Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэл ам дагуулаад буй ”Хамтын тэтгэвэр”-ийн хуулийн тухай 24 баримт

2014-2-03
0
ЖИРГЭХ
Хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд буй “Хамтын тэтгэвэр”-ийн хуулийн тухай 24 баримтыг хүргэж байна. Уг хуулийг  УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч МАН-аас завсарлага аваад байгаа юм.
    өвөө эмээХүмүүсийн дунд хүлээлт үүсгээд буй “Хамтын тэтгэвэр”-ийн хуулийн тухай 24 баримтыг хүргэж байна. Уг хуулийг  УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч МАН-аас завсарлага аваад байгаа юм.

1.    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байгаа юм.

2.    Хамтдаа 30 жил амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн хосуудад тус хууль үйлчлэх юм.

3.  Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэрт авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо байгаа аж.

4.    Эхнэр юм уу нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд амьд үлдсэн нь нөхрийнхөө/ эхнэрийнхээ тогтоолгосон тэтгэврийн 70 хувьтай тэнцэх тэтгэврийн мөнгийг өөрийн амьдрах хугацаанд авах боломжийг хуульчилж байгаа аж. Өөрөөр хэлбэл өөрийн тэтгэвэр дээр нэмж нөхрийнхөө/ эхнэрийнхээ тэтгэврийг авах юм.

5.   Тус хуулийг зарим улс оронд нас барсан даатгуулагчийн тэтгэврийг эхнэр эсвэл нөхөрт нь олгохыг өвлүүлэх гэж нэрлэдэг.

6.  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан юм.

7.  10 ба түүнээс дээш амьдарсан хосуудад тус хууль үйлчлэх ба ингэснээр гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлнө хэмээн үзсэн байна.
 
8. Эхнэр, нөхөр хоёр улсад тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол улсын иргэн бүрт энэ хууль үйлчилнэ.

9.    Гэр бүлээ баталгаажуулсан байх шаардлагатай.

10. Өндөр настны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 жил нэг гэрт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй иргэдэд хууль үйлчлэхгүй.

11.    Гэр бүлийн баталгаатай хэрнээ тусдаа амьдардаг эхнэр, нөхөрт үйлчлэхгүй.

12.    20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүл болон дахин гэр бүл болж амьдарсан иргэдэд үйлчлэхгүй ажээ.

13. Гадны олон улс орон Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд өндөр настны тэтгэврийг өв залгамжлуулдаг юм байна. Өмнөд Африкийн орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлдэг байна. Мөн Польш, Казакстан, Чили, Аргентин, Перу зэрэг оронд тэтгэврийн хуримтлалын тогтолцоогоор шийдсэн аж.

14.    АНУ-д гэхэд л Тэтгэвэр хамгаалах тухай хуульд зааснаар гэр бүлийн эхнэр нөхрийн аль нэг нь нас барсан бол тухайн цаг үеийнх нь эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийг шууд өвлөн авах эрх үүсдэг байна.

15.  ОХУ-д бол тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд ямар хэмжээний мөнгө хуримтлагдсан талаар ОХУ-ын тэтгэврийн сангаас ирээдүйн тэтгэвэр авагчдад жил бүр “Аз жаргалын захидал” нэрээр шуудангаар мэдээлдэг байна. Тэтгэврийн шимтгэл төлөгч нь өөрийн нэрийн дансан дахь хуримтлалаа зөвхөн тэтгэвэрт гарсныхаа дараа ашиглах боломжтой юм байна. Харин нас барсан тохиолдолд нэрийн дансыг нь өв залгамжлагч нь өвлөх эрхтэй байдаг байна.

16.    Дэлхийн олон улс орон, тэр манай улсын жишгийг харахад олон жил хамт амьдарсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсны дараа үлдэж байгаа гэр бүлийн гишүүн нь цаг нь хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгааг статистик судалгаагаар гаргасан байна. Үүнээс болж өрхийн амьжиргааны түвшин, хэрэглээ буурч, үлдсэн гэр бүлийн гишүүн ганцаардаж сэтгэл санааны уналтанд ордог байна. Тиймээс “Хамтын тэтгэвэр”-ийн тухай хуулийг батлах шаардлагатай хэмээн хууль санаачлагчид хэлж байна.

17.    Уг хууль батлагдвал цаашид “Баялагийн сан” байгуулж санхүүгийн асуудлыг шийднэ хэмээн хууль санаачлагчид ярьж байна. 

18.    Уул уурхайгаас орж ирж буй мөнгөнөөс “Баялагийн сан”-д хуримтлуулж, түүнээс өгөх юм байна.

19.   АН-ын зүгээс уг хууль нь тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй хэмээн хэлж байгаа. Өөрөөр хэлбэл 76 мянган иргэнд хамтын тэтгэврийн сангаас мөнгө өгөх боломжтой юм байна.

20.  МАН-ын зүгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл нь тооцоо судалгаа муутай, тэтгэврийн санд ачаалал үүрүүлэхээр төсөл хэмээн ярьж буй.

21.    Эл төслийг УИХ-аар баталсан нөхцөлд 76 мянган иргэн хамрагдана гэж үзэхэд 200 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа хэмээн МАН-ын бүлгийн гишүүд хэлж байгаа юм.

22.    Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг энэ онд 10 хувиар нэмэгдүүлж чадахгүй байгаа атлаа Хамтын тэтгэврийн тухай хуулиар 200 тэрбум төгрөг шаардах төслийг Засгийн газрын сайд нь өргөн мэдүүлснийг нягтлах шаардлагатай. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс бүхий л тооцоо судалгааг нягтлан гаргах шаардлага байна хэмээн Д.Оюунхорол гишүүн хэлжээ.

23.    Тэтгэврийн насны гэр бүлийн хоёр хоёулаа нас барсан тохиолдол тэдний насан туршдаа төлсөн татварын үр шимийг хэн хүртэх талаар хуулинд тодорхой зохицуулалт хийгээгүй байгаа аж.

24.    Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдвал цаашид улам боловсронгуй болгох боломжтой хэмээн хууль санаачлагчид хэлж байна.
24tsag.mn

image

Хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд буй “Хамтын тэтгэвэр”-ийн хуулийн тухай 24 баримтыг хүргэж байна. Уг хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч МАН-аас завсарлага аваад байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (183.177.101.210)
    1998 онд ээж маань нас барсан, аав ээж 2 маань гэрлэлтээ батлуулаад 23 жил хамт амьдарсан. Ээж маань 4 хүүхэдтэй гэдгээр тэтгэвэрт орж байсан. Ийм тохиолдолд аав маань энэ хуулинд хамрагдах уу.
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • уншигч (49.0.204.78)
    энэ хууль ядарсан хөгшидөд хэрэгтэй. мөн цаашид гэр бүлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. тэтгэвэрийн нөхцөл хангасан хүн хамтран амьдарсан жилийн хэмжээгээр тэтгэвэрийн хувийг тогтоох нь зөв байх. эхнэр нөхөр болоод 60 маас дээш жил амьдарсан хүн тун цөөн биз.
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.242.242.180)
    манай аав улсад 40 жил ажиллаад тэтгэвэрт гараад 1 жил болоод 2012 онд бурхан болсон.энэ хууль хэрэгжвэл манай ээжид аавын тэтгэврийн мөнгөөс олдох уу
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
    • Зочин
      тэр асуудлуудаа харин хуулин дээрээ зохицуулсан юм юу ч байхгүй байна лээ. Нэг л сайхан санаа гаргаад ирсэн. Тэрийгээ сайн боловсруулаагүй л юм байна лээ. Сэтгэл нь сайхан боловч залхуу хүний хийсэн ажил шиг. Дараа дараагийн шатандаа сайжруулаад яваасай л гэж хүсэж байна даа.
      2015 оны 11 сарын 20
  • Зочин (103.26.193.2)
    монголд хэзээ бүрэн төгс зүйлс байлаа дандаа хуурмаг ор нэр төдий хүмүүсийг ингэж хошгируулж яадаг байнаа хөгшчүүлийн чихэнд цэцэг ургуулж байна
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • асуугч (103.26.193.27)
    Тэтгэвэр ээ 2,3 жил болоод тогтоолгоно гэж байтал нас барсан ... үлдсэн нь авах уу, хойч үе нь яах бэ Энэ хуульд тусгагдаагүй банйна
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (202.55.180.162)
    нэрийн данснад шимтгэл төлөөд хуримлуулаад байгаа хэрвээ тэтгэвэрээ тогтоолгохоос өмнө нас барвал тэр хуримтлалыг үр хүүхдэд нь өвлүүлэх талаар тусгах хэрэгтэй
    2014 оны 02 сарын 03 | Хариулах
  • зочин (103.26.194.86)
    Одоогоор үр хүүхдүүдэд нь шилжүүлэх хэрэггүй байхаа Залуучууд хичээвэл их боломж байгаа шүү
    2014 оны 02 сарын 03 | Хариулах
  • зочин (103.26.194.78)
    Дугараа гуай одоо амьдарч байгаа хэдэн цөөн хөгшчүүддээ санаа тавихгүй мөртөө ирээдүйп үүсэх эсэх нь тодорхойгүй асуудлуудад санаа зовж байгаа нь зөв зүйл биш МАН ч адил хүний асуудал настай хүмүүсийн амьдралын чанарын асуудал яригдаж байхад эргээгээд мөнгөний тоогоор барьцаалж хуульд саад тавьж буй нь хүн чанаргүйн илэрхийлэл болж байна МАН-д үнэндээ мөнгөний тоо чухал биш Цаагуураа бол АН-ын нэр хүнд өсөхөөс сэргийлж л буй хэрэг төдий гэдгийг иргэд мэдэж байгаа Өөрсдөө сайн үйл хийхгүй бол бусдаар бас сайн үйл хийлгэхгүй гэх нь нөгөө тамын тогооны үлгэр мэт ажээ. МАН өөрийгөө ийм дорой байдлаар харуулахыг хүсэхгүй байлгүйдээ
    2014 оны 02 сарын 03 | Хариулах
  • Дугараа (202.21.113.138)
    1."Батлагдвал цаашид боловсронгуй болгох боломж" гэдэг чинь ойлгогдохгүй байна Хууль бүрийг эхнээс нь чамбай боловсруулж "боловсронгуй" болгон гаргах хэрэгтэй Хэдхэн хоногийн дараа дахиад л "нэмэлт өөрчлөлт оруулна" гээд бөөн ажил болдог одоогийн практикийг халмаар санагддаг 2.Төрүүлж өсгөсөн хүүхдүүдийнх нь эдүгээгийн байдал хуульд ер хамаатахгүй байна аа даа Эцэг эх, өтгөс буурлуудаа асарч хамгаалах иргэнийх нь үүргээс тэднийг чөлөөлөх асуудлыг хуулиар шийдээд өгчихөж байгаа юм шиг санагдаж байгааг хэлье 3.Төрийн хишгийг өнөөдөр хүртэхэд сайхан л байна. Хожим хойчоо бодоход ахмад настнаа үр хүүхэд нь хөсөр хаялгүй дэргэдээ байнга авч явдаг, асардаг Монгол сайхан уламжлалыг бүдэгрүүлэх суурь нь энэ хууль бүү болчихвийдээ л гэж нэг талаар эмзэглэж байгаагаа дуулгая даа
    2014 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.233.59)
    Тэтгэврийн насны гэр бүлийн хоёр хоёулаа нас барсан тохиолдол тэдний насан туршдаа төлсөн татварын үр шимийг хэн хүртэх талаар хуулинд тодорхой зохицуулалт хийгээгүй байгаа аж. iim zul bolbol yah yum boldoo ur huuhedden uguh yum bolovuu?
    2014 оны 02 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 14 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 21 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    8 цаг 55 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    9 цаг 51 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    9 цаг 58 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 12 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК