Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр гарын үсэг зурсан 24 бичиг баримтын жагсаалт

2014-8-22
0
ЖИРГЭХ
Өчигдөрийн айлчлалын үеэр гол бичиг баримтуудад гарын үсэг зурж дуусгалаа. Богино хугацаанд, нэгэн зэрэг, олон газар зурагдсан баримт бичигүүдийг 24tsag.mn цэгцлэн хүргэж байна.
    Xelzee BigБНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөрийн айлчлалын үеэр гол бичиг баримтуудад гарын үсэг зурж дуусгалаа. Богино хугацаанд, нэгэн зэрэг, олон газар зурагдсан баримт бичигүүдийг 24tsag.mn цэгцлэн хүргэж байна. Нийт 24 баримт бичигт гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл эдгээр 24 барим бичиг айлчлалын үр дүн, өгөөжийг харуулна. Хоёр орны эдийн засгийн цаашдын хамтын ажиллагаа энэхүү 24 баримт бичиг дээр тулгуурлан явагдана.

1.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар гарын үсэг зурав.

2. Монгол, Хятадын хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протокол

3. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тус тус гарын үсэг зурав.

4. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцох протокол

Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурав.

5. Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр

Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурав.

6. Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр

7. Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

8. “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Тээврийн яамны дэд сайд бөгөөд Төмөр замын газрын дарга Лу Дун Фу нар тус тус гарын үсэг зурав.

9. Монгол Улсын Уул, уурхайн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол Улсын Уул, уурхайн сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сю Шаоши  нар гарын үсэг зурав.

10. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сю Шаоши нар гарын үсэг зурав.

11. Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр

12. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр

13. Хятадын талын тусламжаар Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах төслийг эхлүүлэх тухай Засгийн газар хоорондын солилцох захидал

14. Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар тус тус гарын үсэг зурав.

15. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Цахим эрүүл мэнд” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

16. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Шинэ зууны боловсрол төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

17. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Том оврын тракторын худалдан авах төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр БНХАУ-ын Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Руогу нар тус тус гарын үсэг зурав.

18. Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр

Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоу нар гарын үсэг зурав.

19. Монгол Улсын ССАЖЯ, БНХАУ-ын Соёлын яам хоорондын соёлын солилцооны протокол

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, БНХАУ-ын Соёлын сайд Цай У нар гарын үсэг зурав.

20. Монгол Банк, Хятадын Банкны хяналтын хороо  хоорондын хяналтын хамтын ажиллагааны санамж бичиг

Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Банкны Хяналтын хорооны дарга Шан Фүлин нар гарын үсэг зурав.

21. Хамтын ажиллагааны тухай Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг

Монгол Улсын Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Хятадын Газрын Тосны Үндэсний корпорацийн дэд ерөнхийлөгч Лиу Хунгбин нар гарын үсэг зурав.

22. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Г хэсэг орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци, Хятадын Экспорт-импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр

Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга, БНХАУ-ын Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Руогу наргарын үсэг зурав.

23. 162 сая ам долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, БНХАУ-ын Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Жэн Жизие нар гарын үсэг зурав.

24. Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр

“Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Ганболд, БНХАУ-ын Шэнхуа группийн Ерөнхийлөгч Жан Юйжуо нар гарын үсэг зурав.


image

Өчигдөрийн айлчлалын үеэр гол бичиг баримтуудад гарын үсэг зурж дуусгалаа. Богино хугацаанд, нэгэн зэрэг, олон газар зурагдсан баримт бичигүүдийг 24tsag.mn цэгцлэн хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (182.160.5.94)
    ***** ерөнхийлөгч Си Зиньпин Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрт байдлыг хүлээн зөвшөөрч байна гэж мэдэгдсэн нь Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байгаа гэсэн үг. ҮҮНИЙГ УХААНТАЙ МОНГОЛ ХҮН ОЙЛГОНО. Хужаа нар хэзээ монгол улсыг хөгжүүлэх вэ дээ.
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • brest (103.26.193.23)
    Heterhii lavshraad bnaa.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Дундад улсын бодлого (180.235.176.212)
    Хятад улсын ерөнхийлөгч хоёр удаа мэдэгдэл хийхдээ Монгол улсын тусгаар тогтнол,бүрэн эрхт бие даасан байдлыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Энэ мэдэгдлээ баталж санамж бичиг дээр гарын үсэг зурсан шүү. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Дундад улс Монгол улсын газар нутгийг ойрын 30 жилдээ сонирхохгүй байгаа нь илт харагдаж байна. Харин Манай орны эдийн засгийг ерөнхийдөө хяналтандаа авах сонирхол нь маш их харагдаж байгаа нь илт мэдрэгдэж байсан. Өөрөөр хэлбэл Монгол улсын эдийн засгийн 80-95% хүртэл Урд хөршөөс хамааралтай болгохыг илүүд үзэж байна.Хэрэв ийм байдалд хүрэх юм бол Дундад Монгол улсыг төрд шургасан мөнгөнд дуртай улсуудаар дамжуулан зүгээр худалдаад авчихна. Түүх ч үүнийг баталж байдаг.Дундад улс хэзээ монголын газар нутаг луу сүртэй цэргийн дайралт хийж байгаагүй шиг санагдаж байна. Харин хооронд яс хаяж өөрийн мэдэлд оруулж байсан. Монголчууд бид нар эдийн засгийн аюулгүй байдалдаа маш их анхаарах хэрэгтэй болжээ. Бүх юм урд хөршөөс авч байна.Бүүр миний дотуур өмд хүртэл Made in CHINA гэсэн бичигтэй: Ингээд бодхоор бид нар урд хөршөөс их хамааралтай болж байна. Дундад улс Монгол улсын ЭДИЙН ЗАСГИЙН амь тариа болж байна. Өөрөөр хэлбэл хэзээ нэгэн бид танай нэг хэсэг больё гэсэн хүсэлт МОНГОЧУУД биднээс гарах магадлал их өндөр байна..
    2014 оны 08 сарын 23 | Хариулах
  • Баяр (202.126.89.160)
    ажил болговол сайн л юмсан.
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    6 цаг 20 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    6 цаг 27 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    8 цаг 0 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    8 цаг 56 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    9 цаг 3 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    9 цаг 18 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК