Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол хөвгүүдийн эзэгнэж буй сүмо бөхийн тухай 24 баримт

2013-10-01
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн сарын 29-нд Аки башё болж өнгөрлөө. Тус башёд М.Даваажаргал түрүүлж, 27 дахь түрүүгээ аваад байна. Ингэснээр тэрбээр 32 удаа түрүүлж түүхэн амжилт гаргасан Тайхо аваргын амжилтад ойртоод буй юм. Ингээд сүмо бөхийн тухай 24 баримтыг хүргэе.
mongol sumochidӨнгөрсөн сарын 29-нд Аки башё болж өнгөрлөө. Тус башёд М.Даваажаргал түрүүлж, 27 дахь түрүүгээ аваад байна. Ингэснээр тэрбээр 32 удаа түрүүлж түүхэн амжилт гаргасан Тайхо аваргын амжилтад ойртоод буй юм. Ингээд сүмо бөхийн тухай 24 баримтыг хүргэе.

1.     Манай тооллын 3-6-р зууны үед үүссэн гэгддэг Японы сүмо бөхийн түүх маш эртнээс эхэлдэг.

2.    Харин монгол хүүхдүүд тэртээх 1992 онд  1500 жилийн түүхтэй  сүмо бөхийн ертөнцөд хөл тавьж байв. Тэр үеэс хойш 21 жил өнгөрчээ.

3.    "Кожики" хэмээх "Японы домог"-т Такэмиказүчи Такэминаката гэх хоёр бурхан хоорондоо хүчээ үзэж буй зураг бий. Түүхийн янз бүрийн эх сурвалжаас авч үзвэл сүмо нь анх тулааны урлагийн чиглэлээр хөгжиж байжээ.

4.     Дэлхий дахинд сүмотой ижил төрлийн тулааны урлаг олон бий. Түүний нэгэнд Монгол бөх багтдаг. Тийм ч учраас монголчууд Японы сүмод дайчин чанараараа гайхахдан бахдам амжилт үзүүлж явна.

5.    Мэргэжлийн сүмо нь нийт 54 дэвжээтэй. Харин монгол хөвгүүд Ошима дэвжээнээс амжилтын гараагаа эхэлж байв. Тус дэвжээнээс монгол хөвгүүд барилдаж эхэлсэн нь түүхэнд гарсан хамгийн том хувьсгалын эхлэл байлаа

6.    Оошима дэвжээний эзэн алдарт бөх Оошима 1992 онд өөрийн биеэр манай улсад ирж 600 гаруй хүүхдээс сонгон шалгаруулалт хийж Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Ц.Батжаргал, Д.Батбаяр, Б.Энхбат, Н.Цэвэгням нарыг мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөд оруулах гэж өөрийн улс руу авч  явж байжээ. Дээрх хүүхдүүдээс Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат нар 1992 оны гуравдугаар сараас эхлэн мэргэжлийн сүмогийн ертөнцөд хөл тавьсан анхдагчууд болсон юм.

7.    Мэхний эх дэлгүүр гэж нэрлэгддэг Кёкүшюүзан Д.Батбаяр 1995 оны нэгдүгээр сарын тэмцээнд макүшитад түрүүлсэн нь монголын бөхчүүдийн анхны түрүү байв. Мөн Д.Батбаяр 1996 онд Монголын анхны дээд зиндааны бөх, 1997 онд Монголын анхны санякү буюу комүсүби цолтой болж байжээ.

mongol sumochid8.    Өнөөдөр мэргэжлийн сүмод Монгол, Болгар, Гүрж, Америк, Бразил, Солонгос, Орос, Хятад зэрэг орны бөхчүүд барилдаж байна. Мөн дэлхийн хэд хэдэн оронд сонирхогчдийн сүмогийн холбоо байгуулагдаж, сонирхогчдийн сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулдаг байна.

9.    Сүмо бөх болохыг хүссэн залуус 173 см-ээс дээш өндөртэй, 75 кг-аас илүү жинтэй байхаас гадна 15-23 настай байх шаардлагатай гэнэ. Харин энэ шалгуурт М.Даваажаргал гологдож байсан гэдэг. Тэрбээр 2001онд анхлан сүмод хөлж тавьж байжээ.

10.    Сүмо нь зөвхөн спорт төдийгүй Японы ард түмний аж амьдрал, зан заншлын нэгээхэн хэсэг тул нарийн дэг жаягтай. Тухайлбал барилдааны дэвжээ болох "дохёо" дээр эмэгтэй хүн гарч болдоггүй.

11.    1999 онд сонгон шалгаруулалт хийн Д.Дагвадорж, Б.Дашням нарыг сонгон авсан нь мэргэжлийн сүмод монгол бөхчүүд зодоглох нь хэвийн үзэгдэл болсон байна. Тэр монголчууд ямар, хүчтэй, зоригтой, бяртай болохыг мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж дэлхийд таниулж чадсан  агуу бөх юм.

12.    Сүмогийн 68, 69, 70 дахь их аваргаар монгол хүн тодроод байгаа билээ. Үүнийг япончууд ихээхэн дургүй хүлээн авч байгаа бөгөөд өөрийн орноос аварга төрүүлэхээр бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа аж.

13.    Бөхчүүдийн өмсгөлийг "Маваши" хэмээн нэрлэдэг. Хэрвээ барилдааны явцад "маваши" тайлагдвал тухайн бөхийг шууд унасанд тооцдог аж.

mongol sumochid14.    Зөвхөн бяртай, хүчтэй гэсэн шалгуураас гадна бөхчүүдэд боловсролтой байх шаардлага тавьдаг байна. Ямар ч бөх дор хаяж 9-р ангийн мэдлэгтэй байх ёстой байдаг.

15.     Японы мэргэжлийн сүмод хамгийн том амжилт гаргасан хүн бол Тайхо аварга юм. Тэрбээр нийтдээ 32 удаа түрүүлж байжээ. Харин манай бөх М.Даваажаргал сая болж өнгөрсөн Аки башёд түрүүлснээр 27 түрүүтэй болоод байна.

16.    Сүмо бөх бүр аль нэгэн дэвжээнд харъяалагддаг. Дэвжээ нь дунджаар 20 бөхтэй байдаг ба тухайн дэвжээнээс аварга төрвөл маш том амжилт, нэр хүндийг олж авдаг байна. 

17.     Дэвжээ нь бөхчүүдийн аж амьдралыг батлан даахаас гадна тэднийг өсгөн хүмүүжүүлэх үүрэг холбооны өмнө хүлээдэг байна. Шинээр орсон бөх 6 сар сүмогийн холбоон дээр сургалтад хамрагдан сүмогийн түүх, спортын онол, хэл бичиг, нийгэм зэрэг хичээл хийдэг. Дэвжээнд зөвхөн бөхчүүд төдийгүй гёожи, ёбидаши хэмээх засуулууд, үсчид ч харьяалагдана.

18.    Сүмо бөхийн дүрэм тун энгийн бөгөөд өрсөлдөгчөө дэвжээнээс гаргасан эсвэл гарыг нь дэвжээнд хүргэсэн бол тухайн бөх ялна.

19.    Дэвжээний эзэд нь зодог тайлсан нилээд нэр хүндтэй бөх байдаг. Тэдний үг хууль л гэсэн үг. Энд нэг бичигдээгүй хууль байдаг нь дэвжээний эзэд өөрийнх нь охинтой гэрлэсэн бөхчүүдэд дэвжээгээ өвлүүлэн үлдээдэг байна.

20.    Жил бүрийн сондгой тоотой саруудад болдог уламжлалт тэмцээнийг "башё" хэмээн нэрлэнэ. Башё 15 хоног үргэлжлэх бөгөөд cap бүр өөр өөр нэртэй. Тухайлбал нэгдүгээр сарынхыг Хацу, гуравдугаар сарынхыг Хару, гэх мэтээр нэрлэдэг.

mongol sumochid21.    Макүүчи, жүрёо зиндааны бөхчүүд 15 барилдаан хийх бол доод зиндааныхан 7 удаа барилддаг аж. Ингэхдээ бүх өрсөлдөгч нартайгаа тулалдах боломжгүй тул хоорондоо ойролцоо даваатай яваа бөхчүүд оноолтоор барилддаг.

22.    Нэг дэвжээний хоёр бөх аваргын төлөө өрсөлдөж, сүүлийн өдөр адил даваатай гарсан үед л хоорондоо барилдахгүй байх "алтан" дүрэмтэй.

23.    Дэвжээг тусгай зориулалтын шавраар хийдэг бөгөөд түүн дээр зөвхөн давс цацдаг нь элдэв муу зүйлээс бөхийн ариун дэвжээг хамгаалж буй хэрэг гэнэ.

24.     Тэмцээн эхлэхийн өмнө зүүн дэвжээний бөхчүүд, дараа нь баруун дэвжээний бөхчүүд гарч ёслол хийж ордог. Үүний дараагаар их аварга хоёр туслахын хамт ёкозoнагийн ёслолоо хийнэ. Шагналын дээд хэлбэр нь эзэн хааны гэр бүлээс Макүүчи зиндаанд түрүүлсэн бөхчүүдэд олгодог шилжин явах цом юм.
24tsag.mn

image

Өнгөрсөн сарын 29-нд Аки башё болж өнгөрлөө. Тус башёд М.Даваажаргал түрүүлж, 27 дахь түрүүгээ аваад байна. Ингэснээр тэрбээр 32 удаа түрүүлж түүхэн амжилт гаргасан Тайхо аваргын амжилтад ойртоод буй юм. Ингээд сүмо бөхийн тухай 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 52 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 59 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    9 цаг 32 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    10 цаг 28 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    10 цаг 35 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 50 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК