Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өөрөө мэдэлгүй ”мөнхөрсөн” Амбийгийн тухай 24 баримт

2013-9-08
0
ЖИРГЭХ
Бидний дунд “Арзгар” Амбий гэдэг хочоороо танил болсон жүжигчин Ц.Батхуягын тухай 24 баримтыг  хүргэж байна.
d7b8b9b7115baaa9big    Бидний дунд “Арзгар” Амбий гэдэг хочоороо танил болсон жүжигчин Ц.Батхуягын тухай 24 баримтыг  хүргэж байна.

1. Амбий буюу жүжигчин Ц.Батхуяг Дорнод аймагт төрсөн. Одоо 40 настай. Ижий нь ч өдгөө нутагтаа бий.

2. Аав нь насаараа Дорнод аймгийн театрын тайз чимэглэлийн эрхлэгч хийжээ.

3. Түүнд хүмүүсийн өхөөрдөж өгсөн багын хоч нэр нь Памбий. Энэ нь явсаар Амбий гэдэг нэр болжээ. Түүний 3 ахыг нь Болоо, Гүнзээ, Ангай гэсэн өвөрмөц хочтой аж.

4. Цэрэгт байхдаа шилжилтийн насныханд гардаг батгашилт явагдаж байгааг мэдэлгүй эмчлүүлснээс болж Амбий арзгар болсон. Одоогоор эмчилгээ хийлгэдэг ч хөдөө орон нутагт ажиллах нь их учир үр нөлөөгөө өгч чаддагүй.

5. 1997 Амбий Германд машины бизнес эрхэлж жил гаруй амьдарсан. Тэр үед хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юм сан гэж мөрөөдөж байсан тухайгаа ярьсан байдаг.

6. Тэрээр мөрөөдөлдөө хүрсэн бөгөөд одоо “Баян Монгол” хороололд амьдарч байгаа.

7. “Шинэ үе” продакшнийг жүжигчин Б.Ариунболд, Хүрэлхүү болон “Элгэн нутаг” FM-н захирал байсан Батбаяртай хамтарч байгуулжээ.  Анхны хурлаараа Б.Ариунболдыг  томилж байжээ.

8. Амбийгийн онигоо: Нэг  удаа  Амбий  Солонгос улсад очжээ. Тэрээр байртайгаа  ойрxон  дэлгүүрт  тамxи  аваxаар  орж. Ирэхээсээ өмнө  xэнээс  ч  юм  тамxийг  Солонгосоор  “памбэй”  /уг нь тамбэй гэдэг/  гэж  сонсож  л  дээ. Тэгээд  xудалдагчид  xандаж  “Тамбэй  ёбусэйюү”  гэсэн  гэдэг.

9. Түүнийг харамч гэж зарим хүмүүс ярьдаг. Тэр тоглолтын илүү урилга өөрт байсаар байхад байнга гуйдаг хүнд өгдөггүй гэнэ. Учир нь холбоогүй байснаа тоглолт нь болохоор гэнэт гараад ирдэгт нь дургүй нь хүрдэг гэнэ.

hghfg10. Германд танилцсан найзтайгаа хамтарч 500 сая төгрөгний өртгөөр хальсны кино бүтээжээ. Тус киногоо Хятад хэл дээр хөрвүүлж Хятадруу гаргаж байв.

11. Тэрбээр ходоодны хорт хавдартай гэсэн оноштойгоор Тайвань улсад хорт хавдрын хагалгаанд ороод ирсэн.  Түүний бие сайжрахгүй байсаар бүтэн нэг жил уран бүтээлээсээ холдсон юм.

12. Амбий өвчтэй хэвтэж байхдаа ном их уншиж олон зүйлийг үзэж, өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийж, эргэцүүлж, тойруулж бодсон гэдэг.

13. Тэрбээр эрэгтэй хүний талаар ийн хэлжээ. “Эрчүүд эмэгтэй хүн шиг ааш авир гаргадаг болчихжээ. Тулга тойрсон хэрүүл хийгээд байдаг болж. Зарим эрчүүд эхнэрээсээ илүү хэрүүлч болсон байна. Уг нь ямар ч зүйл болсон эрчүүд буурь суурьтай сууж байдаг биз дээ. Биднийг бага байхад, ээж нар л үглэдэг байсан.Гэтэл өнөөдөр ээжүүдээс илүүтэй аав нар үглээд давхиад байхаар тэр хүнээс хүүхэд нь ямар хүмүүжил олж авах вэ. Би энэ бүгдийг хараад бухимддаг” гэжээ.

14. Нэг удаа халамцуухан явахдаа “Амбий байхгүй бол хошин урлаг ямбийрна шүү дээ” гэж хэлж байжээ. Үүнээс дахин шинэ хочтой болсон. Памбий-Амбий-Ямбий болов.

15. Тэрбээр Зуун айлд супермаркет, баар, зочид буудалтай том барилга бариулан бизнес хийх болсон. Одоо бизнесийн ажлыг  нь эхнэр нь үргэлжлүүлж байгаа.

16. Тэрэлжид болох нэгэн үйл ажиллагаанд оролцох ёстой мань эр Налайхын цаана нэлээн хурдтай явж байж. Хэдий хашир жолооч гэсэн ч замын эргэлтэнд жолоо алдан, машинтайгаа унаж бүр дөрвөн ч удаа өнхрөөд тогтжээ. Азаар машинд явсан хүмүүс бүгд гайгүй өнгөрсөн юм. Харин  50. 000 ам.доллараар авсан 88-85 дугаарын мөнгөлөг өнгийн Lexus машин нь эвдэрч сүйтсэн байна.

17. Жүжигчин Амбий  "Шинэ үе" хошин шогийн продакшнаас  өрх тусгаарлаж, дэлгэцийн бүтээлд хүч сорих болсон.

18. “Помагите нам -1” /кинонд ганзгын наймаачин дүрд/ , “Помагите нам-2” буюу хувиаргүй нислэг зэрэг инээдмийн кинонд тоглосон.

19. “Амбий  Холливудын од Жонни Депптэй хамтран кинонд тоглохоор боллоо” гэсэн цуурхал хэвлэл мэдээллээр тархсан. Тун удалгүй Амбий ч  “Киноны зураг авалт Монголд хийгдэнэ. Би эсрэг дүрийн зайранд тоглоно” хэмээн үс, сахлаа ургуулж, ярилцлага хүртэл өгч амжсан. Гэсэн ч Чингис хааны тухай хийх уг киноны зохиолч, найруулагч Жонн Милнус кинондоо Жонни Депп-ийг тоглуулах санал тавьсан нь ч Жонни Депп “надад ийм том санал тавьж байгаад баярлалаа” гэснээс биш зөвшөөрсөн нэг  ч хариу хэлээгүй ажээ. Иймд Депптэй хамтарч тоглох Амбийгийн мөрөөдөл талаар болжээ.

hghfg20. "Дорнод нутаг" клубын санаачилгаар Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц”  жүжгийг мюзикл хэлбэрээр тайзнаа толилуулахаар ерөнхий продюссороор нь ажилласан.

21. Тайланд улсад мэс засал хийлгэхэд Амбийгийн авьяас билгийг үнэлдэг “Брой Хаус”-ын эзэн,  С.Отгонбаатар  зэрэг нутгийн бизнесмэнүүд тусалжээ.

22. Тэрбээр ажлаасаа илүү найруулагчийн ажилд сүүлийн үед ороод байгаа.

23. Жүжигчин Амбийг дөрөв дүгээр сарын 29-ний шөнө өвчний улмаас нас барсан тухай мэдээлэл сайтуудаар тарав. Энэ харамсалтай мэдээг сонссон найзууд, танилууд нь өдөржин, шөнөжин Амбийгийн гэрийнхэн рүү залгажээ.

24. Харин Амбий “Найрын ширээний ууц” мюзиклд бэлтгэх зуураа “Юун үхэх? Үхэх ч завгүй ажилтай явна!” гэсэн юм. Ингэж Амбий мөнхрөв.
image

Бидний дунд “Арзгар” Амбий гэдэг хочоороо танил болсон жүжигчин Ц.Батхуягын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • za za (103.26.193.5)
    ataach,khun muutai,shunaltai negen
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.170.84.10)
    Амбий байхгүй бол хошин урлаг ямбийрна шүү дээ” гоё хэлсэн шүү Одоо ч хошин урлаг ямбийраад байгаа биз дээ ХАХА
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.103)
    Арзгар нүүр нөлөөлдөг үү, хээ шаагүй ямар ч жүжиглэлгүй бодит төрх нь юм болов уу ямар ч байсан их гоё амьд натуртай жүжигчин. Сэтгэл хөөрлөө дарвал их гоё драм сайтай дүр бүтээж чадна. Жаахан мэдлэг тэгээд чин сэтгэл хэрэгтэй.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • урнаа (202.170.84.10)
    сайн жүжигчин шүү Таны уран бүтээлд амжилт хүсье Эрчүүдийг дүгнэж хэлсэн үг их таалагдлаа Дэлгэцийн олон сайхан бүтээл их гаргаж байгаарай Удахгүй гавъяат болно шүү Бид таныг дэмждэг Уран бүтээлийг тань шимтэн үздэг болохоор таны бүх л мэдээллийг байнга эрж хайж үздэг шүү Амжилт Амбий ах аа
    2013 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (27.123.213.52)
    таны олон сайхан бүтээлийг гэр бүлээрээ байнга үздэг.танд угаасаа хөдөөний залуугийн төрх л хамгийн сайхан зохицож,уран бүтээлд шингэж орсон байдаг юм бналээ.дорнод аймаг урлаг соёл хөгжүүлэхэд их юм хийх байхаа гэж найдаж бнашүү
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • jaga (202.170.68.162)
    ambi uhsen tsuurhal ambiigaas l garsan shvv dee. ta nar boddoo. ambii uhlee gesen chini tv eer neg ym bolson udalgvi 3 honood ambi amid gene geed duu garaa biz dee. tiim hurdan clipjuuleed tiim hurdna gardag duu gej bh uu
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.90.58)
    ehner ni yum shig bna. tsaadah chin chamdaal hairtai busad ni ch yahaw
    2013 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.6.212)
    ARHICHIN HUUHEMSEG HARIUTSLAGAGUI HOGIIN AMITAN
    2013 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 52 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 59 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    9 цаг 33 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    10 цаг 29 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    10 цаг 36 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 50 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК