Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингис, Сүхбаатарын хөшөөний хооронд болсон Ерөнхийлөгчийн тангарагийн тухай 24 баримт

2013-7-11
0
ЖИРГЭХ
Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж өчигдөр Сүхбаатарын талбайд тангарагаа өргөсөн билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын онцлох 24 баримтыг хүргэж байна.
зураг5Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж өчигдөр Сүхбаатарын талбайд тангарагаа өргөсөн билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын онцлох 24 баримтыг хүргэж байна.

1.    Монгол улсын Ерөнхийлөгчид улиран сонгогдсон Ц.Элбэгдорж өчигдөр өдрийн морин цагт буюу 11.40 минутад Сүхбаатарын талбайд ард түмнийхээ өмнө тангарагаа өргөлөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, үндэсний их баяр наадамтай хамтатган ард иргэдийнхээ өмнө хийснээрээ онцлог юм.

2.    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдааныг хуралдуудах захирамж гаргасны дагуу УИХ-ын хуралдаан Сүхбаатарын талбайд анх удаагаа болов.

3.    Тангараг өргөх ёслолд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд нийт 69 гишүүн ирж 90.7 хувь буюу ойрд байгаагүй өндөр ирцтэйгээр оролцов.

4.    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд найман орны нэр хүндтэй олон зочид, төлөөлөгч оролцлоо. Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт, Польшийн ардчиллын бэлгэ тэмдэг Лех Валенса, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Томика Тиллман, ОХУ-ын Холбооны зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга А.П.Торшин, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сянба Пинцуо, Японы Үндэсний аюулгүй байдал, хулгайлагдсан иргэд, байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн сайд Фүрүя, Энэтхэг улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний сайд Ф.Абдулла, Францын Хөдөө аж ахуй, хүнс, ойн асуудал эрхэлсэн төлөөний сайд Г.Гаро, Ираны Газрын тосны сайд Р.Гасеми, БНСУ-ын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Жү Чол Ги нарын хүмүүс байв.

лех5.    Гадны зочдоос хамгийн их анхаарал татаж байсан хүн бол Польшийн ардчилсан хувьсгалын амьд домог, Польшийн ардчиллын бэлгэдэл, Бүгд найрамдах Польш улсын ардчилсан Ерөнхийлөгч асан Лех Валенса байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лех Валенса ирснийг ихээхэн онцолсон юм.

6.  
 Тангараг өргөх ёслолын ажиллагааг төрийн далбааны өдөртэй хамтатган  тэмдэглэлээ.

7.    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөхдөө цагаан цэнхэр өнгийн дээл, гутал, малгайгаар гоёсон байлаа. Мөн мөнгөн аралтай ширэн бүс бүсэлжээ.

8.  
 Тангараг өргөхтэй холбогдуулан Төрийн есөн хөлт цагаан туг, Үндсэн хуулийн уг эх, Төрийн тамга зэргийг байрнаас хөдөлгөж Эзэн Чингис хааны цогцолборын өмнө авчирсан юм.

9.    Тангараг өргөх ёслолд Төрийн гурван өндөрлөг болон АН-ын олонхи гишүүд дээл өмсөж иржээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хүннү захтай цагаан өнгийн дээл, малгайгаар гоёж ирсэн бол УИХ-ын дарга З.Энхболд саарал өнгийн дээлийг хар шляпан малгайтай хослуулан өмсчээ.

10.    Тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгчийн ээж, эхнэр болон хүүхдүүд нь ирсэн байв. Түүний дотор Ерөнхийлөгчийн ээж Хонинхүү гуайд ард түмэн их хүндэтгэл үзүүлж байсан юм. Хонинхүү гуай хүүгийнхээ тангараг өргөх ёслолд хөх торгон дээлээр гоёж иржээ.

11.  
 Суданд энхийг сахиулж буй хүүгээс нь бусад хүүхэд нь иржээ.

12. 
   Ёслолын ажиллагаанд 2250 цэргийн албан хаагч оролцож сүрт жагсаал хийсэн нь иргэдийг үзэх зүйлтэй болгосон юм.

13.    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд 3000 гаруй хүн цугласан гэсэн урьчилсан тооцоо байна.

14.    Тангараг өргөх ёслолыг 200 орчим хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлав.

115.    Гадаадаас 50 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч ирсэн байна.

16.  
 Хүндэтгэлийн чуулганы өмнө Гиннесийн номд бүртгүүлэхээр зэхэж буй 1000 хүүхэд бий биелгээ үзүүллээ. Мөн Ёслолын ажиллагааны үеэр цам бүжгийн үзүүлбэр болон үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт болсон юм.

17.      Ерөнхийлөгчийг  тангарагаа өргөсөнтэй холбогдуулан иргэд сонгогчдыг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид баяр хүргэж үг хэлсэн юм.

18.  
  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн намуудын удирдлага, олон нийт, шашны болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөгчид оролцсон юм.

19.    Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт зардал 400 сая орчим төгрөг болсон аж. Тангараг өргөх ёслолыг Төрийн далбааны өдөртэй хамтадган тэмдэглэсэн учраас зардлыг хэмнэсэн гэж төрийн ёслолын албанаас мэдээлсэн.

20. 
   Тангараг өргөх ёслолын ажиллагааны дараа УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар томилогдов. Тэрээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг биечлэн зохион байгуулсан билээ.

1221.     Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүдийг дээлтэй ирэхийг уриалсан ч тэдний ихэнхи нь костьюм пиджактай ирсэн байв.

22. 
   УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нар Ерөнхийлөгчид баяр хүргэж, алд цэнхэр хадаг мөнгөн аягатай цагаан идээний дээж гардуулж, ажил үйлсэд нь амжилт ерөөсөн байна.

23.
    УИХ дахь эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчийн тангараг ёслолын ажиллагаанд бүгд дээлтэй ирсэн байлаа
 
24.    Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолд зориулж хэлсэн үгэндээ “Би ядарч зүдэрч яваа иргэдээ онцгой анхаарна” гэж хэлсэнээрээ олны талархлыг хүлээгээд байна.

11

14

1

10

24tsag.mn

 

image

Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж өчигдөр Сүхбаатарын талбайд тангарагаа өргөсөн билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • nergui (202.179.28.132)
    iim huniig songosondoo haramsaj bna
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    8 цаг 38 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 45 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 18 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 14 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    11 цаг 36 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК