Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон сууцны үнийн индексийн (ОСҮИ) талаарх 24 баримт

2014-11-11
0
ЖИРГЭХ

орон сууцМонголбанкны захиалгаар Тэнхлэг зууч ХХК Улаанбаатар хотын орон сууцны үнийн индексийг 2014 оны 5 сараас эхлэн олон  нийтэд зарлаж эхэлсэн билээ. Энэхүү индексийн тооцоололд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хяналт тавьж зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байгаа.  Тэгвэл энэ удаа орон сууцны үнийн индексийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

1.   Индекс гэдэг нь тухайн асуудлыг тоогоор илэрхийлж буй үзүүлэлт юм. Жишээ нь,  манай улсад үнийн ерөнхий түвшинг хэрэглээний үнийн индексээр илэрхийлдэг. Түүнчлэн Хүний хөгжлийн индекс, Авлигын индекс, ТОП-20 индекс, Аз жаргалын индекс гэх мэт маш олон индекс бий.

2. Аливаа улс орны хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг.

3.  ОСҮИ бол эдийн засгийн өсөлтийг илэрхийлдэг нэг үзүүлэлт юм.

4.  Орон  сууцны үнэд шингэсэн байдаг онцлог давуу талуудын өртгийг хасаж үнийн цэвэр өсөлт бууралтыг тооцож гаргаж байгааг орон сууцны үнийн индекс гэнэ.

5. Үнэд шингэсэн онцлог давуу талууд гэдэгт барилгын хийц, давхрын болон цонхны байршил, сургууль цэцэрлэгээс алслагдсан байдал, өрөөний тоо, талбайн хэмжээ гэх мэт тоон болон чанарын олон үзүүлэлтүүд ордог.

6. Өнгөрсөн оны 10 сараас Улаанбаатар хотын орон сууцны үнийн индексийг тооцох ажил эхэлсэн. Урьдчилсан шалгаруулалтанд Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан пропертис компаниудын хамтарсан консорциум шалгарч 5-р сараас эхлэн албан ёсоор үнийн индексийг зарладаг болсон.

7.  Монголбанк энэхүү индексийг захиалж тооцуулж буй байгууллага бөгөөд арга аргачлал, тооцоололд огт оролцдоггүй.

8.  МУИС-ийн дэргэдэх Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.

9.  ҮСХ-оос ОСҮИ-ийг 2008 оны сүүлээс эхлэн албан ёсоор тооцож эхэлсэн.

10. ҮСХ-ны индекс, Тэнхлэг зууч ХХК-ийн тооцож буй индекс хоёр хоорондоо хэдэн онцлог ялгаатай. Нэгдүгээрт, тооцох аргачлал нь өөр. ҮСХ бүлэглэх аргаар, Тэнхлэг зууч ХХК хедоник регрессийн аргаар тооцдог.  Хоёрдугаарт, тооцох мөчлөг нь өөр. ҮСХ улирал тутам, Тэнхлэг зууч ХХК сар тутам тооцдог. Гуравдугаарт, орон сууцны мэдээллийн суурь бааз, үнийн мэдээллийн сан бүрдүүлэлт нь хэмжээ, чанарын хувьд ялгаатай.

11. Инфляцид нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг нь яах аргагүй орон сууцны үнийн хэлбэлзэл юм. ҮСХ инфляцийг тооцохдоо хэрэглээний үнийн индексэд суурилдаг. Гэтэл ХҮИ-ийн сагсанд орон сууцны үнэ бие даасан байдлаар ордоггүй.

12. Төв банк инфляцийг онилсон бодлого хэрэгжүүлэхдээ орон сууцны үнэд онцгой анхаарч эхэлсэн. Нөгөөтэйгүүр орон сууцны эрэлт нийлүүлэлтийг дэмжих хүрээнд өөрийн хийж буй ажлын үр нөлөөг бодитоор хэмжиж дүгнэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас нэг төрлийн индикатор болгох гэж энэ ажлыг эхлүүлжээ.

13. Орон сууцны үнийн индексийг  тооцохдоо Австри, Бразилд бүлэглэх аргыг, Герман, Франц, Итали, Испанид хедоник регрессийн аргыг, АНУ, Канад дахин худалдааны аргыг, Швед, Дани үнэлгээнд суурилсан аргыг, Их Британи хедоник болон дахин худалдааны аргыг хослуулж хэрэглэдэг.

14. Тэнхлэг зууч ХХК хедоник регрессийн загварын нэг хэлбэр болох онцлог шинжийн үнийн аргаар орон сууцны үнийн индексийг тооцох, тэр дундаа жигнэсэн хамгийн бага квадратын аргыг ашиглаж байна.

15. Аливаа улс орны хуримтлал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө байдаг учраас хөрөнгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг зөвхөн баялгийн эзэд төдийгүй бодлого боловсруулагчид үргэлж анхаарч байдаг.

16.  Хөрөнгийн зах зээл сул хөгжсөн тул иргэд үл хөдлөх хөрөнгө, орон сууцанд хөрөнгө оруулах нь түгээмэл байна. Орон сууцны үнэ өсвөл барилгын салбар өргөжиж, санхүүгийн байгууллагууд зээл идэвхтэй олгож, энэ салбарт ажиллагсдын цалин орлого нэмэгдэн, хэрэглээг дэмждэг. Дээр нь татвар хураамжийн орлого нэмэгдэн, төсвийн зардал өснө. Бүгд гинжин холбоотой. Хэрэв орон сууцны үнэ буувал бүх юм эсрэгээрээ эргэж тал талдаа эрсдэлд орох аюултай. Үл хөдлөх хөрөнгийн үнэ хэзээ өсөж, хэзээ буурах нь тодорхойгүй байдаг учраас үнийн индексийг хянаж шийдвэр гаргахад ашиглах чухал ач холбогдолтой юм.

17. Үнийн индекс нь орон сууцны үнэд шингэсэн онцлог давуу талуудын өртгийг хасаж үнийн цэвэр өсөлт бууралтыг тодорхой нэг суурь үетэй харьцуулан, үр дүнг нь хувиар илэрхийлдэг нарийвчилсан тооцоолол юм. Суурь үе нь 2013 оны 1 сар. Үүнээс хойшхи цаг хугацааны мөчлөгүүдэд харьцуулан шинжлэх боломжтой гэсэн үг.

18.  Дундаж үнийг тооцоход манайд ихэвчлэн үнэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг хасалгүйгээр хялбаршуулан тооцдог учраас алдаатай байх магадлал өндөр. Утга нь мөнгөн дүнгээр илэрхийлэгддэг болохоор иргэдэд илүү ойлгомжтой байдаг байх. Индекстэй харьцуулбал ойролцоо утгатай энгийн мэдээлэл гэж ойлгож болно.

19. ОСҮИ нь бүх л улс орнуудад заавал хийдэг  судалгаануудын нэг нь яах аргагүй мөн. Манайд бараг л хамгийн сүүлд тооцож эхэлсэн. Нэгэнт эхэлсэн том ажил юм чинь цаашид тасралтгүй үргэлжлүүлбэл ач холбогдол нь жил ирэх тусам өндөрсөх аж.

20. Хэрэв орон сууцны үнийн индексийг тасралтгүй үргэлжлүүлэн тооцвол мэдээлэл хуримтлагдахын хэрээр дүн шинжилгээ хийх талбар нь өргөсөн, гарах үр дүн нь илүү бодитой болж, элдэв таамгийг батлах, эсвэл сарниулах, болж өнгөрсөнд дүгнэлт хийж ирээдүйг илүү ханатай төсөөлөхөд нөлөөлөх чухал ач холбогдолтой.

21.  Хуримтлуулсан мэдээллийн хүрээнд цаашдаа ямар ч шинжилгээг хийх боломжтой болох юм.

22.  ОСҮИ нь аль ч түвшинд хэрэглээтэй.

23. Энгийн иргэдийн хувьд орон сууц худалдаж авах, зарах нь санхүүгийн маш том шийдвэр байдаг. Хэрэгцээ юу, хөрөнгө оруулалт уу, богино хугацааны төлбөр тооцоо юу, урт хугацааны өгөөж ашиг харах уу, өнөөдөр авах уу, маргааш болтол азнах уу гэхчлэн шийдвэр гаргахад шууд ашиглах боломжтой.

24. Орон сууц нь хүний чухал хэрэгцээ гэдгээс гадна ерөөсөө үл хөдлөх хөрөнгө бол эдийн засгийн суурь, хөрөнгө оруулалтын найдвартай хэлбэр гэдэг талаас нь бодож зөвхөн шаардлага гарсан үедээ биш, байнга зах зээлийг мэдэрч, судалгаа шинжилгээ тогтмол хийдэг компаниудаас бодит мэдээлэл авч амьдрал ахуй, ажил бизнестээ ашиглах шаардлагатай аж.
Э.Үүлэн
image

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.9.90.88)
    odoo l oilgoj baian
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    6 цаг 19 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    6 цаг 26 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    8 цаг 0 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    8 цаг 56 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    9 цаг 3 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    9 цаг 17 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК