Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Алтайн хүдэр” компанийг буруутгах 24 үндэслэл

2013-8-04
0
ЖИРГЭХ
Говь-Алтай аймгийн Таян нуурын төмрийн хүдрийг БНХАУ-руу зөөсөөр долоон жилийн нүүрийг үзэж байгаа "Алтайн хүдэр" ХХК байгуулагдсан цагаасаа олны хэл амыг дагуулсаар ирсэн. Энэ нь дээрх компанийн хууль бус үйл ажиллагаа, худал хуурмаг амлалтуудаас үүдэлтэй юм. Тэгвэл энэ компанид хууль үйлчилдэггүйг батлах 24 баримтыг та бүхэнд хүргэж байна.
    537758_270826703040486_181671355_nГовь-Алтай аймгийн Таян нуурын төмрийн хүдрийг БНХАУ-руу зөөсөөр долоон жилийн нүүрийг үзэж байгаа "Алтайн хүдэр" ХХК байгуулагдсан цагаасаа олны хэл амыг дагуулсаар ирсэн. Энэ нь дээрх компанийн хууль бус үйл ажиллагаа, худал хуурмаг амлалтуудаас үүдэлтэй юм. Тэгвэл энэ компанид хууль үйлчилдэггүйг батлах 24 баримтыг та бүхэнд хүргэж байна.
 
1.    Компани анх байгуулагдахдаа “Нутаг орныг хөгжүүлж, зам харилцаа тавина, та бүхэн өөрсдөө өндөр цалинтай ажлын байртай болно” гэх зэргээр нутгийн иргэдийн хульхин дээр цэцэг ургуулж байжээ. Харин одоо тэд “Энэ төрийн далан жил хийж чадаагүй ажлыг юу гэж бид хийхэв” гэж хэлчихээд том толгойлон суудаг гэнэ.

2.    Хүнд даацын автомашинаар хийж байгаа тээвэр нь говийн хөрсийг маш ихээр эвдсэн бөгөөд сайжруулсан шороон замын хоёр талаар 50-100 метрийн өргөнтэй хуучин шороон замуудад нөхөн сэргээлт хийлгүй орхисон байна. Мөн хатуу хучилттай замын хайрга, элсийг бэлтгэх нэрийдлээр “Алтайн хүдэр”-ийнхэн олон карьер, нүх ухжээ. Нүх, карьер Цээл сумын нутаг дэвсгэрт 14 байдаг бөгөөд мал амьтан унаж үхэх аюул их байна.

3.    Мөнхийн шороо босч байдаг тээвэрлэлтийн замд осол гэмтэл их гардаг. Тухайлбал “Алтайн хүдэр” компанийн машин, тээвэрлэлтийн цуваатайгаа буюу том оврын авто машинтай мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алджээ.

4.    Нутгийн иргэдийг хатуу хучилттай зам тавина гэж олон жил хуурч иржээ. Үнэндээ “Алтайн хүдэр” компани хэсэгхэн газар хар зам тавьсан нэртэй. Тэр нь гуравхан сарын дараа хагарч, цууран шороон замаас дор болсон бөгөөд хятадын компани гүйцэтгэгчээр нь ажилласан байна.

5.    
Цээл, Төгрөг зэрэг сумдын нутаг дэвсгэр ундны усны хүрэлцээ муутай. Гэтэл эндхийн ундны усыг Алтайн хүдэр компани шавхан хэрэглэсээр одоо ойр орчмын горхиуд нь ширгэх дээрээ тулжээ. Нэг удаа нутгийн иргэд эсэргүүцэл зарлаж, тус компанид ус өгөхөө зогсооход “Алтайн хүдэр” компанийнхан хууль, дүрмээр далайлган 23,8 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүх, цагдаад хандахдаа тулж усаа хамгаалах гэсэн иргэд өрөнд унаж, шоронд орохоос наагуур өнгөрчээ.

6.    Тээвэрлэлт хийдэг шороон зам орчмын ургамал бүхэлдээ ургахаа больсон. Учир нь агаарт дэгдсэн тоос, хөрсөнд зузаан хар давхрага үүсгэж цас борооны чийгийг ургамлын үндсэнд хүргэддэггүй гэнэ.

537758_270826703040486_181671355_n7.    Энэ компани байгаль экологид ээлтэй үйл ажиллагаа явуулдаггүй, нөхөн сэргээлт хийдэггүйгээс  Алтайн нурууны салбар уулс Аж богд, Хан Жаргалант, Их бага Таянгийн уулсад нутагладаг аргал, янгир, хар сүүлт, зээр зэрэг ховор амьтдын тоо толгой цөөрч амьдрах орчин нь доройтож эхэлжээ.

8.    Уурхайн тэсэлгээ, ашиглалтаас үүсдэг тоос, хүнд элементүүд агаар мандалд дэгдэж хурын усаар дамжин иргэдэд олон хэлбэрээр илэрч байна. Өнгөрсөн онд л гэхэд өмнө нь тохиолдож байгаагүй ургийн гажигтай төрөлт гурав гарчээ. Мөн амьсгалын замын болон элэг дотрын өвчлөл, хорт хавдар зэрэг өвчнүүд эрс нэмэгдсэн байна.  

9.    Сүүлийн жилүүдэд салхиар дамжсан их хэмжээний тоос, хөрсний сулралаас үүдэлтэй элсний нүүдэл, шороон шуурга дэгдэх нь ихэсчээ. Байнгын тоосжилт, хөрсний нүүдэл, сулралын улмаас малчдын хаваржаа, намаржааны малын бэлчээрийн ашиглалт буурчээ.

10.    Цээл сум нь Монголын хамгийн их хөрсний бохирдолтой сумаар тодорхойлогджээ. Учир нь тус сум битүү хадан цохион дунд байдаг нь жорлон ухах ямар ч боломжгүй.

11.
    Тус компани ажилд авах хүмүүсээ 1500-2000 ам.долларын өндөр цалингаар хурайлан дууддаг ч амлаж байсан цалингаа өгдөггүйн дээр хугацаанд нь тавьдаггүй гэдгийг энэ компанид ажиллаж байсан хүмүүс хэлдэг.

12.  
 Компани хөдөлмөр хамгаалал мөрддөггүйгээс олон арван жолооч, энгийн иргэн гэмтэж бэртэн, зарим нь алтан амиа алдсан түүх ч байдаг. Боловсруулах үйлдвэрийн ихэнхи тоног төхөөрөмж хятадын хуучирч муудсан, акталсан тоног төхөөрөмжүүд байдаг аж.

13.    Ажилчидтайгаа өд¬рийн найман цаг ажиlлуулах хөдөлмөрийн гэрээ байгуулдаг хэрнээ 07:00-22:00 цаг хүртэл амралтгүй ажиллуулдаг байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард энэ компанид ажиллаж байсан Унгарын иргэн Яанош Пеши ажлын ачааллаас болж амь насаа алджээ. Ажилчид хүйтэн байранд амьдардаг байснаас гадна цалин хөлсөө гүйцэд авч чаддаггүй гэнэ.

14.    2009 онд энэ компани татварын гүйцэтгэлээр дамжуулан Говь-Алтай аймгийн 2010 оны төсвийн 93.4%-ийг бүрдүүлэхээр Засгийн газартай гэрээ байгуулж байсан ч тэр жилдээ  175 сая төгрөг төлсөн нь аймгийн төсвийн дөнгөж дөрөв орчим хувь болсон байна.

537758_270826703040486_181671355_n15.    Энэ компани жилдээ хоёр сая 400 мянган тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг. Гэсэн ч уурхайн санхүүгийн тайланд жил бүр алдагдалтай ажилласан гэ¬сэн дүн гардаг аж.

16.    Татварын ерөнхий газраас  татвараа төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг зарлахад, “Алтайн хүдэр” ХХК 15.6 тэрбум төгрөгийн татварын өртэйгээр манлайлж байжээ.

17.  
 Өнгөрсөн гуравдугаар сард иргэдийн гомдлын мөрөөр БОНХЯ-наас Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаар удирдуулсан ажлын хэсэг томилогдон Алтайн Хүдэр ХХК-д хяналт шалгалт явуулжээ. 

18.    Яамны шалгалтаар баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс, бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдсон юм.  Тиймээс БОНХЯ-наас Алтайн хүдэр ХХК-д хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.

19.  
 БОНХЯ-наас Алтайн хүдэр компанид өгсөн шаардлагад уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км замд хатуу хучилт тавих, үүнээс 80 км замын эхний хэсгийг энэ оны зургадугаар сарын 15-ны дотор ашиглалтанд оруулахыг үүрэг болгосон ч өнөөг хүртэл тэнд ямар ч зам тавиагүй байна.

20.  
 Алтайн хүдэр” компани яамны шалгалтын үеэр тээвэрлэлтийг 5-6 хоногоор зогсоон, замаа хусан цэвэрлэж, баяжуулах үйлдвэрүүдээ зогсоож ганц жижиг баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулжээ.

21.    Энэ оны 5-р сард тус компани сурвалжлага бэлтгэхээр очсон сэтгүүлчдийн эрхэнд халдсан юм. Компанийн харуул хамгаалалтын ажилтнууд үйл ажиллагаагаа сурвалжлуулахгүй гэсэндээ тэдний камерыг нь булаан авч, сэтгүүлчдийг 2-3  хоног саатуулсан байна.

22.    Тус компанийн буруутай үйл ажиллагааг хэвлэн нийтэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгч, их мөнгөөр дарамтлах зэргээр дөрөв дэх засаглалын дуу хоолойг боомилсон үйлдэл удаа дараа хийсэн. Өмнө нь “Үндэсний шуудан” сонины сэтгүүлчийг шүүхэд өгсөн бөгөөд СБД-ийн шүүхээс тухайн сэтгүүлчийг энэ компанийн тухай дахин бичихийг хориглосон байдаг байна.

537758_270826703040486_181671355_n23.    Иргэд “Шинэ зууны Цээл” ТББ байгуулан тус компанитай тэмцэж эхэлсэн ч мөнгөндөө эрдсэн компанийн өөдөөс хүчин мөхөсдсөөр ирсэн. Эл байдлыг нь эсэргүүцэн замыг нь хааж зогсоход “Манай компани үйл ажиллагаагаа зогсоож болно. Тэгсэн тохиолдолд компани хэдэн арван сая төгрөгөөр хохирно. Энэ бүхнийг та бүгдээс гаргуулна” гэж сүрдүүлдэг аж.

24.    Өнгөрсөн пүрэв гарагт “Шинэ зууны Цээл” ТББ нь Цээл сумын байгаль орчны үнэлгээнд хийсэн дүгнэлтийг хянуулахаар БОНХ-ийн яаманд хүсэлт тавьж тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн жагсах бодолтой байгаагаа ч илэрхийлсэн. Жагсагчид Таяннуурын уурхайн захиргаанд мэдэгдэл хүргүүлж "Засмал зам тавьж, нутгийн иргэдийн ая тухтай амьдрах боломжийг хангатал зам хааж, суулт хийх болно" гэжээ.
24tsag.mn


image

Говь-Алтай аймгийн Таян нуурын төмрийн хүдрийг БНХАУ-руу зөөсөөр долоон жилийн нүүрийг үзэж байгаа Алтайн хүдэр ХХК байгуулагдсан цагаасаа олны хэл амыг дагуулсаар ирсэн. Энэ нь дээрх компанийн хууль бус үйл ажиллагаа, худал хуурмаг амлалтуудаас үүдэлтэй юм. Тэгвэл энэ компанид хууль үйлчилдэггүйг батлах 24 баримтыг та бүхэнд хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (59.28.31.81)
    share hiij taraagarai
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
  • boogii (202.126.91.71)
    Oyun said yu hiij baudag yum be? Iim luiwarchdiig shuud letsinziig ni tsutslaad vil ajillagaag ni zogsooh heregtei!!!
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (112.72.13.121)
    end bichsen shig yum bxgyi gedegiig bichsen xyn medej l bgaa biz dee
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • нутгийн иргэн (103.11.195.155)
    3. Мөнхийн шороо босч байдаг тээвэрлэлтийн замд осол гэмтэл их гардаг. Тухайлбал “Алтайн хүдэр” компанийн машин, тээвэрлэлтийн цуваатайгаа буюу том оврын авто машинтай мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алджээ. "Энэ буруу байна 10 орчим хүн нас барсан байгаа" !!!!!!
    2013 оны 08 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    8 цаг 38 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 45 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 19 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 14 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    11 цаг 36 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК