Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхаарал татах 24 баримт: Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын амьдралын сонин давтамжууд

2014-10-21
0
ЖИРГЭХ
Монголын улс төрийг ирэх 10 жилд хамтран засаглана гэж дуулиан тариад байгаа Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрт ч олон ижил давтамжууд байгааг сонирхуулья.
    алтанхуягХүний амьдралд сонин давтамжууд байдаг аж. АНУ-ын Ерөнхийлөгч агсан А.Линкольн, Жон Кеннеди нарын амьдрал яг адилхан байсан гэж судлаачид үздэг. Мөн В.И.Ленин, А.Гитлер хоёрт ч адилхан давтамжтай зүйл олон байжээ. Тухайлбал хоёулаа уран илтгэгчид, ухуулгын мастерууд байсан. Хоёулаа багынхаа нэрийг сольсон. В.И.Лениний багын нэрийг Ульянов гэдэг байсан бол А.Гитлерийн багын нэрийг Шикльгрубер гэдэг байв. В.И.Ленин, А.Гитлер хоёулаа анхныхаа цуглааныг шар айрагны газраас эхэлсэн. Хоёулаа шар айрганд нугасгүй байсан. В.И.Ленин большевик номлолын онол болох "Юу хийх вэ?" ном бичсэн бол А.Гитлер "Майн камп" хэмээх номтой гэх мэтээр ижилсэх зүйл олонтой. Тэгвэл Монголын улс төрийг ирэх 10 жилд хамтран засаглана гэж дуулиан тариад байгаа Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрт ч олон ижил давтамжууд байгааг сонирхуулья.

1.    Нас чацуу: Н.Энхбаяр 1958 оны 6 сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Харин Н.Алтанхуяг 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төржээ. Адилхан 56 настай. 10 жил улсаа хамтарч удирдсаны дараа адилхан 66 настай байна гэсэн үг.

2.    Овог: Энхбаяр, Алтанхуяг хоёрын овог Н үсгээр хэлнэ. Энхбаярын аавыг Намбар гэдэг бол Алтанхуягийн аавыг Норов гэдгийг ард түмэн андахгүй.

3.    Ерөнхий нарийн бичгийн дарга: Н.Энхбаяр 1996-1997 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Харин Н.Алтанхуяг 1994-1996 онд Монголын Социал Демократ намын, 2001-2003 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Адилхан Ерөнхий нарийн бичгийн дарга байсан.

4.    Намын дарга: Н.Энхбаяр 1997-2005 МАХН-ын даргаар, 2012 онд МАХН (шинэ)-ын дарга бол Н.Алтанхуяг 2008 оноос хойш АН-ын даргаар ажиллаж байна.

5.    Нам дамжив: Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр адилхан хоёр нам дамжив. Н.Энхбаяр МАХН-д байж байгаад МАН болоход нь намаасаа гарч шинэ нам байгуулсан. Харин Н.Алтанхуяг МСДН-д байж байгаад АН-тай нэгдсэн.
 
6.    Үзэл баримтлал: Н.Энхбаяр МАХН хэмээх зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намын дарга байсан. Дараа нь шинээр МАХН-аа байгуулахдаа илүү барууны үзэл баримтлалтай болгосон. Харин Н.Алтанхуяг МСДН хэмээх зүүний намын дарга байж байгаад АН хэмээх барууны намын дарга болчихсон. Ойлгоход төвөгтэй.

7.    Цөөнхөөс олонхид: Хоёулаа цөөнх болсон намын дарга болоод олонхи болгосон.

8.    Ерөнхий сайд: Н.Энхбаяр өмнө Ерөнхий сайд басан бол Н.Алтанхуяг одоо Ерөнхий сайдаар ажиллаж байна.

9.    УИХ-ын гишүүн: Н.Энхбаяр 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдож байж. Харин Н.Алтанхуяг 1996, 2008, 2012 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

10.    Гадаад хэл: Н.Энхбаярыг Орос, Англиар ус цас гэдгийг хүмүүс мэднэ. Харин Н.Алтанхуяг албан намтартаа Орос, Англи хэлтэй гэж бичсэн байна.

11.    Өр зээл: Н.Энхбаяр, Н.Алтанхуяг өр зээлээр холбогддог. Н.Энхбаяр их өрийг тэглэсэн бол Н.Алтанхуяг их өрийг дахин тавьсан.

12.    Мянганы зам: Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа "Мянганы зам" төслийг эхлүүлсэн. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод Н.Энхбаярын үйл хэргийг үргэлжлүүлэн  "Мянганы зам"-ыг дуусгана гэж зүтгэх болсон. Сонирхолтой нь "Мянганы зам" гэсэн нэршлээс татгалзсан. Аймгуудыг хатуу хучилттай замаар холбох гэж өөр томъёлол хэрэглэсэн дээ.

13.    Бизнес: Аль аль нь ард түмэнд мэдэгдэхээр тодорхой бизнес эрхэлж байгаагүй ч хоёулаа ихээхэн хөрөнгөтэй болсон гэж олон нийт ярьдаг.

14.    Авлига: Хоёулаа авлигын асуудалд холбогдсон. Н.Энхбаярыг авлигын асуудлаар хорьж, ял өгч байсан. Харин Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа олон дуулиант хэрэгүүдэд нэр холбогдох болсон. Тухайлбал "Цэвэр агаар сан", "Нүүрс", ТҮЦ машин, 50 тэрбумын төсвийн задаргаа, 17 тэрбумын тендер гэх мэтэд холбогдуулан шалгах ёстой гэж сөрөг хүчин мэдэгдсээр ирсэн.

15.    Хорих 461-р ангийг алдартай болгов: ШШГЕГ-ын харьяа 461-р ангид Н.Энхбаярын хоригдож байгаа бичлэгийг түгээж энэ хорихыг олны танил болгов. Дараа нь Н.Алтанхуяг энэ хорих ангид өөрийн зөвлөх Л.Гансүхтэй уулзахын тулд хууль бусаар очсон бичлэгийг түгээж дуулиан дэгдээв.

16.    С.Баяр: Н.Энхбаярын гол дайсан С.Баяр гэж яригдсаар ирсэн. Харин С.Баяр АН-ын дарга Н.Алтанхуягийн зүрхэнд шар ус хуруулдаг гэж яригдах болсон.

17.    Өөрийн намын Ерөнхийлөгч: Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа өөрийн намаас сонгогдсон Н.Багабандитай таардаггүй байв. Харин одоо Н.Алтанхуяг өөрийн намын Ц.Элбэгдоржтой учраа олохоо болив.

18.    Өөрийн намын УИХ-ын дарга: Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа УИХ-ын дарга өөрийн намын Л.Энэбиштэй түнжин хагарсан. Н.Алтанхуяг бас УИХ-ын дарга өрийн намын З.Энхболдтой харилцаагаа хүйтрүүлсэн гэж хэвлэлүүд дүгнэх болоод удлаа.

19.    Намынхаа гишүүдэд итгэдэггүй: Н.Энхбаярыг хэзээч намынхаа гишүүдэд итгэдэггүй гэж ярьдаг байсан. Тэгвэл Н.Алтанхуяг намынхаа гишүүдэд итгэж ярихгүйгээр Засгийн газрын бүтэцийн өөрчлөлт, нууц гэрээ зэргийг хийж ихээхэн асуудалд оров. Анд нөхөддөө биш албан тушаалынхаа өндөрлөгт эрдэж яваа хүмүүс. Энэнээсээ болж нэг нь асуудалд орсон. Нөгөө нь асуудалд орох ирмэг дээрээ ирэв.

20.    Зуумтгай зан: Н.Энхбаярыг ид байх үед түүний "хорхойтой араанд зуугдсан хүн өөдөлдөггүй" гэсэн хууль байв. Харин Н.Алтанхуяг өөрийг нь шүүмжилсэн хүнээ хэзээ ч мартаж байгаагүй. Үүний илрэл нь "Р.Амаржаргалыг хэзээ ч сайдаар томилохгүй" гэсэн үгээр нь батлагдана.

21.    Ном: Хоёулаа ном бичдэг. Н.Энхбаяр алдарт 8 ботиосоо эхлээд "Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй" гэх мэт олон номтой. Харин Н.Алтанхуягт "Ардчилсан засаглал", "Оргил өөд" гэх мэт бичсэн бүтээлүүд бий.

22.    Шашин: Хоёулаа буддист.

23.    Намын гишүүдийн эсэргүүцэл: Хоёулаа намынхаа гишүүдийн шүүмжлэлтэй тулгарсан. Н.Энхбаяр намынхаа нэр солихыг эхлээд дэмжиж байснаас сүүлдээ байр сууриа өөрчлөн гишүүдтэйгээ муудалцаад хаяж явсан. Харин одоо Н.Алтанхуягийн эсрэг АН-ын гишүүд нь босч байна.

24.    Ууланд авирах хобби: Н.Энхбаяр уулын оргилд авирах дуртай. Энэ хобби Н.Алтанхуягт ч адилхан халдварлагдсан юм.

24tsag.mn

image

Монголын улс төрийг ирэх 10 жилд хамтран засаглана гэж дуулиан тариад байгаа Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрт ч олон ижил давтамжууд байгааг сонирхуулья.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • ц гэндэнжамц (150.129.143.163)
    засгийн газар овоо юм амжуулж хийхэд нь атаархаж байгаа юм щиг злдэвээр оролдоод байгаа нь яав ч зөв бищ.хамгийн гол нь эрх тущаалын төлөө үхэн хатан тэмцэгч эрээ цээрээ алдсан Батзандан мэтийн хүмүүс олон байгаа нь их муу байна. Бидэнд бол ажил хийх хүн л хэрэгтэй. ажил бүтэж байвал ард түмэн бид баяртай байх болно.гэтэл намын нэр барьсан луйварчид ажил хийлгэхгүй яаж хорлох вэ гэсэн щиг хандаж улс орны хөгжилд илэрхий саад учруулж байна. Хорин жилд амжаагүй ажил сүүлийн хоёр жилд хийгдэж байна. Энэ янзаараа явбал монгол овоо урагщлах байх. улсын хөгжилд саад бологчдыг тодруулж шүүхэд щилжүүлдэг хуультай больё. нам нам гэвч энд намын нэр барьсан хэдхэн хүн л байгаа шүү дээ. цөмөөрөө ярилцаж түргэн азийн бар аолцгооё. таминээ.
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.153)
    Алтанхуягийг Энхбаяртай зүйрлүүлж болохгүй ээ. Тэр бол энхбаярын хажууд энхийн цагаан тагтаа. Гэвч тэр улсаа дампууруулж мэдэх нөхрөөр л тодорч магадгүй болоод байна. Энэ нь тэрээр сүүлийн үед маш их улайрч, алдаа оноогоо тунгаах сэхээгүй болтлоо туйлшраад байгаагаас улам мэдрэгдэх боллоо. Уг нь яг ингээд л зогсчихвол их том юмнаас мултрана даа. Өмнө нь бэлээхэн жишээ байгаад нөгөө жишээ нь өөртэй нь гэрэээ үзэглээд байхад л мань хүн огт тоохгүй байх юм даа. Хайран хүн, хайран карийр.
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.194.118.45)
    mongoliin shildeg humuus shuu. ene tentsuu bj chadahgui ni muulj bgaa umaa
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • БАТАА (150.129.142.192)
    АЛТАНХУЯГИЙГ ЭНХБАЯРТАЙ харьцуулахаар хулганыг ЗААНТАЙ харьцуулсан юм шиг харагдах юм.
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Элбэгдорж (27.123.215.222)
    Би хоёуланг нь нухнаа. Ард түмнийг яаж доромжилж байна гэнээ. Алтанхуяг чи дулаан хувцасаа бэлдэж байгаарай...
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • Zochin (112.72.11.112)
    2uulaa teneg
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • zochin (202.21.106.158)
    nas chatsuu bishee.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • unen (75.84.214.1)
    mash buruu zuil xiij bna daa, mongol ulsiig samarsan abilgaliin zagalmailsan etsegtei xoshuu amaa xolbodog,, erx medeliin toloo negdsen ch erx medeliin toloo xagarlddag ni jam yum daa
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (183.81.169.34)
    Эв нэгдлийн илэрхийлэл гэж сайн талаас нь бодохоос доо. Энэ 2 уг нь оюунлаг хүмүүс юм шиг харагддаг юм. Гэхдээ Алтанхуяг нь физик математикийн хүн болохоор толгой сайтай боловч зальтай хүн юм шиг байгаа юм.Аливаа асуудал зөвөөр шийдэгдэж ард бидний амьдрал сайхан болж байвал хэн бугайн ч гарсан ялгаагүй танил тал гэх байлгүй дээ.Бид л сайхан амьдрах хэрэгтэй байна. Зоригийн хэрэг илрэх ч юм билүү...
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Зуумтгай нохойнуудыг төрөөс зайлуул.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • монгол хүн (150.129.142.150)
    Бич бич .Бүр сайн бич . Дээр суулгах хүмүүсээ 7 булчирхайг нь дэлгэж байж гаргахгүй бол дараа нь тийм ийм юмны ***** хурлийз гэхгүй амар. Уг нь УИХ,ЗГ,Ерөнхийлөгч,Аймаг нийслэлийн ЗД, Яам,тусгай газруудын дарга нарыг ядаж 3-4 үеийг нь судалж нийтэд танилцуулж байж сонгох,томилох хэрэгтэй байна.Нөгөө ил тод байдал гэдэг чинь л энэ байхгүй юу ? улстөрч нэртэй цустаригчидаа. Уур хүрч байна. Уникаагүй олны урагшгүй албат
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Ganaa (71.82.237.88)
    Ene buh medeelel zarim ni gutgeleg bna.Tiim l oogui um bol busdinh ni tuhai bicheech.Er ni gadni tagnuulinhanad ajilladag humuus Mongolin toroor togloh geed lbna daa.Suuliin yed urgelj ednii esreg un tsatsaad bna.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Ganaa (71.82.237.88)
    Mongol toroor oroldohoo boli.Eronhii saidig ajlig ni hiilgechiheech.AN-han buur ch iluu hulgaichid sh dee.Elbeg,Enhbold nar Mongolchuudig hagaralduulahaa boli.Odoo eronhii saidig soliod ymar ch ashiggui,toriig hymruulj yah ym be.Oor hen ch garlaa geed uldsen joohon hugatsaand yu ch hiij amjihgui sh dee.Shal demii hoorondoo uraltsaad,uls ornig hoish tataj yah geed bgaam.Aldaa,onootoi ch ene 2 bol jinhene Mongol humuus.Ev negdeltei baitsgaay l daa Mongolchuud mini dee.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • зочин (203.91.119.234)
    ямар зорилготой ийм юм бичдэг байнаа.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.141.206)
    ЭНХБАЯР ХААНА САВРАА ДҮРНЭ ТЭНД ХЭРҮҮЛ БОЛНО
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (77.237.249.120)
    худал үнэн мэдэгдэхгүй юм бичиж байхаар Монгол Улс 12 жилд 2300 км автозам тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар 2 жилд 2500 км автозам ашиглалтад орууллаа гэх мэт зүйлс бичүүл улс орон ард иргэдэд сэтгэл амгалан амьдрах биш гэж үү
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.11.123)
    ENE 2 NAS TCACHUU BN GEJ BAIMAARGVI YUM.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (176.9.192.148)
    худал үнэн мэдэгдэхгүй юм бичиж байхаар Монгол Улс 12 жилд 2300 км автозам тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар 2 жилд 2500 км автозам ашиглалтад орууллаа гэх мэт зүйлс бичүүл улс орон ард иргэдэд сэтгэл амгалан амьдрах биш гэж үү
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (176.9.192.148)
    мэдэрэл мэдэрэл юм бичих юмаа энэ сэтгүүлчидэд хийх юм олдохгүй байгаа юм байхдаа дандаа худал үнэн нь мэдэгдэхгүй юм бичих юм
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (176.9.192.148)
    Altanhuyagt amjilt husie. Saidiin sentii zuudelsen erhemuud zasagaa ogtsoruulj ard tumniig hohirooj bgad songuulid yalah gesen Ardiin namiin luivarchidad buuj ugch bolohgui shuu.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • г (119.40.97.119)
    яаж самарсан юм бол доо Харин ч монголчуудын эв эеийн хангаж ажиллаж байгаа юм бишүү.Албан тушаал горьлогчидод бол хэцүүл болж байх шиг байна дөө
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • gbold (202.170.68.19)
    Дарангуйлагчид
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    2 уулаа зайлцан байгаарай муу ллрууд, монгол улсыг муухай самарлаа шдээ.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.27.219)
    ovgotsyyl
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • mgl (103.229.121.140)
    Hamtraad zutgeed bai, zutgeed bai! Amjilt husie!
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    Хэн хэн нь Монголд хэрэгтэй, мундаг улс терчид шуу дээ.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Adilaa (202.179.27.203)
    Odoo Altanhuyg huluu gozoilgood achigdval 2-aa yg adilhan boloh ym baina daa.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.11.112)
    tcever tcustai mongolchuud negden nyagtarch bgaa nii hujaa shnvvdin zvrhend shar us huruulj bh shig bn.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • mongolman (103.229.123.232)
    saihan mongol mujikuud bna,good luck
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Ха (49.0.129.161)
    Тэнэг юм бичдэг баагий юу даа
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • ШУДАРГАМАА (103.254.120.242)
    НАМ ДАМЖИЖ БИЕЭЭ ҮНЭЛДЭГ БАЙСАН УРВАГЧ НАР НАМ НАЙМААЛЦАГ БОЛЖ, АРГАА НАРИЙСГАЖ БАЙНА.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      хүний нэр бариж коммет бичих ээ болсон дээр шүү тэгэхгүй шүүхэд хандана.
      2014 оны 10 сарын 21
    • Монгол хүү
      Ямар ч адилхан юм алга... Солиотой юм бичихээ больж үз. Чамд ийнхүү улс төржих шалтгаан байгаа бол чи *****.
      2014 оны 10 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    6 цаг 20 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    6 цаг 27 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    8 цаг 0 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    8 цаг 56 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    9 цаг 3 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    9 цаг 18 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК