Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагаан сарын тухай 24 баримт

2013-2-12
0
ЖИРГЭХ
tor-3XYII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жил гарлаа. Өнөөдөр Шиний хоёрны өдөр. Монголчууд маань тэр дундаа залуучууд цагаан сар хэмээх энэхүү уламжлалт баярын тухай ойлголт хэрэг байдаг юм бол?.  Цагаан сарын баярыг тэмдэглэх болсон түүх хийгээд хэрхэн шинэлэх, хадаг барих ёс гээд л сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
tor-3    XYII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жил гарлаа. Өнөөдөр Шиний хоёрны өдөр. Монголчууд маань тэр дундаа залуучууд цагаан сар хэмээх энэхүү уламжлалт баярын тухай ойлголт хэрэг байдаг юм бол?.  Цагаан сарын баярыг тэмдэглэх болсон түүх хийгээд хэрхэн шинэлэх, хадаг барих ёс гээд л сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
 
1.  Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдлэн мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан.

2.   1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай.

3.  Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгдэгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Ард түмэн маань эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагыг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс.

4. Монголчууд жил цагыг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтлөх ажээ.Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочилон золгодог заншилтай.

5.  Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна.

6.  Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ.

7.  Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи.

8.  Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна.

9.  Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг.

10. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг.

11.Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.

12.Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй.

13.Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

14. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ.

15. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг.

16. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг.

17.  Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.

18. Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг.

19.  Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.

20.  Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно.

21.   Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

22.   Хүндэтгэл ёслолын их үйлийн дараа бие биедээ бэлэг өгч, гар цайлгана. Бэлгийн ихийг буурай ахмадууд, балчир үрст өгч, бусад хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг байж. "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэгчлэн энэ бэлэг нь хүүхэд хөгшдийг баярлуулан хөгжөөж, бусад нэгэндээ ирэх жилийн элбэг дэлбэг байхыг бэлэгддэг аж.

23.Энэ баяр бол өнгө мөнгөний өрсөлдөөн, баян ядуугийн харгалдаан, эрх мэдэл зусардлын сүлэлдээн огт биш ээ. Энэ баяр бол монголын ёс заншилын эрхэм үйл, хүн чанарын эрхэмсэг оршихуй, чин сэтгэлийн сүүн цацал юм.

24.Өдгөө гадаадад байгаа монголчууд маань ч энэ баярыг эрхэмлэн, ихэд дээдлэн сайнаар тэмдэглэдэг болж байна. Энэ нь харь оронд ч монгол заншил, бэлэгдэл, уламжлалаа дээдэлж байгаа монгол сэтгэл. Аж амьдралын олон ч алжаалаас ангижирч, нэгэн өдрийг монголоороо өнгөрөөх хүсэл эрмэлзлэл монгол хүний цусанд нь, сэтгэлийн гүнд нь байдгийн илрэл буюу.

 

 

 
image

XYII жарны ”Тийн ялгуусан” хэмээх усан могой жил гарлаа. Өнөөдөр Шиний хоёрны өдөр. Монголчууд маань тэр дундаа залуучууд цагаан сар хэмээх энэхүү уламжлалт баярын тухай ойлголт хэрэг байдаг юм бол?. Цагаан сарын баярыг тэмдэглэх болсон түүх хийгээд хэрхэн шинэлэх, хадаг барих ёс гээд л сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • О (103.229.120.59)
    Ш
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Мичидмаа (66.181.184.236)
    Баярлалаа
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
    • Misheel
      Okay
      2021 оны 01 сарын 25
  • гэрэл (66.181.161.2)
    Цагаан сар дуу хэзээ бүтсэн түүх байгаа юу
    2018 оны 02 сарын 09 | Хариулах
  • mangar (103.229.123.47)
    teneg
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • баярмаа (27.123.212.138)
    Өөр юу цагаан сараар цээрлэх ёсын талаар оруулж болор уу?
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
  • баярмаа (27.123.212.138)
    Өөр юу цагаан сараар цээрлэх ёсын талаар оруулж болор уу?
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.212.138)
    Бас өөр юу байж болох тухай
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
  • Тэмүүлэн (27.123.214.102)
    Ийм ёстойг нь одоол мэдлээ
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Bujin (124.58.194.197)
    Solongost surdg ym. End ooriin ulsiin ontsgoi soyl sedveer tsagaan sariin tuhai angi deeree iltgel tavih sanaatai haisan ih tus bolloo bayrlla. Saihan ulamjlaltai ard tumen shu
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • Tsatsa (59.153.113.183)
    Yahawdee
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • хулан (202.179.11.34)
    сайхан шинэлээрэй монголчуудаа
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • номин (202.179.7.6)
    яахав дэээээээээээээээээээээээээээээээээээ
    2013 оны 02 сарын 18 | Хариулах
  • hulan (202.126.89.177)
    ene ni bol mash ih heregtei zuil
    2013 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    10 цаг 22 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    10 цаг 29 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 2 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    12 цаг 58 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 5 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    13 цаг 20 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК