Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэхэн гавьяат ”Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн тухай 24 баримт

2014-3-20
0
ЖИРГЭХ
Будаг нь ханхалсан шинэхэн гавьяат Х.Лхагвасүрэнгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
ha0319    “Харанга” хамтлагийн “хар азарга” Х.Лхагвасүрэнг гавьяат мөн, биш хэмээн маргалдаж байхыг би олонтоо сонссон. Аргагүй шүү дээ. 20 гаруй жил урлагт зүтгэхдээ хэдэн арван гайхамшигт бүтээлээрээ монгол түмний сэтгэл зүрхийг уярааж бас хөглөж ирсэн хүн дөнгөж СТА цолтой гэхэд итгэх хүн олддоггүй байсных биз. Дээрх маргаан өчигдрөөр таслагдсан бөгөөд Монголын ард түмэн энэхүү цолыг хүртэх ёстой эзэндээ очсонд туйлын баяртай байгаа юм. Ингээд будаг нь ханхалсан шинэхэн гавьяат Х.Лхагвасүрэнгийн тухай 24 баримтыг хүргэж байна.

1.    Хатанбаатарын Лхагвасүрэн 1966 оны 12 сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн.

2.    Тэрээр зургаан хүүхэдтэй айлын том.

3.    Түүний аав бол ая зохиогч, СТА, “Андууд” хамтлагийг анхлан байгуулсан Р.Хатанбаатар.

4.    Лхагваа аавдаа “элэггүй”. Хэвлэлийнхэн түүнийг аавтайгаа уулздаггүй гэж шүүдэг ч Лхагваа өдийг хүртэл энэ талаар ам нээж байгаагүй юм.

5.    Тэрбээр таван настайдаа үлээвэр хөгжимтэй дуулж, тавдугаар ангиасаа бөмбөр тоглосон.

6.    1983 онд Цэргийн хөгжимд орж, тэндээ нарийн бүрээ тоглодог байжээ.
eced500324040b1dbig
7. Хөгжимчин залуу 1989 онд хэдийнээ байгуулагдчихсан байсан Харанга хамтлагийн гоцлол дуучин болсон.

8.    Тэрээр хамтлагт анх орохдоо бүх насаараа хамт дуулах амлалт өгчээ.

9.    Түүний оролцсон хамгийн анхны тоглолт бол “Амьдрал”.

10.    Урлагийнхан дундаа “танхай” нэр зүүгээд байсан Х.Лхагвасүрэн 2007 онд хар тамхины хэргээр 7 жилийн ял авсан юм.

11.    “Аав”-ынд байхдаа Лхагваагийн хийсэн зүйл нь “амрах”.  Тэр түр зуур олны цавчих нүднээс далд байж ном уншиж, дуу зохиож, найзалж, нөхөрлөж байв.

12.    Тэрбээр хорих 409-р ангид хоригдож байхдаа таван гишүүнтэй “Тоосго” гэх хамтлагийг байгуулж “Авдрант”, “Луусан” гэж хүмүүсийн нэрлэдэг чанга дэглэмтэй хорих ангиудад тоглолт хийж байсан. “Тоосго” хамтлаг урын сандаа 14 дуутай.
eced500324040b1dbig
13.    Түүнийг 2009 оны 6-р сард Н.Энхбаяр МУ-ын ерөнхийлөгч байхдаа Өршөөлийн хуулиар сулласан.

14.    Лхагваа хар нүдний шилнээс салдаггүй нь түүний хараа муутай холбоотой. Тэрээр залуудаа толгойдоо хүнд гэмтэл авч байсан бөгөөд тэр үеэс л түүний хараа муудаж эхэлжээ.

15.    Тэрээр суллагдаад удаагүй байхдаа Эрдэнэт хотод машинаараа хүн мөргөсөн. Үүнийг “нүдний хараа нь муу, харанхуй байсан”, “мөргүүлсэн хүн нь согтуу байсан” гэх тайлбарууд дагалдсан юм.  

16.    Лхагваа гурван эхнэр, нэг охин, нэг хүүтэй. Бүжигчин Сугармаа, загвар өмсөгч Маралмаа. Хамгийн сүүлд дунд сургуулийн англи хэлний багш Ганбаяр гэх эмэгтэйтэй гэр бүл болсон.

17.    Том хүү Л.Мандах нь “Оддын эрэлд” шоунд оролцож байсан. Аавыгаа дуурайж дуулахыг хүсдэггүй  хүүдээ Лхагваа "сонсголтой юм байна" хэмээн урам өгч байжээ.

18.    Лхагвааг шоронд байхад нь эргэж тойрсоор эхнэр нь болсон Ганбаяр бүсгүй өнгөрсөн жил түүнд хүү төрүүлж өгсөн юм. Лхагваа хүүгээ Хүлэг хэмээн нэрийдсэн.
eced500324040b1dbig
19.    Тэрээр дууны шүлэг бичдэг.

20.  “Харанга” хамтлагийн ердөө л таван цомог бий. /тус тусын цомгийг эс тооцвол/. Харин хамтлагаараа арав гаруй том тоглолт хийснээс гадна хамтлагийн гишүүд тус бүр бие даасан тоглолтоо хийсэн.

21.    Түүний анхны бие даасан тоглолт нь 2011 онд хийсэн  “Нарыг хайрла”. Энэ нь түүний урлагаар амьдарсан 40 жилийн анхны бие даасан тоглолт байсан юм. Тэрээр хамгийн сүүлд “Монгол ээж” бие даасан тоглолтоо хийсэн.

22.    “Харанга” хамтлаг Ц.Энхманлай, Х.Лхагвасүрэн гэсэн хоёр бөөтэй. Лхагваагийн энгэрт байнга зүүлттэй байдаг эрх нь зүгээр ч нэг “ганган гархи” биш гэнэ.

23.     Лхагваа дуучин Т.Ариунаа хоёр худууд. Т.Ариунаагийн үеэл дуучин Оюунбилэг Х.Лхагвасүрэнгийн төрсөн дүүтэй гэр бүл болсон юм.

24.    Хамгийн сүүлд буюу өчигдөр тэрээр МУГЖ тэмдэг хүртэхээр болсон. Тэрээр ирэх баасан гарагт төрийн ордноо МУГЖ цолоо гардан авна.
24tsag.mn

image

Будаг нь ханхалсан шинэхэн гавьяат Х.Лхагвасүрэнгийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (94.112.196.215)
    YMAR CH BAISAN BOLDOOS HAMAAGUI DEER DUU BUR NI SETGELD HONOGSHIJ ULDDEG SAIHAN DUUCHIN CHADALTAI HOOLOITOI AVYASLAG HUNII HUDULMURIIG ZUVUUR UNELEH NI ZUV AMJILT HUSEY BAYR HURGEY
    2014 оны 10 сарын 05 | Хариулах
  • 19001973 (103.26.194.10)
    танд авто тээврийн талаарх ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? хэрэв тийм бол та авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • solongos.ulsaas (14.37.138.246)
    halhiin.havtgaid.harangiin.har.azargiig.gvitsehgvi.ee. mongoldoo.gants.ahij.torohgvi.
    2014 оны 03 сарын 23 | Хариулах
  • lkhagwasuren (202.179.7.6)
    bayar hurgie tur tumniihee itgeliig daaj yavaarai amjilt
    2014 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.5.196.170)
    iim hund gavyat ogdog yum bol nasaaraa zov amidarsan ahmad bagsh erdemtded bugded ni ogmoor yum daa.
    2014 оны 03 сарын 21 | Хариулах
  • zochin (202.126.89.251)
    bayar hurgie suuliin ueiin gaviyatuudiin hajuud hiisen biteeltei hun shuu er hun aldaj bolno shuu de hun yum chini urdahaasaa surgamj avch baival bolno shuu dee amjilt husie
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • haramsaltai (193.167.228.180)
    Uneheer saihan duutai, gehdee turiin shagnal utga uchirtai bh yostoi
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • zz (78.116.136.149)
    ene muuhai huniig yagaad shuteed baidag bna aa
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • 8 (103.10.23.184)
    gal xaluun bayar xurgie amjilt
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН (103.10.22.242)
    АРХИ БҮҮ УУГААРАЙ.
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Bold (217.75.218.245)
    Har tamhi tatsan hun dairsan shorond orson gej uguj bga ym baihdaa tegvel mongoliin heden duuchid bvgd har tamhia tataj hun dairaad neg shorond orood garaad irvel bas gabiyat boloh ym bndaa zugeer neg haltuur hiideg duuchin bizdee tsaanchin uchnuun saihan humuus bnshdee ajil hudulmur hiij bga ter humuusd ugulduu uguh hun oldohgui bga bishdee ochij ochij iim hund uguud tur gej baihgui boljdee odoo udahgvi ene arhichin sagsuu ongiroo gariin sugani usiin hiij yvdag 2- duu mahan tolgoi delgermurun ysan tolgoi har sarnai amaraa bas avah ym bndaa za za naad shagnalaa daaj yvaaraidaa
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • zochin (103.26.194.15)
    Баяр хүргэе.Эр нэг удаа алдаж,эндэж,эрэг нугщраа л биз.Одоо төр,түмний энэ их итгэлийг дааж ажиллана үү.Гавьяатын найраа урлагын тоглолтоор олонтойгоо хамт уран бгтээлээрээ хийвэл сайхан шүү.Харин насан өндөр болсон,өөрөөр чинь бахархан суугаа аавдаа очоод нэг үнсүүлчихээрэй.Тэгээд л улам гялалза на даа хөө.
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • зочин (182.160.5.178)
    баяр хүргэе. сайхан дуулдаг, дууг нь сонсох дуртай. амжилт
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • GFDS (112.72.13.143)
    ALDAJ ONOSON ROK POPIN ARAGMAG HULEG. MORIN JILIIN TERGUUN MAMLAI.HARANGIIN HARANGDSAN SURGIIN.JALAM HAR.GAVYAT ZUUSEN TOLIN HUL.ROK POPIIN SURGIIN MANLAI.
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Unshigch (182.160.37.173)
    H.Lhagvasuren gavijat avahad hen ch uguisgehgui shuu!!! Avsan muchid ni l bajarlaja daa.Hun aldaj onoj javsan ch ugiin chadvartai avijaslag hun urlagaa orhihgui buteej baisan ni gaihaltai baina.Toosgo hamtlagiinhaa nuhduu bitgii orhioroi! Tendende dem ugch baihig husie.Narand baisan uejes narsand baisan taniluud chini tanig bas bishirch dursaj l javaa daa.Amidral chini togtoj uran buteel chini unelegdvel jiriin bid bajarlah bolnoo.Engeree tsoolohin eruul devshuulie...
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 15 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 21 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    8 цаг 55 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    9 цаг 51 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    9 цаг 58 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 13 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК