Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Удам дагасан бөх аварга С.Мөнхбатын тухай 24 баримт

2013-7-12
0
ЖИРГЭХ
 57e1788a2f891040big Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Монголросцветмет” нэгдэл, “Уурхайчин” клубын бөх, улсын арслан С.Мөнхбатын тухай 24 баримтыг хүргэж байна.

57e1788a2f891040big    Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Монголросцветмет” нэгдэл, “Уурхайчин” клубын бөх, улсын арслан С.Мөнхбатын тухай 24 баримтыг хүргэж байна.

1. 
Монгол Улсын 47 дахь аварга болж буй Сүхбаатарын Мөнхбат бөх сонирхогчдын дунд хэдийнэ хурц, дайчин мэхээрээ танил болсон нэгэн.

2.    Сүхбаатарын Мөнхбат нь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул юм.

3. С.Мөнхбат нь 1984 оны наймдугаар сарын 24-нд Увс аймгийн Баруунтуруун сумд төрсөн.

4.  Түүний аав Сүхбаатар нутаг усандаа нэртэй сумын заан хүн. Мөн эцгийн талд аймгийн заан цолтой ч хүн байсан нь түүнийг удам дагасан бөх хүн гэдгийг гэрчилнэ.

5. Залуу аварга маань “Аав маань биднийг орой болгон гэрийн хойморьт барилдуулна. Хүүхэд л болсон хойно нэгнээсээ давж барилдах гээд их үзнэ. Гэхдээ бөх болох хүн нь би байсан юм шиг байна. Хөдөөгийн хүүхдүүдэд ганц хийдэг юм нь барилдах байсан болохоор, тэгээд ч жаахан бөхийн авьяастай байсан юм шиг ээ. Түүнийгээ өөрөө хичээж мэрийж барилдаад л энэ амжилтанд хүрсэн” гэж харцага болсныхоо дараа нэгэн сонинд ярьсан байх юм.

7eb5db020081dde9big6.  Тэрбээр 2003 онд Хилийн цэргийн дээд сургуульд урилгаар суралцахаар хотод ирсэн ч конкурсдаад авсан ШУТИС-ын цахилгаан системийн инженерийн ангидаа орж суралцжээ.

7.  Улмаар өдөр болгон хичээл номонд дарагдаад барилдах зав гарах манатай болохоор нь дараа жил нь ааваасаа зөвшөөрөл аван “Шонхор” дээд сургуульд орж бөх болох замаа тавьсан нэгэн ажээ.  

8.  Түүний бөхийн анхны багш нь аав нь бөгөөд албан ёсоор бол сумынхаа Эрдэнэтогтох багшийн секцэнд хичээллэдэг байсан

9.  Дараагаар нь хотод ирээд “Шонхор” БТДС-д аймгийн арслан Р.Дамдин багшийн ангид II дамжаанаас орон багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна.

Snapshot_2013-07-12_09440110.  С.Мөнхбат аваргын биеийн өндөр 178 см, 110 кг жинтэй.

11. 
2009 онд начин болсныхоо дараа Увс аймгийн нутгийн зөвлөл хоёр өрөө байраар шагнах хүртэл Баянхошуунд ээж аавтайгаа жижигхэн байшинд чихэлдэн  амьдарч байжээ.

12. 
30 хүрэх гэж байгаа залуу аварга маань  ойн болон нутгийн нэрэмжит барилдаануудад олон удаа оролцож,  түрүүлсэн байдаг.

13.  Тухайлбал “НИК” ХК-ний 70 жилийн ойн баярт улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаанд,  Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаанд мөн  түрүүлж байсан билээ.

85119ba7bb86c4c3original14. Тэрбээр анх улсын наадмын дэвжээнд гарахдаа начны даваа хүртэл барилдсан нэгэн. Барилдах хүсэлдээ татагдаад үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д аймгаасаа шалгаран оролцож байжээ.

15. 2003 онд бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн тэрбээр  найман жилийн дараа Улсын аварга болсон нь үнэхээр л аварга болохоор төрсөн нэгэн гэлтэй.

16.
Түүний цол авсан байдлаас танилцуулбал,  Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж байсан.

17.  2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол, мөн энэ ондоо  Улсын наадамд 5 давж улсын начин цол авч байв.

0000000000mnhbat18.  2010 онд Улсын наадамд 6 давж улсын харцага цол,  харин дараа жил нь буюу 2011 онд Улсын наадамд 10 давж түрүүлэн улсын аварга цол тус тус хүртсэн.

19.  Монгол бөхийг Гиннесийн номонд бичүүлэх 6000 бөхийн барилдаанд зодоглож үзүүрлэж байсан. Гиннесийн амжилтанд бүртгүүлнэ гэдэг маш том бахархал юм.

20.  Хамгийн эхнийхээ цолыг Сүхбаатар аймгаас, наран ургах зүгээс авч байсан тэрээр заан цолны болзол хангаж үзүүр түрүүнд үлдэж байхад ихэд догдолж байсан гэх. Тэгээд түрүүлэлгүй үзүүрлэчихээд баяр, гуниг хосолж их л уйлж байсан гэдэг.

21. Мэдээж бөх бүр л шүтээнтэй.  Тэгвэл Мөнхөөлөөгийн хувьд  төрсөн нутгийнхаа газар,  уул усаа л шүтэж барилддаг.

abff157b42ffcdc8big22.  С.Мөнхбат аварга маань  нар мандаж байхад төрсөн гэдэг. Тиймээс аав нь Нармандах гэж нэр өгнө гэжээ.  Тэгтэл түүнийг эх барьж авсан хүмүүс хүү төрсөн юм чинь бөх хүн ирж байгаа байх. Баянмөнх аваргын нэрийг өгнө, Мөнхбат аваргын нэрийг өгнө гэж маргалдаж байгаад Мөнхбат аваргын нэрийг өгсөн гэсэн.

23. Тэрээр айлын ууган хүүхэд. Эхнэр охины хамт амьдардаг. Эхнэр нь  Баруунтуруун сумынх нь бөгөөд айлын таван хүүхдийн хоёр дахь нь.  Гэр бүлийн  хоёр маань нэг ангийн хүүхдүүд.

24.
Эхнэрийнх нь хувьд хуулийн байгууллагад санхүүгийн чиглэлийн алба хашдаг.
Avarga_yariltslaga-1
Д.Ундрах /24tsag.mn/


image

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Монголросцветмет” нэгдэл, “Уурхайчин” клубын бөх, улсын арслан С.Мөнхбатын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ЗОЧИН (183.177.97.21)
    Мөнхбат1 байтугай наадамд хэд хэд түрүүлэх бөх ирэх наадамд босоо түрүүлнэ дээ далай аварга болоорой амжилт
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • цорос (82.145.217.69)
    атаархсан манж цустай шодонгууд юу хуцаад байгаа юм бэ? цаана чинь японд Монголын 4 аварга төрчихөөд байна Япончууд та нар шиг тэнэгтэж байна уу.
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.96.206)
    avargiin muu homool munkhbat
    2014 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.14.166)
    amjilt
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • oogii (202.55.191.35)
    С.Мөнхбатад дараа жил улсын аврага болоорой сайн бөх шүү чи
    2013 оны 07 сарын 12 | Хариулах
  • zssss (86.30.49.171)
    Мөнхи бухимдуу ууртай, бас дандаа хялайж явдаг хүн билээ!!! Олигтой бөх ч биш олигтой эрч биш!! ХОГИЙН НОВШ!!! ӨӨДЛӨХГҮЙ ПИЗДАА!!
    2013 оны 07 сарын 12 | Хариулах
    • Тэнэг дагз
      Чам шиг Лалар л өөдлөхгүй байхдаа.Комьпютерийн ардаас коммент бичихээс өөр юу хийсэн юм бэ чи хаха Ич
      2013 оны 07 сарын 12
  • amjilt (103.23.51.2)
    Amjilt husey Monhbatdaa. Huchtei byrtai baih boltugai
    2013 оны 07 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    8 цаг 38 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 45 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 18 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 14 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    11 цаг 36 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК