Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: 2012 оны хамгийн гэгээлэг мэдээ, сайн үйлс

2012-12-31
0
ЖИРГЭХ
Тэнгэр элчМөнх ногоон гацуур модоо чимэглэж, өвлийн өвгөн ааваа, цасан охидтой нь тэсэн ядан хvлээж, оргилуун дарсаа буудуулж, амтат бялуугаа амтархах шинэ жилийн баярын өдөр.  Хvн төрөлхтний жил бvр уламжлал болгон тэмдэглэж ирсэн хамгийн том баяр шинэ жил гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Тэгвэл энэ өдөр та бүхэнд хэдхэн хормын дараа өнгөрөгч он болох гэж буй 2012 оны сайн үйлсүүд хийгээд сайхан мэдээг танилцуулж байна.
    Мөнх ногоон гацуур модоо чимэглэж, өвлийн өвгөн ааваа, цасан охидтой нь тэсэн ядан хvлээж, оргилуун дарсаа буудуулж, амтат бялуугаа амтархах шинэ жилийн баярын өдөр.  Хvн төрөлхтний жил бvр уламжлал болгон тэмдэглэж ирсэн хамгийн том баяр шинэ жил гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Тэгвэл энэ өдөр та бүхэнд хэдхэн хормын дараа өнгөрөгч он болох гэж буй 2012 оны сайн үйлсүүд хийгээд сайхан мэдээг танилцуулж байна.

8433d9c99974aa82big    1. Харумафүжи  Д.Бямбадорж Япончуудын атаархлыг төрүүлсэн монгол ёкозуна нарын тоог нэгээр нэмсэн сайхан мэдээ байна.

2. 0-18 настай бүх хүүхэд сард 20 мянган төгрөг авч байгаа. Халамжийн бодлого хэрээс хэтэрч, дэмий мөнгө цацлаа гэх шүүмжлэл байдаг ч хүүхдэд очиж байгаа мөнгөтэй барьцах хүн байхгүй биз ээ. Мөн "Олонлог”, “Диана”, “Орос дөрөв”, “Эрэл”, “Шинэ монгол”,“Хобби”, “Улаанбаатар элит” зэрэг сургуулиуд сурагчдаа автобусаар зөөхөөр болсон.

    3. Монгол бөхийн ертөнц улиран одож буй 2012 онд адал, явдал, дуулиан шуугиан, өвөрмөнц амжилт гээд ярьж, бичих зүйлээр дүүрэн байлаа. Аварга, арслан, гарьд цолтнуудаар дүүрэн байсан энэ жилийн барилдаанд Увс нутгийн хүү аймгийн арслан П.Бүрэнтөгс 521 хүчтэнээс торойн гарсан юм. Ингэснээр бид шинэ арслантай болсон юм.

24b7c2e5955a8c39big     4.  М.Сайханбилэг, М.Сайнбилэг хэмээх ихэр хүүгийн нэг нь хүнд өвчнөөр шаналж, түүнд хагалгаа хийлгэх мөнгө хэрэг болсон. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг адилхан нэртэй М.Сайханбилэг хүүгийн эмчилгээний төлбөрт таван сая төгрөг хандивлаж, үүрэн холбооны операторуудад хүсэлт гаргаж, тусгай дугаар нээж өгсөн.

28103762caf9b1b9big    5. Зуны олимпийн ХХХ наадамд манай улсын 29 тамирчин оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн нь яах аргагүй дэлхийн спортын салбарт монголын нэрийг дуурсгасан амжилт болсон юм. МУХБ, МУГТ, олимпийн алтан медальт Н.Түвшинбаяр жүдо бөхийн тэмцээнээс мөнгө, гавьяат тамирчин Н.Төгсцогт боксын 52 кг-ын жинд мөнгө, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд хүрэл, чөлөөт бөхийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртэн төрийнхөө далбааг Лондонгийн тэнгэрт мандуулсан юм.

6. 
ЭМЯ, Австрали улсын Кохлеар фирмтэй хамтран ажиллах ажлын хүрээнд Чих хамар хоолой, сонсголын "ЭМЖЖ" эмнэлэгт хоёр болон долоон настай хоёр хүүхдэд дунгийн суулгац тавих хагалгааг амжилттай хийсэн. Хагалгааны дараа сонсголын нөхөн сэргээлтийг шалгах дэлхийн шинэ технологийг анх удаа Монголд хэрэглэсэн юм. Мөн Европын орнуудад бүрэн төгс шалгарсан хамгийн сүүлийн үеийн шинэ электродыг Азийн орнуудаас анх удаа Монголд нэвтрүүлсэн сэтгэл сэргэм мэдээлэл байна.
images
7.  Монголын урлаг, спортын салбарынхан анх удаа өөрсдийн харъяа яамтай болсон жил болж өнгөрч байна. Соёл, спорт аялал жуулчлалын шинэхэн яамыг Ц.Оюунгэрэл удирдаж байна.

sunday-2    8.  Сандэй групп нь жил болгон Замын цагдаагийн албан хаагчдын эрүүл мэндэд тустай сайн үйлсийг өрнүүлдэг.   Уламжлал ёсоор 2012 оны нэгдүгээр 25-ны өдөр Замын цагдаагийн газарт 3 сарын хэрэглээ буюу 12 тонн чацаргана өгсөн. Өвлийн  цагт ханиад томууны үед 500 гаруй цагдаа нарийн эрүүл мэндэд тус нэмэр болсон том үйлс болсон билээ.

9. Сайн дурын үйлс хийх сонирхолтой хэсэг залуучууд Facebook-ээр бусдыгаа уриалж сэтгэлийн хандив цуглуулж өнгөрсөн долоо хоногт 1200 бэлгийг гэр хорооллын хүүхдүүдэд тараасан. Энэ бол яахын аргагүй сайн үйлс юм.

10.  Японы Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн "Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ"-ний тасаг бүрэн засвар хийгдэж дууссан.

3ebe3546f3802260big11.  Нийслэл болон хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн  долоон машиныг Эрүүл мэндийн сайдын 2011 оны 448 тоот тушаалаар улсын төсвийн хөрөнгөөр гардуулсан.  Ингэснээр хөдөө орон нутаг төдийгүй, бүрэн тоноглогдсон түргэний машин дутуу нийслэлийн эмнэлгүүдэд ч тус дэм болсон.

12. Машины хязгаарлалт хийж түгжрэлт арилсан. Автобус нэгдүгээр эгнээгээр явж, машинууд дугаарын хязгаарлалттай явснаар замын түлгжрэл бага ч болов буурсан.

2900eb1632125f97big13. ОХУ-ын Томск хотод суралцаж байгаа монгол оюутан охид буянтай үйлс бүтээсэн. Шинэ оюутан Мөнх хэдийгээр оросоор сайн ярьж сураагүй байгаа ч өөрийн нутаг нэгт найзын хамт өнчин ядуу хүүхдүүдэд хандив цуглуулах арга хэмээнд оролцож орос дуу дуулсан байна. Оюутнууд өөрсдийн гараар бүтээсэн бэлэг дурсгалын зүйлсээ худалдаж, гудамжинд дуулж бүжиглэж цуглуулсан хандив болох 20 мянган рублийг өнчин хүүхдийн асрах төвд хандивлажээ.

14. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл төрийн албан байгууллагуудын гадаах автомашины зогсоолын 80 хувийг иргэд ашиглах тухай захирамж гаргасан билээ. Энэ дагуу яам, төрийн байгууллагууд өмнөх авто зогсоолоо чөлөөлж эхэлсэн.

15. Долоон сартай Очир хүүг дөнгөж төрснийх нь дараа зүрх нь цоорхой гэсэн гашуудам мэдээг эмч нар ээж Э.Сүндэрт нь дуулгасан байна. Ийм хагалгааг Монголд хийх боломжгүй тул ээж, аав нь энэ хугацаанд Орос, Хятад, Солонгос, АНУ-ын эмнэлгүүдийг судалсан байна. Азаар тэд АНУ-ын Техас мужид төвтэй “HeartGift” гэдэг төрийн бус байгууллагатай интернэтээр холбогдож чаджээ. Тэдний тусламжтайгаар Очир хүү АНУ-д New Orlean мужид байдаг “Covington” эмнэлэгт зүрхний цоорхой нөхөх мэс засал хийлгэсэн.
boloroo-middle
16. Хамтран амьдрагчийнхаа долоон настай хүүг гурван цагийн турш зодож тамласан Түвшинжаргал гэгчийн балмад үйлдлийг зогсоож, цагдаагийн байгууллагат хандсан иргэн Н.Болортуяаг Нийслэлийн цагдаагийн газраас баярын бичгээр шагнасан.

527-1341884868huzuugui17.  Монгол ёсолгоо: Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоноосоо хойш сүүтэй мэндчилэх, цагаан сараар ууцны хонь аврах зэрэг олон зүйлийг санаачилсан билээ. Өнгөрөн одох гэж буй 2012 онд тэрбээр гараа алдлан дээш өргөх "Монгол ёсолгоо"-г санаачилан наадмаар өөрөөрөө бусдад үлгэрлэсэн юм. Одоо Монгол соёлын нэг хэлбэр энэ ёсолгоо болж байна.

18.
Алдарт "Гамлет": Дэлхийн сонгодог урлагийн сор бүтээл "Гамлет" жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид 33 жилийн дараа дахин тайзнаа тавилаа. Шинэ менежмент, шинэ реклам, хэрэглэсэн ч хуучны адил бидний сэтгэлийг эзэмдэж чадсан юм.

658f81ce34d4f74big19. Манай улсын хилээр хууль бусаар гаргасан Триннозавр Батаар үлэг гүрвэлийн 75 хувь бүтэн ясыг буцаан авах талаар яригдаж эхлээд дөрвөн сар болжээ. Чулуужсан ясны худалдаачин Эрик Прокопи манай улсаас хууль бусаар авсан Триннозавр Батаар  батаарыг өөрийн болгох нэгэн нотолгоо олсноо мэдэгдсэн ч Батаарын яс тэдний гарт ороогүй юм. Удахгүй Триннозавр Батаар Монгол нутагт нь авчрах гэж байгаа бөгөөд Төв аймагт байрлуулна гэсэн яриа яригдаад байгаа билээ.

f48c1b8ce9e63d03big20. Тэрбумын үнэтэй хоолой: 2012 онд анх удаа монгол дуучин хоолойгоо тэрбумаар даатгасан үйл явдал боллоо. Олон улсын дуурийн хоолойг монголд цуурайтуулах их зорилгыг тээн, ОХУ-д суралцаж буй Ө.Цэрэнчунтын хоолойг “Ард даатгал” тэрбум төгрөгөөр даатгаснаа мэдэгдэн, гарын үсэг зуран баталгаажуулав.

21. 
Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам болох "Гоёл"-д "Catwalk" хамтлагийн дуучин, загвар өмсөгч О.Пүрэвдулам шилдэгээр тодорч, 14 дэх топ модель болсон юм. 23 настай шинэ топ маань дуулиан, шуугиан, таамаг, баримжаа, хэл амтайгаар энэ өргөмжлөлийн эзэн болсон юм.
b9c6ae6d8eea4797big
22. Монголын дуурийн театрынхан Тянъжин "Гранд" театртай хамтран ажиллахаар (3 жилийн) санамж бичигт гарын үсэг зурлаа. "Гранд" театрын захирал Qian Cheng, УДБЭТеатрын захирал Б.Сэргэлэн нар уг санамж бичигт гарын үсэг зурсан юм.

23. Эмэгтэй зохиолч, эмэгтэй ерөнхий найруулагч, эмэгтэй гол дүртэй Монголын анхны түүхэн уран сайхны кино болох "Ану хатан" нь  Зүүнгарын хаант улс, ойрад монголын түүх соёл, Манжийн дарлалын эсрэг монголчуудын баатарлаг тэмцлийн түүхийг хөндсөн дэлгэцийн анхны бүтээл болж байна. 1989 онд нээлтээ хийсэн “Мандухай цэцэн” киноны дараа бүтээж буй хоёр дахь домогт хатны тухай уг киног “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичжээ.

2012-12-21-1024x538
    24.  Дэлхий сөнөөгүй. 12 сарын 21-нд дэлхий сөнөнө хэмээн хүн бүхэн л дотроо эмээж байсан. Дэлхийн улс бүрийн хүмүүс энэ өдрийг сэтгэл түгшин хүлээж, өөр өөрийн бэлтгэлээ базааж байсан. Гэтэл энэ өдөр юу ч болоогүй. Хий хоосон цуурхал болон үлдсэн.
Д.Ундрах /24tsag.mn/

image

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • SRL (71.239.79.237)
    21 ch arai bish umaa...
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • (210.89.232.110)
    zarim ni ch arai orohoorgvi l edvvd baian daa nuhud uu
    2013 оны 12 сарын 31 | Хариулах
  • (122.201.18.148)
    Элбэгээгийн газрын зурагтай Монгол ёсолгоог Энхбаярчууд Коммунистууд Авилгагчид Мүүний шашинтай холбож мушгисан нийтлэл их тараасан даа
    2013 оны 12 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    10 цаг 22 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    10 цаг 28 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 2 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    12 цаг 58 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 5 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    13 цаг 20 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК