Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ жилийг тойрсон 24 сонин хачин

2013-1-02
0
ЖИРГЭХ
okДурсамж дүүрэн, хуучин 2012 он улиран одож, шинэ 2013 он гарлаа. Шинэ он гарах буюу он солигдох тэр мөчид хаана, юу болов?. Монголчуудад хамааралтай сонин хачныг 24 баримтаар дэлгэн харууллаа.
    Дурсамж дүүрэн, хуучин 2012 он улиран одож, шинэ 2013 он гарлаа. Шинэ он гарах буюу он солигдох тэр мөчид хаана, юу болов?. Монголчуудад хамааралтай сонин хачныг 24 баримтаар дэлгэн харууллаа.

139_181    1. Шинэ жилийн өдөр нийслэлийн амаржих газарт нийтдээ 64 эх амаржжээ. Клиникийн нэгдүгээр амаржих газарт найман эх төрсөн бол хоёрдугаар амаржих газарт 18 эх, Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 18, харин ЭХЭМҮТ-д 20 эх нярайлжээ.

6986a3c450dbce85original2. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд Төрийн дээд одон медаль олгосон юм. Шагналын эздээр Никитон-ы Б.Баачка, дуучин Ч.Амаржаргал, жүжигчин Бооёо нар тодорсон юм.

3. Мөн сэтгүүлчдийн "Болор үзэг", "Алтан шонхор" наадмууд болж шилдгүүдээ тодруулсан.

4. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг хоёр оны босгонд асрамжийн газрын хүүхдүүтэй уулзан, нэг өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөлөө.

big_27942_448575. Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зөв зохицуулах зорилгоор арванхоёрдугаар сарын 31-ний даваа гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлсэн. Тиймээс баярын өдөр автомашины  дугаарын хязгаарлалт үйлчлээгүй юм.  

6. Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд нийслэлийн шинэ жилийн цэнгүүн болсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын  газар, нийслэлийн Соёл урлагийн газраас Улаанбаатар хотын иргэддээ зориулан шинэ жилийн баярын  цэнгүүнийг зохион байгуулсан билээ. Цэнгүүнд өвлийн өвгөн цасан охид хүрэлцэн ирж нийслэлийн иргэдэд зориулсан сонирхолтой бэлгээ задласан ба урлагийн одод нэгэн тайзнаа чуулж он солигдох мөчийг хамтдаа угтсан юм.

7. Мөн  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл он солигдох торгон агшинг Нийслэлийн иргэдтэйгээ хамт тоолж, шинэ оноо Сүхбаатарын талбай дээр угтлаа.

8. Эрүүл мэндийн яамны удирдлагууд 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр төрөх эмнэлгүүдээр орж, тус өдөр мэндэлсэн бяцхан үрсэд баяр хүргэсэн юм.

9. Шинэ жилийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилсэн. Өөрөөр хэлбэл, өглөөний 08.00 цагаас оройны 22.30 цагт хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарчээ. Энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлд 66, хот орчмын 13 чиглэлд их багтаамжийн 651, туслах 22 чиглэлд баг оврын 200 буюу нийт 851 автобус үйлчилгээнд гарсан юм.

10.
Шинэ жилийн үеэр “Сайны хажуугаар саар” гэгчээр БНСУ-д аялал жуулчлалын визээр нэвтрэн орж ирээд байхдаа хулгай хийсэн Монгол улсын иргэн  ээж , охин хоёрыг Пусан хотын цагдаагийн газраас саатууллаа.
2013-01-01tsetseegun_big
11. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны анхны өдөр Цэцээ гүний оргилд гарч хийморио сэргээлээ. Тэрбээр уулын оргилд гарахдаа жиргээчидтэй хамт явжээ.

12.
Нийгэм улс төрийн оны онцлох хүнийг нэрлэдэг "Алтан сарнай" наадмийг МАН-ийн залуучуудын байгууллага жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Ингээд улс төрийн салбар дахь оны онцлох хүн "Алтан сарнай"-н эзэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол боллоо.

13. Тэгвэл соёл урлагийн салбарт дуучин Б.Амархүү “Алтан сарнай”-н эзэн болж Спортын салбарт Х.Хатанбаатар оны онцлох хүн боллоо. Тэрбээр Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, тэргүүн, Дэлхийн оюун ухааны олимпийн хошой аварга, түргэн бодолт, цээж бодолт гээд оюун ухааны спортын төрлүүдээр дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоосон.

Burte_Chono_201214. МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно” цом гардуулах ёслолын арга хэмжээ болсон. Тухайн жилдээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчинд олгодог энэхүү шагналын шилдэгийн шилдэг тамирчнаар олимпийн хос медальт Н.Түвшинбаяр шалгарсан билээ.

15. Шинэ оны эхний шөнө зам тээврийн ослоор 16 хүн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон байна.

16. Согтуурч хүний амь нас санаатайгаар хохироосон хэрэг гурав гарсан байна.

17. Өнгөрсөн жил салют болон бенгалийн галд түлэгдэж амь насаа алдах наашлаад гар хуруугаа түлэх тохиолдод их гарсан бол энэ жил энэхүү эд зүйлүүдээс болж хүний амь нас хохирсон хэрэг гараагүй байна.

18.  Шинэ оны эхний шөнө нийслэлийн Цагдаагийн газар ачаалал ихтэй ажиллажээ. 12 дугаар сарын 31-ны өдөр нийслэлийн хэмжээнд 154 хүнийг эрүүлжүүлэх байранд саатуулсан байна. Үүнээс 19 нь эмэгтэй хүн байсан ажээ.

19.
Мөн шинэ жилийн орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан 24 иргэний автомашиныг журамлан шалгаж байгаа юм байна.

odorlog120. Цагдаагийн алба хаагчид баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бол Замын цагдаагийн албан хаагчид уртасгасан цагаар ажилласан юм. Харин ОБЕГ-ын 400 гаруй албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажилалаа.

21.
Томоохон худалдааны төв, захуудын хувьд шинэ жилийн өдөр ажилласан бол өчигдөр, өнөөдөр амарч байгаа юм.
P048QCAEXFN2ICAIO8PKCCACJOV01CAXSNA2RCAGYDSLPCA2GCMPVCATHWJCQCAN9ROQTCAC19OX6
22. Хамгийн эрэлттэй бараанд мэдээж хүнсний зүйлүүд орно. Ширээ чимэглэх амттангаас эхлээд баярын торт хүртэл эрэл хэрэгцээ ихтэй байлаа.  "Жүр үр", "Бат байгаль"-ийн бялуунд ойчир дараалал хүртэл үүсч, үнийн өсөлт хүртэл анзаарагдаж байв.

23. Баярын энэ  өдрүүдэд хүйтний эрч улам хүйтэрсээр байгаа хэдий ч хүн, мал осгож үхсэн гэх мэдээлэл байхгүй байна. Тиймээс ирэд болон хөдөө орон нутгийн малчид маань хувийн бэлтгэлээ сайн базааж байгаа бололтой.

24. 28687_46575Энэ сарын 1-нд буюу өчигдөр Булган аймгийн Сайхан сумаас зүүн хойшоо 21 км-т “Бөөрийн хөл” гэдэг газар 09 цаг 27 мин 27 секундэд У- 480 75/ 00//   Ө-1020 87/ 00//   2,7 магнитудын,   мөн  энэ газартаа дахиад 10 цаг 08 мин 56 секундэд  У- 480 07/ 00//   Ө- 102 0 89/ 00//    3,42 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Д.Ундрах /24tsag.mn/


image

Дурсамж дүүрэн, хуучин 2012 он улиран одож, шинэ 2013 он гарлаа. Шинэ он гарах буюу он солигдох тэр мөчид хаана, юу болов?. Монголчуудад хамааралтай сонин хачныг 24 баримтаар дэлгэн харууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • (202.9.47.132)
    Tegeed hudlaa baahan alhsan zurag tavichihsan
    2013 оны 01 сарын 02 | Хариулах
  • zochin (202.9.47.132)
    Eronhiilogch tsetsee gunruu nisdeg tergeer l garsan gene lee shde
    2013 оны 01 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    11 цаг 8 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    11 цаг 15 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    13 цаг 44 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    14 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК