Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмгэнэл

2025-9-12
0
ЖИРГЭХ

САНЖЖАВЫН НАСАНБАТ

(1959-2025)

Автотээврийн салбарын ахмад ажилтан Санжжавын Насанбат нь 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

С.Насанбат нь 1959 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрж,  Нийслэлийн ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1976-1980 онд Улаанбаатар төмөр замын политехникумыг “Авто замын техникч” мэргэжлээр, 1985 онд Политехникийн дээд сургуулийг авто инженер, механик мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа 1985 онд Тээврийн яамны харьяа Авто засварын үйлдвэрүүдийн нэгдэл /АЗҮН/-ийн слесарь, зохион бүтээгч инженерээр эхэлж, Монгол улсын автотээврийн салбарын хувийн хэвшлийн анхны авто засвар-үйлчилгээний газар болох “Шунхлай” ХХК-ны ерөнхий инженер, захирал,  МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг “Автотээврийн газар”, ЗТАЖЯ-ны “Тээврийн Үйлчилгээний Төв”, ЗТБХБЯ-ны “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба” /УТҮГ/, “Автотээврийн үндэсний төв” /ТӨҮГ/-д техникийн хяналтын үзлэг-оношлогоо хариуцсан мэргэжилтэн, ерөнхий менежер, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм.

 Ахмад тээвэрчин С.Насанбат нь Монгол улсын авто тээврийн салбарыг хөгжүүлэх, шинэ үеийн тээврийн салбарын мэргэжилтнийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй шилдэг удирдагч, техникийн ухааны магистр, МУ-ын зөвлөх инженер байлаа.

Тэрээр Авто Засварын Заводад ажиллах хугацаандаа Монголын ард түмний сайн мэдэх “Явуулын вагон сууц”, суудлын автомашинд зориулсан “Нэг голтой чиргүүл” зэрэг 180 гаруй шинэ нэрийн бүтээгдэхүүний зураг төсөл боловсруулж, загварууд болон шаардлагатай багаж хэрэгслийг санаачлан хийж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, 1999 оноос МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг “Автотээврийн газар”-т техникийн хяналтын үзлэг-оношлогоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа автотээврийн хэрэгсэлд үзлэг-тооллого хийж байсан уламжлалт аргыг бүхэлд нь өөрчлөн олон улсын жишигт нийцсэн техникийн хяналтын үзлэгийн тогтолцоог бүрдүүлэхэд манлайлан ажилласан юм.

Энэ үйл ажиллагааны хүрээнд олон улсын стандартын шаардлага хангасан орчин үеийн техникийн хяналтын үзлэгийн төвүүд байгуулагдаж улсын хэмжээнд жилийн турш ажиллаж эхэлснээр автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.

Түүний автотээврийн салбарт 40 жил ажилласан хөдөлмөр, зүтгэлийг үнэлж арвилан хэмнэлтийн “Улсын залуу аварга”, “VIII таван жилийн гавшгайч”, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, Автотээврийн салбарын 80, 90, 100 жилийн ойн медаль,  Тээврийн яамны “Хүндэт жуух”, МУЗГ-ын шагнал “Онц тээвэрчин”, “Автотээврийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”г-оор  тус тус шагнасан юм.

Түүний ажилч хичээнгүй, төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, Монголын автотээврийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ /ТӨҮГ/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    17 цаг 1 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    17 цаг 8 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    18 цаг 41 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    19 цаг 37 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    19 цаг 44 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    19 цаг 59 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК