Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн чуулга уулзалт: Монгол брэндийн эрэлд мордсон хоёр өдрийн тухай 24 баримт

2013-3-15
0
ЖИРГЭХ
1DSC_0133   “Монголын Эдийн засгийн форум 2013” энэ сарын 4, 5-нд төрийн ордонд болсон. Гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгч оролцсон чуулга уулзалтын гол сэдэв нь “Монгол брэнд” байв. Монгол брэндийн эрэлд мордож чуулганаас гаргасан Монголын эдийн засгийн хөгжлийн тухай 24 баримтыг хүргэж байна.

1DSC_0133    “Монголын Эдийн засгийн форум 2013” энэ сарын 4, 5-нд төрийн ордонд болсон. Гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгч оролцсон чуулга уулзалтын гол сэдэв нь “Монгол брэнд” байв. Монгол брэндийн эрэлд мордож чуулганаас гаргасан Монголын эдийн засгийн хөгжлийн тухай 24 баримтыг хүргэж байна.

1. Монгол Улс ноос ноолуур, арьс шир, оёдол дизайн, мах, сүү болон аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр брэнд үйлдвэрлэх боломжтой хэмээн чуулганы төлөөлөгчид дүгнэв.

2. Манай улсын нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 хувьд боловсруулалт хийдэг бөгөөд үлдсэн нь түүхийгээрээ экспортлогдож байгааг онцолсон.

3. Эдийн засгийн сайд Н.Батбаяр “Монгол Улс өөрөө брэнд улс болох боломжтой. Хүн ам цөөн, газар нутаг өргөн уудам, газарзүйн байршлын хувьд ч давуу тал бий. Энэ бүхнийг ашиглан Монгол брэндээ дэлхийд таниулахад малчин түмний маань үүрэг  их юм” хэмээв.

4. Социализмийн үед манай улс 1,2 сая метр даавуу үйлдвэрлэж байсан ч өнөөдөр нэг см-ийг ч үйлдвэрлэхгүй байна. Монгол Улс 17 мянган тонн ноосныхоо 7000 орчмыг нь сайн боловсруулаад чанартай бүтээгдэхүүн хийж чадвал жилд 2,5 сая метр даавуу үйлдвэрлэх боломж бий хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолсон.

5. Хөнгөн үйлдвэрийн салбараас дэлхийн брэнд бүтээгдэхүүн “төрүүлэх” боломжит бүтээгдэхүүн бол ноолуур. Өвөрмонголчууд жилдээ 2000 тонн ноолуур боловсруулаад 1 тэрбум 300 сая ам.доллар олдог бол монголчуудын хувьд 6000 тонн ноолуур авдаг атлаа 300 сая ам.доллар л олдог байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын авч байгаа ноолуурынх нь хэмжээ өвөрмонголчуудынхаас гурав дахин их атлаа олж байгаа ашиг нь ердөө 300 сая ам.долларт эргэлдэж буй нь энэ төрлийн бүтээгдэхүүнээ боловсруулж чаддаггүйтэй холбоотой.

6. Судалгаагаар Монгол Улс жилд гарч байгаа ноолуурынхаа ердөө аравхан хувийг эцсийн бүтээгдэхүүн болгодог байна.
7. Манай улс урд хөрш рүү жилд 3000 тонн угаасан болон бохир ноолуур экспортлодог аж.

8.
Хэрвээ ноолуурыг түүхийгээр нь экспортолдог урсгалыг зогсоож, бүх ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад зах зээлд нийлүүлж чадвал 3 их наяд төгрөгийг босгоно.

1DSC_01339. Ноолуур нь зэсээс 13 дахин илүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бол төмрийн хүдрээс 900 дахин, нүүрснээс 700 дахин илүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болохыг онцоллоо. Ийм их өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахгүйгээр зөвхөн дотооддоо нийлүүлээд монголчууд ашиг олохгүй. Үүний тулд хятад иргэдийн захиалгаар монгол ноос, ноолуурыг цуглуулж авдаг ченжүүдийн холбоог таслан зогсоох ёстой. Нөгөө талаас Монголд үйлдвэрлэж болох бүх барааны импортын татварыг нэмэгдүүлэх нь чухал. Гуравт ноолуурын үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортлох бол Евро стандартыг нэвтрүүлэх ёстой хэмээн чуулганы төлөөлөгчид үзэв.

10. Монгол малын цагаан идээнээс дэлхийн брэнд бий болгох боломжтой нь бяслаг аж. Гол нь стандарт бий болгож, түүнийг нэвтрүүлэх нь чухал болохыг оролцогчид онцолж байлаа.

11. Жил бүрийн мал тооллогоор 40 гаруй сая толгой мал тоологддог атлаа гадаадаас их хэмжээний сүү импортоор оруулж ирдэг. Тэдгээр нь гол төлөв хуурай сүүгээр найруулсан сүү байх нь элбэг хэмээн шүүмжлэв.

12. Улаанбатаарчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэглээг 75 сая литр сүү байж хангах ёстой аж. Гэтэл Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гаргасан судалгаагаар өнгөрсөн жилийн хувьд 41.8 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрийн аргаар боловсруулжээ. Ингэхдээ дээрх боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээс ердөө 10 сая орчим нь үнээний цэвэр сүү бол үлдсэн нь хуурай сүүгээр орлуулсан бүтээгдэхүүн аж.

13. Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо 39 мянга байна гэсэн статистик судалгаа гарсан. Гэтэл үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 22 мянган сул ажлын байр эзнээ хүлээж байна.

14. Нэг хүүхдээ нийслэлд их, дээд сургуульд 4-5 жил сургахын тулд эцэг, эхчүүд 15 орчим сая төгрөг зарлагддаг гэсэн тооцоог дурдав.

1DSC_013315. Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараараа дэлхийн 144 орноос 93-т жагсаж байна.

16. Хануй, Аварга тосон, Хужирт, Жанчивлан зэрэг рашааныг Монголын брэнд болгох боломжтой. Гол нь рашааныг технологийн дагуу савлах нь чухал гэлээ. Ингэж савласан нөхцөлд эхлээд дотоодынхоо зах зээлд нийлүүлнэ, улмаар сайн сурталчилж чадвал экспортлох гарц нээгдэх аж.

17. Эдийн засагч Н.Дашзэвэг “Монголын бизнесийн орчныг муутгаж байгаа хамгийн том хүчин зүйл нь арилжааны банкуудаас олгож байгаа зээлийн хүү” гэв. Түүний хэлж буйгаар зээлийн хүү өндөр байгаа нь бизнес эрхлэх таатай боломжийг боомилж буй аж.

18. Арьс ширний үйлдвэрийг дэмжих зорилгоор УИХ-аас 200 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг Засгийн газарт өгсөн ч одоо хэр ажил хэрэг болсонгүй.

19. 2012 онд гадаадын 3,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол Улсад орж иржээ. Үүнийг 2011 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм байна. Тодруулбал, 2011 онд гадаадын хөрөнгө оруулалт 4,9 тэрбум төгрөгт хүрч байсан. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2012 онд ийн нэг тэрбум төгрөгөөр буурсан нь анхаарал татах сэдэв ч бүр муу үзүүлэлт биш аж. Учир нь өмнөх судалгааг авч үзвэл Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 2010 онд нэг тэрбум төгрөгөөр тооцогдож байсан бол 2011 онд огцом өсч 4.9 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнд “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх үйл явц нэлээн жин даржээ.

20. Монголын эдийн засгийн өсөлт саарсан байна. Өнгөрсөн 2011 онд 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр 12 хувь руу буурчээ.

21. Дэлхийн Банкнаас гаргасан Бизнес эрхлэх орчны 2012 оны судалгаагаар Монгол Улс 183 орноос 88-д орсон. Бид “Өрсөлдөх чадварын тайлан”-гаа гаргахдаа 14+Монгол гэж гаргадаг. Хөгжлийн түвшингээр ойролцоо 14 улс орныг сонгож аваад Монголыг жишин, судалгаа тайлан хийдэг гэсэн үг. Гэтэл гурван жилийн турш Сингапур нэгд орж, Монгол сүүл мушгиж байна гэв.

22.
Монгол Улс авилгын индексээрээ 2011 онд 120 дугаарт жагсаж байсан бол 2012 онд 94 дүгээр байрт орсон байна. 26 орноос нэг жилийн дотор урагшаа ахижээ.

23.
Монгол Улсын хувьд жилдээ 4.5 сая квт цахилгаан хэрэглэдэг. Уул уурхайн эрчимтэй хөгжил, бусад үйлдвэрийн хөгжлийг дагаад эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсч буй. Үүнийг шийдвэрлэхийн тулд эрчим хүчнийхээ зарим эх үүсвэрийг нар, салхиар орлуулах төрийн бодлого хэрэгтэй болохыг онцоллоо.

24.
Засгийн газар олон улсын хөрөнгийн бирж дээрээс 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх “Чингис бонд”-ыг босгож чадсанаар зээлийн хүү буурах бололцоог олгосон хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд өнгөрсөн хугацаанд олонтаа ярьсан ч бодит амьдрал дээр энэ бүхэн бахь байдгаараа бизнес эрхлэгчид өндөр зээлийн хүүнд дарлуулсаар суугааг нуусангүй.
Д.Идэр
www.24tsag.mn

image

“Монголын Эдийн засгийн форум 2013” энэ сарын 4, 5-нд төрийн ордонд болсон. Гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгч оролцсон чуулга уулзалтын гол сэдэв нь “Монгол брэнд” байв. Монгол брэндийн эрэлд мордож чуулганаас гаргасан Монголын эдийн засгийн хөгжлийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ***** (202.179.20.180)
    тэгээд яг юу нь тэр сүрхий брэнд болсон тухай шийд гаргаж чадаагүй шд бяслаг гээд л дуусаа ямарч үр өгөөжгүй хоосон шоу болсон
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • (203.194.115.21)
    zaillll elbegdorjooo
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • (141.161.133.86)
    zaillll elbegdorjooo
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • (203.91.113.10)
    3.9 тэрбус доллар байлгүй дээ,
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • sn bn (182.160.58.113)
    heregtei medeellu bnaa, ene chuha; forumiin tuhai sain meeeleeguishdee
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • tiim (61.43.179.91)
    esun shidiin yum holiod bichiheer oilgomj muutai bn dotor ni angilj uyaldaa holboo nairuulgatai yum bichehgui zugeer cope paste yumuudaa
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • (133.5.11.10)
    vg vsgiin aldaa yasan ih yum be dee
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    10 цаг 16 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    10 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    11 цаг 57 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    12 цаг 52 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 0 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    13 цаг 14 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК