Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дараагийн засагт дайх үг

2025-6-05
0
ЖИРГЭХ

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорлоо. Түүнд УИХ энэ удаад итгэсэнгүй. Уг нь хоёр дараалан Ерөнхий сайдаар томилж, Монгол Улсын жолоог атгуулж байсан үе бий. Гэвч нийгмийн бухимдал, ордны улс төр хоёроо тэр дийлж чадсангүй огцорлоо. Гэхдээ энэ бол нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Харин одоо улс төр хөшигний ард буцалж байна. Монгол Улсын шинэ Ерөнхий сайд хэн болох вэ гэсэн таамаг нийгмийн сүлжээнд хөвөрч, нэрсийн жагсаалт гарын арван хуруунд багтахгүй болтлоо өргөжих бололтой.

Хуулиараа бол УИХ-аас 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох учиртай. Гэхдээ мэдээж ийм хугацаанд Л.Оюун-Эрдэнэ үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдаар ажиллаж, одоогийн танхим нь засаглана гэж үгүй. Өнөө маргаашдаа асуудал цэгцэрч, шинэ Ерөнхий сайд тодорч, дараагийн Засгийн газар байгуулагдах буй за. Харин тэрхүү Засгийн газрыг хэн ч тэргүүлсэн бай одоогийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг нийгэм хүсэмжилж байна.

Улстөрчдийнхөө эрх ашгийг хангах гэж засгаа хэт данхар бүтэцтэй байгуулбал улс орон дааж чадахаа больж буйг Л.Оюун-Эрдэнийн танхим нотолчихлоо. Татвар нэмж, торгууль өсгөж байгаа ч төрийн машиныг ард түмэн чирж явах аргагүйд хүрлээ. Магадгүй эндээс л түүний Засгийн газрыг огцруулах хөрс суурь аажмаар бүрэлдэж эхэлсэн байх. Тэгэхээр юун түрүүнд Засгийн газрын бүтцийн хувьд цомхон, бүрэлдэхүүний хувьд цөөхөн байх нь нийгмийн захиалга болчихоод байна. Нүсэр бүтцийг цомхотгож байж л төрийн зардлыг ард түмэн дааж чадахаар байгаа юм. Нөгөө талдаа эрх зүйн томоохон шинэчлэлийг одоо байгуулагдах Засгийн газраас цаг үе шаардаж байна.  Татварын орчны, Нийгмийн даатгалын, Гадаадын хөрөнгө оруулалтын гээд ар араасаа хүлээгдэж буй эрх зүйн шинэчлэлүүд байна. Яагаад гэвэл эндээс л бүх зүйл засагдаж эхэлнэ.

          Ер нь төр данхайх хэрээр татвар өсч, төсөв хөрөнгө төвлөрч, авлига цэцэглэж ирсэн байдаг. Төрийн хурган даргын сейфнээс л 7 тэрбум төгрөг бэлнээр хураагдаж байна гэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэг ямар хэмжээнд хүрсэн нь харагдана. Угаасаа ч нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг илтгэх үзүүлэлт үнэндээ өнгөрсөн хугацаанд үргэлж хойшоо ухарч байлаа. Бид ДНБ хоёр дахин өсч, эдийн засаг тэлсэн гэдэг ганц тоогоор “тэжээгдэж” байсан боловч иргэдийнх нь амьдралд мэдрэгддэггүй тэрхүү өсөлтийг улстөрчид, түүний хамаарал бүхий этгээдүүд хэрхэн үрж байсныг харлаа шүү дээ. Харин нөгөө талд нь баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн нуруугаа авахуултал зүтгэж, татварын дарамтаа дийлэхгүй сөгдөж байлаа. Тийм биш гэвэл, авлигын индекс 15 байраар, чөлөөт хэвлэл 30 байраар ухарч, долларын ханш 3600 төгрөг хүрч, инфляц 10 хувьд хүрэх байсан гэж үү?

Энэ бүгдээс харахад төрийг хэт данхайлгах нь эргээд улс орны эдийн засгаа унагадаг юм байна гэсэн дүгнэлтэд ч хүрч болохоор байна. Төсвөөс бүгдийг шийдэж, төр бүх бизнес рүү хуруу дүрдэг байдал цааш үргэлжилбэл төсвийн орлогын өнөөдрийн 1.2 их наядын тасалдал цаашаа улам томрох нь гарцаагүй. Иймээс ч дараагийн Засгийн газарт дайх эхний зүйл бол данхар төрөө цомхотгож, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримтлах хэрэгтэй байна. Тэгж байж биш алдаад удчихаад байгаа валютын ханшийг хазаарлаж, тасалдал нь тэлэх гээд байгаа төсвөө алдагдлаа тогтоож барьж чадах байх. Үгүй бол өдөр ирэх тусам өсөж байгаа валютын ханшаас болж иргэдийн авдаг цалин цаас болж хувираад удлаа. Хэрэв одоогийнх шиг төр рүү бүгдийг татан төвлөрүүлсээр байвал жирийн бизнесүүд нь хаалгаа барьж, татвар төлдөг аж ахуйн нэгж ч үгүй болж мэдэхээр байна.

Төр нь данхайдаг биш, хөдөлмөр эрхлэгчид нь томордог нийгмийг бүтээж байж л дараа, дараагийн Засгийн газрууд тогтвортой ажиллах суурь бүрдэнэ. Үүнийг уг нь үе үеийн удирдагчид мэддэг байсан ч өөрийнхөө эрх мэдлийг л томруулж, төрийн аппаратыг данхайлгаж байснаас хувийн хэвшилдээ анхаарсан нь үгүй. Угтаа бол хувийн хэвшилдээ өгч болох бүх ажлыг даатгаад, төр өөрөө бодлогын дэмжлэг үзүүлээд явахад төрийн зардал багасна уу гэхээс ихсэхгүй. Төсвийн хөрөнгө оруулалт ч ялгаагүй үр ашиг нь сайжирна. Ер нь яагаад боловсрол, эрүүл мэнд гэсэн нийгмийн хамгийн эмзэг асуудлууддаа төр анхаарч, бусдыг нь хувийн хэвшилдээ даатгаж болохгүй гэж? Гудамж цэвэрлэсэн ч төр, бордюр сольсон ч төр, нүүрс ухсан ч төр гээд байхаар тэнд хулгай газар аваад байна. Төрийн мөнгө улайдаггүй бол хувийн хэвшлийнхэн төгрөг бүрийн үнэ цэнийг өсгөхгүй юм гэхэд унагахгүй ажилладаг юм.

С.Бат

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэд (66.181.188.93)
    хотын даргаа 48 айлаас 17 айл нь машинтай гэтэл нарлаг 18 сөхийн ПҮРЭВЖАВ нь байрны гаднах машины орох хаалт хийчихээд төлбөртэй зогсоол болгож энэ бол хотын захиргааны эрдэнээ гэдэг хүүхэн ий заавраар ингэж ажилладаг гэж байна энэ байрны иргэд байрны гадна машинаа тавьж чадахгүй олон жил болж байна сөх ийн хурлаа хийдэггүй шаардаж байж хурлаа хийх гэхээр согтуу байдаг 80 хүрч байж шунал ньдуусахгүй энэ авгай энэ байрнаас зайлаад өгөөч ийм хүнийг яах ???? хотын даргаа байрны гаднах хашааг машины орцын хаалттай авч хаяад өгөөч
    2025 оны 06 сарын 08 | Хариулах
  • Edward Kim (172.94.10.253)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER // THE HACK ANGELS  Please everyone should be careful and stop being deceived by all these online scammers? I lost about $645,000 to these online scammers a month ago. It took a while before I realized they were scammers, and this really hurt me. I had no idea what to do. A friend of mine heard about it and recommended me to a recovery expert called THE HACK ANGELS. After a few hours of work with them, they recovered all of my stolen BTC in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet, any online scam. Reach out to THE HACK ANGELS.  WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (http://www.thehackangels.com )
    2025 оны 06 сарын 07 | Хариулах
  • Edward Kim (172.94.10.253)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER // THE HACK ANGELS  Please everyone should be careful and stop being deceived by all these online scammers? I lost about $645,000 to these online scammers a month ago. It took a while before I realized they were scammers, and this really hurt me. I had no idea what to do. A friend of mine heard about it and recommended me to a recovery expert called THE HACK ANGELS. After a few hours of work with them, they recovered all of my stolen BTC in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet, any online scam. Reach out to THE HACK ANGELS.  WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (http://www.thehackangels.com )
    2025 оны 06 сарын 07 | Хариулах
  • Иргэн 1 (66.181.186.17)
    Төр дэндүү данхайсан бүтэцтэй дарга нарын арми болсон. Хэрэгтэй хэрэггүй орон тоо нь давхардсан хийх ажил багатай ч юм шиг....Тэр олон давхардалд хөрөнгө зардаг ч үр дүн төдийлөн харагддахгүй. Заримдаа ажлынх нь явц сулраад бна уу гэлтэй. Үүний оронд үйлдвэрээ төрөлжүүлэн ажиллах хүчээ зузаатгамаар бна. Зөвхөн уул уурхайн асуудал голлоод л... Төрийн эрх мэдэл бүхий хүмүүс болон УИХ-ын гишүүд бараг бүгдээрээ нэг нэг уурхай, салбартай ч юм шиг, бас хөдөө орон нутагт өөрсдийн мэдлийн газар, үйлчилгээний цэгүүд, түрээсийн ч гм ажиллаж байх шиг... ингэж давхар2 эзэмшиж эзэн суух бололтой. Энэ нь хүрээ үүсгэж эрх дураараа хандах хандлага бий болгож бна.
    2025 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.29.46)
    Ажил хийдэг худлаа ярьдаггүй салбараа мэддэг хүмүүсээр л сайд тавиад ялсан нам дангаарай засагаа аваад явах хэрэгтэй ёрөнхий сайд нь эдийн засагч мэргэжилтэй хүнээр хийлгье хуульч хүмүүс хэрэггүй шүү дээ
    2025 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.114.65)
    10 яамтай, есайд, шсайд, згхэг даргатайгаа нийлээд 13 сайдтай ажиллаарай, ард түмэн энийг хүсэж байна , Төрийн албан хаагчийг одоо 30%-р цөөрүүл, агентлаг байгууллагуудыг татан буулга, төрийн данхар бүтцээ багасгаж, үйлдвэр барьж, ажлын байр нэмэгдүүл.
    2025 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 41 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 48 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    9 цаг 21 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    10 цаг 17 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    10 цаг 24 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 39 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК