Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

90 жилээ хамгийн олон хоног тэмдэглэж буй Завхан аймгийн тухай 24 баримт

2013-7-30
0
ЖИРГЭХ
Энэ өдөрүүдэд Монголын хамгийн анх байгуулагдсан дөрвөн аймаг түүхт 90 жилээ тэмдэглэж байна. Тэдгээрийн тухай 24tsag.mn 24 баримтыг хүргэж байгаа. Энэ удаа Завхан аймгийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Энэ өдөрүүдэд Монголын хамгийн анх байгуулагдсан дөрвөн аймаг түүхт 90 жилээ тэмдэглэж байна. Тэдгээрийн тухай 24tsag.mn 24 баримтыг хүргэж байгаа. Энэ удаа Завхан аймгийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

1.    XYI зууны сүүл XYII зууны эхэн үед эртний монголын зургаан түг түмний нэг Халх түмэн арван хоёр отогтой  байв. Энэхүү отогуудын нэг Завхан Халхын гурван аймгийн нэг хэсэг болж байжээ. Халхын зүүн гарт Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сүүл орчимд бүрэлдэн тогтжээ.

2.    Энэ өдрүүдэд Завхан аймаг байгуулагдсаны 90, Улиастай хотын 280 жилийн ойн баяр тохиож байна.

3.   Завхан аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт орших бөгөөд баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа ОХУ-ын Тува, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм.

4.    Завхан аймаг нь засаг захиргааны 24 сум, 114 багтай. 69.7 мянган хүн амтай.

5.    Улаанбаатар хотоос аймгийн төв Улиастай хот 1104 км зайтай оршдог.

6.   очирбатМУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, анхны УИХ-ын дарга Н.Багабанди Завхан аймгийнх. Бас тав дахь Ерөнхий сайд С.Дамдинбазар энэ аймгийнх. Өөрөөр хэлбэл төрийн гурван өндөрлөгийн анхдагч байх түүх энэ аймагтай холбоотой.

7.    Завхан бол Хутагт хувилгаадаарай алдартай. Монгол төрийн тамгатай 13 хутагтын 10 нь Завхан аймгийнх бөгөөд Отгонтэнгэр уулыг тойрч төрсөн сонин түүх байдаг. Завханчууд төрийн тамгатай эдгээр хутагтууддаа зориулан томоохон цогцолборыг аймгын төвдөө байгуулж, ном бүтээл олныг гаргажээ.

8.    Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхэд Завхан аймгийн уугуул Дилов хутагт Б.Жамсранжав түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр нэгэн цагт Тайваны ерөнхийлөгч асан Чан Kайшигийн зөвлөхөөр ажиллаж, Далай лам, Ванчин Богд хоёртой шадарлаж явжээ. Хожим АНУ-д очиж тус улсын топ 10 их сургуулийн нэг болох Жон Хопкэнсийн их сургуульд багшилж байгаад насан хутгыг олжээ. Түүний байгуулсан сүм музей одоо АНУ-ын Нью- Жэрси мужид байдаг бөгөөд Монгол төрийн томчуудын сэмхэн очдог газрын нэг болсон юм. багабанди

9.    Аварга зугтдаг Завхан. Үндэсний бөхийн аваргагүй аймгуудын нэг бол Завхан. Гэвч Завхан аймаг хамгийн олон аваргатай байхаар сонин баримт бий. Учир нь энэ аймгын олон бөх аварга цол авах болзолыг хангасан ч өгөлгүй өнгөрч байжээ. Тухайлбал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын арслан С.Шагж 1928, 1929 онуудад 9 даван үзүүрлэж, 1930 онд 10 даван түрүүлсэн ч аварга цолыг нь өгөлгүй хэлмэгдүүлжээ. Дараа нь Завхан аймгийн Идэр сумын харьяат урт гарт хэмээх Улсын арслан М.Лхагва 1931 онд 9 даван үзүүрлэж, 1933 онд 10 даван түрүүлж, 1939 онд дахин түрүүлэхэд нь хүчээр буулгаж дайны жил лам бөх түрүүлж болохгүй хэмээн үзүүрлэсэнд тооцон аварга цолыг өгөөгүй аж. Улмаар М.Лхагва арсланг лам хэмээн хэлмэгдүүлэн 10 жил чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Тэрээр 7 жил чанга дэглэмтэй ангид хоригдож суллагдаад улсын наадамд нас ахисан хойноо таван жил дараалан тав давж байжээ. Мөн Завхан аймгийн Жавхлант сумын харьяат Ш.Батсуурь 1947, 1948 оны улсын наадамд түрүүлжээ. Гэвч тухайн үеийн засаг захиргааны хувиараар Завхан аймгийн Жавхлант сумыг татан буулгахад Дархан аварга Ш.Батсуурь төрсөн газраа даган Говь-Алтай аймгийн Жаргалант сумаар овголох болжээ. Өөр сонирхолтой баримт дурдахад Дархан аварга Х.Баянмөнхийн аав шударга хэмээх Довчин Завхан аймгийн Баянтэс сумын уугуул иргэн аж. Гэвч тэрээр төрж өссөн Увсын Хяргас сумаар овголжээ. Мөн Улсын аварга Г.Эрхэмбаярын аав ээж хоёул Завхан аймгийн уугуул хүмүүс. Харин Г.Эрхэмбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумаар овголжээ. Ийнхүү Завханыг аварга зугтдаг нутаг гэж яригддаг нь ийм баримтуудтай холбоотой байна.
 
10.    Завхан аймаг улсын цолтой бөхчүүдээрээ зургаад бичигддэг аж. Энэ аймгаас Улсын арслан 3, гарьд 3, заан 13, харцага 4, начин 30 төрж гарчээ. Завхан аймгийн өмнө Архангай, Булган, Төв, Өвөрхангай, Увс аймгууд эрэмблэгддэг.

11.    Завхан аймгийн Их-Уул сум улсын цолтой бөхчүүдийнхээ тоогоор Монголдоо хоёрдугаарт бичигддэг байна. Энэ сумаас Улсын гарьд 1, заан 1, начин 9 төрж гарчээ.  Харин улсын цолтой бөхчүүдийнхээ тоогоор нэгд бичигддэг Увс аймгийн Тэс сумаас Улсын заан 1, харцага 2, начин 9 төрж гарсан байна.

12.    Завхан аймаг эрдэмтэдийнхээ тоогоор Монголдоо нэгд бичигддэг байна.

13.  Завхан аймаг генералуудынхаа тоогоор Монголдоо тэргүүлнэ. Генералуудынх нь тоо хорь давж гарсан аж. Тиймээс Завханчууд аймгийнхаа төвд генералуудаа зориулсан цогцолбор байгуулжээ. Харин Завханы дараа генералуудынхаа тоогоор Архангай бичигддэг гэнэ.

14.    Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Энэ аймгийн Тосонцэнгэл сумыг Монголын хамгийн хүйтэн цэг хэмээн тэмдэглэдэг. Өвөлдөө хасах 40 гарч хүйтэрдэг онцлогтой. Хамгийн хүйтэндээ хасах 53 хүрч хүйтэрч байжээ.

15.    Завханчуудын оройн дээд шүтээн, нэрийн хуудас бол Отгонтэнгэр хайрхан юм. Энэ хайрханыг ертөнцийн уулын анхдагчотгонтэнгэр хэмээн нэрлэдэг. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэн хэмээн үздэг. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн үг ажээ.

16.    Отгонтэнгэрийг эртнээс Монгол хүнийг даасан уул гэж шүтсээр иржээ. Бас төр тэргүүлж буй хүмүүс үе дамжин шүтсээр ирсэн юм. Отгонтэнгэр бол Бурханы нэртэй Монгол газрын цөөн хайрханы тэргүүн. Бурханы ойлголтоор Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэж ярьдаг аж. Тиймээс Завханчууд Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн сүсэлдэг байна.

17.    Монголчууд Отгонтэнгэр уулыг эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8-р зуунд Түргүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911 онд Богд хаан жил бүр шашины ёсоор тахих шийдвэр гаргажээ. Дараа нь 1995 онд төрийн тахилгатай болгожээ.

18.    Отгонтэнгэр уулын 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4031 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт Бадархундага гэдэг үзэсгэлэнт нууртай, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамалтай.

19.   явуухуланДорно дахины агуу их яруу найрагч Б.Явуухулан, алдарт дуучин П.Адарсүрэн, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очир, Ш.Отгонбилэг, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Хаянхирваа Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ц.Бавуудорж, гавьяат жүжигчин C.Батсүх, Б.Батзаяа, У.Далантай, Х.Үнэнхүү, Олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан, Эврэстийн оргилд гарсан анхны эмэгтэй Б.Гангаамаа гээд энэ нутаг алдартнууд олонтой.  

20.    УИХ-ын түүхэн дэхь цорын ганц малчин гишүүн Ц.Намхайнямбуу энэ аймгийнх. Тэрээр 30 насандаа Хөдөлмөрийн баатар болсон Монгол малчдын домог юм. Орос хэлийг хонины бэлчээрт сурснаараа гайхагдаж, “Баатарын таван хошуу хоттой хонин дунд минь байсан” адарсүрэнхэмээх алдарт үгийг хэлжээ.

21.   Тус аймагт байгалийн бүх бүс нутаг оршдог, 200-гаад түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нууртай, Отгонтэнгэр, Улаанхаалга, Баянзүрх, Цэцүүх, Зарт, Хожуул, Улаан эрэг, Баян-сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, 18 дугаар зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв хамгаалалтад байна.

22.    Завхан зүүн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр /4031м/, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай уулархаг нутагтай бөгөөд баруун хэсэг нь гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр тал нутагтай.

23.    Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хүдэр, үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, хүдэр, химийн болон барилгын түүхий эдийн баялагтай юм.

24.    Завхан аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй. 189 гол горхи, 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай. Алдар гавьяатан төрөх эрчимлэг газар ихтэй хэмээн тэмдэглэгдсэн байна.

image

Энэ өдөрүүдэд Монголын хамгийн анх байгуулагдсан дөрвөн аймаг түүхт 90 жилээ тэмдэглэж байна. Тэдгээрийн тухай 24tsag.mn 24 баримтыг хүргэж байгаа. Энэ удаа Завхан аймгийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Ганбат (73.243.144.146)
    Цаана цаанаасаа өнгөлзсөн цаст буурал хангайтай Цэлийж мэлтийж дуниартсан зэрэглээ номин говьтой Хун галуу сүрэглэсэн нуур цөөрөм элбэгтэй Хотол олоноо дамнасан хадган цэнхэр голуудтой Ойгон Тэлмэн болор тольтой Отгонтэнгэр буурал тэргүүтэй Богд Чигэстэй мөнгөн бүслүүртэй Боржин гантиг Яруу чимэгтэй Хангайн шинжит ханагар хөвчтэй Говийн шинжит гойд байгальтай Завхан нутаг сайхан нутаг Замын хүн саатмаар нутаг шүү
    2016 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.122)
    Saihan nutag mini tanidaa murgue
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.242.44.166)
    Завхан Засагт ханы төв байгаагүйг нотолсон шүү Улиастай албан байсан газар гэж түүхэнд байдаг Батсуурь аварга бол Говь-Алтай Жаргалант сумын хүн Завхан 19 генералтай энэ ингэхэд энд их ташаа зүйл олон байх юм
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.235.74)
    Завхан нутаг замын хүн саатмаар сайхан нутаг
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • ebe (202.179.7.194)
    миний нэр байхгүй л байна
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • хм (103.26.194.3)
    намайг хүүхэд байхад Завхан аймаг бараг 300 орчим гол горхи, 130 орчим нууртай гэж газар зүйн багш маань заадаг байлаа. гэтэл 2013 оны байдлаар 189 гол горхи, 91 нууртай болчихсон байх шив дээ. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй гол горхи, 40 шахам нуур ширгэж, газрын зурагнаас нь арчигдсан бололтой. Тун харамсалтай байна.
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.107)
    Тэр хутагтуудыг сайн магадлах байж дээ. Завханаас Жалханз, Дилав, Нарванчин, Хамба, Ялгуусан гэсэн 5 хутагт л 13 хутагтын тоонд орох байх. Дилав хутагт 13-т ордоггүй шүү дээ. Гэхдээ улс төрд гүйцэтгэсэн үүргээрээ бараг ерөнхий сайд асан Жалханз хутагтаас давах байх. Монголын тусгаар тогтнолыг НҮБ хүлээн зөвшөөрөхөд түүний шууд оролцоо байсан гэж үзэж болохгүй. Харин тэр өөрийн нөлөөлөх хэмжээнд эх оронч сэтгэлээр уйгагүй оролдож, зүтгэж байжээ. Чан Кайшигээр үндсэндээ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн гэж болох байх. Түүний амьдрал зүтгэл, эрдмийн зам мөр нь яах аргагүй орчин үеийн залууст үлгэр болох жинхэнэ эх оронч, нөр хичээнгүй, хувь хүнийхээ үүднээс маш ээдрээтэй бөгөөд гайхамшигтай амьдарлын зам туулсан хүн юм. Энд бас Завхан аймгаас тодорсон нэр эрдэмтэд академичдийг дурдаагүй байна. Дубна Содномоос өгсүүлээд одоо үед амьд сэрүүн байгаа Намсрай нарын академичдийг дурьдах ёстой. Харин тэр манай Хонгорыг өеөдүүлдэг ХаянХярваа л илүү байна даа. Тоочвол цаана нь энэ муу луйварчнаас хамаагүй гэгээлэг хүмүүс зөндөө байгаа л даа. Адаглаад Д.Намдаг гуайг чинь саяхнаас Завханаар овоглодог болсон юм байна. Мундаг хүн шүү дээ. За тэр хамгийн эртний уул Отгонтэнгэр гэдэг ч юу л бол доо. Хангайн нуруу бүхэлдээ хамгийн эрт уснаас цухуйсан гэдэг бол бараг тодорхой болсон. Гэхдээ тэр үед Отгонтэнгэр үүссэн үү, Хангайн нурууны ноён оргил байсан уу гэдэг нь бас л судлагдаагүй зүйл шүү дээ.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • шинээ (112.72.13.28)
    Үнэхээр сайхан нутаг
    2014 оны 03 сарын 22 | Хариулах
  • d batbold (202.21.106.111)
    mini nutag saihan
    2014 оны 03 сарын 09 | Хариулах
  • С.Нямдорж (122.201.31.202)
    сайхан мутаг шүү
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Otgon gerel (185.26.182.30)
    OK BAILA
    2013 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.7.147)
    erhem hundet naadamchid end tendhiin oi jileer hesegchidee uvul duhuj bna beltgelee bazaa da gej helii da uur yu gehev, anhnii tsasnaar uvuljilt hunderlee tuslamjiin garaa sungaarai gedeg humuus de. erguuleed maliin mahaa baga zereg hyamdruulaach geheer gediichihn yamaarch ym de
    2013 оны 08 сарын 05 | Хариулах
  • Мөнхжарг***** (103.23.51.2)
    Харин Дилав хутагт Монголыг НҮБ - д элсүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн гэдэг мэдээ ихээхэн сонирхол татлаа. Баримт байдаг бол бичиж өгөөч.
    2013 оны 08 сарын 01 | Хариулах
  • Мөнхжарг***** (103.23.51.2)
    Аваргагүй гэж болохгүй. Завхан аймгийн идэр сум нь Зайсан Намжилжав, Дашжав гэсэн Даншгийн хоёр аваргатай болохыг Бөх судлаач Б. Цогтбаатар судлан тогтоожээ.Бүрэн бус мэдээгээр Намжилжав аварга 1798, 1805 оны Даншиг наадамд тус бүр 10 давж түрүүлсэн бол Дашжав аварга 1808 оны Даншигт 10 даван түрүүлжээ.Энд Халхын 3 аймаг 1500 - гаад оны сүүлээр байгуулагдсан гэж зөв бичжээ. Гэтэл Хэнтийнхэн Сэцэн хан аймгийн 322 жилийн ой / 1691 он буюу Манжид дагаар орсн жилээр / гэж мангуурч байх юм.
    2013 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.91.159)
    Намрын борооноор цувгүй алхахдаа Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ Хөхөлбөр орчлонгийн уулс дунд Хөмсгөн дороо нулимстай зогсдог доо Тун чиг холоос санагдсан даа хө Турьхан ангир наадуулсан Тэсийн гол минь дээ Мөн чиг холоос санагдсан даа хө Мөнгөн залаат уулс Отгонтэнгэр минь Хаврын салхи шанхыг задгайлахад Харзнаас дутуугүй сэтгэл цалгидаг даа Хөдөөгийн улбар сарны гэрэлд Хөлөрсөн алгаараа цэцэг аргадахсан даа Мөн чиг холоос санагдсан даа хө Мөнгөн залаат уулс Отгонтэнгэр минь Зуны үдшийн шувуудын жиргээнд Зулзаган зандан шиг сэтгэл найгадаг даа Нөмгөн хулжих энэ л насаараа Нүцгэн хөлөөрөө шүүдэр адислахсан даа Тун чиг холоос санагдсан даа хө Турьхан ангир наадуулсан тэсийн гол минь Өвлийн зөөлөн цас заамаар урсахдаа Өвснөөс өөрцгүй тансагаа мэдрүүлдэг дээ Өлмий мялаасан ангирхан өнгийг Өндгөөрөө тэмтэрч нэгийг бодохсон доо хө Мөн чиг холоос харагдсан даа хө Мөнгөн залаат уулс Отгонтэнгэр минь дээ гэж
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • М.Өлзийбаяр (202.126.91.159)
    Ардын сэтгэл сүү шиг цагаан Агтны манлай салхи шиг хурдан Уулсын оргил зүрхэн хэлбэртэй Усны эх нь тунгалаг рашаантай Завхан нутаг жаргалын минь орон Заяа золтой бидний өлгий. . .
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    gaiham saihan nutag bainaa, saihan aladrtnuudtai yumaa
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.131.235.181)
    Сайхан нутаг шүү.
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • dd (122.201.18.32)
    Ochirvaani uul mini.
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    Zarim hvmvvsiin ners alga bainaa
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.12.154)
    n.Enhbold shuu dee
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
    • Дамдин овогтой Энхтүвшин
      Үнэхээр сайхан хангай Үзэсгэлэнт сайхан нутаг Үлэмжийн ариухан хутагтууд Үлдээж хүүрнэх түүхүүдтэй энэ миний төрсөн нутаг
      2013 оны 07 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    8 цаг 38 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 45 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 19 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 14 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    11 цаг 36 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК