Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уламжлалт хоол, хүнс: Монголчууд шим тэжээлийн дутагдлаас “холуур” өнгөрсөн түүх

2025-8-27
0
ЖИРГЭХ

Аливаа үндэстний хоол, хүнсний уламжлал, бэлтгэх, хүртэх ёс нь тэр чигээрээ тухайн улсын соёлын нэгэн томоохон хэсэг. Гэвч бид монгол хоолны уламжлалаасаа өдрөөс өдөрт алсарсаар байна. Иймд уншигч та бүхэнд доктор Г.Гомбын туурвисан “Монгол үндэстний хоол хүнс” бүтээлээс бэлтгэсэн Монгол хоол, хүнсний уламжлалын талаар дараах мэдээллийг хүргэж байна. 


Монголчууд шим тэжээлийн дутагдлаас “холуур” өнгөрсөн түүх

Аливаа улс үндэстний хүнс, хоол ундаагаа бэлтгэх, хэрэглэх ухаан, ёс дэг нь түүний оршин буй газар нутаг, байгаль цаг уурын нөхцөл, голлон эрхэлдэг аж ахуй хийгээд шашин шүтлэг, соёлтой нягт холбоотой аж. Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагтай манай орны хувьд бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүнс хоол, ундаагаа бий болгон бэлтгэх, хэрэглэх талаар маш өвөрмөц соёл, ур ухааныг бий болгожээ. Монголчуудын зонхилон эрхэлдэг аж ахуй нь бэлчээрийн таван хошуу мал учраас тэдгээрийн сүү, мах нь хүнс, хоол ундааны үндсэн түүхий эд болохоос гадна амьжиргааны гол хэрэгсэл нь байдаг байжээ.

Монголчууд мах, гурил л зооглодог гэх ойлголт түгээмэл. Гэтэл бусад суурин үндэстнийг бодвол байгальд хамгийн ойр амьдардаг учраас ургамлын гаралтай олон төрлийн хоол хүнс, ундаа бэлтгэж хэрэглэж иржээ.

Олон жилийн өмнөөс Монгол нутаг дахь төрөл бүрийн амтат жимс, жимсгэнэ, мөөг, самар, ааг амтат, анхилуун үнэрт сонгино, мангир, хөмүүл, таана, гоньд, гогод үрт үүргэнэ, суль, цулихар, үндэст мэхээр, улаан цэцэгт төмс зэрэг шим тэжээлт чанараараа хосгүй гойд хүнс хэрэглэж иржээ. Тиймээс шим тэжээлийн дутагдалд орж байсан түүх бүтээгээгүй байжээ. Шим тэжээлийн дутагдлын нэг хэлбэр болсон таргалалтаас “дээр үеийн” хүмүүс хол байсан аж.  Мөн байгаль дэлхийн ургамал жимсийг хүртэхээс гадна олон зүйлийн гөрөөс, загас, шувуу зэрэг ан олзворын асар баялагтай үндэстэн байсан нь ч нөлөөлжээ.

Улирлын онцлогоос гадна бодисын солилцоо, биеийнхээ илчинд тохируулан зоогоо хүртэж иржээ

Монголчууд хүнс, хоол, ундаагаа хүртэхдээ тухайн цаг улиралд зохицуулан онцгой ёс дэглэмийг мөрддөг байсан. Гэвч бидний үеийнхэн энэ уламжлалыг алдаж байгаад нэгийг бодууштай. Жил, улиралд тохируулан хооллохоос гадна хүйс, нас, бие махбодийн онцлог, бодисын солилцоо, илч эрчмийн хуримтлалд онож тохируулан хооллодог байжээ. Монгол хоол идээг нийтэд нь тав ангилах бөгөөд “Цагаан” буюу сүүн идээ, “Улаан” буюу махан идээ, “Ногоон” буюу ургамлын идээ, “Шар” буюу тосон идээ, “Хар” буюу ус, архи, рашааны идээ гэж өнгөөр нь ялган зоогоо хүртдэг байжээ.

Өнгө, өнгийн зоогоо хэдийд хүртдэг вэ

Дэлхийн хүмүүсийн өвчлөл, шаналлын суурь шалтгааны 80 шахам хувь нь бодисын солилцооны хэм алдалтын буюу хүнс, хоол, ундны зохистой хэрэглээ, хоолзүйн соёл, хооллолтын дэгтэй шууд ба дам холбоотой болохыг НҮБ-ын (FAO, WHO) мэргэжлийн байгууллагууд хэлдэг. 

  • “Цагаан” буюу сүүн идээ, ундаа

Агь нүдэлж, яргуй цэцэглэн мал ногоонд цадаж эхлэх цагаас монголчууд “цагаан” буюу сүүн идээ, ундааны дэглэмд шилжиж, тараг, ээдэм бяслаг, аарц, ааруул, өрөм, зөөхий, айраг, хоормог, цийдэм, хярмаар хооллож ундаалдаг. Мөн арвай, буудай, бог будаа зэрэг “Ногоон” идээтэй хослуулан хэрэглэдэг байна. “Цагаан” идээ, ундааны энэхүү дэглэм нь хаврын дунд сараас намрын адаг сарын дунд үе хүртэл буюу дулааны улирлын турш ууланд анхны цас унах хүртэл үргэлжилдэг байж. Хангай, тал хээр, говийн аль бүс нутаг вэ гэдгээс шалтгаалан 4-6 сар шахам үргэлжилж, хугацаа нь харилцан адилгүй байжээ.

  • “Ногоон” буюу ургамлын идээ

Зун буцан харьж, намарших цагт “Ногоон” идээ буюу ургамлын идээг хэрэглэдэг байна. Тухайлбал, үрт, үндэст ургамал жигдэрч боловсорч гүйцэх үед гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүд, тошлой, улаалзгана, мойл, бөөрөлзгөнө, говийн хармаг гэх мэт төрөл бүрийн жимс, жимсгэнэ, мөөг, самар, сонгино, суль зэргийг дараа жил нь ургах үр, үндсийн нөөцийг нь үлдээн түүж хэрэглэдэг байна. Мөн энэ үед “Ногоон” идээг “Цагаан” идээтэйгээ хослуулан хэрэглэдэг байна.

  • “Улаан” буюу махан идээ ба “Шар” буюу тосон идээ

Өвөл цаг буюу есийн ес, 81 хоногийн хугацаатай хүйтний улиралд “Улаан” буюу махан, “Шар” буюу тослог идээг хэрэглэдэг байна. Тухайлбал, үхрийн махыг шим тэжээл, илч тэгш чацуу, хадгалахад чанар нь гүйцэн боловсордог учир хавар цагт, адууны махыг чанар, илч-эрчим үлэмж их, шингэхдээ хялбар тул идэр есийн хүйтний үед, хонины махыг шим тэжээл, илч чанар жигд сайн гэж намрын адаг, өвлийн эхэн, адаг саруудад түлхүү хэрэглэдэг байна.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Stella Carlos (149.40.51.50)
    THE BEST AND FASTEST BTC / ETH / USDT / WALLET / RECOVERY EXPERT -THE HACK ANGELS I lost $935,000 in crypto trading platform after being promised 15% daily profits. It was a financial nightmare! I was extremely heartbroken when I realized I was depositing money to scammers all this while. On several occasions, I asked this investment to even return 50% of all I had sent them but they always end up manipulating me to send more money. I decided to opt out and report them to the securities. During my report, I was introduced to THE HACK ANGELS RECOVERY EXPERT by one of the securitie guys. At first, I doubted, but at a point, I decided to give them a trial because it was coming from a reliable source. With their expertise, they successfully traced and recovered my stolen crypto back, they kept me updated throughout the process. They are trusted and very reliable with a 100% successful rate record. I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you’re in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help!
    2025 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    20 цаг 13 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    20 цаг 20 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    21 цаг 54 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 цаг 50 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    22 цаг 57 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    23 цаг 11 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК