Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хагас коксон шахмал түлшний талаар хэн юу хэлэв?

2025-9-24
0
ЖИРГЭХ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ өвөл нийслэлийн иргэд хэрэглэнэ. Хагас коксон шахмал түлш нь хатуу түлшний хувьд хамгийн цэвэр бөгөөд “Утаагүй түлш” юм. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг дулааны аргаар буюу 500-700 хэмийн өндөр температурт боловсруулж, хорт бодисыг шүүж хагас кокс болгодог. Дараа нь гаргаж авсан хагас коксоор шахмал түлш хийдэг. Энэ онд буюу 2025-2026 оны галлагааны улиралд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн 40 мянга орчим тонн мидлингээр хийсэн шахмал түлш болон импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхгүй. Уурын зуухууд мидлингэн түлш түлнэ.

Түүнчлэн хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлахаар болсон. Өнөөдрийн байдлаар нүүрс-хими цогцолбор буюу хагас коксон түлшний үйлдвэр барих төслийн газрын зөвшөөрөл 100 хувь, нэгжийн ТЭЗҮ 100 хувь, технологийн судалгаа 100 хувь, хөгжлийн төлөвлөгөө 90 хувьтай хэрэгжиж байна. Мөн олон улсын туршлагын дагуу цахилгаан халаагуур, хийн түлш, гэр байшингаа дулаалах, орон сууцжуулах зэрэг олон ажлыг цогцоор нь үе шаттай хийж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахыг зорьж буй. Тэгвэл хагас коксон шахмал түлшний талаар эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд дараах байр суурийг илэрхийлж байна.  

Хагас коксон шахмал түлш нь ямар түлш вэ?

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Багажит шинжилгээ, тооцооллын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Нарангэрэл:

-Нүүрсээс хий, шингэн, хатуу түлш гаргаж авдаг. Ингэхдээ хийжүүлэх, шингэрүүлэх, коксжуулах технологи ашигладаг. Хагас коксоос ахуйн түлш гаргаж авдаг. Нүүрсийг түлж эхлэхэд шууд шатддаггүй. Дулааны задралд орж задралаас үүссэн уур хийн бүтээгдэхүүн шатсанаар нүүрс аажмаар шатдаг. Нүүрсийг шатаах явцад задралын бүтээгдэхүүнүүд алдагдсанаар агаарын бохирдол, угаар, муухай үнэр ихээр үүсдэг. Түүхий нүүрсийг үйлдвэрийн нөхцөлд дулааны задралд оруулаад хагас коксон нүүрс болгохдоо хорт бодисыг ялгаж авдаг. Ингэж ялгасан хагас коксыг ахуйн болон үйлвэрлэлийн зууханд шатаахад хорт бодис ялгарахгүй. Хагас кокс бол хатуу түлшин дотроо хамгийн цэвэр түлшинд тооцогдоно.

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Тунгалагтамир:

-Агааргүй орчинд дулааны боловсруулалт хийхийг хагас коксжуулалтын процесс гэнэ. Дэлхий дахинд энэ чиглэлээр үйлдвэрлэлийн болон судалгааны түвшинд харьцуулсан судалгаа олон. Нүүрсийг хагас коксжуулах буюу гүн боловсруулалтын процессоор агаарын бохирдолд онцгой нөлөө үзүүлдэг PM2.5, PM10, NOx, Sox болон олон цагаригт ароматик нүүрсустөрөгчийн агуулга 70-80 хувьтай салдаг гэсэн судалгаанууд байдаг.

Хагас коксон шахмал түлшийг яагаад оруулж ирэхээр болсон бэ?

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан:

-Манай хүрээлэнгийн түлшний хими технологийн лабораторид Монгол Улсын 30 гаруй ордын нүүрсний судалгааг хийсэн. Энэ хүрээнд нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх, хагас коксжуулах судалгааг олон жил хийсэн. Өнгөрсөн хавар “Тавантолгой түлш” компанийн захиалгаар Тавантолгойн нүүрс угаах үйлдвэрийн баяжмалаар сайжруулсан шахмал түлш хийх барьцалдуулагч сонгох судалгааны ажлыг хийсэн. Бид түүхий эдийнхээ шинж чанарыг иж бүрэн судлаад агаарын бохирдол үүсгэдэг хортой хольцуудыг салгах судалгааг хийсэн. Нүүрсийг баяжуулж, хүхрийн агууламжийг хоёр дахин бууруулж олон улсын стандартын түвшинд хүргэсэн. Харин дэгдэмхий бодисын агууламжийг бууруулж чадаагүй. Хүхрийн агууламж буурахад дэгдэмхий бодисын агууламж нэмэгдэж байсан. Тиймээс Монгол Улс нүүрсний нөөцөөрөө хагас коксон түлш хийх, болохгүй бол баяжмалаар шахмал түлш хийх, баяжуулах боломжгүй бол ямар барьцалдуулагч ямар орц найрлагатай хэрэглэх талаар зөвлөмжүүд өгсөн.

Түүхий нүүрс түлдэг байхад бохирдол ямар байлаа, цас тас хар болдог байсан. Сайжруулсан шахмал түлшинд шилжээд агаарын чанар харьцангуй сайжирсан боловч агаарын бохирдол хүссэн хэмжээнд төдийлөн буураагүй. Тиймээс агаарт хорт хий ялгаруулдаг бодисыг ялгасан хагас коксоор түлш хийвэл тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өмнө нь ч гэсэн судлаачид хагас коксон түлшийг хэрэглэх зөвлөмжүүдийг хэлдэг байсан. Хагас коксон түлшийг энэ өвөл түлэх нь бидний хувьд дэвшил болж байна. Хятад улсын туршлага дээр үндэслээд хэлэхэд ганц нүүрсийг хөгжүүлэхээс гадна зуухаа бас сайн хөгжүүлсэн байна. Зуухны технологи чухал гэдэгт анхаарах хэрэгтэй. Одоо Монгол Улс хамгийн түрүүнд хагас коксын үйлдвэртэй болох хэрэгтэй.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Ерөнхий технологич, Монгол Улсын зөвлөх инженер Д.Өлзийбат:

-Хагас коксон түлшний судалгааг мэргэжлийн байгууллагууд үе шаттай хийсэн. Хамгийн сүүлд 2023 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яам, Тавантолгой түлшийн хамтарсан ажлын хэсэг хагас коксон түлш, тухайн хагас коксоор шахмал түлш хийх судалгааг өндөр үр дүнтэй хийсэн. 2023 онд Монгол Улсад болон гадны итгэмжлэгдсэн 7 лабораторид шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний дүнгээр хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамгийн тохиромжтой түлш гэж гарсан. 2025 онд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээр хийлгэсэн судалгааны үр дүнд баяжуулсан нүүрс нь одоо ашиглаж байгаа мидлингэн түлштэй адилхан байгаа учраас шууд шахмал түлшинд ашиглахгүй байх, хагас коксон шахмал түлш хэрэглэх шийдвэрийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос гаргасан.

2018 онд Засгийн газрын 68 дугаар тогтоолоор түүхий нүүрснээс татгалзсан. Мидлинг түлш агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулсан. Харин хагас коксон шахмал түлш нь чийгний хувьд 5 хувиас бага, дэгдэмхий бодис 12 хувиас бага, хүхэр 0.5 хувиас бага, илчлэг 5800-6400 хооронд байх сайн чанарын түүхий эдээр хийсэн шахмал түлшийг иргэдэд нийлүүлэх гэж байна. Аливаа төрлийн шахмал түлш үйлдвэрлэх технологийн дамжлагын хувьд ижилхэн. Үндсэн түүхий эд л өөрчлөгдөж байна гэсэн үг.

Хагас коксон шахмал түлшний хэрэглээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтэн А.Батмөнх:

-Биднийг хагас коксон шахмал түлшний үйлдвэртэй танилцахад хагас коксон нүүрсэнд угаар, үнслэг, хүхэрийн хэмжээ бага байна. Иргэдэд сайн түлш ирж байгаа учраас хэрэглээнд зөв нэвтрүүлэхийн тулд олон талаас нь хэлж өгөх хэрэгтэй. Иргэд агаар сэлгэлт, галлагаа, хэрэглээ, аюулгүй байдал тал дээр анхааралтай хандаж, өөрсдийн яндан, зуухны аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна. Ер нь олон жил хэрэглэсэн зуухны зааг, заадсаар утаа алдаж байгааг мэдэхгүйгээр угаартах аюул үүсдэг. Тиймээс угаар мэдрэгчийг зөв хэрэглэдэг, зөв ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих ёстой. Гуравт, зуухаа битүүлэх, аюулгүй байдлаа хангах тухайд суралцах нь зүйтэй.

Зууханд түлэхэд хагас коксон шахмал түлшний илчлэг ямар байх вэ?

“Тавантолгой түлш” ХХК-ийн Ерөнхий технологич, Монгол Улсын зөвлөх инженер Д.Өлзийбат:

-Мидлингэн буюу сайжруулсан шахмал түлш 6200-6500 ккалори илчлэгтэй бол хагас коксон шахмал түлш 5800-6400 ккалори илчлэгтэй учраас энэ хоёр түлшний илчлэг ялгаагүй буюу ойролцоо байна. Харин хагас кокс дангаараа 6100-6400 орчим ккалори илчлэгтэй гэдэг нь лабораторийн шинжилгээ, үйлдвэрийн нөхцөл байдал дээрээс баталгаажсан.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 20 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    15 цаг 27 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 0 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 56 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 3 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 18 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК