Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гангийн улмаас дэлхийн олон орон ургац алдахад хүрчээ

2025-9-01
0
ЖИРГЭХ

Дэлхийн олон бүс нутагт тохиосон урт хугацааны гангачиг, хэт халалт нь хүнсний үйлдвэрлэлд глобал хямралын шинжтэй сөрөг нөлөө үзүүлж байна. АНУ-д уур амьсгалын өөрчлөлт, өндөр халалт, хур тунадасны хэлбэлзлээс үүдэлтэй ган гачгийн нөхцөл байдал улам бүр хүндрэн олон сая хүний амьдрал, эдийн засаг, байгаль орчинд шууд нөлөөлөх болжээ. АНУ-ын нийтгазар нутгийн 27.7 хувь нь, 48 мужийн 33 хувь нь гангачгийн янз бүрийн түвшинд байгаа юм. 

2025 оны наймдугаар сарын сүүлд гангийн улмаас тариалангийн хөрсний чийгийн дутагдал олон мужид илэрч байгаа нь ургацад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн дүгнэжээ. Одоогийн байдлаар АНУ-ын хүн амын 20 орчим хувь буюу 60 гаруй сая америкчууд шууд болон шууд бусаар гангийн нөлөөнд өртөөд байна. Гангийн улмаас ургацын хэмжээ буурч, малын тэжээл хомсдох, хүнсний үнэ өсөх эрсдэл нэмэгдсэн. Түүнчлэн нуур, усан сангуудын түвшин буурч, усан цахилгаан станцуудын хүчин чадал хязгаарлагдаж байгаа гэв. 

АНУ-ын гуравны нэгээс илүү газар нутаг одоогоор гангачгийн нөлөөнд автсан хэвээр байна. Хэдийгээр зарим бүсэд нөхцөл байдал сайжирч буй ч, Баруун болон Төвийн мужуудад гангийн дарамт үргэлжилж, энэ намар ч хүндэрч болзошгүй байгаа гэдгийг онцолж байна. 

Европын орнуудад нүүрлэсэн хэт халалт гангийн улмаас ургацын хэмжээ асар буурч байгаа юм. 2025 он гарсаар Румын, Болгар, Грек, Украин, Казахстан, Туркд ган болж байгаа тул ургацын хохирол нь ноцтой түвшинд хүрсэн гэж Европын Холбооны шинжлэх ухааны төв (JRC) тайландаа дурджээ. 

Дэлхийн улаанбуудайн 25 хувийг хангадаг ОХУ-д нүүрлэсэн гангийн улмаас Краснадорын хязгаарын 9 бүс, Ростов мужийн 4 бүс, Омск мужийн 5 бүс хүчтэй гангийн улмаас 25-35 хувийн ургац алдаж, 3 их наяд орчим төгрөгийн хохирол учрахаар байгаа аж. ОХУ-ын газар тариалангийн экспортын хэмжээ жил тутам буурч, ган гачгийн улмаас га-гаас 50-60 центр ургац авдаг газруудаас 25-29 центр авах урьдчилсан тооцоо гарсан. Улмаар дундаж ургацын хэмжээ багасч, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож байгаа тул улаанбуудайн дэлхийн зах зээлийн үнэ өсөх хандлагатай байгаа юм. 

Африкийн орнуудаас Этиоп, Сомали, Кени зэрэг улсад хэдэн жил үргэлжилсэн гангийн улмаас хүнсний аюулгүй байдал хамгийн тулгамдсан асуудал болжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага буюу FAO-гийн мэдээллээр гурван улирал дараалан нүүрлэсэн гангийн улмаас тариа, ногооны ургац алдаж, малын тэжээл бэлдэх аргагүй болсон тул хүнсний хангамж аюулын харанга дэлдэж байгааг онцоллоо. Өмнөд Африк гангийн улмаас үр тарианаас гадна үхэр сүргийнхээ дийлэнхийг алдах нөхцөл болсон байна. 

Ойрхи Дорнод (Сири, Турк ба Балканы зарим хэсэг) 2025 онд гангийн улмаас Сири улс маш өндөр хохирол амсч байгаа бөгөөд гангийн нөхцлөөс шалтгаалан гурилын үйлдвэрлэл 40 хувиар буурч гурилын импортыг нэмэгдүүлэх болон хүнсний тусламжийг эрчимжүүлэх шаардлагатай болжээ. Турк болон Балканы зарим хэсэгт усны нөөц, далангийн түвшин буурснаас улаанбуудайн ургац алдаж, гурилын үйлдвэрлэл доголдох нөхцөл үүсээд байгаа аж. Үүнээс шалтгаалсан хүнсний нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, орон нутгийн хоол хүнсний хөтөлбөрүүд зогсох эрсдэлтэй байгааг олон улсын судлаачид хэлж байна. Ливан улс 2024 онд гангийн улмаас ургацын 75 хувийг алдаж, тариалангийн бизнесүүд даампуурчээ. 

БНХАУ-ын хэд хэдэн мужид ган болсон бол эсрэгээрээ мөн үргэлжилэн орсон аадар борооны улмаас намрын ургац хураалтад эрсдэл үүсээд байгаа юм. Тиймээс БНХАУ ургац нэмэгдүүлэх, гангийн болон үер усны эрсдэлээс ургацаа хамгаалах бодлого хэрэгжүүлж байгааг Reuters агентлаг мэдээлэв. 

Бразил, Аргентин, Чили улсад мөн ган болж ургацын гол бүсүүд хөрсний чийгийн дутагдалд орсноос үүдэлтэй ургац алдаж байна. Австрали улсын Засгийн газрын мэдээлснээр гангийн хуурайшилт, хэт халалт нь 2025 онд гурилын үйлдвэрлэлийг ойролцоогоор 10 хувиар бууруулна гэж таамаглажээ. Тиймээс дэлхийн гурилын нийлүүлэлт, экспортод сөргөг нөлөө үзүүлэхээр байгаа юм. Экспортлогч орнуудын нийлүүлэлтийн бууралт нь олон улсын гурилын үнэ өсөх шалтгаан болно хэмээн үзэж байгаа аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Fatima Frisco (149.102.238.165)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2025 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    19 цаг 29 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    19 цаг 35 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    21 цаг 9 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 цаг 5 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    22 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    22 цаг 27 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК