Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2012: Энэ оны дуулиант 24 хурим

2012-12-27
0
ЖИРГЭХ
Энэ жилийн дуулиант 24 хуримыг 24tsag.mn сайт онцолж байна. Монгол болон гадаадад болсон хамгийн их хөрөнгө зарсан, дуулиант хуримыг сонголоо.
006_butanwedding1. Монголын толгой баячуудын нэг УИХ-ын эрхэм түшээ Х.Баттулгын амьдрал, намтар амьдаараа домог болж, алхаж гишгэсэн хийгээд амьдарч сууж байгаа нь олны сонирхлыг татсаар ирсэн. Эрхэм сайд анхны бөгөөд албан ёсны эхнэрээсээ 2 охин, нэг хүүтэй. Луу жилийн зуны билэгт сайн өдөр ууган охин Б.Намуун нь хадамд гарсан.

Энэ жилийн дуулиант 24 хуримыг 24tsag.mn сайт онцолж байна. Монгол болон гадаадад болсон хамгийн их хөрөнгө зарсан, дуулиант хуримыг сонголоо.
006_butanwedding1. Монголын толгой баячуудын нэг УИХ-ын эрхэм түшээ Х.Баттулгын амьдрал, намтар амьдаараа домог болж, алхаж гишгэсэн хийгээд амьдарч сууж байгаа нь олны сонирхлыг татсаар ирсэн. Эрхэм сайд анхны бөгөөд албан ёсны эхнэрээсээ 2 охин, нэг хүүтэй. Луу жилийн зуны билэгт сайн өдөр ууган охин Б.Намуун нь хадамд гарсан. Аргагүй Монголын нударган баячуудын нэг гэсэндээ хайртай охиныхоо хуримыг алс Хөвсгөл дахь “Женко тур” жуулчны бааздаа тодорхой хүрээнд хийсэн бөгөөд хуримын зохион байгуулагч нь гэргий Ц.Энхтуяа хатагтай. Хуриманд хосуудын ойр дотны хамаатнууд, найз нөхөд л очсон бөгөөд эрхэм сайд хувийн нисэх онгоцоороо зөөж аваачсан байна. Хурим ямар ч архигүй болсон бөгөөд айраг, цагаагаар элбэг үндэсний болон европ гэсэн 2 хэсгийн ёслолтой болжээ.  Угийн уран бэр Ц.Энхтуяа хатагтай хүүхдүүдийнхээ хувцсыг өөрийн гараар урлахдаа дизайнерынхаа нарийн мэдрэмжийг гайхуулснаас гадна хосуудын хоёр талын аав, ээжүүд хүртэл хувцас гоёлоо өнгө, загвар ижилсүүлэн сонгож өмссөн нь мөн Ц.Энхтуяа хатагтайн санаа биз ээ.
2. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Их Британийн хунтайж Уилльям, Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон нар Лондон хотод хөлгүй их хурим хийж, дэлхий дахинаа, оны хамгийн олон хүний анхаарлыг татсан үйл явдлаар тодорсон. Ханхүү Уилъям, Кэйт Мидлтон нар хайр сэтгэлээр холбогдсон хосууд. Тэдний хувьд энэ бол ямар нэгэн  тооцоотой гэрлэлт биш. Сэтгэл зүрхнийхээ дууд¬лагаар сонгож буй эгэл бус амьдралынх нь гараа. Яагаад эгэл бус гээч. Энэ өд¬рөөс эхлээд бидний л адил жи¬рийн гэр бүлээс гаралтай  нэ¬гэн бүсгүй насан туршдаа хэдэн зуун жилийн түүхт Английн Хатан хааны гэр бүлийн дэг жаягаар амьдрах болно. 006_butanwedding
3. “Universe best song” наадамд үзэгч олны дэмжлэгийг авч, анхны ялагч нь болж байсан дуучин Цэлмүүн өнгөрсөн наймдугаар сард хуримаа хийсэн. "Зүрхэнд гэрэлтэх од", "Ээжийн дайсан" хэмээх хоёр ч дэлгэцийн бүтээлнээ гол дүр бүтээж амжсан бас ч хөдөлмөрлөж байгаа дуучин бүсгүй билээ.  Мөн "Гэрлийн улирал" нэртэй анхны цомгоо гаргасан нь фенүүдэд нь ихээхэн таалагдаж байгаа сурагтай. Эгэл жирийн амьдралыг илүүд үздэг хэмээн ярьдаг дуучин Ч.Цэлмүүний сүйт залууг Н.Алтанхайрхан гэдэг бөгөөд АНУ-д боловсрол эзэмшсэн, чинээлэг айлын ганц хүү гэнэ.
4. Дуучин Уитни Хьюстоны хуучин нөхөр реппер Бобби Браун Хавай арал дээр хуримаа хийлээ. Тэрбээр 2010 онд сүй тавьсан Алисиа Этэриж гэдэг менежер эмэгтэйтэй гэрлэсэн байна. Тэд Кассиус гэдэг гурван настай хүүтэй бөгөөд хүмүүсийн анхааралд бага өртөхийн тулд хуримдаа цөөн хүн урьжээ.
Учир нь 2007 онд Бобби Браунаас салсан дуучин Уитни Хьюстоны үхэлд цөөнгүй хүн түүнийг буруутгадаг. Тэгээд ч У.Хьюстоныг оршуулах ёслол болоод удаагүй байхад хуримаа хийж байгаа нь ёс зүйгүй хэрэг гэж шүүмжилж байгаа юм. У.Хьюстон, Бобби Браун нарын охин Бобби Кристина аавынхаа хуримд ирээгүй байна.006_butanwedding
5. Дуучин Б.Хонгорын хурим мөн л өнгөрсөн наймдугаар сард болсон билээ. Түүнийг нэг хэсэг “MCS” группын захирал Ж.Оджаргалын охинтой гэрлэж байгаа хэмээн ташаа мэдээлэл гарч байсан. Харин түүний сүйт бүсгүйг Батсуурийн Анир гэдэг бөгөөд хосуудын "Sky Resort" цанын баазад хуримаа хийсэн юм. Хуримын арга хэмжээнд хосуудын найз нөхөд, гэр бүлийнхэн болон урлаг соёлын уран бүтээлч нөхөд нь ирсэн байв. “Нюанс” хамтлаг, “Өргөө” хамтлаг зэрэг уран бүтээлчид ирж баяр  хүргэсэн юм. Жүжигчин Ууганаа хуримыг хөтөлсөн юм.
6. Дуучин Жастин Тимберлэйк, жүжигчин Жессика Бил нар нууцаар хуримаа хийжээ. Тэдний хуримын зарлага нь 6,5 сая ам.доллар хүрсэн ба АНУ-аас тусгай онгоцоор зочидоо зөөсөн гэж хэвлэл мэдээлэлээр шуугиад байгаа билээ. Сүйт бүсгүй Жессика Бил хуримын даашинзаа Жиамбаттиста Валлигийн урласан ягаан өнгийн даашинз өмссөн бөгөөд харин түүний сүйт залуу гэргийгээ амьдралдаа хэзээ ч харж байгаагүй сайхан бүсгүйг харлаа хэмээн уулга алдсан байна. 
7. “Монголын алт” компаний захирал Б.Нямтайшилын хүү Н.Номтойбаяр Тэрэлж дэх таван одтой буудалд хуримаа хийсэн. Шинэхэн гишүүн ийнхүү найз нөхдийн  хүрээнд хуримаа хийж төрийн хүний буурь заасан. Гэхдээ энэ хурим чанар гэдгийг зорилтоо болгожээ.  “Алтан сарнай” цэнгүүнд час улаан даашинзтай Мандухай бүсгүйг  дагуулан  ирсэнээр  олонд эхнэр болох хүнээ харуулж “тамгалсан”. 006_butanwedding
8. Дэлхийн хамгийн нэр хүндтэй 10 загвар өмсөгчдийн нэг супермодел Кейт Мосс хуримаа хийлээ.Өдгөө 37 настай сүйт бүсгүй дотны найз John Galliano-гийн урласан гоёмсог даашинзаар гангарсан бөгөөд хосуудын хуриманд гэр бүлийнхэн болон дотны найзууд, шоу бизнесийн ертөнцийн алдартнууд хүрэлцэн ирж оролцжээ.
9. Сонгодог урлагийн бүтээлийг хийлээр гайхалтай амилуулдаг бүсгүй бол хийлч Дээгий. Тэрбээр өмнө нь эдийн засагч мэргэжилтэй нэгэн гадаад эрхэмтэй гэрлэж, хөөрхөн хүүхдийн ээж болсон. Гэсэн хэдий ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй юм. Харин тэрбээр өнгөрсөн долдугаар сард мөн л бизнесмэн залууг сонгож, нижгэр хурим хийсэн.
10. “Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан хуримаа хийлээ. Тэрбээр өөрийн сайт дахь хуудсандаа хуримын зургаа оруулжээ. Хосуудын хуримын хувцастай байгаа зургийг 200 мянга гаруй хүн share хийж, олон сая хүн like даржээ.
28 настай тэрбумтан хуримынхаа өмнө “Хаффингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Би амжилтад хүрсэн хойноо гэрлэнэ гэж боддог байсан. Гэвч гэрлэлт өөрөө амжилт дагуулдаг юм. Би Присчилла Чанд маш их хайртай” гэжээ. Хосууд есөн жилийн өмнө Харвардад танилцсан байна. 27 настай Чан бүсгүй хуримаа тун даруухан хийхийг Марк Зукербергээс хүссэн байна. Тэд Калифорни мужийн Пало Алто дахь гэртээ хуримлажээ.
006_butanwedding11. “Эрэл” группын Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан хуримаа хийлээ. Түүний хуриманд бизнесийнхэн болон олны танил эрхмүүд оролцсон юм. Мөн найз нөхөд нь түүнийг одоо л нэг томоожих байх гэлцэж байна. Хэдийгээр “Эрэл” группын гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа ч гэлээ хэл аманд багагүй өртөж хэвлэлийн бай болж байсан юм. Багаасаа бизнест хөл тавьсан тэрээр өнөөдөр гэр бүлийн группынхээ гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.
12 .29 настай жүжигчин Энн Хэдвей сүйт залуу гоёл чимэглэлийн дизайнер 31-тэй Адам Шулмантай Калифорнид хуримаа хийжээ. Тэдний романтик гэрлэх ёслол Калифорнийн ойролцоох хувийн эдлэн газар болсон бөгөөд хосын гэр бүл, найз нөхдөөс бүрдсэн 180 зочин цугларсан гэнэ.  Энн, Адам нар ёслол болох газраа хуримын өдрөөс өмнө нууцлаж байсан ба хуриманд ирсэн зочдод тусгай бугуйвч зүүлгэжээ. Тэд дөрвөн жилийн өмнө танилцаж 2011 оны 11-р сард сүй тавьсан байна.
13. “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү болох дуучин С.Амарбаясгалантай хамт буриад ардын “Хатариш” дууг сонирхолтой байдлаар амилуулсан дуучин Мино буюу Т.Номин нижгэр хуримлалаа. Тэрбээр Дамбын Хишгээгийн хүү Энхжин  хэмээх залуутай хуримласан бөгөөд нийт 500 гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр хуримынхаа үеэр Минод 1001 сарнайн баглаа бэлэглэсэн нь ихэд онцлог үйл явдал байсан юм. Баяр дээр баяр нэмж хадам аав болох Дамбын Хишгээ Ланд-200 маркийн авто машин шинэхэн хосуудад бэлэглэж бэл, нүнжигээ харуулж байсан юм. Энэ нүсэр хуриманд Хар сарнайн Амараа дүү Амарбаясгалантайгаа ая дуугаа өргөж олон түмнийг баясгасан байна. Мөн Номин талст хамтаг, A-cool, Чингис хааны Жаргалсайхан, Мотив зэрэг хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дууны цэнхэр хадаг барьжээ. Урилгаар УИХ-ын гишүүн Батзандан, Түвшинбаяр аварга гэх мэт хүндэт хүмүүс хүрэлцэн ирсэн нь уг хуриманд улам өнгө нэмж байсан билээ.
14. Дрью Барриморе жилийн турш үерхсэн найз залуу Уилл Копилмэнтэй гэрлэж, хуримаа хийлээ. Тэрбээр хуримаа Калифорниа мужийн Монтеситод орших өөрийн гэртээ цомхон хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. 006_butanwedding
15. Бутан улсын хаан 31 настай Жигме Кхесар Намгьян Вангчук саяхныг болтол ганц бие дээдсийн тоонд орж явсан. Харин тэрбээр өнгөрсөн тавдугаар сард болсон парламентын чуулганы нээлтийн үеэр зарласныхаа дагуу энэ сарын 13-ны өдөр ард олныхоо сэтгэлийг тэнийлгэн хуримаа хийлээ.
Ванчукийн династийн “Тавдугаар луу” гэгдэж буй хурим Хималайн уулсын буддист улсын хуучин нийслэл Пунака хотод болно хэмээн товлосны дагуу хуримандаа гадаадын хаадын гэр бүлийг урихгүй даруухан байдлаар тэмдэглэсэн байна.
16. Фүжишима дэвжээний маэгашира Шёонтэнро Д.Нямсүрэн Кёкүтэнхо Н.Цэвэгнямтай худ ураг барилдаж түүний төрсөн дүү Н.Хишигсүрэнтэй Токио хотод хуримаа хийжээ. Залуу хос өнгөрсөн долдугаар сард гэрлэлтээ батлуулсан ч хуримын ёслолоо хийгээгүй байжээ. Кёкүтэнхо “Тавдугаар сарын башёд түрүүлээд баярлаж дуусаагүй байхад дүү маань хуримлаж бас дахин баяр хөөр нэмлээ” хэмээн ярьжээ. Хуримын ёслолд Ёкозүна Хакүхо тэргүүтэй 30 гаруй сүмоч болон Монголоос ирсэн зочид нийлээд 350 хүн оролцжээ. Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал, Озэки Д.Харүмафүжи нар хуримын ёслолоо Япон, Монгол дамнуулан хийж байсан удаатай. Энэ уламжлалаар  Шёонтэнро Д.Нямсүрэн ч ирэх жил Монголд хуримын ёслолоо хийхээр төлөвлөжээ.
006_butanwedding17. Жүжигчин Натали Портман болон түүний найз залуу, францын бүжиг дэглээч Бенжамин Мильпье нар 10 сарын 4-ндалбан ёсоор гэрэллээ. Гэрлэх ёслолын ажиллагаа Калифорны төв эрэгт болсон байна.   Хуримын ёслолыг еврей уламжлалаар хосуудын гэрт хийсэн юм. Залуу хосууд түнэр харанхуйд тангараг өргөсөн нь хуримын хамгийн гайхамшигтай мөч байсан байна. Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хосууд сүйн бөгжтэй олны өмнө гарч ирсэнээс хойш тэдний хуримын тухай яриа гарах болсон юм. Портман Мильпьег өөрийн зүйрлэшгүй сайхан хайр гэж хэлдэг байна. 2011 оны 6-р  сард хосууд Алеф нэртэй хүүгээ өлгийдөн авсан аж.  Натали, Бенжамин нар 2010 онд Хар хун киноны зураг авалтан дээр танилцжээ.  Жүжигчин бүсгүй энэ кинонд гол дүрийн балетчины дүрийг бүтээсэн бол Мильпье нь бүжиг дэглэлтийг нь хариуцаж байсан гэнэ.
18. “Шуранхай”-н Д.Үүрийнтуяа хэмээн олны танил болсон уртын дууч бүсгүй өнгөрсөн сарын 14-ны билэгт сайн өдөр хуримаа хийлээ. Тэрбээр насны ханиараа мэргэжил нэгт урлагийн хүнээ сонгож СТА, уртын дуучин Д.Жавхаасайхантай Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр ийнхүү нижгэр хуримаа хийсэн юм.
19. Дуучин, хөтлөгч Haha өөрийн олон жилийн найз бүсгүй, дуучин Byul-тай хуримаа хийлээ. Тэд 11-р сарын 30-нд Сөүл хотын 63 давхар барилга доторх хуримын ордонд болох хуримынхаа өмнө хэвлэлийн хуралд оролцсон байна. Бид анхнаасаа л найзууд байсан бөгөөд дотно харьцаа үүсгэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй, гэхдээ л 2 жилийн өмнөөс эхлэн бид бие биедээ зориулагдсан гэдгээ ойлгосон хэмээн дуучин Haha сэтгүүлчдэд хэлсэн байна. 006_butanwedding
20. Дэлхийн хамгийн баян хаан Брунейн султаны охин Хафираз Сурурул Болкайн хааны ордонд нижгэр хурим хийлээ. Тэрбээр төрийн албан хаагч, 29 настай Пенриган Хажи Мухаммед Рузайни хэмээх залуутай гэрлэсэн байна. Хосуудын гэрлэх ёслолд Ерөнхий сайд болон гадаадын төрийн өндөр албаны зочид төлөөлөгчид, улстөрчид хүрэлцэн очжээ. Дэлхийн хамгийн баян хаан Хажи Хассанал Болкайн болон хатан хаан Ража Истери Пенгиран Анак Хажах Салеха нар таван хүүхэдтэй юм. Харин бусад эхнэрээс долоон хүүхэдтэй. Бизнес удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн Брунейн гүнж  улсынхаа Сангийн яаманд ажилладаг. Харин түүний нөхөр Ерөнхий сайдын албанд ажилладаг аж.
21. “Роллинг Стоунз” хамтлагийн гитарчин Ронни Вүүд театрын найруулагч Салли Хамфрис нар хуримаа хийжээ. Өдгөө Ронни Вүүд 65, Хамфрис нь 34 настай юм. Хосууд аравдугаар сард сүй тавьсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар сүйт залуу ягаан өнгийн оймс, хөх өнгийн хослолоор гоёсон байна. Харин сүйт бүсгүй ээжийнхээ хуримын даашинзаар гоёжээ. Энэ нь Ронни Вүүдийн хувьд гурав дахь удаагийн гэрлэлт юм. Тэдний хуримын ёслол Лондон хот дахь “Dorchester” зочид буудалд даруухан болж өнгөрчээ. Хуриманд Пол Маккартни, Род Стуарт нар гэргийнхээ хамт хүрэлцэн ирсэн байна.
006_butanwedding22. Одоогоос хэдэн жилийн өмнө шивээс гэдгийг ойлгодог хүн тун цөөхөн байлаа. Эхээс төрсөн биен дээрээ мэс хүргэж зураг зуруулна гэдэг хэн бүхэнд аймшигтай санагдаж байсан үе саяхан. Гэтэл одоо бол эсрэгээрээ шивээсийг урлаг хэмээн хүмүүс ойлгодог болжээ. Урлаг соёлын бүхий л алдартнуудыг шивээсээр гоёдог “МАTRIX” салоны шивээсчин Бадгаа намрын дунд сарын билэгт сайн өдөр хуримлалаа. Хуримаа тэрбээр маш өвөрмөцөөр хийснээс гадна ,урлаг соёлын бүхий л төлөөлөгчид очиж хүндэтгэл үзүүллээ.
23. Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Голландын шигшээ багийн супер тоглогч Уэсли Снейдер Голландын телевизийн нэвтрүүлэгч, модель Йоланте Кабау ван Касбергентэй Италийн Тоскана хотноо гэрлэжээ.
24. Хятадын  Сычуань мужийн иргэн 101 настай Вү Конхан, 103 настай Вү Согнши нар анх 1924 онд хуримаа хийж байжээ. Өдгөөгөөс 88 жилийн өмнө хайр сэтгэлээ холбож байсан тэд 90 орчим жил нэгнээ үнэнч хайрласан бөгөөд ийнхүү хуучин цагаа дурсч, хуримаа хийсэн байна. Тухайн үед техник технологи хөгжөөгүй, хуримын ёслолоо гэрэл зургийн хальснаа буулгах боломж бололцоо байхгүй байсан тул хорвоод ганцхан тохиох хосгүй их баяраа гэрэл зургийн хальснаас мөнхөлж чадаагүй хосууд 100 насыг зооглосоныхоо дараа хуримын ёслолоо нэхэн тэмдэглэж, гэрэл зургаа татуулжээ.

image

Энэ жилийн дуулиант 24 хуримыг 24tsag.mn сайт онцолж байна. Монгол болон гадаадад болсон хамгийн их хөрөнгө зарсан, дуулиант хуримыг сонголоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • (46.14.161.60)
    Ямар их алдаатай бичдэг юм бэ? Сэтгүүлч хүн ингэж алдаа гаргамааргүй л юм. Жаахан ичмээр л байна.
    2013 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (202.170.80.46)
    setgvvl zvin salbariig ingej doromjloh erh bhgvi shvv chamd yu bicheed bgan setgvvl zvin onol vzeegvi hench chamaas ilvv bichne za eneniigchine
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • y (202.170.80.46)
    jaahan bodoj bichej bgach araich dee
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • H (85.176.29.37)
    Yunii chini duuliant be? Utaggvi yum bn.,Sorry
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • Zochin (112.72.12.87)
    Duuliant hurim gechiheed yu bichihee medehgui ineedtei humbe matrix salonii shiveeschiniig oruulaad bh daa yahav de. Oron garan bichij bgaa yumniihaa une tseniig navs unagajee
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.45.252)
    Naana chini 2mongol hoorondoo suusan n barag alga.Ter hiilch avgai eeljit hariin uvguntei,ter tselmuun hujaatai yumuu haashaa yum.Hariin ersiin uvur damjsanaar n baharhaad bgaa yumuu haashaa yum
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (124.158.70.64)
    Энэ хийлч бүсгүй дандаа гадаад өвгөнүүдтэй гэрлэх юмаа...Үхсэн ацных нь бизнесмэн залуу өвөө гээч. Хөгжимдөөд мөнгө муу л олдог юм байна даа хөөрхий.. Хүн хүний хоолоо олж идэх байдал өөр юм даа. Дахиад өөр өвөтэй битгий гэрлээсэй л гэж хүсье. Сайн сайхныг хүсье.(залуу хосдоо)
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    11 цаг 8 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    11 цаг 15 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    13 цаг 45 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    14 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК