Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аймгууд өвөлжилт хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна

2025-10-07
0
ЖИРГЭХ

Гангийн эрсдэлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум, дунд эрсдэлтэй 130 сум, бага эрсдэлтэй 129 сум, маш бага эрсдэлтэй 2 сум байна гэж гарсан.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй баруун аймгуудад өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг томилон ажиллууллаа. Өнөөдөр ажлын хэсгийн ахлагч УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, шаардлагатай зарим арга хэмжээг авч ажилласан тухайгаа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд танилцууллаа.

Баруун аймгууд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, мал мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллаж байна.Тодруулбал;

Увс аймагт 2,7 орчим сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гараад байгаагаас нийт малынхаа 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 160 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн байна.

Ховд аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр хонин толгойд шилжүүлснээр 6,3 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна. Тус аймаг 60,8 мянган тн өвс, 3270 тн гар тэжээл, 6790 тн хужир шүү бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа. Аймгийн хэмжээнд нийт 500,0 мянган толгой малыг зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй байна.

Завхан аймагт хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая тоо толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ. Аймгийн хэмжээнд 207.5 мянган толгой мал хүнсэнд хэрэгцээлэх, 493.5 мянган толгой мал зах зээлд нийлүүлэх урьдчилсан судалгаа гараад байна. Завхан аймаг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 450 тн өвс, 45 тн хивэг, 5 тн хорголжин тэжээл авах захиалгаа хүргүүлжээ.

Баян-Өлгий аймагт энэ жил хонин толгойд шилжүүлснээр 3.6сая толгой мал өвөлжих тооцоо судалгаа гарсан. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 190 тн өвс 235 тн тэжээл, сумдын нөөцөд 306 тн өвс, 407,3 тн тэжээл нөөцлөөд байгаа бөгөөд аймгийн ИТХ-аар 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баталсан орон нутгийн төсвийн тодотголоор аймгийн өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэхэд зориулан 1 тэрбум төгрөг батлуулж худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Говь-Алтай аймагт хонин толгойд шилжүүлснээр 4.3 сая толгой мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн тэжээл, сумдын нөөцөд нийт 100 тн өвс, 133,2 тн тэжээл бэлтгэжээ. Дотоодын хэрэгцээнд 306,7 мянган толгой мал, зах зээлд борлуулах 610,1 мянган толгой мал, нийт 916,8 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл зохион байгуулалт хийж байна.

Баянхонгор аймаг бүдүүн тэжээл 1024,5 тн, хүчит тэжээл 364.7 тн, Эрдэс 0.4 тн бэлтгэж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 23.6 хувьтай байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мах бэлтгэлийн 3 үйлдвэр байгаа ба энэ онд богийн мах 670 тн, бод малын мах 330 тонныг нөөцлөхөөр, худалдан борлуулахаар 3500 тонн мах авахаар бэлтгэл ажлаа хангажээ.

Өвөрхангай аймгийн нийт нутгийн 40 гаруй хувь нь дунд зэрэг буюу гандуу байсан. Тус аймагт энэ өвөл 5.3 сая орчим тоо толгой мал өвөлжихөөр байгаа бөгөөд нийт 1.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарсан. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 104.9 тн ногоон өвс, 68 тн тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 416.7 тн өвс, 142.6 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.

2025-2026 онд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг УОК-оос эртнээс анхааруулж, аймаг орон нутаг, малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулсаар байгаа. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд;

Төсөв хэлэлцэж буй энэ цаг үед орон нутгууд өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай төсөв хөрөнгийг төсөвтөө тусгаж батлах нь чухал байна.

УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн түвшинд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулж, зөвлөмж зөвлөгөөг цаг тухайд нь өгөх,

УОК, ОБЕГ, Хил Гааль гээд холбогдох бүх шатны байгууллагууд хамтран ажиллаж импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;

Өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;

Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах;

Отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах, отроор яваа малчдад эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг даалгалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    13 цаг 34 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    13 цаг 41 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    15 цаг 14 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    16 цаг 10 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    16 цаг 17 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    16 цаг 32 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК