Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-11-17
0
ЖИРГЭХ

Хонь

Адал явдал ихтэй долоо хоног таныг хүлээж байна. Эдгээрийг даван туулах эрч хүч танд хангалттай бий. Бүтээлч санаа төрвөл дотроо хадгалалгүй бусадтай хуваалцаж, шинэ боломжуудыг эрэлхийлээрэй. Аливаа шийдвэрийг яаран гаргах хэрэггүй, гол нь бэлтгэлээ сайн ханга. Долоо хэмжиж, нэг огтол. Жижиг сорилтууд тулгарч магадгүй. Төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай байвал асуудал үүсэхгүй. Аливаа зүйлийн шалтгааныг нүдэнд ил харагдах зүйлсээс бус далдаас хай. Бусдыг шүүмжлэх хэрэггүй. Хүмүүст зөөлөн хандаж, ойлгохыг зөвлөе. Хайр дурлалын харилцаанд та өөрийнхөө муухай занг засч, алхам алхамаар өөрийгөө сайжруулах хэрэгтэй. Өөртэйгөө ажиллаж, дотор хүнээ эдгээсний тань шагнал харамгүй ирэх болно. Мөнгө санхүүтэй холбоотой өмнөх ажлууд тань үр дүнгээ өгнө. Орлогоо нэмэгдүүлэх шинэ санаа орж ирнэ.

Үхэр

Багийн ажиллагаанд төвлөрөх долоо хоног. Таны бусадтай хамтарч ажиллах, дасан зохицох чадвар ер бусын сайн байна. Үүнийг дагалдаад ямар нэгэн утга учиртай шинэ харилцааны үүдийг ч нээж магадгүй. Мөн найзуудтайгаа харилцах харилцаа тань бэхжинэ. Ажлын талбарт зоригтой бөгөөд сахилга баттай байхыг зөвлөж байна. Ингэж байж хамтын ажиллагаа илүү үр дүнтэй байна. Хайр дурлалын харилцаагаа ойлгомжтой байлгах хэрэгтэй. Ойлгомжтой байдал нь итгэл төрүүлнэ, аюулгүй мэдрэмжийг өгнө. Зүрхэнд тань хамгийн ойр байдаг хэн нэгний төлөө эрсдэл гаргах шаардлага үүсч магадгүй. Аливаа харилцаа ил тод, үнэнч шударга байснаараа төгсөрдөг гэдгийг санаарай. Санхүүгийн байдал ерөнхийдөө тогтвортой, гэхдээ бага хэмжээний нэмэлт орлого олж магадгүй. Санхүүгийн асуудлаа ганцаараа шийдэх биш, итгэлтэй хүнтэй ярилцаж, зөвлөх нь илүү сайн үр дүн авчирна.

Ихэр 

Өөрийгөө хайрлаж, ойлгох долоо хоног. Нэгэн хэвийн үзэл баримтлалаасаа ухарч, бодол санаагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ нь танд сэтгэлийн дэм, урам зориг болох болно. Өөрийн хүсэл хэрэгцээ, эрч хүч, аурагаа хамгаалахын тулд илүү ухаалаг байх хэрэгтэй. Өнгөрсөн зүйлсийг бодож, шаналах хэрэггүй. Танд тохиолдсон бүхэн таныг өөрчилж, төлөвшүүлэх үүрэг гүйцэтгэсэн байж таарна. Эрүүл энх, аз жаргалтай байхад тань саад болж буй буруу зуршлуудаа эргэцүүлэн бодоорой. Аливаад хэт өндөр хүлээлт тавих хэрэггүй. Жижиг боловч утга учиртай зорилгыг өмнөө тавиад, түүнийхээ төлөө урагшил. Од эрхсийн нөлөөгөөр далд хуримтлагдсан сэтгэл хөдлөлүүд ил гарч мэднэ. Гэхдээ үүнийг өөрийгөө илүү гүнзгий таниж мэдэх боломж гэж хүлээж аваарай. Энэ долоо хоног санхүүгийн хувьд том эрсдэл гаргах цаг биш. Хэт яаран шийдвэр гаргах нь алдаа дагуулж магадгүй.

Мэлхий 

Аливаа асуудлыг амархан зохицуулж болмоор санагдсан эрч хүчтэй долоо хоног. Энэ үеийг ашиглаад зорилгоо шинээр тодорхойлбол маш тохиромжтой. Өнөөдрийг хүртэлх амжилт, ахиц дэвшилээ эргэн харж, өөртөө урам зориг өгөөрэй. Үүний зэрэгцээ юу хиймээр байгаа хүсэл тэмүүллээ анхааралтай сонс. Ирэх саруудад ихийг бүтээх урам зоригийг та эндээс авах болно. Бусадтай харилцах чадвар тань ер бусын сайн байна. Сурсан мэдсэн зүйлсээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, өсч дэвжиж буйгаа мэдэрнэ. Жижиг дадал зуршилд анхаарлаа хандуул. Энэ бүхэн тань илүү том алсын мөрөөдлийн эхлэл гэдгийг санаарай. Сайн унтаж амарч, зөв хооллох байдлаар эрүүл мэндээ дэмжээрэй. Дархлаа муудаж, юм юманд амархан өртөх гээд байж магадгүй. Энэ долоо хоногт мөнгөний урсгал тогтвортой байна. Гэнэтийн том ашиг ч, том алдагдал ч гарахгүй.

Арслан 

Таны амьдралын нэгэн том мөчлөг дуусч, шинэ эрин үе эхэлж байна. Амьдрал тань хайр, итгэл, романтик бүхнээр дүүрэх болно. Муу зуршлуудаасаа татгалзаж, төлөвшсөн бодь хүн болохыг хүсье. Ганц бие арслангууд шинэ хүнтэй танилцаж, догдлол мэдэрнэ. Хайр гэдэг үгийн жинхэнэ утгыг та ойлгож ч магадгүй юм. Өнгөрсөн хугацаанд болсон явдлуудыг эргэцүүлбэл хувь хүний өсөлтөд тань юу дутагдаад байгааг олж мэднэ. Ядарч стрессдээд байна уу, урам хугараад байна уу гэдгээ ялгаж салгахгүй хүнд байж магадгүй. Мэдрэмжээ нарийн, тодорхой илэрхийлэх нь том чадвар. Мөн эрүүл амьдралын гол түлхүүр байдаг гэдгийг санаарай. Шинэ эхлэл, шинэ төсөл эхлүүлэх эрч хүч танд байна. Гэхдээ яаравчлахгүй, төлөвлөгөөтэй байх нь хамгийн зөв. Долоо хоногийн сүүлээр ядарч, туйлдах тул амралтаа зөв боловсон өнгөрүүлээрэй.

Охин

Бүтээлч энерги тань бялхах долоо хоног. Өнгөрсөн хугацаанд хичээж зүтгэсэн бүхнийхээ үр шимийг мэдэрнэ. Үүний зэрэгцээ ирээдүйн зорилгоо тодорхойлж, шинэ эхлэлийн баяр хөөрийг мэдэрнэ. Хөгжилтэй, наргианч байдал нь харилцааг зөөлрүүлэх хамгийн зөв зам. Ганц бие хүмүүс сэтгэлд нийцсэн нэгэнтэй танилцаж магадгүй. Хүн хоорондын харилцаа итгэлцэл дээр суурилдаг. Итгэлцлийг бий болгохын тулд дууны өнгө, сахилга бат, үнэнч байдалд анхаарлаа хандуулаарай. Хэлэх үгээ цэнэж, бусдыг сайтар сонс. Энэ долоо хоногт санхүүгийн шинэ боломжууд гарч ирэх боловч том шийдвэр, гэрээ, зээл зэрэгт яарамгүй тайван хандах хэрэгтэй. Нэмэлт орлого олох жижиг төслийн санаа төрнө. Сэтгэл хөдлөлөө зохистойгоор илэрхийлбэл эрч хүчээ дэмий зүйлд гарздахгүй. Амралтын өдрүүдийг тайван амгалан өнгөрөөх хэрэгтэй.

Жинлүүр 

Таны амьдралд алдахын аргагүй шинэ боломжууд гарч ирнэ. Үүнийг дагалдаад шинэ үүрэг хариуцлага ч нэмэгдэх болов уу. Та хариуцлага үүрэх, бусдыг удирдан манлайлах ур чадвараа харуулж чадна. Нийгмийн хүрээллээ тэлнэ. Таны бусадтай ая эвийг нь олж харилцдаг сэтгэл татам чанар тодрон гарч ирснээр хүмүүсийг өөртөө татах болно. Амралтын өдрүүдийг гэр бүлдээ бүрэн дүүрэн зориулаарай. Гэрийнхээ зохион байгуулалт, тавилга сэлтийг өөрчлөхөд тохиромжтой. Ажлын хэргийн талбарт хэрэв ямар нэг зүйл тодорхой бус санагдвал төлөвлөгөөгөө түр зогсоогоод, дахин бүхнийг тохируул. Ирээдүйн зорилгоо тодорхойлохдоо зөвхөн мөнгө санхүү дээр суурилах хэрэггүй. Үнэт зүйлс, үзэл баримтлалаа гол чиг болгон бариарай. Хайр дурлалын харилцаанд илэн далангүй байх хэрэгтэй. Санхүүгийн жижиг алхамууд таны урт хугацааны тогтвортой байдлыг дэмжинэ.

Хилэнц

Өөртөө итгэх итгэл дүүрэн, хүчирхэг долоо хоног эхэлж байна. Таны сониуч зан нэгэнт идэвхжиж, шинэ адал явдалд гарахад бэлэн болжээ. Одоо байгаа төслүүддээ шинэ уур амьсгал, шинэ санаа оруулахад тохиромжтой. Ирэх саруудын санхүүгийн төлөвлөгөөгөө нарийн гарга. Том худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө сайтар судалгаа хийх нь чухал. Эрсдэлтэй санагдсан зүйл рүү яаран гар дүрэлгүй аажуу уужуу ханд. Хайр дурлалын харилцаанд илүү нээлттэй байдлыг эрхэмлэ. Ганц бие хүмүүс нийгмийн хүрээгээ тэлж, шинэ хүмүүстэй уулзана. Хэрвээ та хостой бол одоо байгаа харилцаа тань улам бат бэх болно. Хэлэхээс эмээсэн үнэнээ нууж явах цаг тань дууссан бололтой. Үнэн шударга байж, ярихаас халгаж байсан сэдвүүдийг зориглон барьж ав. Хөнгөн дасгал, алхалт, суниалт хийх нь эрүүл мэндэд тустай. Хэт ачаалал, ядралтаас болгоомжлох хэрэгтэй.

Нум 

Нумын ордныхонд төрсөн өдрийн мэнд хүргэе. Долоо хоногийн эхээр таны зан ааш идэвхгүй, дотогшоо байх ч гэлээ удалгүй эрч хүчтэй болно. Сүүлийн үед та ур чадвараа дутуу үнэлж, өөрийгөө голоод байсан бололтой. Азаар өөртөө итгэх итгэл чинь эргэн сэргэж эхлэх нь. Одоо л сэтгэлгээндээ өөрчлөлт хийх цаг. Өдөр тутмын амьдралаа хяналтдаа авч, өдөр бүрийг тайван итгэлтэй өнгөрүүл. Сахилга баттай байж, ажлаа аль болох хойш тавихгүйг хичээгээрэй. Мөн хэрэгтэй үедээ бусдаас дэмжлэг хүсэхээс бүү санаа зов. Сэтгэлд тань дарамт болоод байгаа бодлууд болон хорт зуршлуудаасаа салж, өөртөө зорилго тавихад хамгийн тохиромжтой үе айсуй. Сэтгэл санааны дарамт, түгшүүрийг хэтрүүлэхгүй байх нь юу юунаас илүү чухал. Санхүүгийн хувьд орлого, зарлагаа нэгтгэн төлөвлөж, илүүдэл зардлаас зайлсхий.

Матар 

Нийгмийн идэвхтэй долоо хоног. Таны сэтгэл татам байдал нэмэгдэж, үүнийгээ дагаад эрч хүч, өөртөө итгэх итгэл тань ч өснө. Яг одоо үүрч буй үүрэг хариуцлага, хийж буй ажилдаа дахин нэг дүн шинжилгээ хийгээрэй. Хэт завгүй гүйгээд байсан юм биш биз. Тийм бол яг одоо өөртөө анхаарал тавь. Амьдралынхаа тохиргоонуудыг дахин шинээр хий. Илүү сайн найз байж, ойр дотны хүмүүсийнхээ хэрэгтэй хүн нь бай. Хамт байхад утга учиртай байдаг хүмүүстэйгээ холбогд. Аливаа түншлэл, хамтын ажиллагааг шинээр эхлүүлэхэд тохиромжтой. Таны зүгээс юу өгөх боломжтой, эргүүлээд юу хүсч байгаагаа тодорхой хэл. Долоо хоногийн сүүлээр таны гол зорилго бол зүгээр л амрах. Зурхайн аль орд хүчтэй вэ гэдгийг харуулах цаг тань ойртож байна, биеэ нөө. Энэ долоо хоногт таны эрүүл мэнд сэтгэл санаанаас ихээхэн хамаарна.

Хумх 

Багийн тоглогч мөн эсэхийг тань сорих долоо хоног. Бусадтай ойлголцож, холбогдож чаддаг гэдгээ харуулаад өгөөрэй. Уран бүтээлч байж, шинэ санал санаачлагыг чөлөөтэй гарга. Амралтын өдрүүдийг хайртай хүмүүстэйгээ амар жимэр өнгөрөө. Карьерт тань чухал эргэлт гарч магадгүй. Энэ нь зөвхөн албан тушаалын тухай биш, таны үнэт зүйлтэй холбогдох болов уу. Амжилт гэж чухам юуг хэлэхийг хувьдаа дахин тодорхойл. Найз нөхдийн дэмжлэг асар чухал байна. Тэд танд хийж буй зүйлийн тань утга учрыг ойлгуулж өгнө. Хайр дурлалын харилцаанд илүү нээлттэй бөгөөд уян хатан байдлыг эрхэмлээрэй. Харин санхүүгийн асуудалд тань нарийн хяналт шаардлагатай бололтой. Шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн шийдвэрээ сайн төлөвлө. Долоо хоногийн эхээр эрч хүчтэй байх ч гэлээ аливаад хэт их ач холбогдол өгч стресстэхгүйг хичээгээрэй.

Загас 

Таны үзэл бодлыг ойлгон хүндэтгэдэг хүмүүстэй уулзаж учирна. Энэ үйл явдал танд эрч хүч өгөхөөс гадна зорисноо үргэлжлүүлэн хийх урам зориг болно. Ирэх саруудын төлөвлөгөөгөө нарийн нягт гаргаж, юу чадах чадахгүйгээ эргэцүүл. Шаардлагатай өөрчлөлтийг хийснээр илүү их үр дүнд хүрэх боломжтой. Аливаа асуудалд хэт хатуу байр суурьтай байх хэрэггүй. Мэддэг чаддаг бүхнээ бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, өөрийгөө тод, итгэлтэйгээр харуул. Хэт завгүй ажиллах, нойр дутуу явахаас зайлсхийгээрэй. Өдөр тутамдаа хэт ачаалалтай бус хөнгөн дасгал хөдөлгөөн хий. Хайртай хүнтэйгээ хамтдаа ямар нэгэн бүтээлч, хөгжилтэй зүйл хийхийг зөвлөе. Энэ нь итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцааг улам романтик болгоно. Өмнө нь төвөгтэй байсан харилцаа, хамтын ажиллагаанд шинэ боломж гарч, багийн ажилд идэвхтэй оролцох шаардлага гарна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 54 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 1 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    9 цаг 34 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    10 цаг 30 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    10 цаг 37 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 52 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК