Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оны онцлох 24 эшлэл

2012-12-19
0
ЖИРГЭХ
2012 оны шилдэг 24 эшлэлийг манай 24tsag.mn нэрлэж байна.
    zurag2012 оны шилдэг 24 эшлэлийг манай 24tsag.mn нэрлэж байна.

1.    Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Бид хавтгайд нь яллаа”. Тэрээр Орон нутгийн сонгуулийн дараа ийнхүү хэлэв.

2.    УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “МАН хавтгайд нь хариу цохилт өглөө”. Тэрээр Н.Алтанхуягийг хавтгайд нь яллаа гэсний дараа энэ үгийг хэлэв. Тэрээр “21 аймгийн 9 аймагт нь МАН, 10 аймагт нь АН ялсан. Хоёр аймагт сонгуулийн дүн тэнцсэн. Нийслэлийн есөн дүүргийн дөрөвт нь МАН ялсан, дөрөвт нь АН ялсан байна. Нэг дүүрэг буюу Налайх дүүрэгт санал тэнцсэн” гэсэн юм.

3.    МАХН-ын дарга Н.Энхбаяр: “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй”. Тэрээр энэ үгээрээ өөрийн номыг нэрлэж, нээлтээ 2012 оны дөрөвдүгээр сарын 16-нд хийсэн. Гэвч тэрээр өөрөө номынхоо нээлтэд оролцож чадаагүй. Учир нь Төв аймгийн урьдчилан хорих төвд баривчлагдсан байсан билээ.

4.    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Би юу ч мэдээгүй унтаж байсан”. Н.Энхбаярыг баривчлагдсан шөнө нийслэл даяараа унталгүй болсон процессийг харж байсан. Харин баривчлагдсаных нь өглөө тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос тодруулахад энэхүү үгийг хэлсэн юм. Тиймээс нийслэл даяар бужигнаж байхад ганц унтаж байсан хүн нь Ц.Нямдорж, Ц.Нямдоржийнх зурагтгүй гэх шүүмжлэлд өртсөн билээ.

5.    МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “ “Миний авсан багаджээ, одоо дахиад илүүг авна” гээд дайрч байгаа хүнийг хууль дуудсан. Хууль дуудсан л бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих ёстой”. Тэрээр Н.Энхбаярыг саатуулагдсаны дараа нийслэлийн иргэдтэй уулзалт хийхдээ илтгэл тавьсан. Уг хоёр цаг шахам үргэлжилсэн илтгэлдээ Н.Энхбаяр луу чиглэсэн олон эшлэл хэлсэн байдаг. Тэгэхдээ Н.Энхбаяр гэж нэг ч удаа нэр цохон хэлээгүй ч “50 нас хүрсэн хүн”, “дуулиант баривчилгаа” зэрэг үгс л хэний тухай гэдэгт хамгийн дөхөж очсон тодорхойлолт байсан юм.

6.    Топ модель Э.Одгэрэл: “Одоо цагт Ц.Мянганбаяртай нэр холбогдсон хүмүүс л топ модель болдог болсон байна шүү дээ”. Тэрээр энэ жилийн “Гоёл” намд оролцохгүй гэснийхээ дараа энэ үгийг хэлсэн юм. Учир нь Азийн топ модель Д.Болормаа, Э.Одгэрэл нар ярилцаж энэхүү шийдвэрийг гаргасан байдаг.

7.    МҮАН-ын дарга М.Энхсайхан: “Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна” гэж би хэлж чадахгүй. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсний дараа энэ үгийг хэлэв. Уг нь 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН, МҮАН хамтран “Шударга ёс” эвслийг байгуулж оролцсон. Харин дараа нь суудлын тохирооны асуудалд санал нийлээгүйгээс тэд түнжин хагарсан юм.

8.    УИХ-ын дэд дарга С.Баярцогт: “Чи ямар мэдлэггүй юм бэ?”. Тэрээр УИХ-ын гишүүн С.Ганбаатартай “Оюутолгойн” гэрээний асуудлаар мэтгэлцэх үеэрээ байнга энэ үгийг хэлж, С.Ганбаатар луу дайрч байв. Гэвч түүний мэтгэлцэгчээ унагаж авах “Мэдлэггүй…” хэмээх тактик хүмүүст таалагдаагүй юм.

9.    “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл: “Сонгууль болохгүй. Дэлхий сүйрнэ”. Гэвч сонгууль болдгоороо болсон. Мөн олон эрдэмтэн судлаачид дэлхий сүйрэхгүй хэмээн мэдэгдээд байгаа. Харин Г.Оюунгэрэлийн хувьд бэлтгэлээ базаачихсан. Англи, Австралид байдаг ах дүүгээ дуудаад гэр мэрээ авчихсан байгаа юм байна.

10.    Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт: “Хийсэн нь бус, хийрхдэг нь давамгайлдаг болчихсон юм уу даа”. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшсэн ч ялагдсан. Харин сонгуулийн ялагдсаны дараа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард энэхүү үгийг хэлсэн билээ.

11.    УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай: “Бидний байр солигдчихжээ”. Өнгөрсөн аравдугаар сарын 18-ны өдрийн чуулганаар УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг ялалт байгуулсан тухай СЕХ-ны тогтоолыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч МАН-ынхан уг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэний улмаас Төрийн ордны гадна болон дотор "эсэргүүцлийн" жагсаал зохион байгуулсан юм. Төрийн ордны дотор УИХ дахь МАН-ын гишүүд буйдантай жагсаал хийх үед Л.Гүндалай гишүүн МАН-ын гишүүдтэй мэндлэхдээ энэ үгийг хэлсэн билээ.

12.    УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва: “Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин хоёрыг хараад хоолой зангирсан”. Хорих ялаар шийтгүүлээд буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлэгт МАН-ын дарга Ө.Энхтүвшин эргэж очсон билээ. Үүнийг харсан Д.Тэрбишдагва маргааш нь энэ үгийг  хэлж байв.

13.    МУ-ын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар: “Би цаг хугацааг буцааж болдог бол буцаамаар байна”. Тэрээр Лондонгийн олимпод оролцсон ямар ч амжилт үзүүлээгүй. Харин түүнийхээ дараа энэхүү үгийг хэлж байлаа.

14.    Яруу найрагч Ц.Хулан: “Хэрвээ би гичий юм бол сайхан эр чонийн өвөрт тухалж хоноод маргаашийнхаа анд гармаар байна”. Тэрээр нэгэн ярилцлагандаа ийнхүү ярьсан байдаг.

15.    Улаанбаатар хотын захирагч , Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: “Өөрсөддөө өргөө харш барьдаг дарга нар биш гэдгээ АН-ынхан харуулах болно”. Тэрээр Нийслэлийн Засаг даргаар томилогдсоныхоо дараа энэхүү үгийн хэлж байв. Одоогоор хүмүүс түүний хийж буй ажлуудад “онц” хэмээх дүн тавиад байгаа.

16.    Никитон хамтлагийн ахлагч Батчулуун: Би бол монголын рок попын “Ferrari”.

17.    УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир: “Н.Энхбаяр үхэх гээд байгаан бол хоол идэхэд л болоо биз дээ”. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлэлтээ зогсоо хэмээн хуурай өлсгөлөн зарлахад энэ үгийг хэлж байв.

18.    Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар: “Заримдаа энэ бүхэн бодит амьдрал биш хар дарсан зүүд байгаасай гэж хүсэх юм”. МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилгаа, өлсгөлөнгийн дараа олон хүн үзэл бодлоо илэрхийлсний нэг нь түүний хүү Э.Батшугар байлаа.

19.    МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон: “Надад уйлах ч зав өгөхгүй байна. Хэлмэгдүүлэлт эхлүүлсэн хүн өөрөө тэр зүйлдээ ороогддог”. Тэрээр нөхрөө хэлмэгдүүлсэн хэмээн үздэг. Энэ үгээрээ мөн одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дайруулан хэлсэн байдаг.

20.    Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: “Н.Энхбаяр маш том аалзны торны сүлжээг задлах гэрч болж байгаа. Тиймээс хорлогдох вий гэж айж байна”. Тэрээр Н.Энхбаярыг дөнгөж баривчлагдсаны дараа энэ үгийг хэлж байв. Мөн эрүүл мэнд нь муу бол суллах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан билээ.

21.    МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: “Намын даргадаа санаа зовдоггүй МАХН-ын гишүүн байх ёсгүй”. МАХН-ынхан даргадаа үргэлж санаа зовж байдаг. Бүр УИХ-д байгаа гишүүд нь хүртэл даргыг нь суллахгүй бол засгаас гарна хэмээн мэдэгдэж байв.

22.    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Их мөрөн шалбаагтай нийлдэггүй”. Сүүлийн үед МАН-ыг МАХН-тай нэгдэж, бүлэг байгуулах гэж байгаа хэмээн хэвлэлээр гарсан. Харин түүний дараа Ц.Нямдорж гишүүн энэхүү үгийг хэлсэн байдаг.
Тиймээс МАХН-ын гишүүд биднийг доромжиллоо хэмээн Ц.Нямдорж гишүүнийг халз мэтгэлцээнд дуудаад буй.

23.    Эрүүл мэндийн сайд Н.Удвал: “Н.Энхбаяр дарга Монголд байхгүй эмгэг туссан”. Гэвч Н.Энхбаярын онош энэ сард батлагдаж, тэрээр архаг хордолтод орсон нь тогтоогдсон юм. Учир нь тэрээр 11 хоног хуурай өлсгөлөн зарласан тул ийнхүү хордлогод орсон билээ.

24.   Сангийн сайд Ч.Улаан: "Дулмаа минь санагдаад байна гээд уйлж байдаг шалихгүй эр шиг л байх юм". Тэрээр УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид хандан энэ үгийг хэлж байв.
 Б.Чимэг
image

2012 оны шилдэг 24 эшлэлийг манай 24tsag.mn нэрлэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • (203.194.115.249)
    Хамгийн үнэн ишлэл:Тэмүүжин,Батшугар. Одгэрэл 3 гоё хэлжээ.Хамгийн шалиг,бас секси: Хулан,Нямкагийн Унтаж байсан 2,Хамгийн өрөвдөлтэй бөгөөд ичгүүртэй нь:,,Чи ямар мэдлэггүй юм бэ...Хамгийн новшийнх нь:Энхбаярыг хэлмэгдүүлж байна гэж би хэлж чадахгүй...Энхсайхан ийм л хүн...гэх мэтээр тайлбарлаж ,бас нөхөд, ноходыг таньж болмоор. БАС ХАМГИЙН ХОШИН БӨГӨӨД ҮНЭН ИШЛЭЛ НЯМДОРЖИЙН ТАЛААР УЛААНЫ ХЭЛСЭН ҮГ
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • vnenii tuluu (203.91.117.4)
    bat shugriin setgliin vg vnen bna
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • hjbsad (122.193.143.39)
    isdaada chi gej tsul l enhbayrin talaar
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочин (202.55.186.20)
    Хамгийн үнэн ишлэл:Тэмүүжин,Батшугар. Одгэрэл 3 гоё хэлжээ.Хамгийн шалиг,бас секси: Хулан,Нямкагийн Унтаж байсан 2,Хамгийн өрөвдөлтэй бөгөөд ичгүүртэй нь:,,Чи ямар мэдлэггүй юм бэ...Хамгийн новшийнх нь:Энхбаярыг хэлмэгдүүлж байна гэж би хэлж чадахгүй...Энхсайхан ийм л хүн...гэх мэтээр тайлбарлаж ,бас нөхөд, ноходыг таньж болмоор.
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (119.40.100.130)
    batshugariin ug hezuu sonsogdoj bna.
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • he he (202.180.218.17)
    tsolmon guain helsen ug taalagdlaa helmegduulelt ehluulsen hun ooroo ter zuil dee oroogddog tegeed nuhur ni oroogdchihson yum bish bgadaa
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
    • hehe
      hhahaha
      2012 оны 12 сарын 19
  • zl zl (203.194.115.108)
    haha. dan uls tor ter dundaa daldaar MAH namaa pr-daj bichsen bna. z a i l j uz.
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • (133.5.242.109)
    svvliin 2 bishee
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • (103.11.194.178)
    saihan ishleluud bna hamgiin gol ni zuv zuilee onioj bichjeee
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • (210.89.232.110)
    bvgd alaad hayjee
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • (182.160.53.11)
    1 ZANGIAGAA ZASAAD GUTLAA UMSUH 2 OIMSIIN GOZOILGOH ENE 2L GOY UGDEE
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    10 цаг 22 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    10 цаг 29 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 2 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    12 цаг 58 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 5 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    13 цаг 20 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК