Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Домог мэт түүхийн эзэн алдарт шарга азаргын тухай 24 баримт

2013-7-09
0
ЖИРГЭХ
Зарим хүмүүс хүсээд ч энэ адуу шиг алдар нэр гавъяа шагналыг хүртэж чадаагүй юм. Хөшөөтэй, дуутай, хөрөгтэй ард түмний хайр халамжинд байдаг энэ цагийн хурдан буян алдарт ажнай шарга азаргын тухай 24 баримтыг хүргэж байна.
шарга азарга 4Зарим хүмүүс хүсээд ч энэ адуу шиг алдар нэр гавъяа шагналыг хүртэж чадаагүй юм. Хөшөөтэй, дуутай, хөрөгтэй ард түмний хайр халамжинд байдаг энэ цагийн хурдан буян алдарт ажнай шарга азаргын тухай 24 баримтыг хүргэж байна.

1.    Төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан энэ хурдан хүлгийг хараад монгол хүн бүрийн самсаа шархирдаг билээ.

2.  
 Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны шарга азарга нь энэ цаг үеийн босоо хурдан хүлэг юм. Шарга азарга нь Морин тойруулгын Тогоруу халтар азарганы үр болох халтар азарганы төл бөгөөд эх нь Хэнтий аймгаас гаралтай цагаан гүү байсан гэдэг.

3.    Тод манлай уяач Э.Эрдэнэчулуунд ах дүү хос шарга морь байсан гэдэг. Хожим хоёр хурдан шаргын ах нь уралдаж яваад эрсдсэн юм.   Тиймээс  ч шарга азаргын тухай “Ахин төрсөн дүү шарга

Ахын захиасыг даасан шаргаа” гэж дуунд өгүүлдэг билээ.

4.    Хожим 2000 оны эхээр алдар шарга азаргыг “Мон уран” компанийн захирал Б.Наранхүү үнэ цохиж худалдаж авсан гэдэг.

шарга азарга 45.    Ингээд Монгол наадмын түүхэнд улсад хамгийн олон удаа түрүүлээд буй энэ хурдан ажнай 2003 оноос “Мон-Уран” компанийн Б.Наранхүүгийн нэр дээр уралддаг болсон юм. Гэсэн ч уяа сойлгыг нь алдарт уяач Э.Эрдэнэчулуун тохируулдаг билээ.

6.    Шарга азарга нь энэ жил 17 нас хүрч байна.

7.    2011 оны улсын их баяр наадмаар түмэн олондоо хүндэтгэл үзүүлээд зодог тайлсан билээ.

8.    Дундговь аймгийн 70 жилийн ойн баяраар УИХ-ын гишүүн Б.Наранхүү санаачлан ажнай шарга азаргын хөшөөг босгожээ. Мандалговь хотод сүндэрлэн боссон  тус хөшөө нь наран ургах зүг янцгаан давхиж яваа шарга азаргыг дүрслэх аж. Хөшөөний нээлтэд зориулан 600 лам хувраг  ном айлдаж 600 уртын дууч, морин хуурч ая дуугаа өргөж байсан юм.

9.    "Малын зах бараадаж амьдардаг малчин залуугийн эхнэр элэгний хүнд өвчин тусч, цагаан гүүний саам уулгахаар шарга унагаа дагуулсан гүүг адуунаасаа барьдаг. Зуны халуун наранд нялх унага нь хатчихна гэж өрөвдсөн бүсгүй гүүний сүүг өөрөө ууж чадалгүй унаганд нь өгсөөр эцэст нь өөрөө нас эцэслэдэг тухай, дараа нь эхийнхээ сүүг бүтэн хөхсөн шарга унага зартай хурдан хүлэг болж, наадамд түрүүлж байгаа" тухай нэгэн баримтат киног япончууд хийж, цацсан гэдэг. Домог мэт хурдан хүлэг хийгээд түүний эзэн тод манлай уяач Э.Эрдэнэчулууныхны энэ түүх сэтгэл хөдлөм уярам, үнэн бодит гэдгийг хүлгийн унаган эзэн Эрдэнэчулуун найз нөхдөдөө нэг биш удаа ярьж, тэр нь явсаар кино болсон түүхтэй аж.

10.    2010 оны 2 дугаар сарын 13-ны өдөр буюу сар шинийн битүүний өдөр “Шарга азарга”-нд  Монголын морин спорт уячдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр “Амгалан төрийн ажнай хүлэг” цол олгосон юм.

сонгууль цахиа11. “Мон-Уран”-ын эзэн Б.Наранхүү парламент дахь хамгийн олон хурдан удмын адуутай гишүүн билээ. Түүнд 109 хурдан удмын адуу байдгаас хамгийн үнэ хүндтэй нь шарга азарга юм. Тэрээр шарга азаргынхаа хөлийг Герман улсад эмчлүүлж байсан түүх ч бий.

12.   Яруу найрагч Д.Агваан үгийг нь зохиож, Н.Баасандорж аяыг хийж, дуулсан  “Хос шарга” нь монгол түмний сонсох дуртай хамгийн сайхан дуунуудын нэг болжээ. Мөн яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар ч шарга азарганд зориулж дууны шүлэг зохиож байв.

13.   2010 оны наадмаар шарга азарга гэмтэл авсан учраас уралдаагүй гэсэн чимээ сонсогдсон ч наадмын дараа огт өөр яриа олны дунд тархсан юм.  Энэ нь "Мон-Уран"-ы Х.Наранхүү алдарт шарга азаргыг банкны барьцаанд тавьсан учраас энэ жилийн наадамд тоосоо өргөх боломжгүйд хүрсэн гэх яриа байсан юм. Тухайн үед энэ нь хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэж байсан ч үнэн худлыг одоо ч батлаагүй байна.

14.
    Улс даяар алдартай шарга азаргыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж унаж сонгуулийн сурталчилгааны зурагт хуудсаа хийлгэсэн.

15. Тэрээр мөн шарга азаргыг унасан зурагтай марк хийлгэжээ.

16.  Ц.Элбэгдорж өмнөх наадмуудын үеэр ч шарга азаргыг эргэж тойрч очдог байв. Ер нь бүх улстөрчид эргэж очих дуртай байлаа.

шарга азарагааа17. Шарга азарга 909 гэсэн номертой уралддаг байлаа.

18.  Б.Наранхүү шарга азаргаа өөрийнхөө нэр дээр биш ард түмнийхээ нэр дээр байлгана  гэж мэдэгдээд байгаа.

19.  Наадмаар уяачид дээл өмсөж байхад УИХ-ын гишүүн Б.Наранхүү ганц эрээн цамцыг дангаар нь өмссөн харагддаг. Энэ талаар нь сэтгүүлч түүнээс тодруулахад “Энэ цамцыг өмссөн наадам бүрт шарга маань түрүүлсэн. Наадам өндөрлөлөө маргааш нь эрээн цамцаа наадмын тоостой нь хамт эвхээд авдрандаа хийчихдэг юм. Угааж барьдаг ч үгүй. Дараа жилийн наадам дөхөж морь малын ажил эхлэхээр гаргаж ирээд өмсчихнө. Ийм учиртай цамц байгаа юм даа” гэжээ.

20.    Одоо улс бүсийн чанартай уралдаанд шарга азаргын төлүүд амжилттай сайн хурдлаж байна. 

шарга 8

21.    Д.Цээбаримад зэрэг олон зураач шарга азаргын хөргийг зурж байжээ.  Шарга азарганы энэ зургийг хурдан морины түүхэн ном бүтээж буй П.Дашдэмбэрэл зуржээ.

22. Төв гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц наамдын өмнө шарга азаргад хийморийн сан тавьдаг байжээ.

23.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнд шарга азаргын хамгийн олон зураг, баримал байдаг аж.

24.  Шарга азаргыг зун Төв аймагт, өвөл Дорнод зүгт сүрэгтэй нь байлгаж сургажээ. 

шарга 8

шарга азарга 4

төлөө зүтгэе

24tsag.mn
image

Зарим хүмүүс хүсээд ч энэ адуу шиг алдар нэр гавъяа шагналыг хүртэж чадаагүй юм. Хөшөөтэй, дуутай, хөрөгтэй ард түмний хайр халамжинд байдаг энэ цагийн хурдан буян алдарт ажнай шарга азаргын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.70.46.226)
    Ymar goyin
    2017 оны 05 сарын 11 | Хариулах
  • будка (203.91.115.37)
    Аргү хурдан азраг шүү бүсий наадамд 4 түрүүлсэн бздн
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.81)
    Svvl ch bai del ch bai usnees ni gantshan iig avaad . Hoimortoo zalj shutehsen ...
    2016 оны 07 сарын 21 | Хариулах
  • zochin (112.72.11.111)
    Mongol nutagt mini iim hurdan hvleg olon turuh boltugai
    2016 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.11.122)
    САЙхан азарга шүү
    2015 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.20.244)
    ЁСТОЙ САМСАА ШАХИРУУЛСАН САЙХАН АДГУУС
    2014 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.14)
    Хажууд нь ойр уяан дээрээс нь барааг нь харсан. Их сайхан мал байсан хөөрхий. Нэг л хараад л баймаар. Наранхүү ч бас хийморьтой эр хүн шүү. Тэр болгон эр хүн олон сайхан хурдтай байна гэж байхгүй.
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Тиим шүү
      2014 оны 03 сарын 18
  • зочин (122.254.118.9)
    Амьтай бүхэн сүнстэй,амьгүй бүхэн эзэнтэй гэдэг үнэн юм билээ? Тэр жил Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Отгон тэнгэр хайрханы тахилгын үеэр морь унаад овоонд гарахаар явах гэтэл унасан морьны нь ууц нь хугараад явж чадаагүй, дараа нь С.Баяр бас очоод морь унатал булигуулаад нуруугаа гэмтээсэн шүү дээ?Дараа нь Элбэг дорж очоод морь унаад овоонд гарахад яагаач үгүй дээ? Уул усны эзэд таалдаг хүнээ л таалдаг бололтой шүү?
    2014 оны 03 сарын 17 | Хариулах
    • хш
      аргагүй. манай Эби чинь жижигхэн шүү дээ
      2014 оны 03 сарын 17
  • Зочин (202.70.46.205)
    vnher tengeriin amtan shv
    2013 оны 12 сарын 02 | Хариулах
  • zulaa (202.179.11.18)
    saihan buyan gj uuniig l heleh bh elbegee unadag hudlaa
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Çî÷èí (122.201.27.62)
    Èéì õ¿ëãèéí ýçýí,óíàñàí õ¿í 2 õî¸ð ÿàæ äèéëäýõ þì áå
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Çî÷èí (122.201.27.62)
    Àðä ò¿ìíèéã áàÿñãàñàí ¿íýõýýð ñàéõàí õ¿ëýã ø¿¿
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.118.54)
    Энэ амьтны нуруун дээр гарчих юмсан ёстой л газарт буусан тэнгэрийн амьтан даа
    2013 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.242.2)
    үнэхээр сайхан амьтан шүү ойрхон очиход л хийморь сэргэмээр
    2013 оны 07 сарын 09 | Хариулах
    • jii
      goy yumaa
      2013 оны 07 сарын 09
  • Зочин (202.55.180.99)
    Босоо цагаан хийморь нь тэнгэр мэт өөдөө байг
    2013 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.169.54.48)
    Сайхан буян
    2013 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    8 цаг 38 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 45 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 19 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 14 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    11 цаг 36 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК