд томилогдож ажилласан нийт гишүүд, сайд Э.Одбаярт монголчууд талархах ёстой. Яагаад гэвэл төрд бугшсан идээ бээрийг тэд эр зоригтойгоор устгахыг хичээсэн. Харамсалтай нь замын дунд тэднийг зогсоолоо. Ард түмэн л хохирч байгаа нь эмгэнэлтэй. 

Ер нь бол АН-ын сэргэлт эхэллээ гэж судлаачид нэгэн дуугаар бичээд эхэллээ. АН-ын төв аппарат бүрэн бүрэлдэхүүнээрээ, маш эмх цэгцтэй ажиллаж байна. “Институцээс эв нэгдэл рүү” гэсэн АН-ын өнөөдрийн уриа бол яг үнэндээ Үзэл санаа-Үйл хэрэг юм. Энэ бол улс төрийн хүчний хувьд зовлонг давсан төлөвшил, амжилт юм. Саяхан АН-ын зүгээс намын Их хурлаа хийж дотоод асуудлаа бүрэн цэгцэлснийг нийгэм харсан.

Залгуулаад өнгөрсөн өдрүүдэд улс орон даяар тархан байгаа АН-ын гишүүд, дэмжигчдийнхээ дунд Дүрмийн шинэчлэлээ хэлэлцүүлж, нэгтгэн дүгнэж байгаагаа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал мэдэгдсэн. Тун удахгүй Их хурлаа дахин зарлах бололтой. ҮБХ-гоо хуралдуулах сураг гарч эхэллээ.

АН-ын генсекийн амнаас “АН бол гишүүн төвтэй нам” гэсэн үг байнга гарах боллоо. Энэ бүхэн АН-ын онцгой идэвхжил. Энэ хэрээр АН-ын дуу хоолой нийгэмд тод мэдрэгдэж байна. 

Нэг л тийм нам гүмхэн харагддаг байсан АН-ын төв байр хөл хөдөлгөөнд дарагдаж байна. Бүх цонх нь өдөр шөнөгүй гэрэлтэй байх болж. Тэд Монголын нийгэмд юу хийх ёстойгоо, ямар үүрэг хүлээснээ ухамсарлаж байна. Монголын ардчиллын баталгаа бол АН гэдэгт эргэлзэх хэрэггүй цаг үе ирж байгаа бололтой. Улс төрд бүх зүйл цаг хугацаатай, улстөрч хүн өөрийн цаг үедээ үүргээ гүйцэтгэдгийг энэ өдрүүдэд АН-ын дарга Лу.Гантөмөр үг үйлдлээрээ харуулж байна. Олон тамгатай, олон талцалтай байсан АН-ыг нэгэн тугийн дор нэгтгэж, үгийн муухайгаар дуудуулан байж тэмцсээр АН-ыг 42 суудалтай болголоо. Улс орны эдийн засагт сэргэлт авчрах томоохон төслүүдийг гараанаас нь хөдөлгөлөө. Одоо Лу.Гантөмөр чуулганы танхимд даруухан суухаар шийдэв бололтой. Гэхдээ тэр албан ёсоор намынхандаа “Одоо Та нар шүү, миний хийж чадах зүйл энэ л байлаа” гэж хэлэх л ёстой доо...

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 41 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 48 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    9 цаг 21 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    10 цаг 17 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    10 цаг 24 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 39 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК