Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнайг оны онцлох хүн болгосон ШӨХТГ-ын тухай 24 баримт

2013-10-05
0
ЖИРГЭХ
Иргэдэд хүрч ажиллаж чаддаг, хэрэглэгчдийн дуу хоолойг сонсож, ажил хэрэг болгодог газар гэхээр яахын аргагүй ШӨХТГ-ын тухай бодол зурвасхийх биз ээ. Ингээд өнгөрсөн жилээс үйл ажиллагаа нь ард иргэдэд бодитойгоор харагдах болсон ШӨХТГ-ын тухай 24 баримтыг хүргэж байна.

 ШӨХТГ Иргэдэд хүрч ажиллаж чаддаг, хэрэглэгчдийн дуу хоолойг сонсож, ажил хэрэг болгодог газар гэхээр яахын аргагүй ШӨХТГ-ын тухай бодол зурвасхийх биз ээ. Ингээд өнгөрсөн жилээс үйл ажиллагаа нь ард иргэдэд бодитойгоор харагдах болсон ШӨХТГ-ын тухай 24 баримтыг хүргэж байна.

1.
Иргэдийг хохироож байгаа, тэдний амьдралд дарамт болж байгаа болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад болж байгаа шударга бус, хууль бус олон асуудалд ШӨХТГ оролцдог гэж хэлж болно.

2.  
Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын даргаар О.Магнай ажилладаг. Тэрбээр энэ албанд очоод 2012 оны онцлох хүнээр тодорч байсан билээ.

13c5fc48624e63ecbig3.  О.Магнай анх ШӨХТГ-ын даргаар очиход зарим хүмүүс их ам муутай байсан ч өдгөө магтах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь нууц биш юм.

4. 
Тэд иргэдээс санал хүсэлт, өргөдөл гомдлыг нэгдсэн хэлбэрээр хүлээн авах www.1284.mn цахим хуудсыг нээн ажлуулах болсон. Ажлуулж эхэлснээс нь хойш маш бага хугацаанд 5000 гаруй иргэн хандсан байдаг.

5. 
Тус газар нь олон улсын өрсөлдөөний байгууллагуудтай хамтран ажиллахыг чухалчилдаг. Юуны түрүүнд ОУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллага, Дэлхийн өрсөлдөөний сүлжээ байгууллага, дэлхийн хэрэглэгчийг хамгаалах байгууллага, Азийн хөгжлийн банкны институд, дэлхийн банкны институд гэх мэт олон байгууллатай хамтран ажилладаг.

6. 
ШӨХТГ нь  өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр зарим зах зээлд томоохон айр суурь эзэлсэн компаниуд энэ байдлаа ашиглаж бусад харицлагч компани, хэрэглэгчдэд элдэв дарамт, шахалт үзүүлэх, элдэв шалгуур үзүүлэлт тогтоох, үндэслэлгүй төлбөр хураамж авах зэргээр дураараа аашилж ашгаа нэмэгдүүлэх арга сэдэж байдаг. Энэ байдлыг арилгах нь бизнесийн орчныг сайжруулахад нэн чухал үүрэгтэй юм.

2ea4a999e3330e41big7. ШӨХТГ-ын хэрэгжүүлсэн ажлуудаас дурдахад, Нефть импортлогч компаниудаар 17 тэрбумын торгуулийг төлүүлэхээр болов.  Мөн ярианы төлбөрийг секундэд тооцох боломжийг бий болголоо. 

8. 
СӨХ-үүдээс авдаг байсан хууль бус хураамж үгүй болсон бол  Монгол улсын нутаг дэвсгэрт гадаад валютаар гүйлгээ хийхгүй болж, задгай болон бүхэл ам.доллар нэг ханштай болсон юм.

9.   Сүү, сүү бүтээгдэгдүүн, жүүс үйлдвэрлэгчид орц найрлагаа стандартад нийцүүлэн шошгожууллаа. Түүнчлэн, архи, согтууруулах ундааны хууль бус зар сурталчилгааг бүрэн таслан зогсоолоо.

10.
Он удаан жил “Нарантуул”, “Хархорин” захын хаалгаар орохдоо иргэд 50 төгрөг төлдөг байсан. Хэний халаасанд ордог нь үл мэдэгдэх энэ мөнгийг авах нь хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэн ШӨХТГ-аас шаардлага хүргүүлсэн. Одоо иргэд том худалдааны төвүүдэд орохдоо татвар төлөхөө больсон.

11. Зохиогчийн эрхийг зөрчсөн, бусдын оюуны бүтээлийг хулгайлсан гэж нэр бүхий 16 сайтын үйл ажиллагаан эрхийг цуцалсан.

12.
Улмаар Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зар сурталчилгаанд хяналт тавин ажиллалаа.

13. Сонирхуулахад яг ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр О.Магнай дарга есөн ажилчнаа ажлаа хийж чадахгүй байна гэх шалтгаанаар халж байсан билээ.

төлбөр(2)14. Хамгийн сүүлд хийсэн ажлуудаас нь дурдахад,  Улсын хэмжээнд ажилладаг лифтнүүдийг жилд нэг удаа шалгаж байхаар боллоо. Мөн дөрвөн оронтой болон мессежний тусгай дугааруудад илэрсэн нийтлэг зөрчлийг арилгасан байна.

15.  Вьетнам авто засварын газрууд амандаа орсон үнийг хэлж иргэдийг хохироодог, авто засварын газрын ажлын байрны наад захын шаардлагыг хангадаггүй, бусад засварын газраас 2-3 дахин өндөр үнэтэй байдаг атлаа улсад татвар гэж төлөөд шалисан зүйлгүй” гэх зэрэг олон гомдол гардаг. Тэгвэл саяхнаас вьетнам авто засварын газрууд үнэ, тарифаа гаднаа хаддаг болоод байна.

dd4bbfec323c91eebig16.Түүнчлэн таксины үнийн асуудлаар баахан хэл аманд өртсөн. Учир нь такси компаниудынхаа үйл ажиллагааг дэмжих зорилгоор км тутмын үнийг нэмж 1000 төгрөг болгоно гэсэн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Гэвч тун удалгүй О.Магнай дарга ард иргэдээс уучлал хүссэнээр энэ яриа намжих тийшээгээ хандав.

17. 
Гэхдээ ШӨХТГ-ынхныг ажлаа хийж чадаж байгаа компаниар нэрлэх хүн олон байх шүү. Учир нь тэд сүүлийн үед хэрэглэгчийн дуу хоолойг сайн сонсож, хүрч үйлчлэх болсон.

18.  Тэд 2014 онд шударгаар өрсөлдөхөд төрийн зүгээс саад болж буй зүйлийг арилгах, бизнесийн орчин нөхцлийг сайжруулах зорилтыг тавин ажиллах гэнэ.

19.  Өрсөлдөөнд саад учруулдаг төрийн зүгээс олгож буй тусгай зөвшөөрөл, лиценз, патент, бүртгэл явуулах, төлбөр хураамжийг хүчингүй болгох, цөөрүүлэх, хөнгөвчлөх мөн  зах зээлд нэвтрэхэд гарч байгаа саад бэрхшээл, түүнийг хэрхэн арилгах талаар салбар тус бүрээр бодлого гарган, оновчтой зохицуулалт хийх аж.

Snapshot_2013-09-27_08595120. Түүнчлэн аймаг, нийслэлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон нутгийн захиргааны байгууллага шинээр байгуулан ажиллуулж, орон нутгийн иргэдэд хүрч ажиллах зорилт тавьж байгаа юм байна.

21. 
  Ямартаа ч томоохон гэх 10-иад зорилтыг дэвшүүлчихсэн байгаа бөгөөд эдгээр зорилтод амжилттай хүрснээр ирэх 2014 онд аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоо илүү сайжирч, өрсөлдөөнд оролцох боломж улам нээлттэй, чөлөөтэй болно гэж үзэж байгаа юм байна.

22. 
ШӨХТГ-т шүүхээр заргалдсан олон асуудал байгаа. Өөрөөр хэлбэл тэдний гаргасан шийдвэрийг бусад аж ахуй нэгж хүлээн зөвшөөрөхгүйгээс үйдэлтэй шүүх хурлаар шийдвэрлүүлэх асуудлууд нэлээд байгаа юм.

23.
  ШӨХТГ бол иргэдэд мөн хэвлэл мэдээллийнхэнд хамгийн нээлттэй газар гэж хэлж болно. Аль болох хийсэн ажлаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байхыг чухалчилдаг юм.

24.  Эцэст нь гэж хэлэхэд ШӨХТГ нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг жил бүр тэмдэглэдэг болсон. Өнгөрсөн жил л гэхэд энэ өдрийн хүрээнд “Хүүхдийн нүдээр хэрэглэгчийн эрх” сэдэвт уран зургийн уралдаан зохион байгуулж байсан билээ.

24tsag.mn
image

Иргэдэд хүрч ажиллаж чаддаг, хэрэглэгчдийн дуу хоолойг сонсож, ажил хэрэг болгодог газар гэхээр яахын аргагүй ШӨХТГ-ын тухай бодол зурвасхийх биз ээ. Ингээд өнгөрсөн жилээс үйл ажиллагаа нь ард иргэдэд бодитойгоор харагдах болсон ШӨХТГ-ын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.72.245.122)
    HEREBEE MONGOL NEG HUNII ZASAGLALTAI BOLBOL BI MAGNAIG DEMJIJ SHUUD UDIRDAGCHAA BOLGONO ALUULCHIHGUI L BOL ENE IH OLON ABILAGCHIDIIG TSEERLUULNE BIDEND IIM L UDIRDAGCH HEREGTEI NAADAH CHIN HOYR HORSHIIN UDIRDAGCH NARAAS HEG IH DUTAHGUI L BAIH SHUU
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (49.0.129.20)
    harin hagas ni hiisten hiigddeg l ooroor helbel baidag l neg ajil shuu dee kkkk. Nemer bolokhoos nermees boldogoo bolikh heregtei alai ... yu gedeg bilee de hehe
    2014 оны 02 сарын 07 | Хариулах
  • irgen (49.0.129.20)
    hehe "zahialgat medeelel" odoo ard tumen iim shalihgui piarand chini itgeheergui bolchihson shuu de. Hoyr jiliin turshid hiisen ajliin chini tailan u ?. Talaas iluu ni zugeer l shuls uschuulsen hooson yaria bolood ungruu biz de.
    2014 оны 02 сарын 07 | Хариулах
    • zuw ym hiij bgaa negnee bitgii ad uz erguu malaa
      2014 оны 02 сарын 07
  • Зочин (202.21.124.1)
    магнай уруулаа багасгах хагалгаанд орчихвол дажгүй залуу даа.
    2013 оны 10 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 53 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 0 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    9 цаг 33 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    10 цаг 29 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    10 цаг 36 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 51 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК