Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Нэр дэвшигчдийн содон мөрийн хөтөлбөрүүд

2013-6-03
0
ЖИРГЭХ
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр өөр өөрийн гэсэн онцлогтой байна. Ингээд нэр дэвшигчдийн содон мөрийн хөтөлбөртэй танилцана уу.
 ner_devsh   Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр өөр өөрийн гэсэн онцлогтой байна. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хувьд хууль эрх зүйг өөрчлөх замаар нийгэмд нөлөөлнө гэсэн санааг гаргасан бол Б.Бат-Эрдэнийн хувьд иргэдийн тайван амьдрах орчинг бүрдүүлэхийг илүүд үзжээ. Харин МАХН-ын нэр дэвшигч Н.Удвалын хувьд эрүүл мэндийн салбар, эмэгтэйчүүдийн асуудалд түлхүү анхаарсан байна.
Ингээд нэр дэвшигчдийн содон мөрийн хөтөлбөртэй танилцана уу.

1. Ц.Э: Уул уурхай, мал аж ахуй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлохыг хязгаарлана. Аливаа түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэхийг урамшуулна. Нэмүү өртөг шингээж, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж худалдаалахыг дэмжинэ. Үндэсний экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
2. Б.Б:  Ашигт малтмалын нийт лицензийг дахин шалган магадлаж, зөвхөн улс, орон нутгийн хөгжлийн эрх ашигт нийцсэн орд газруудыг ашиглах эрх зүйн орчин бий болгож, төрөөс хатуу хяналт тавьж хэвшүүлнэ.
3. Н.У: Ази, европыг холбосон авто болон Төмөр замын сүлжээг бий болгож олон улсын торгоны замын уламжлалыг сэргээх талаар улс орнуудтай яриа хэлэлцээ хийж хэрэгжүүлнэ.
4. Ц.Э: Цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшлахгүй, байрлуулахгүй байх бодлогоо тууштай баримтална. Энэ чиглэлд иргэд, олон улс, мэргэжлийн байгууллагын дэмжлэгийг авч, Ерөнхийлөгчийн хувиар манлайлал үзүүлж ажиллана.
5. Б.Б: Нийслэл хотод нийтийн тээврийн автобус, троллейбусаар иргэдийн зорчих төлбөр, үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох асуудлыг судалж шийдвэрлэнэ.
6. Н.У: Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, программыг оновчтой болгон багасгаж, оюутнуудыг урин дулаан цагт бүтээн байгуулалтад оролцох, харин хүйтний улирал буюу 11 сараас 3 дугаар саруудад суралцах боломжийг гаргаж өгнө.
7. Ц.Э: Цэргийн алба хаасан болон онцгой үүрэг биелүүлсэн иргэдийн үнэлэмжийг дээшлүүлж, сургуульд суралцах, төрийн болон хариуцлагатай албанд ажиллах шалгуурт оруулж тооцдог болгоно. “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг судалж хэрэгжүүлнэ.
8. Б.Б: Ахмад настныг төрийн ивээлд байлгах бодлогыг үргэлжлүүлэх, хүүхэд нялхсыг төрийн хамгаалалтад байлгах тухай хууль санаачилна.
9. Н.У: Монгол Улсад улс төрийн аливаа хэлмэгдүүлэлтийг таслан зогсоож, улс төрийн хоригдолгүй улс болгоно. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийг цагаатгуулна.
10. Ц.Э: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг үргэлжлүүлэн боловсронгуй болгоно. Шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болно. Авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлнэ. Авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оногдуулахгүй байх бодлого баримтална.
11. Б.Б: Хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангана. Нийгэмд тогтвортой байдал бий болгох, хүмүүсийн харилцан ойлголцол бие биедээ хүндэтгэл найртай хандах үзлийг төлөвшүүлэхэд ёс зүйтэй сэтгүүл зүй шийдвэрлэх үүрэгтэй гэж үзэн бүх талаар дэмжинэ.
12. Н.У: Намчирхдаг, жалга довны үзлийг дэвэргэсэн өнөөгийн улс төр, сонгуулийн тогтолцоог үндэсний эв нэгдлийг бэхжүүлсэн улс төрийн тогтолцоо буюу сонгуулийн бүрэн пропорциональ (хувь тэнцүүлсэн) системд шилжүүлнэ.
13. Ц.Э: Орон нутаг, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид эдийн засаг, санхүү, боловсон хүчний эрх мэдлийг шилжүүлнэ. Татвар хураамжийн хувь тогтоох, чөлөөлөх, орлогоо захиран зарцуулах эрхийг орон нутагт шилжүүлнэ. Мөн боловсон хүчнийхээ сонголт, шалгаруулалтыг бие дааж хийх, томилох, чөлөөлөх эрхийг орон нутагт олгоно.
14. Б.Б: Хүн амын дунд дургүйцэл, бухимдал үүсгэж буй асуудал, хүчин зүйлүүдийн
судалгаа гаргаж, хүнийг сэтгэл санааны дарамтад орохоос сэргийлэх нөхцөлүүдийг бүрдүүлэх арга хэмжээ авна.
15. Н.У: Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд цалинг сараар биш цагаар тооцдог болгож, хөгжингүй орнуудын жишигт хүргэнэ.
16. Ц.Э: Төрийн албаны баталгааг сайжруулахад, төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Төрийн албанд ур чадвар, ёс зүй, мэргэжлийн шалгуурыг нэвтрүүлж, албан хаагчдын хууль бус халаа сэлгээг таслан зогсоох арга хэмжээ авна.
17. Б.Б: Ашигт малтмал, газрын баялаг тэр дундаа Тавантолгой, Оюутолгой болон бусад стратегийн ордуудыг ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар шийдвэрлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.
18. Н.У: Аймаг, хотын засаг дарга нарыг иргэд сонгож, харин сум, дүүрэг, баг хорооны засаг даргыг ажил, мэргэжлийн ур чадварыг нь харгалзан томилдог, хариуцлагаа хамтарч хүлээдэг зарчимд шилжүүлнэ.
19. Ц.Э: Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах үйлчилгээ, бичил цэцэрлэг, түүний стандарт шаардлагыг хуульчилж дэмжинэ. Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачилгыг дэмжинэ. Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоно. Энэ ажлыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгад түшиглэж хэрэгжүүлнэ.
20. Б.Б: Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын төвийн оюутан залууст эх орноо батлан хамгаалах боловсрол олгож, цэргийн алба хаасанд тооцох боломжийг судлан шийдвэрлэнэ.
21. Н.У: Онц аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноох ялыг чангатгана. Хүний наймаа, эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлэхгүй.
22. Ц.Э: Төсвийн хөрөнгөөр гадны бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг эрс хязгаарлах, улмаар хориглох бодлого баримтална. Төсвийн санхүүжилт, худалдан авалтаар зөвхөн дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажлын байр, үйлчилгээг дэмжихийг зөв гэж үзнэ. Мөн хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд энэ шаардлагыг тавина.
23. Б.Б: Төрийн оролцоотой малчдын хувь нийлүүлсэн хоршоог баг, суманд байгуулан бэхжүүлж, мал аж ахуйн түүхий эдийг худалдан авах, анхан шатны боловсруулалт хийх, савлах, борлуулах, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр шат дамжлагагүй хангах улсын хэмжээний сүлжээ байгуулахыг дэмжинэ.
24. Н.У: Аймаг, хотын засаг дарга нарыг иргэд сонгож, харин сум, дүүрэг, баг хорооны засаг даргыг ажил, мэргэжлийн ур чадварыг нь харгалзан томилдог, хариуцлагаа хамтарч хүлээдэг зарчимд шилжүүлнэ.



image

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр өөр өөрийн гэсэн онцлогтой байна. Ингээд нэр дэвшигчдийн содон мөрийн хөтөлбөртэй танилцана уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Chingiss (81.99.200.226)
    Mongoliin turd . Ylsaas idsen munguniixuu xemjeegeeree , erguuleed sain zuil xiij chadax Xun xeregtei shvv.Bugd l amar argaar Mungu olood l. Xuvia boddog, yls turchid ix bolj
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • oto (90.197.31.13)
    Eniig neg Mongoloor orchuulbal iimerhuu yum bolov uu!? 1. Ts. El: Tuuhii edee bolovsruulah uildveruudee barij ehlehgui bol ene amlalt moligo yum baina l daa! Deerees olon ulsiin gereetei companuudtai gereeniihee talaar dahin tohiroltsoh bolohgui bol olon ulsiin shuuheer orj dee! 2. Bad. Bat: Saishaaltai demjij baina! 3. N.Udv: Za eniig hichneen jil 2 nam yarichihvaa! Ulig bolson heregjij ogodggui zuil. Gadaad naiz nar ni tolgoi dohihgui bol moligo. 4. Ts.El: Mongol tur tiim baihgui gej melzeed baisan, Elbegee am aldchih shig bolloo. 5. Bad. Bat. Ulsa bolon irgeded ashigtai bodoj baisan niitiin teeveriin asuudal bainga aldagdaltai gardag bolson. Tosviin (tatvariin)mungoor daahuu!? 6. N.Ud: Bolovsroliin salbariig siakhanbileg dampuuruulsan odoo Udavl garch dampuutuulah bodlogotoi yum baina. 7. Ts.El: ene shine bish yum shig sanagdaj baina. 8. Bad.Bat: Tsoviin mungonoos (tatvariin mungu) her ihe gargahaa ehelj tootsoj dee! Halamjiin bodlogo demjuushtei, gehdee het ih horongo zaraad irvel ediin zasag hoishoogoo osoh tal ruugaa ordog gej delhiin ediin zasagchid heleed baih shig baina daa! 9: N.Ud: Uls torchid yer ni bie bieniigee azaartuulj , bairij ogodgoo bolyo, Enkhbayariig sulalnaa gej baigaa yum baina l daa. Avilgalaas temtseh gazriinhan Udvaliig yeronhiilogchi bolbol ajilguichuudiin egneend orj dee! Ih chi idsen baga chi idsen umhii bolhoor naizan dundaa gedeg zarchim. 10. Ts.El. Uuniig 10000000% demjij baina. Udval, Bat Erdene 2 chi gesen uuniig hulgailan avchi heregjuulehiig zovolmoor yum baina. 11. Bad. Bat: Saikhan sanaa baina! Hevleliihen oorsdoo hunii karmand ordogoo bolitsgoo! 12. N.Udv: Gantsaaraa nugel hiisenees oluulaa hiisen ni zugeer gej bainaa! Hamuudiin zavhairal gedeg talaasaa muu yor! Gehdee uls ornii erh ashigtai hamaatai tom tosol deer Mongol uls neg bag bolj togloh ni chuhal gedeg talaasaa harval zarim uyed ev negdel mashi chuhal-sain zuil. 13. Ts. El: Ulsiin ih hurliihan shiideh asuudal yum shig baina, 14. Bad.Bat: Za haduuraad eruul mendiin salbar luu orood yavchih shig bolloo. Eruul mendiin saidtaigaa yarihgui bol bolhoo bolij dee! 15. N.Udv: Tsagaar chi, Saraar chi 2uulangaar ni tootsoh heregtei. Udval buh hund ajil olgohgui bolhoor hetsuuhen l asuudal baina. 16.. Ts.Elb: Moligo, moligo, manaihan tor barij baigaa nam soligdvol chaddag chi bai chaddaggui chi bai halj selgeh huuchi ovchitei uls. 17. Bad.Bat: Geree baiguulaahaasaa umnu ulsiin ih hurald suuj baihdaa ene talaar sain orilj hashgirtsaadag baij dee! Galt tereg hodolchihson chi gesen araas ni gui h tsag bas baih shig sanagdaad baina. 18. N. Ud: Ug ni Tegeesei, demjij baina! Gehdee Mongoliin oron nutag shig bogluu gazar yag heregjih yum bol uu? 19. Ts.El: Gerchilgee, huuli bish sanhuugiin asuudaliig ni demjihgui bol ene amlalt shal hudlaa. Huuhdiin gesen bolgoniig bulaahaa boliod, tatvariig ni hongolohgui bol moligo! huuhed gertee harj suusanii tegemjiig hen toloh we? Uls toloh uu? Ter mungun toostoo ni haana baina? 20. Bad.Bat: huuchin niigemiin uyed dund surguulid ordog baisan tseregjiltiin hicheel gej baahan oromddog yum sanaand orchihloo! ter bagsh nar ni gej une dampuu amitad baisan shuu! 21. N.Ud: Mash zuv! demjij baina! 22. Ts. Elb: 2 garaa orgood demjmeer baina. gehdee Mongold uildverleh buteegdehuun hyazgaartai bolhoor buteh yum boluu? Naandaj darga nar ter gadnii untei tsaitai tereg unaj galzuurdagaa boliod zuvhon Mongold zohioson tereg unana geh metchilen zaahgui bol moligo boloh yum baina. 23. Bad. Bat. Negdeljuuleh hodolgooniig ornuulye geed baigaa yum baina daa! Ene deer huuchin niigemiig erguulj baiguulsanaas uls tatvariin bodlogo bolon managmentiin bolovsrol, marketing , hodoo aj ahuin baga dhund uildveriig demjih zamaar ajillah ni zuv baihaa!? 24. N.Udv: 18-d amlasanaa arai oor ugeer davtaad baihiig bodhod uimaraa yum bolov uu?
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (202.21.106.106)
    Удвалынх хамаагүй дээр юм байна.Элбэгдорж бол өөрөө бохир улстөрч шүү дээ.Түрүүчийн хөтөлбөр нь биелэгдээгүй.Хөтөлбөртөө ороогүй хийсэн юмнуудаа л яриад явах юм.Монголын ард түмнийг эв нэгдэлгүй болгосон.Шүүх засаглалыг хараандаа байлгадаг.Өс хонзон авах,төргүй болгох иймэрхүү л юм хийлээ.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.247.23)
    Elbegdorj n l deer bh doo. Arai bodotoi heregtei ym. tgd ch uur yerunhiilugch garhaar dahial buun halaa selgee bolool hiij bsan ajil n ch urgeljlehgui. shine ym hiih geseer btal 4 jil n bolchihno.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.233.59)
    Авилгачдад нээнтэглүүлж, хилсээр шүүхдүүлэх, цагдаагаар дарамтлуулах сонирхол надад байхгүй тул Элбэгээг дэмжинэ.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • zochin (103.11.192.34)
    Altanhuyagiinhaa hergiig ehleed shiid Ter DORLIGJAV chni hergesgehgui bolgochihson bn. Ene meteer altanhuyagaa omoorch bga yum chni nuguu hediinhee tolgoig ilej bgad OT idej duusgana ene AH
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Zochin (103.11.192.34)
    ЭЛБЭГЭЭ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА Л ГЭХ ЮМ. ЭНЭ БОЛ САЙН ХАРИН АРДЧИЛСАН НАМААС НЭГ Ч АВИЛГАЧ ШОРОНД СУУСАНГҮЙ. ГАНЦХАН МАН-ЫГ ГЭСГЭЭХ АРГА ХЭМЖЭЭ АВААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. НӨГӨӨ 17 ТЭРБУМЫГ АХ ДҮҮ НАРТАА АВААД ӨГЧИХСӨН АЛТАНХУЯГ, МӨНГӨӨ ГАДААДАД НУУСАН БАЯРЦОГТ, ЦЕФЬТЭЭ МӨНГӨӨ АЛДААД НУУГААД БАЙГАА ЛАМБАА, БАТХҮҮ, БАТТУЛГА, БОЛД ГЭЭД МӨН Ч ОЛОН АВИЛГАЧ НАР ХУУЛЬ ШҮҮХЭЭР ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛЧИХААД ОГТ ИЛРЭХГҮЙ БАРИГДАХГҮЙ ИНЭЭГЭЭД Л ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ИНГЭЖ НЭГ НАМЫНХАНЫГАА ШОРОН ШҮҮХЭЭР ГЭСГЭЭГЭЭД ӨӨРСДИЙНХНИЙХӨӨ ТОЛГОЙГ ИЛЭЭД ЯВЖ БАЙГААГ ШУДАРГА ЁС ГЭХ ҮҮ? МОНГОЛД АРДЧИЛСАН НЭРТЭЙ ЖИНХЭНЭ АВИЛГАЛЧИД ТӨР БАРЬЖ БАЙНА ДАА. ТА НАР БАС НЭГ ӨДӨР БҮГД ШОРОНД ЯВНА ГЭДГЭЭ БИТГИЙ МАРТААРАЙ. ЮМ ЭЭЛЖИЛДЭГ ЖАМТАЙ ЮМ ДАА. ЭНЭ БОЛ БАЙГАЛИЙН БОЛОН НИЙГМИЙН ХУУЛЬ БАЙДАГ ЮМ. ШУДАРГА ЁС ҮНЭХЭЭР АЛГА БАЙНА.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.94.35)
    elbegee ni l arai gaigui hutulburtei yum bna. udval ch bidnii bish enhbayariin tuluu yum bna, bat-erdene bol yahav tsever baij boloh ch neeh tohiromjtoi hun bish. Oor oligtoi songochihmoor hun bsan bol elbegeeg ch songoh husel alga
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • ШООВДОРЛОГДСОН МОНГОЛЧУУД НЭГДЭГТҮН! (202.179.29.150)
    ЧИНГИС ХААНЫ ТЄРСЄН НУТАГ ХЭНТИЙД ТЄРЄХ ХУВЬ ДУТСАН АЗГYЙЧYYД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЦЭВЭР МОНГОЛ ЦУСГYЙ ХАСГУУД, ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗУУД, ХАР, ЦАГААН ААВТАЙ, ЭЭЖТЭЙ БОХИРУУД! . . . . . . . . . . . . . . . . . . . ЧАНГА БИЕТЭЙ БЄХ БОЛООГYЙ СУЛ ДОРОЙЧУУД! . . . . . . . . . . . . . . . . . ДУТУУ ТЄРСЄН НАМХАН НУРУУТАЙ ЖИЖИГ БИЕТНYYД, ХYЗYYГYЙ ТАГЖГАРУУД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЖИНХЭНЭ ЭР ХYН БОЛЖ ТЄРЄХ ХУВЬ ДУТСАН БYСГYЙЧYYД ЭМЭГТЭЙЧYYД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ТА БYГДИЙГ, БИДНИЙГ ЄНГЄРСЄН 20-Р ЗУУНД ХYН ТЄРЄЛХТЄН 70.000.000 ХYНИЙ АМИЙГ АЛДАН БАЙЖ ТАЯГДАН ХАЯСАН ГАДУУРХАГДАН ЗОВОХЫН АЙМШИГТ ХУВЬ ТАВИЛАН ХYЛЭЭЖ БАЙНА! . . . . . . . . . . . ХYН БОЛГОНД ЭРХ ЧЄЛЄЄ, ШУДАРГА ЁС ОЛГОГЧ АРДЧИЛЛАА ХАМГААЛЦГААЯ!
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    8 цаг 38 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 45 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 18 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 14 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    11 цаг 36 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК