Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Говь цөлийн найдвар

2026-7-08
0
ЖИРГЭХ

Говийн бор хөрс нэн эмзэг, шимт хөрсний зузаан нь маш нимгэн. Ийм бүтэцтэй хөрс хэдэн арван жилдээ эргэн сэргэхгүйгээр доройтолд ордог онцлогтой.

Дэлхийн эх газрын 11 хувийг гандуу газар нутаг эзэлдэг бөгөөд энэ нь биологийн маш олон янз байдлыг тэтгэж байдаг юм. Эдгээрийн зарим нь дэлхийн хэмжээнд ховордож, устах аюулд өртсөн зүйлүүд багтдаг. Эрдэмтдийн тодорхойлсноор, гандуу газар нутаг нь маш бага хур тунадас унадаг газрыг хэлдэг бөгөөд биологийн олон янз байдлыг тэтгэж байдаг увидастай.

Зарим нь дэлхийд ховордож, бүр устах аюулд өртсөн төрөл зүйлүүд багтдаг юм. Уур амьсгалын ийм хуурай нөхцөл нь шим тэжээлтэй ургамал ургах, ач холбогдол өндөр ашигт малтмал бүрэлдэн бий болох нөхцөл бүрдүүлдэг онцлогтой. Иймдээ ч Монголын говь дэлхийд данслагдаж, хадгалан хамгаалах учиртай нэг нутагт тооцогддог. Гэтэл цөлжилт жилээс жилд жин даран хүрээгээ тэлсээр байна.

ГАЗРЫН ДООРХ УС ЯМХ ЯМХААР ДООШИЛЖ БАЙНА

Дундговь аймгийн Өлзийт суманд малын эмчээр 40 гаруй жил ажилласан Д.Жаргалсайхан ийн өгүүлэв. Тэрээр “Гидрогеологийн мэргэжилтнүүд Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийг хамарсан өргөн хүрээний судалгааг олон жил хийсэн. Би тэдэнтэй уулзах бүртээ "Усны түвшин ямар байна?" гэхээр "Ямх ямхаар доошилж байна" л гэдэг. Өлзийт сум аймгийн газар нутгийн бараг тавны нэгийг эзэлдэг ч малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн. Манай малчдын нүүдлийн хэв маяг өөрчлөгдөж байна. Өвсөө айлын малд идүүлэхгүйн тулд бэлчээрээ сахиад нүүхээ больж байна. Айл болгон дуртай газраа худаг гаргах боллоо. Энэ нь улам хуурайших, усны түвшин доошлох бас нэг шалтгаан” хэмээв.

КОП17 бэлтгэл ажлын хүрээнд олон талын ойлголт, нэгдсэн мэдээллийг орон нутгийнханд хүргэх ажлыг КОП17 Үндэсний хорооны ажлын алба, НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (UNESCO), “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” (GIZ), НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)болон “Пипл ин Нийд” (PIN) олон улсын төрийн бус байгууллага (ОУТББ) хамтран Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт зохион байгуулсан билээ. Олон хүчин зүйлээс шалтгаантай газрын доройтлыг бууруулах, бэлчээрээ сэргээх, усаа нөөцлөхийн тулд ахуй амьдралынхаа алхам тутамд хийж хэрэгжүүлэх боломжийг, хамтдаа хамгаалахыг нутгийн удирдлага, төр, төрийн бус байгууллагууд, иргэд, малчдад ойлгуулж, чиглүүлэх ажил тун чухал.

Д.Жаргалсайхан цааш өгүүлэхдээ, “Хамгийн гол нь хүмүүсийн ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Цөлжилтөд уур амьгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа, бэлчээрийн зохисгүй ашиглалт, малын хэт өсөлт, усны буруу хэрэглээ бүгд нөлөөлж байна. Хэрэв иргэдийн ухамсар, хандлагыг өөрчлөхгүй бол цөлжилтийг зогсоож чадахгүй. Байгаль анхааруулсаар байгаа дохиог ойлгож, цаг алдалгүй арга хэмжээ авах нь бидний үүрэг. Миний хувьд КОП17 хурал Монголд маш том боломж гэж харж байна. Цөлжилтийг бид олон жил ярьсан. Харин одоо дэлхий нийтээрээ ирж, газар дээр нь нөхцөл байдлыг харах нь. Манайх шиг хуурай, гандуу бүс нутагт амьдардаг хүмүүсийн амьдрал, туршлагатай танилцаж, сонсох хэрэгтэй. Малчин, малын эмч, усны инженер, нутгийн иргэд бүгд өдөр бүр байгальтайгаа нүүр тулж амьдардаг учраас өөрсдийн гэсэн үнэтэй мэдлэгтэй түмэн” гэв. 

НОГООН ИРЭЭДҮЙГ ТҮҮЧЭЭЛЭХ ИРГЭНИЙ НИЙГЭМ

…Өмнөговийн малчид урин хавраар соёолох өвсөө ”тоолон” баярлаж, үүлний сүүдэр, хурын үнэрийг андан тандан хүлээдэг юм. Элсэн манхан, халуун зун энэ нутгийн нэгэн өнгө. Гэхдээ цөлийг амьгүй хэмээн эндүүрэв. Амьдралын үнэ цэнийг хамгийн тод мэдрүүлдэг нутгийн нэг бол Өмнөговь аймаг. Энд нэг булаг ширгэхэд нүүдлийн зам нь солигдож, бэлчээр нь хумигдаж, малчдынх нь ахуй амьдрал хүртэл даган өөрчлөгдөж байдаг юм. Угтаа газрын доройтол, цөлжилт зөвхөн байгаль орчны асуудал биш, хүний амьдрал, эдийн засаг, соёлын харилцан уялдаатай асуудал юм.

Иймээс газрын доройтол, цөлжилтийн эсрэг тэмцлийг зөвхөн төрийн бодлогоор шийдвэрлэх боломжгүй. Нутгийн иргэдийн оролцоо, малчдын уламжлалт мэдлэг, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, иргэний нийгмийн байгууллагуудын санаачилга хамтдаа байж бодит өөрчлөлтийг бий болгоно. Орон нутагт хамгийн ойр ажиллаж, иргэдийн санал, хэрэгцээг бодлого боловсруулагчдад хүргэдэг, шинжлэх ухааны мэдлэгийг бодит амьдралтай холбох гол гүүр нь иргэний нийгмийн байгууллагууд юм. Говийн бүсийн уулзалтыг хамтран зохион байгуулж байгаа газрын нэг "Пипл ин Нийд" ОУТББ, Европын Холбооны санхүүжилттэйгээр "Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим шилжилтийг түүчээлэх нь" буюу “Хос шилжилт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

"Пипл ин Нийд" ОУТББ-ын төслийн менежер Б.Бат-Эрдэнэ: “Хос шилжилт” төсөл нь Монгол Улсад ногоон хөгжил болон цахим  шилжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор дэмжих зорилготой төсөл юм. Манай төсөл 2026 оноос Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Хос шилжилт төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт болон цахим шилжилтийн бодлогод илүү үр нөлөөтэй оролцох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Газрын доройтол, цөлжилтийн эсрэг тэмцэл зөвхөн нэг байгууллага эсвэл нэг салбарын хийх ажил биш. Хамгийн тогтвортой шийдэл нь орон нутагт ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын чадавх, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог бэхжүүлэхэд оршдог гэж ярилаа.

Ногоон шилжилтийн хувьд байгалийн нөөцөө хамгаалах, тогтвортой ашиглах, ногоон, тогтвортой ирээдүйг бүтээж үлдээх тухай юм. Харин цахим шилжилт нь орчин үеийн цахим хэрэгсэл, өгөгдөл, мэдээллийн сувгуудыг үр дүнтэй ашиглан шинжлэх ухааны мэдээлэл, орон нутгийн мэдлэг, сайн туршлагыг илүү хурдан холбож, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.

Төслийн менежер Б.Бат-Эрдэнэ, “Монгол Улс COP17-г зохион байгуулж байгаа энэ цаг үед нутгийн иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагуудын туршлага, санал санаачилга олон улсын хэлэлцүүлэгт хүрэх нь хамгийн үнэ цэнтэй хувь нэмрийн нэг гэж бид харж байна” хэмээн онцлов.

“Хос шилжилт” төсөлд хамрагдаж буй “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан: Манай байгууллага уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчдын газар, бэлчээр, усны эрх, амьжиргаа, оролцооны эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Дэлхий нийтээрээ цахим шилжилтийн эрин үед иргэний нийгмийн байгууллагууд ч үйл ажиллагаа, харилцаа холбоо, нөлөөллийн арга барилаа шинэчлэх шаардлагатай болсон. "Пипл ин Нийд" байгууллагын "Хос шилжилт" хөтөлбөр нь манай байгууллагын цахим чадавхыг бэхжүүлж, үйл ажиллагааны хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд үнэтэй дэмжлэг болж байна. Үүний зэрэгцээ манай байгууллагын бас нэгэн чухал зорилго бол уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн нөлөөлөлд өртөж буй малчдын газар, бэлчээрийн эрхийн асуудал, тэдний бодит туршлага, санал шийдлийг үндэсний болон олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хүргэх явдал юм.

Ялангуяа КОП17-ын хүрээнд малчдын дуу хоолойг илүү зохион байгуулалттайгаар хүргэж, бодлогын шийдвэрт тусгуулахад иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал гэж бид үздэг. Энэ утгаараа "Пипл ин Нийд"-ийн "Хос шилжилт" төсөл нь манай байгууллагын цахим шилжилтийг дэмжихийн зэрэгцээ малчдын эрхийн асуудлыг олон улсын бодлогын түвшинд хүргэх үйл ажиллагааг бэхжүүлэх хоёр чухал зорилгыг бодитоор дэмжиж буй үнэ цэнтэй хамтын ажиллагаа юм. Энэхүү дэмжлэгийн үр дүнд илүү олон малчны дуу хоолой бодлого, шийдвэр гаргах түвшинд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна гэж ярилаа.

БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ-ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ

…Байгаль хэрхэн “өвдөж” байгаагаа хэлдэггүй юм. Харин хэрхэн өөрчлөгдөж байгаагаа өдөр бүр харуулдаг юм. Тал, говийн уулзвар Говьсүмбэрийн нутагт гангийн давтамж, үргэлжлэх хугацаа нь улам бүр уртассаар. Усных нь ундарга дундран доошлохын хэрээр ургах өвс нь сийрэгжин жижгэрч байна. Салхи, шуургагүйгээр төсөөлөхийн аргагүй Дорноговь нутагт дөрвөн улирлынх нь өнгө жилээс жилд хувьсан өөрчлөгдсөөр. Хөрсөнд нь чийг хурахаа больж, худгийнх нь ус илтэд дундран доошлохын хэрээр нүд алдрам бэлчээр нь зуны сардаа шаргалтан өнжих болов.

Тэгвэл илүү өргөн хүрээнд харъя. Дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлдэг бэлчээр 1.3 тэрбум хүний амьжиргааг тэтгэж, жил бүр 21.0-47.0 их наяд ам.долларын өгөөж өгдөг талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын тайланд дурджээ. Гэвч үнэт нөөцийн бараг тал хувь нь доройтолд өртөөд байгаа нь зөвхөн байгаль орчны бус, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн өмнө тулгамдсан томоохон сорилт болон хувирав. Чухам иймд үед Монгол Улс КОП17-ыг эх орондоо зохион байгуулснаар бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн асуудлыг дэлхийн төвд авчирч, сайн туршлага, инновацийг нэвтрүүлэх, байгаль хамгааллын салбарт хөрөнгө оруулалтын урсгалыг чиглүүлэх онцгой боломж, шинэ түүх бичигдэх учиртай юм.   

“Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн (GIZ) төслийн зохицуулагч Н.Жавхлан: “Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” Монгол Улсын Засгийн газарт газрын тогтвортой менежмент, бэлчээрийн засаглал, эдийн засгийн чиглэлээр бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Мөн хурлын үеэр танилцуулах "Rangelands Rising: Investing in Sustainable Global Restoration" олон улсын тайланг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD), Газрын доройтлын эдийн засгийн санаачилга (ELD), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэн (ILRI)-тэй хамтран боловсрууллаа. Тайлангийн хамгийн чухал дүгнэлт нь бэлчээрийг зөвхөн экологийн нөөц бус, дэлхийн эдийн засгийн үнэт хөрөнгө гэж үзэх шаардлагатайг онцолсон нь бидний хувьд маш чухал гэв. 

Бэлчээрийн нөхөн сэргээлтэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт 7-30 ам.долларын өгөөжийг бий болгодог гэдэг. Газрын доройтлыг бууруулахад зориулсан хөрөнгө оруулалт, нөхөн сэргээлтийн үр ашиг зөвхөн бэлчээрээр хэмжигдэхгүй. Малчдын амьжиргаа сайжирч, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, усны нөөц мөн хамгаалагдана. Харин ийм өөрчлөлтийг хийх, сэргээн амьдруулах хүч нь иргэний нийгмийн байгууллага, нутгийн иргэд, малчдын оролцоо, тэдний уламжлалт мэдлэг гэдгийг олон улсад батлах үлдэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
“Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER (129.222.187.51)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    33 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    15 цаг 56 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    18 цаг 19 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    20 цаг 20 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    21 цаг 2 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    21 цаг 14 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    21 цаг 15 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    21 цаг 27 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    21 цаг 34 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 48 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    22 цаг 40 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    22 цаг 51 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    23 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    23 цаг 34 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    23 цаг 51 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК