Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн II дайны төгсгөл

2025-8-30
0
ЖИРГЭХ

Бид ЗХУ-ын дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн.  Дэлхийн II дайны үед Зөвлөлт улс фашист Германы эсрэг дайтаж байхад бид ч чадах бүхнээрээ тусалсан.  Үүнийг ахмад үеийнхэн маань сайн мэддэг боловч залуучууд  энэ талаар ямар ч ойлголтгүй, түүхээ ч сонирхохоо больжээ. Өнөөдөр аль ч улсын залуус интернэт дэх  худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийг уншаад түүндээ итгэдэг болсон байна.

Жишээ нь, Японд Хирошима, Нагасаки хотуудыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн  түүх мартагдаж, эдгээр хотуудыг бөмбөгдсөн улс орны тухай баримтыг аль болох  хөндөхгүйг хичээдэг болжээ. Албаны хүмүүс энэ аймшигт явдлын талаар ярихдаа үйлдсэн эзнийг нь дурдахгүй өнгөрөх тохиолдол ч бий. Энэ жил Хирошима, Нагасаки хотыг бөмбөгдсөний 80 жилийн ойн арга хэмжээ яг ийм өнгө аястай өрнөсөн бол япон багачууд тус хотуудын дээр Зөвлөлтийн цэрэг   атомын бөмбөг хаясан гэсэн ойлголттой, ингэж ойлгодог хүүхдүүдийн тоо  жилээс жилд нэмэгдэх болжээ. Гэвч тэднийг  буруутгах аргагүй. Учир нь, түүхийн сурах бичигт атомын бөмбөгийг ямар улс, яагаад хэрэглэсэн талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Манай залуус ч өвөг дээдэс нь газар нутгаа хамгаалахын тулд Квантуны армийн эсрэг Халхын голд амиа золиослон оросуудтай мөр зэрэгцэн тулалдсаныг “Шал дэмий дайтсан” хэмээн буруутгаж буй нь дэндүү харамсалтай. Энэ бол монгол хүний ухаанд багтамгүй аймшигтай бодлын төөрөгдөл билээ.

Манжуурыг эзлэн авч, хуурамч Манжо-го улс байгуулж, газар нутгаа тэлэхийн тулд манай Халх голын районоор довтолсон Квантуны армийн хатуу дайнч харгис бодлого, Хятадын газар нутгийг чөлөөлсөн Чөлөөлөх дайны үйл явцыг Японд  ердөө л “үйл явдал” хэмээн бичдэг. Хэрвээ энэ нь жижиг үйл явдал байсан бол 1945 онд Японы эзэнт гүрнийг байгуулах байсан уу гэдэг асуултыг хөөж, сонирхож үзвэл бас сонин түүх харагдана. Залуустаа хандаж хэлэхэд, энэ бүгдийг тухайн үеийн түүхэн баримт бичгүүдийн уншиж байж л ойлгоно. Ойлгосны дараа бол дуугүй суухгүй гэдэгт итгэлтэй байна.

Үнэн хэрэгтээ наймдугаар сарын 9-ны өдөр Японы эсрэг дайн зарласантай холбогдуулан Монгол Ардын хувьсгалт цэргийн маршал Х.Чойбалсан  цэргүүддээ хандан мэдэгдэл гаргасан. Дараагийн өдөр нь Монгол Улсын Бага хурал, Засгийн газраас “Японд дайн зарлах тухай Тунхаглах бичиг”-ийг гаргасан. Хоёр баримт бичигт хоёуланд нь Манж-го улс нэрийн дор Япон хаянд нь байх  аюултай болохыг дурдсан байдаг. Өнөөдрийн өнцгөөр бол 1945 оны Японы эсрэг дайн, 1939 оны Халх голын дайн хоёр хоёулаа ЗХУ-д л ашигтай байсан гэж тайлбарладаг хүмүүс цөөнгүй бий болж.

Гэхдээ түүхийн жимийн нарийн улбаа хамаарал, цаг үеийн нөхцөл байдал огт өөр байв. Япон улс 1910 онд Солонгосын хойгийг өөртөө хүчээр нэгтгэсний дараа Хятадыг эзлэн авсан. Тиймээс дараагийн бай Монгол, Монгол Улс руу довтлох нь гарцаагүй байв. Үүнийг цэрэг, стратеги, түүх судлалаар мэргэшсэн хүмүүс, түүхчид илүү сайн мэдэж байна. Тэд бас түүхээ ярьдаг байх шаардлагатай цаг иржээ. Түүгээр ч зогсохгүй Байгаль нуурын ойролцоогоор транссибирь орчмын бүс нутаг Ойрх Дорнодыг эзлэн авахыг санаархсан. Энэ нь оросуудын хувьд ашигтай байсан гэдэг юу л бол. Мэдээжийн хэрэг үгүй.

Мөн Япон улс Азийн улс орнуудын  эрх чөлөөтэй болгож өгөх байсан гэсэн нэгэн ташаа ойлголт сүүлийн үед бий болжээ. Японы цэргийн зүтгэлтнүүдийн дурдатгалаас үзэхэд арлын орон Азийн улс орнуудын байгалийн баялгийг сонирхож байсан гэдгийг маш тодорхой бичсэн байдаг. Тиймээс Монгол Зөвлөлт хоёр хамтран Японы эсрэг тэмцсэн нь хамгийн зөв шийдвэр байсан бөгөөд түүний гол зорилго нь хоёр улсын  нутгийн бүтэн байдлыг хадгалан үлдэх явдал байв.

Оросын түүхчдийн бичсэн  "Халхын голоос Миссури байлдааны хөлөг онгоц хүртэлх Орос-Монголын цэргийн хамтын ажиллагаа(1939-1946)" номд дурдсан баримтууд нь БНМАУ болох ЗСБНХУ-ын нам төрийн удирдагчид ямар бодлого баримталж байсныг илтгэх бөгөөд хоёр улсын тусгаар тогтнолыг хамгаалах, Ази тивийн энэ хэсэгт энх тайвныг тогтоох гэсэн л зорилгыг агуулсан. Энэ зорилгын ачаар сүүлийн 80 жил энэ бүс нутагт буун дуу гараагүй. Энэ бол түүхээр төдийгүй цаг үеэр батлагдсан баримт.  Японы импералистуудыг эсрэг тэмцэл эхлүүлэхэд манай зэвсэгт хүчин 80 мянган цэрэгтэй байсан. Үүний дээр манай малчдаас  20 мянган морин өгсөн байдаг. Монголын армийн зарим цэргүүд  маршал Х.Чойбалсангийн удирдлага дор Забайкальскийн фронтод Маршал Р.Малиновскийн удирдсан цэргийн ажиллагаанд оролцсон түүхтэй.

Үүнд Монгол-Зөвлөлтийн армийн механикжсан ангиуд  оролцож  тэднийг  генерал И.А.Плиев командалсан билээ. Алс Дорнодод  өрнөсөн дайнд Монголын 2039 цэрэг, офицер амь үрэгдэж, 78 цэрэг сураггүй алга болсон юм. Харин Алс Дорнодод болсон дайн БНМАУ-д 205 сая төгрөгтэй тэнцэхүйц хохирол учруулсан билээ. Монголчууд бид оросуудтай хамтран Квантуны армийн эсрэг дайнд оролцсон нь бидний хувьд бас нэгэн бахархал болох ёстой. Учир нь Японыг  бууж өгөх үйл  явцыг түргэтгэхэд нөлөөлсөн. Тиймээс ч үүгээр бахархан хоёр хөрштэйгөө цуг Бээжинд ирэх сард болох дэлхийн II дайн дууссаны ойн баярт бахархалтайгаар оролцох юм. Түүхийг өөрчилнө гэж үгүй. Монгол Улс  яахын аргагүй дэлхийн II дайнд ялалт байгуулсан орны тоонд зүй ёсоор багтана. Энэхүү нийтлэлд энэ ялалт монголчуудын хувьд оюуны, боловсролын салбарт дэвшил авчирсан баримтыг тусад нь гарчиглан өгүүлэв.

МУИС 1942 онд байгуулагдав

Дэлхийн II дайны явц дунд ЗХУ-ын төр, засгийн газрын хүмүүст Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал их сургууль байгуулах тухай хүсэлт тавьжээ. Ингээд 1942 онд Монгол Улсын их сургууль байгуулагдав. ЗХУ-ын газар нутаг дээр эх орны дайны гал дүрэлзэж байсан хүнд үед ч ЗХУ тус их сургуулийн тоног төхөөрөмж, багшлах боловсон хүчнээр хангаж, чин сэтгэлээсээ тусалж байсан юм. Академич Н.Содном их сургууль байгуулах бэлтгэл ажлыг хангахын тулд Д.Машлай сайд, яамны зөвлөх Русаков нар Зөвлөлтийн Сургуулийн хэрэг эрхлэх хороонд хандаж, түүний дараа Кафтановт учир байдлаа илтгэн тусламж гуйсан байна.

Зөвлөлтийн тал багш нарыг томилж ном, лаборатори явуулж, бүх талаар туслах болжээ. Энэ бол Зөвлөлт, Германы дайн ид өрнөж байсан 1942 он байлаа. Москвагийн их, дээд сургуулиуд Уралын нуруунаас зүүн тийш, дундад Ази руу нүүж, хичээл хаагдаж, багш оюутнууд нь дайнд дайчлагдаж байв. Яг энэ үед Москвагийн их сургууль, Москвагийн Багшийн дээд, анагаахын дээд, Хөдөө аж ахуйн дээд сургуулиудаас олон мянган ном сурах бичиг, багаж төхөөрөмж ирж байв. Тэдгээрийг хил хүртэл төмөр замаар, тэндээс Улаанбаатар хот руу ачааны машинаар ачаалан авчирдаг байжээ. Монгол Улсад дайны жилүүдэд соёл урлаг, уран сайхан, техникум, бага, дунд сургуулийн тоо өсөж, энэ сургуульд Монголын үе үеийн шилдэг боловсон хүчнүүд суралцаж төгссөн бөгөөд тэдний цуваа одоо ч тасралтгүй үргэлжилж байна.

Д.Цэрэнсамбуу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Companies That Specialize In Recovering Scammed Bitcoins (146.70.18.104)
    This message is for anyone who has fallen victim to crypto investment scams. There are many false recommendations out there, so it's important to be vigilant. I personally lost $280,000 in Bitcoin to an investment scam and was scammed again while trying to recover my funds. After months of frustration. I discovered ****( Team Qualified Expertise *** Who was able to help me recover my lost money successfully back to my wallet account within 24hours. WEBSITE: https : //team . qualifiedexperties . com EMAIL: support @ qualifiedexperties . com Gmail: teamqualifiedrecoveryexpertise @ gmail . com
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • HOW I WAS ABLE TO RECOVERY MY SCAMMED BITCOIN (146.70.18.104)
    ᴅᴏɴ'ᴛ ʙᴇ ᴅᴇᴄᴇɪᴠᴇᴅ ʙʏ ᴅɪꜰꜰᴇʀᴇɴᴛ ᴛᴇꜱᴛɪᴍᴏɴɪᴇꜱ ᴏɴʟɪɴᴇ ᴛʜᴀᴛ ɑ ᴛʜᴀᴛ ᴛʜᴇ ᴛᴇᴄʜ ɢᴇɴɪᴜꜱ ɪ ᴇᴠᴇɴᴛᴜᴀʟʟʏ ꜰᴏᴜɴᴅ ɪꜱ ᴛʜᴇ ʙᴇꜱᴛ ᴏᴜᴛ ʜᴇʀᴇ. ɪᴛ'ꜱ ʙᴇᴛᴛᴇʀ ʏᴏᴜ ᴅᴇᴠɪꜱᴇ ʏᴏᴜʀ ᴛɪᴍᴇ ᴛᴏ ꜰɪɴᴅ ᴛʜᴇ ᴠᴀʟɪᴅ ᴘʀᴏꜰᴇꜱꜱɪᴏɴᴀʟ ᴛʜᴀᴛ ᴄʀʏᴘᴛᴏ ꜱᴜᴄʜ ᴀꜱ ʙɪᴛᴄᴏɪɴꜱ ʀᴀᴛʜᴇʀ ᴛʜᴀɴ ꜰᴀʟʟɪɴɢ ᴠɪᴄᴛɪᴍ ᴏꜰ ᴏᴛʜᴇʀ ᴀᴅᴀᴍᴡɪʟꜱᴏɴ . ᴛʀᴀᴅɪɴɢ @ ᴄᴏɴꜱᴜʟᴛᴀɴᴛ ᴄᴏᴍ / ɪꜱ ᴛʜᴇ ᴍᴏꜱᴛ ʀᴇʟɪᴀʙʟᴇ ᴀɴᴅ ᴀᴜᴛʜᴇɴᴛɪᴄ ʏᴏᴜ ʟᴏꜱᴛ ᴛᴏ ꜱᴄᴀᴍᴍᴇʀꜱ. ᴛʜᴇʏ ʜᴇʟᴘᴇᴅ ᴍᴇ ɢᴇᴛ ʙᴀᴄᴋ ᴏɴ ᴍʏ ꜰᴇᴇᴛ ᴀɴᴅ ɪ'ᴍ ᴠᴇʀʏ ɢʀᴀᴛᴇꜰᴜʟ ꜰᴇʀ ᴛʜᴀᴛ. WHATSAPP +1 (603) 702 ( 4335 )
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Dorothy Lisa (146.70.18.104)
    After losing $400k to binary crypto investment scam. I thought I'd never recover my money back, until I met a testimony of Mrs. Mariah online talking about RECOVERY SCAM CRYPTO who helped her recover her funds back. I decided to give it a try and contacted them on RECOVERY SCAM CRYPTO @ Gmaℹ️l .com/ luckily for me as I speak to you all, my funds have been recovered and were delivered to me within 24 hours.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Thermal Elina (146.70.18.104)
    Don't fall for fake recovery scams online. Many people promise to help you get back lost crypto. They often just make excuses or don't deliver. This leads to more disappointment and lost hope. After many bad experiences, I finally found a real expert. They were professional and knew what they were doing. This person actually recovered my stolen coins. They gave me peace of mind. If you lost crypto, contact them at Reclaiminstantcrypto@gmail. com / Don't waste your time with others. They can help you get your money back.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Legitimate Crypto Recovery Company In 2025 (146.70.18.104)
    I thought I'd lost everything when I invested 450,000 dollars in a cryptocurrency project that turned out to be a Ponzi scheme. I felt devastated, foolish, and helpless. But then I remembered that there is always hope. I reached out to (GLOBALLY RECLAIM ⓐ GMAIL COM ) and their expert team sprang into action. With their help, I was able to recover 95% of my lost investment. I breathed a sigh of relief, grateful for a second chance. I realized that even in the darkest moments, there's always a way forward. If I can recover from this, so can you. Don't give up if you're facing a similar situation. Reach out to GLOBALLY RECLAIM for guidance and support. Remember, you're not alone, and there's always hope for recovery.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Ахмад настан (103.168.34.76)
    Дараа нь 1959 онд Политехникийн дээд сургууль байгуулагдсанаар одоогийн ШУТИС -н суурь тавигдаж байв. Тэр үед дан Орос багш нь орос хэл дээр хичээл ордог байлаа шүү дээ. Тэр үед Монголчууд Орос хэлийг сурах маш их мэрийлттэй, сайн ч сурдаг байж дээ. Номын санд мөн ч гоё гоё техникийн ухааны ном, сурах бичиг байдагсан.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    19 цаг 27 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    19 цаг 34 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    21 цаг 8 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 цаг 4 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    22 цаг 11 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    22 цаг 26 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК