Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эсгий хот”-оос “Азийн цагаан дагина” болсон Улаанбаатар хотын түүхт 24 барилга, байгууламжууд

2014-10-29
0
ЖИРГЭХ
Нийслэл хот байгуулагдсаны түүхт 375 жилийн ойн  баярын өдөрт зориулан бид Нийслэл хотын түүхэн дурсгалт барилга байгууламжтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.
             Түүхийн шарласан хуудсыг сөхвөл нүүдэлчин удмын монголчуудын нийслэл хотоо өмнө нь хэд хэдэн газар байгуулж, хорь гаруй удаа нүүлгэж байсан гэдэг. Ингээд эцэст 1639 онд Алтан тэвшийн хөндий Туул голын сав газарт төвхнөсөн байна. Тэр цагаас хойш он цаг улирал одсоор 375 жилийг ардаа үдлээ. Өнөөдөр бол Нийслэл хот байгуулагдсаны түүхт 375 жилийн ойн өдөр юм. Энэ баярын өдөрт зориулан бид Нийслэл хотын түүхэн дурсгалт барилга байгууламжтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.
index1.    “Хотын түүх шинэчлэн байгуулалтын музей”. Баянзүрх дүүрэг зургаадугаар хороо, Бөхийн өргөөний зүүн хойно оршдог Цогтбадамжавын байшин. Оросын Буриад худалдаачин Цогтбадамжав 1904 онд хувийн орон сууцны зориулалтаар барьжээ. Уг барилгад 1921 оноос Намын төв хороо, Ардын түр засгийн газар, 1930 –аад оноос Тувагийн элчин, 1946 онос Д.Сүхбаатарын нэрэмжит музей ажиллаж байсан юм. Харин 1956 оноос хотын түүх шинэчлэн байгуулалтын музей байрлах болсон.

2.    “Өндөр хоршоо”. Улаанбаатар хотын хамгийн анхны хоёр давхар байшин болох “Өндөр хоршоо”. Оросын худалдаачин Гудвинцал анх худалдааны төвийн зориулалтаар 1905 онд барьсан юм. Түүнээс хойш 1919 онд Хятадын "Хао – Бу – Я" хэмээх банк, 1921 ондОросын улаан цэргийн комендантын байр, 1930 оноос бидний сайн мэдэх одоогийн Улсын Их дэлгүүр буюу анхны худалдааны том төв болох "Өндөр - хоршоо" үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. 1961 оноос Улсын номын худалдаа, МУЭ –ийн байнгын үзэсгэлэн байрладаг байжээ. Өдгөө уг барилгад Их Соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей байрлаж байна.

3.    “Богд хааны өвлийн ордон” буюу ногоон ордон музейн цогцолбор. Оросын III Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд өвлийн ордон хэмээх европ хийцийн хоёр давхар цагаан байшинг барьжээ.

1(1)_600x299
4.    “Чин ван Ханддоржийн өргөө”. Чин ван Ханддоржийн өргөөг хүрээнийхэн “Дайчин вангийн өндөр” гэж нэрлэдэг байжээ. Энэ өргөөг Богд хаант Монгол Улсын гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж сууцандаа зориулан бариулж байжээ. Өөрийн хөрөнгөөр бариулсан тус байшиндаа Чин ван Ханддорж 1913 оны зунаас эхлэн 1915 он хүртэл амьдарч байжээ. 1915 оноос хойш энэ байшинг түүний хүү Жамбалцэрэнд шилжүүлсэн бөгөөд Ардын Засгийн эхний жилүүдэд 1922 оныг хүртэл хичээнгүй сайд Б.Цэрэндорж амьдарч байсан юм.

5.    “Анхны европ хоёр давхар барилга”. Уг барилга нь Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Гэрэлтүүлэг чимэглэл компанийн зүүн талд байрладаг. 1860 оноос Их хүрээнд суусан оросын анхны консул Я.П Шишмарев 1863онд бариулсан хоёр давхар модон барилга тухайн үедээ Хүрээний хамгийн өндөр барилга байжээ. Ази судлагч А.Я Пичурин  Г.Н. Потанин, А.П Позднеев Н.Ю Рерих нарын зэрэг Оросын нэрт эрдэмтэд Монгол орноор дайрч явахдаа энэхүү байшинд будаллаж байсан түүхтэй.
1992 он хүртэл тус барилгад хот тохижуулах газар ажиллаж байгаад 1996 онд Нийслэлийн Засаг даргын 1995 оны А - 11 тоот захирамжийн дагуу шинээр сэргээн барьсан юм.

1(1)_600x2996.    “Анхны холбооны байшин”. Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо хорооны нутаг дэвсгэр, Монгол бөхийн өргөөний баруун хойд талд 1915 онд Нийслэл хүрээнд 60 номертой телефон станцыг анх байгуулсан билээ. Төмөр утасны хорооны энэ байшинг 1913 – 1925 оны хооронд Гоожин /Козин/ -ны хэлмэрч Цогт Бадамжав эрхлэн бариулсан түүхтэй. Энд нэрт жанжин Дэмид ажиллаж, хөдөлмөрлөж байжээ.

7.    “Гоожингийн өндөр” хэмээх энэ байшин эртний түүхтэй. 100 “нас” хүрч байгаа түүнийг тоож тойглох хүн өнөөдөр Улаанбаатар хотод алга. Эргэн тойрных нь байшингууд тэнгэр өөд тэмүүлэн сүндэрлэж, өнгө зүсийг нь тодруулдагасан хуучин орон зайнаас нь хумсалсаар хашаанд нь тулан иржээ. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад айлчилж ирээд тухайн үеийнБогдын “Өндгийн сүргийн нутаг” буюу одоогийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт шав тавьж энэ байшинг бариулжээ. Одоогийн хаяг нь Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо.

1(1)_600x299
8.    “Ард кино театрын байр”. 1960 -аад оны дунд үеэс баригджээ. Тэр үед “Сансар”, “Хөдөлмөр”, “Од” зэрэг нийт зургаан кино театр баригдсан байна. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн та бидний мэдэх “АРД” кино театр юм. Тухайн үеийн ЗХУ –ын зураг төслийн байгууллагын  боловсруулсан 800 хүний суудалтай өргөн дэлгэцийн кино театр. Энэхүү кино театрын барилгын зураг төслийг өөрчлөн боловсруулахад тэр үед барилгын зураг төслийн институтад ажиллаж байсан Болгарын төрийн шагналт архитектор Хадживанев гэдэг хүн гар бие оролцон гэдэг.

9.    “Байгалийн түүхийн музей”. Одоогоос 60 жилийн тэртээ буюу 1954 онд өнөөдрийн бидний сайн мэдэх “Байгалийн Түүхийн музейн барилгын суурь тавигдаж, 1956 оны дунд үед 5600 м/кв талбайтай “Монголын төв музей” нэртэйгээр ашиглалтад орсон байна. Анх уг барилгыг  “Хөдөө аж ахуйн техникийн коллеж”-ын  зориулалтаар зураг төсөлтэй хийгдсэнийг нь өөрчилж музейн барилга болгосон байдаг.

1(1)_600x29910.    “Идэр техникчдийн ордон”. Одоогоос 40 гаруйжилийнтэртээ Монголын хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс “Идэр техникчдийн ордон” хэмээх барилга сүндэрлэн боссон нь өнөөдрийн Монгол – Энэтхэгийн хамтарсан сургуулийн барилга ажээ. Энэхүү барилгыг баригдаж байх үеэс нь эхлэн тухайн үеийн нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Филатова “Гэрлэх ёслолын ордон”, “Идэр техникчдийн ордон” хоёрыг ЗХУ –аас бэлгэнд авах санаачлага гаргах гэж ихээхэн зүтгэсэн байдаг.

11.    “Урт цагаан” Нийслэл хотдоо нэгэн сонин содон бүтээн байгуулалт болж 1960 онд мэндэлсэн. Тэр цагаасаа жижиг  үйлдвэрлэл, төрөл бүрийн үйлчилгээний гол төв болж хагас зууныг үдээд байна. Хагас зуун жилийн турш нийслэлийн иргэд “Урт цагаан” хэмээн нэрийдсээр иржээ.

12.    “Богд хааны зуны ордон”. Богд хааны зуны ордны цогцолборын заримбарилга. Богдын сэрүүн ордон хэмээн нэрлэгдсэн хоёр давхар урагшаа харсан тагттай европ маягийн байшин, мөргөлийн сүм, торгон цэрэг бараа бологсдын байр зэрэг төвд, монгол хэлбэрийн барилгууд байсан ба Богд сэрүүн ордныхоо тагтнаас мөргөлчдөд адис хүртээдэг байжээ.

1(1)_600x299
13.    “Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшин”. Одоогийн Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Энэ байшин нь 1907 онд баригдсан бөгөөд 1919 онд Д.Сүхбаатарын удирдсан хувьсгалт нууц бүлгэм байрлаж байсан түүхтэй.

14.    “Ерөнхий Сайд П.Гэндэнгийн байшин” гэх тодотголтой одоогийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших хоёр давхар дүнзэн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр Германы "Востванк" тоосгон заводын Герман, Швейцарь, Унгар ажилчид барьсан байна. Тэр үеэс энэ байшингийн түүх эхэлдэг.

15.    Консулын дэнжийн баруун өмнө захад 1912 онд Данчинов хэмээх буриад хүн өөрийн хувийн сууцны зориулалтаар бариулж, 1916 он хүртэл амьдарчээ. Тэрээр Консулын Орос – Монгол хэвлэлийн хорооны хашаанд байртай Монгол – Буриад сургуулийн захирал, багш хүн байжээ. Энэхүү хэвлэлийн хороо нь одоогийн Улаанбаатар хотын орон сууцны 15 дугаар хорооллын 66 дугаар байрын орчимд байжээ..

1(1)_600x29916.     “Чойжин ламын сүм музей” Уг байгууламж Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших музей юм. VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжинлам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оруулжээ. 1938 онд музей болгон зохион байгуулсан байна. Музейн гадна дотно чимэглэлийг Хятад, Монгол хамтарсан 300 гаруйурчууд уралжээ. Энэ сүм нь таван үндсэн хэсгээс бүрддэг байна.

17.    “Гэрлэх ёслолын ордон”. Гэрлэх ёслолын ордон нь ... онд байгуулагдсан түүхтэй. Уг барилгыг нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Филатова анх санаачлан байгуулсан гэдэг.

18.    "Элдэв очир кино театр". Одоогийн Хөрөнгийн биржийн байр. Тус кино театр монголчуудын оюун санаанд соёлын үрийг суулгаж байсан соёлын томоохон өв байлаа. Одоо энэ барилгад Хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулдаг.

19.    “Улсын Драмын Эрдэмийн театр”. Байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл монголчуудын зүрх сэтгэлийг булаасан олон арван уран бүтээлийг туурвиад байна.

20.    “BlueSky” цамхаг. Орчин цагын нийслэл хотын өнгө төрх, барилгын онцгой содон шийдэл бүхий хамгийн өндөр барилга бол “BlueSky” юм. Манайхны нэрлэж заншсанаар “Заазууран” барилга.

index21.    “Улаанбаатар зочид буудал”. Монголын хамгийн анхны таван одтой зочид буудал бол “Улаанбаатар” юм.

22.    “Улсын дуурь бүжгийн эрдэмийн театр”. Дуурийн театрт орж үзээгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Энэ барилга нь тухайн үедээ дуурийн зориулалтаар баригдсан Азидаа цөөхөнд тооцогдох театр байсан гэдэг.

23.    “Бөмбөгөр ногоон”. Энэ нэрийг сонсоогүй урлагийн хүн гэж байхгүй. Тухайн үедээ хоёр давхар Бөмбөгөр ногоон шиг сайхан хийцтэй барилга байгаагүй. Энэ л газарт анх театрын урлагийг олон түмэнд таниулж байлаа.

24.    “Монгол Улсын Засгийн газрын ордон”. Засгийн газрын ордон буюу саарал ордон 1951 онд байгуулагдсан байна. Уран барималчин Л.Чоймбол ордны барилгын зураг баримал чимэглэлийг хийж хожим нь төрийн шагнал хүртжээ.


24tsag.mn



image

Нийслэл хот байгуулагдсаны түүхт 375 жилийн ойн баярын өдөрт зориулан бид Нийслэл хотын түүхэн дурсгалт барилга байгууламжтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Үгүй (118.70.170.139)
    Ингэж худлаа өөрсдийгөө дөвийлгөх хэрэггүй биз дээ. Азийн утаан дагина гэвэл илүү гадныханд ойлгомжтой байх даа.
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
  • boogii (112.72.13.96)
    Aznii asian dagina............zugeer l hog
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    Азийн цагаан дагинаас Утаанбаатар болсондоо хөөрхий
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    6 цаг 20 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    6 цаг 27 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    8 цаг 1 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    8 цаг 56 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    9 цаг 4 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    9 цаг 18 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК