Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэрэгтэй хувьсгал

2011-11-20
0
ЖИРГЭХ
   Хэдэн жилийн өмнө архичин хойд эцгийнхээ байнгын зодуур дарамтыг даалгүй 11 насандаа амиа хорлож нас барсан Мөнх-Од хүүгийн гунигт түүхээс монголын нийгэм гашуун сургамж авсан уу? Хэрэг гарснаас хойш 6 жил өнгөрсөн боловч томчууд үр хүүхэддээ үлдээж буй хор уршгийн талаар эргэцүүлэх сөгөөгүй архидан согтуурсаар, олон нийтэд архи согтууруулах ундааг ил тодоор сурталчилсаар, борооны дараах мөөг лугаа адил олширсон баар цэнгээний газрууд өдөр шөнө ялгалгүй ажилласаар архидан согтуурагчдын нас улам нүдэн дээр маань залуужиж ирлээ.

   Хэдэн жилийн өмнө архичин хойд эцгийнхээ байнгын зодуур дарамтыг даалгүй 11 насандаа амиа хорлож нас барсан Мөнх-Од хүүгийн гунигт түүхээс монголын нийгэм гашуун сургамж авсан уу? Хэрэг гарснаас хойш 6 жил өнгөрсөн боловч томчууд үр хүүхэддээ үлдээж буй хор уршгийн талаар эргэцүүлэх сөгөөгүй архидан согтуурсаар, олон нийтэд архи согтууруулах ундааг ил тодоор сурталчилсаар, борооны дараах мөөг лугаа адил олширсон баар цэнгээний газрууд өдөр шөнө ялгалгүй ажилласаар архидан согтуурагчдын нас улам нүдэн дээр маань залуужиж ирлээ.

   Өнгөрсөн 2010 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэргийн золиос болсон 16000 хохирогчийн 90 нь насанд хүрээгүй хүүхэд байсны 48 нь 7-гоос доош насны балчир хүүхэд байжээ. Жилд 100-110 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болдог нь дунд сургуулийн дөрвөн ангийн хүүхдийн тоотой тэнцэнэ. Жилд дундчаар 20000 орчим гэмт хэрэг гарч буйн 1/3 нь согтуугаар үйлдэгддэг ажээ. Энэ бол цагдаагийн байгууллагаас гаргасан тоо баримт. Үүнийг Иракийн дайны хохирогчидтой харьцуулбал түүнээс илүү аюултай орчинд бид амьдарч гэсэн үг.

   Зуурдаар нас барагчдын ихэнх нь аваар ослын улмаас амиа алдаж байдаг бөгөөд үүний нэгдүгээр шалтгаан нь архидалт болдог аж. Дэлхийн стандартаар сард хоёр буюу түүнээс дээш удаа архиддаг бол архийг байнга хэрэглэгч гэж үздэг байна. Тэгвэл манайд сардаа хоёр удаа байтугай сарын хагас 15 хоногт нь архи уудаг үзэгдэл хэвшмэл болж тогтсон байна. Ингэхээр манайхны  93.6% архины байнгын хэрэглээтэйд тооцогдохоор байна. Архидалт, мансуурлын эсрэг төвийн гаргасан судалгаагаар  бид жилд 30 баяр ёслолын өдөр тэмдэглэдэг ажээ. Энэ нь бид 30 удаа гэртээ архи уухыг хүүхдийнхээ дэргэд үнэгүй сурталчилдаг гэсэн үг. Үүнийг хүүхэд архи бол энгийн ахуйн хэрэглээ юм гэж хүлээн авдаг аж. Цагдаагийн бүртгэлд орсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 83% нь архичин хүмүүс байдаг гэсэн тоо байна. Оюуны хомсдолтой хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 58% нь архи хэтрүүлэн хэрэглэдэг.

   Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн 40000 хүний 7000 нь архинд донтох өвчтэй байдаг. Архинд донтогчдын дунд эмгэг нас баралт их байдаг. Тэд бусдаас 20 насаар бага насалдаг. Эдгээр бүх хор уршгийн зэрэгцээ архидалт удамших хандлагатай болж хойч үед маань хүртэл ул мөрөө гүн үлдээсээр. Ийм хүүхдүүдийг бусад хүүхэдтэй харьцуулахад өөртөө итгэлгүй, сэтгэл дундуур, тогтворгүй ааштай, зан байдлын өөрчлөлттэй байдаг аж. Түүнчлэн нас баралтын хамгийн өндөр хувьтай таван шалтгааны эхний байранд архидалт ордог. Гэтэл нас баралтад хүргэж буй эхний энэ таван шалтгаан тавуулаа архидалтаас улбаатай шалтгаан гэнэ.

   Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэхэд бусад дүүргийнхээс 2 дахин их хүн эрүүлжүүлэгддэг гэсэн тоо баримт бий. Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн дунд гэр орондоо агсам тавих явдал давамгайлдаг. Архидалт хүүхэд залуусын амьдралыг хамгийн их хүндрүүлж тэдний ирээдүйд үнэхээр асар муугаар нөлөөлөх хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэр бүл архины хүрээлэл дотор оршин тогтнож байна. Аюултай орчинд амьдарч буй хүүхдийн сэтгэц, оюун ухаан хэвийн биш, сэтгэцийн хөгжил дорой сурлага муу байдаг. Хүүхэд сэтгэцийн хувьд маш эмзэг байдаг тул гэрт архинд орсон нэг л хүн байхад түүнийг дагаад хүүхэд, хүүхэд гэлтгүй гэр бүлийн бусад бүх гишүүд хямарч байдаг. Сэтгэл санаа, эд материалын хувьд асар их хохирол амсдаг гэсэн үг.

   Өнөөдөр бааранд үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд нарийн судалгаа явуулах ч шаардлагагүй. Тэнд 18 насанд хүрсэн эсэх нь эргэлзээтэй олон хүүхэд багачууд согтуурч байгаа. Оройн 9 цагаас хойш шөнө дөл хүртэл залуучууд хүүхдүүд баарнаас баар луу зөөлгөдөг гэж ярьдаг таксины жолоочийн үгийг шалгаад байх ч шаардлагагүй.  Яагаад улс үндэстнүүд баар цэнгээний газар 21 насанд хүрсэн эсэхийг шалгаж оруулдаг юм бол оо. Энэ насанд хүртэл чөлөөтэй архи хэрэглэж үзээгүй бол дараа нь архины бөглөө мултлахдаа боддог болдог юм бол уу. Энэ тухай бид ярьсаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учир бол хүүхдүүд архи худалдаж авч байвал томчууд баяждаг учраас. Авсан архиа уух эсэх нь харин томчуудад падгүй. Хүүхдийн ар гэрт ч дайн болж байгаа эсэх нь архинаас орлого олохыг урьтал болгосоор байгаа цагт хэнд хамаатай вэ.

   Бид улс үндэстнээ аварч, үр хүүхэддээ гэрэлт ирээдүйг үлдээхийн төлөө одооноос эхлэн зоригтойгоор архины үйлдвэрлэл, сурталчилгаа, хэрэглээг хязгаарлах бодлогыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энд дурдсан тоо баримтууд та бидэнд ихийг бодогдуулж, хоёрыг санагдуулах вий. Хүмүүс элдэв янзын хувьсгал ярьдаг болж, харин архидалттай тэмцэх хувьсгалыг л хиймээр байна. Жинхэнэ хувьсгал, хэрэгтэй хувьсгал болно.

Манжаагийн Ичинноров

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.72.247.219)
    Ner devshij bna uu
    2012 оны 06 сарын 09 | Хариулах
  • Эмч (202.179.20.251)
    Тиймээ, ийм л хувьсгал хэрэгтэй байна, чухал юм ярьсан, цээж наймаа дүнгэнүүлсэн ааваас илүү хэрэгтэй юмыг нь олж хараад хэдэн хүүхдээ хамгаалж суудаг эх хүний ухаан энэ улсад хэрэгтэй байна. яагаад гэвэл тэр аав тэгж байснаа нэг өдөр зээлээр ч хамаагүй үнэтэй машин аваад унана, байгаа мөнгөө ан хийх, бензин тос, тоглоом, архи зугаа цэнгэлдээ гар татахгүй өгнө, харин ээж бол хэнд нь яг юу хэрэгтэй байгааг нь авахыг бодно. Үр хүүхдээ, хэрэгтэй, эрүүл хүн болгохыг бодно. Бид энгийн юмыг яагаад өөрөөсөө холдуулж эрчүүдийг чадахгүйг нь мэдсээр байж төрийг барих эрхийг өгөөд маллуулаад суугаад байна. Тэд нар ядаж л хоорондоо таарахгүй, хуваагдаж, хуйвалдаад бидний амьдралыг түвшин байлгахгүй, шуурга шиг донслуулаад байна.
    2012 оны 04 сарын 25 | Хариулах
  • эмч (202.179.20.251)
    Та маш зөв одоо л бидэнд ус агаар шиг хэрэнтэй зүйлсийг хөндөж байнаа. Энэ бүхэн тань биелээд, танд эрх мэдэл ирээд өгөөсэй билээ. Монгочууд бидэнд одоо их том улс төрийн бодлого, том наймаа чухал бишээ. хамгийн чухал юм бол гэр доторх эрүүл амьдрал. энэ юу вэ гэвэл эрчүүд нь ажилтай орлоготой, эмэгтэйчүүд нь эрүүл, сэтгэлийн гуниггүй, хүүхдүүд нь чанартай хоол хүнстэй,итгэлтэй сайхан ирээдүйтэй, айлгаж зовоодоггүй аав, ээжтэй л байх чухал байна. Гэтэл улс оронд маань 70 нь энэ хэдэн үзүүлэлт бүгд байхгүй нөхцөлд амьдралыг өнгөрөөж байна. Нэг бол аав нь ажилгүй, үгүй бол ээж нь өвчтэй, эсвэл аав нь архи уудаг, эсвэл хүүхдэд ирээдүйд итгэх итгэл, аз жаргал харагдахүй. Ийм байж бид нар том юмаар юухэв, зүгээр л хэдэн эмэгтэй хүн гараад аятайхан хууль гаргаад цэгцлээд өгөх, байгаа хэдэн төгрөгийг нь зөв юманд зараад улсаа цэгцлээд өгмөөр байна.
    2012 оны 04 сарын 25 | Хариулах
  • kk (182.160.44.113)
    za daa ene ch nuguu oddiin uvchnuur uvchilsun amitan daa shunaltai gej ee buu uzegd
    2012 оны 02 сарын 24 | Хариулах
  • tushig (124.158.67.24)
    eruul uhaalag busgui demjih bno
    2011 оны 12 сарын 31 | Хариулах
  • chuka (49.0.170.48)
    taniig urgelj demjiji yavdag shuu
    2011 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 3 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    1 цаг 7 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    1 цаг 13 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    1 цаг 16 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 25 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    22 цаг 49 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК