Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа

2025-6-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.10) хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах журам”-ыг баримтлан дээрх асуудлыг хэлэлцэж буйг мэдээлсэн. Ингээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цогийн Очийг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг танилцууллаа.

Нэр дэвшигч Цогийн Оч нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл 6. Тэрбээр 1986-1996 онд нийслэлийн 18 дугаар сургууль, 1996-2001 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2021 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг тус хамгаалжээ. Нэр дэвшигч Ц.Оч нь 2001-2002 онд “Энигма” XXК-д хуульч, 2002-2006 онд Монгол Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах, 2006-2008 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2008-2012 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, 2012-2013 онд Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Нэр дэвшигч нь төрийн албанд 24 жил, шүүгчээр 19 жил 2 cap, үүнээс давж заалдах шатны шүүхэд 12 жил 5 сар ажиллаж байгаа хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга танилцуулав.

Нэр дэвшигч Ц.Оч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг бүрэн хангаж байгаа хэмээгээд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэр дэвшигч Ц.Оч нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50.71 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 26.52 оноо, нийт 77.23 оноо авч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.4-т заасныг баримтлан хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Цогийн Очийг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналтай байгаа гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг үргэлжлүүлэн холбогдох хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг танилцуулав.

Нэр дэвшигч Энэбишийн 3олзаяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, ам бүл 4. 1978-1988 онд нийслэлийн 18 дугаар сургууль, 1988-1994 онд Оросын Холбооны Улсын Москва хотын Нийтийн ахуй үйлчилгээний улсын академийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистрын зэрэгтэй. 1996-1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2016 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1999-2004 онд Нийслэлийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь төрийн албанд 26 жил 4 сар, шүүгчээр 20 жил 7 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 11 жил ажиллаж байгаа гэв.

Нэр дэвшигч Э.Золзаяа нь хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж буй талаар шалгуур нэг бүрээр нь дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэр дэвшигч Э.Золзаяа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн холбогдох тогтоолд заасны дагуу нийт 76.71 оноо авчээ. Иймд холбогдох хууль тогтоомжид үндэслэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг ийн Байнгын хороонд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох журмын дагуу Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар асуулт асууж, хариулт авав. Гишүүүд шүүгчдийн хараат бус байдлыг хангах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулсан. Тус зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх энэ онд дуусгавар болж буйг Н.Мөнгөнцэцэг дарга дурдаад “Шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүхийн бие даасан байдал нэн чухал бөгөөд Зөвлөлөөс энэ чиглэлээр 2024 онд Улсын Их Хурлаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлуулсан. Энэ хүрээнд шүүхийн бүтэц, захиргааны бүтэц болон орон тоог өөрсдөө тогтоох, цалингийн тохируулгыг хийх эрх зүйн орчныг бүрдсэн. Шүүхийн цахимжуулалтыг эрчимжүүлэн, “Цахим шүүх 2.0” системийг 2026 оны 6 сарын 30-ны өдрөөс ашиглаж эхлэхээр төлөвлөн бэлтгэл хангаж байна” гэдэг хариултыг өгөв.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан “нөлөөллийн мэдүүлэг"  гаргадаг болсон. Энэ дагуу 2022 онд 15, 2023 онд 18, 2024 онд 8, энэ оны 6 дугаар сарын байдлаар бол 4 нөлөөллийн мэдүүлгийг бол ирүүлээд байгаа хэмээгээд шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгсөн. Нэр дэвшигчдийн ажлын туршлага, тэр дундаа орон нутагт ажиллаж байсан эсэхийг лавлахад нэр дэвшигч Ц.Оч Дархан-Уул, Хэнтий аймагт ажиллаж байсан хэмээн хариулсан бол нэр дэвшигч Э.Золзаяа нь нийслэлд ажиллаж байсан туршлагатай, үүний зэрэгцээ 2014 оноос Монголын хуульчдын холбооны шугамаар аймгуудад сургалт  явуулдаг байсан гэв. Шүүхийн хараат бус байдал хангагдаж буй эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад Монгол Улсын шүүгчид хуульд заасны дагуу хараат бусаар ажиллаж байгаа хариулт өгсөн. Түүнчлэн сонгон шалгаруулалтын талаар, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шүүхийн оролцоо, чиг үүрэг, ач холбогдлын талаарх нэр дэвшигчдийн байр суурь, шүүхийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зэргийг асууж, хариулт авсан.

Үргэлжлүүлэн гишүүд үг хэлэв. Улсын дээд шүүх бол шударга ёсны дээд илэрхийлэл хэмээн С.Эрдэнэболд гишүүн тодотгоод, шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл хангалуун байх төрд итгэх иргэдийн итгэл бэхжиж, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуульт ёс, парламентын засаглал, эрх мэдлийн хяналт-тэнцэл зохистой байхад чухал үр нөлөөтэй хэмээв. Нийгмийн шударга ёсны илэрхийлэл болохын хувиар Улсын дээд шүүх бие даасан, хараат бусаар ажиллах, үүний тулд шүүгчид нь ямар нэг нөлөөнд автахгүй, итгэл үнэмшлээрээ ажилладаг байх нь чухал хэмээгээд туршлагатай, хуулиар тавьсан болзол, шаардлагыг ханган нэр дэвшиж буй нэр дэвшигчдэд амжилт хүсэв.

Д.Ганбат гишүүн шүүх засаглалын хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхтэй холбоотой байр сууриа илэрхийлээд Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөөг хангах зохицуулалтуудыг хэрэгжүүлж ажиллахыг нэр дэвшигчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нийт гишүүдэд хүсэв. П.Сайнзориг гишүүн, нэр дэвшигчдийг өндөр хариуцлага хүлээхээр горилж буйг нь сануулаад Монгол Улсын эрх зүйн тогтолцооны цаашдын хөгжлийн чиг хандлага тогтвортой байдлыг хангахад Улсын дээд шүүхийн оролцоо, хандлагаас нэн чухал хэмээн тодотгов. Улсын дээд шүүхээс энэ гаргаж байгаа шийдвэрээр дамжуулан хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангадаг хэмээгээд нэр дэвшигчдэд амжилт хүсээд, энэ чиглэлээр манлайлж ажиллаарай хэмээн захив.

Ийнхүү Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд нэр дэвшигчийн талаар санал хураалт явуулахгүй” хэмээн заасан байдаг. Иймд холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    6 цаг 55 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 2 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    8 цаг 36 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    9 цаг 32 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    9 цаг 39 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    9 цаг 53 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК