Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр шөнө хуралдаж томилогдсон Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тухай 24 баримт

2014-12-12
0
ЖИРГЭХ
Монголын хамгийн өндөр хүмүүсийн нэг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болов.
   Untitled-2 Монголын хамгийн өндөр хүмүүсийн нэг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болов. Зарим билэгдэлийг чухалчилдаг хүмүүс унасан эдийн засгаа өндөрт өргөж өсгөхөд чиглэсэн сонголт гэж учирлаж байна. Ямар ч байсан өндөр Ерөнхий сайд маань "цаг хугацааны аль болох хурдан" гэсэн хэмжүүрээр ажиллана гэж мэдэгдсэн. Бүрэн эрхээ дуусгаж чадвал ажиллах хугацаа 1.6 жил. Эдийн засгийн хямралын хүнд үед ажиллана. Ийм хүнд нөхцөлд, богино хугацаанд "бүхнээс хурдан" ажиллахаа зарласан Шийдлийн Засгийн газрын 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна.

1.    Хоёр эмэгтэй гишүүн: Ч.Сайханбилэгийн танхим Д.Оюунхорол, Р.Бурмаа гэсэн хоёр эмэгтэй гишүүнтэй болов. Нэг нь зүүн хязгаар Дорнод аймгийнх бол нөгөө нь баруун хязгаар Завхан аймгийнх байгаа нь сонин.

2.    Хамгийн залуу нь 39 настай: Шинэ Засгийн газрын хамгийн залуу сайд Н.Төмөрхүү 1975 он төрсөн.

3.    Хамгийн ахмад нь 59 настай: М.Энхсайхан 1955 онд төрсөн байна.

4.    Ч.Сайханбилэгийн Засгийн газарт 55 настай 5 гишүүн байна: С.Баярцогт, Д.Дорлигжав, Д.Эрдэнэбат, Р.Жигжид, Д.Зоригт нар 1959 онд төрсөн.

5.    Засгийн газрын 19 гишүүний 10 нь өмнө сайдаар ажиллаж байв: Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх, М.Энхсайхан, С.Баярцогт, Д.Дорлигжав, Д.Цогтбаатар, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Ц.Цолмон, Г.Шийлэгдамба гэсэн эрхэмүүд өмнө Засгийн газрын гишүүн сайдаар ажиллаж байв.

6.    Шинэ сайдууд: Н.Төмөрхүү, С.Чинзориг, Д.Оюунхорол, Р.Жигжид, Р.Бурмаа, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Д.Зоригт, Л.Пүрэвсүрэн нар анх удаа сайдаар томилогдов.

7.    Хамгийн олон удаа сайд хийсэн нь С.Баярцогт: Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүдээс хамгийн олон удаа сайд болсон нь С.Баярцогт. Тэрээр Байгаль орчны сайд, ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан. Дөрөв дэхь удаагаа сайдаар томилогдож энэ кабенитдаа рекорд тогтоов.

8.    Орон нутаг удирдаж байсан гурван сайд: Шинэ Засгийн газарт Сэлэнгэ аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Чинзориг гэсэн гурван эрхэм багтав.

9.    Сэлэнгийн хоёр Эрдэнэбат: Сонирхолтой нь Сэлэнгэ аймгийн нэг суманд төрсөн хоёр Эрдэнэбат сайд болов. Сэлэнгийн Мандал суманд төрсөн Ж.Эрдэнэбат Сангийн, Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд болов.

10.    Өвөрхангай, Дорнодын, Сэлэнгийн Засгийн газар: Энэ Засгийн газарт Өвөрхангай аймгаас Н.Төмөрхүү, Д.Зоригт, С.Чинзориг, Г.Шийлэгдамба гэсэн дөрвөн эрхэм багтав. Сэлэнгэ аймгаас С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат гурав сайд болов. Дорнод аймгаас Ч.Сайханбилэг, Р.Бурмаа, М.Энхсайхан гэсэн гурван сайд төрөв. Тэгвэл Архангай аймгаас С.Эрдэнэ, Ц.Цолмон, Увс аймгаас Д.Дорлигжав, Л.Гантөмөр нар сайд болов. Харин У.Хүрэлсүх Хэнтий, Д.Оюунхорол Завхан, Л.Пүрэвсүрэн Говь-Алтай, Д.Цогтбаатар Дундговь, Р.Жигжид Улаанбаатарыг төлөөлж ажиллана. 

11.    19 сайдын 10 нь давхар дээлтэй: Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Р.Бурмаа, Д.Зоригт, Ц.Цолмон гэсэн эрхэмүүд "давхар" дээлтэй болов. 

12.    Намын харъяалал: Засгийн газрын 19 сайдын 10 нь АН-ынх, 6 нь МАН-ынх, 1 нь МҮАН, 2 нь МАХН-ын харъяалалтай. Эндээс харвал АН-ынх 50+1 гэсэн зарчмаа баримталж байгаа аж.

13.    Боловсрол: Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Л.Пүрэвсүрэн, Д.Дорлигжав, Д.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, Л.Гантөмөр, Р.Жигжид, Р.Бурмаа, Д.Зоригт, М.Энхсайхан, Г.Шийлэгдамба, Ц.Цолмон гэсэн эрхэмүүд гадаадад их дээд сургууль төгсчээ.

14.    Хамгийн боловсролтой нь: С.Баярцогт Москвагийн Улсын Их сургууль, ХБНГУ-ын Гадаад худалдааны академи, Колумбын Их сургууль, МУИС гэсэн 4 сургууль төгссөнөөрөө тэргүүлж байна. Харин түүний хойно Д.Цогтбаатар Москва хотын олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн Үндэсний Их сургуулийг төгссөнөөрөө бичигдэнэ.

15.    Хэл: Албан намтарыг нь үзвэл С.Баярцогт Орос, Англи, Герман, Л.Пүрэвсүрэн Орос, Англи, Герман, Д.Цогтбаатар, Орос, Англи, Кхмер, Л.Гантөмөр Япон, Англи, Орос, Р.Жигжид Япон, Англи, Р.Бурмаа Болгар, Англи, Орос, Д.Зоригт Орос, Англи, М.Энхсайхан Орос, Англи, Д.Оюунхорол Орос, Англи, Ж.Эрдэнэбат Орос, Англи, Г.Шийлэгдамба Англи, Д.Дорлигжав Орос, Ц.Цолмон Орос, У.Хүрэлсүх Орос, Д.Эрдэнэбат Орос хэлний мэдлэгтэй гэж бичсэн байна. Эндээс харвал С.Баярцогт, Л.Пүрэвсүрэн, Д.Цогтбаатар, Л.Гантөмөр, Р.Бурмаа нар гурван улсын хэл мэднэ гэж бөглөжээ. Ерөнхийд нь дүгнэж үзвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүд Орос, Англи, Япон, Болгар, Кхмер гэсэн таван хэлээр чөлөөтэй ярилцдаг аж.

16.    Мэргэжил: У.Хүрэлсүх улс төр судлаач, хуульч, С.Баярцогт эдийн засагч, багш, эрх зүйч, Д.Оюунхорол математикийн багш, эрх зүйч, Л.Пүрэвсүрэн  дипломатч, Ж.Эрдэнэбат эдийн засагч, Д.Дорлигжав зоотехникч, эрх зүйч, Ж.Эрдэнэбат авто-инженер, механикч, Д.Цогтбаатар улс төр судлаач, эрх зүйч, дипломатч, Л.Гантөмөр электроникийн инженер, Н.Төмөрхүү фикикч, Р.Жигжид инженер, С.Чинзориг эдийн засагч, эрх зүйч, С.Эрдэнэ эрх зүйч, Р.Бурмаа инженер, удирдлагын арга зүйч, Д.Зоригт инженер, эдийн засагч, М.Энхсайхан олон улсын харилцааны эдийн засагч, Ц.Цолмон цахилгааны инженер, дипломатч, Г.Шийлэгдамба орчуулагч аж. 

17.    Докторууд: Д.Оюунхорол, С.Эрдэнэ, М.Энхсайхан, Ц.Цолмон нар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан эрдэмтэд.

18.    Магистарууд: Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Дорлигжав, Д.Цогтбаатар, Н.Төмөрхүү, Р.Жигжид, С.Чинзориг, Р.Бурмаа, Г.Шийлэгдамба нар магистар гэж бичжээ.

19.    Ч.Сайханбилэг хамгийн урт нэртэй: Энэ Засгийн газрын хамгийн урт нэртэй сайдаар Ч.Сайханбилэг, Г.Шийлэгдамба нар тодорч байгаа бол хамгийн богино нэртэй нь Р.Бурмаа, Р.Жигжид, С.Эрдэнэ, Д.Зоригт, Ц.Цолмон нар аж.

20.    Өндөр бас нам: Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг кабинетынхаа хамгийн өндөр нь бол хамгийн намхан нь Д.Цогтбаатар, Р.Жигжид хоёр аж.

21.    Бизнесмен: Энэ Засгийн газарт Д.Зоригт, Н.Төмөрхүү Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, гэх мэт бизнес эрхлэгчид багтжээ.

22.    Сунжирсан томилгоо: Засгийн газрыг Монголын парламентын түүхэнд хамгийн удаан хэлэлцэж томилсон гэж улс төр судлаачид дүгнэж байна. Учир нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүдийг хоёр орой (шөнө) хэлэлцэж томилов.

23.    Хямралын эсрэг баг: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ засгийн газрыг улс орныхоо төлөө өөрсдийгөө золиосолж ажиллах "золиосны Засгийн газар" гэсэн бол С.Баяр "Засгийн газарт орж байгаа сайдуудыг тэнгэрийн умдаг атгасан азтай аавын хөвгүүд гэж бодох шаардлагагүй. Харин унаж байгаа онгоцонд шүхэргүй сууж байгаа нисгэгчид шүү дээ" гэж тодорхойлсон. Тэгэхээр маш хэцүү нөхцөлд ажиллана гэсэн үг юм.

24.    Томилогдсон санал: У.Хүрэлсүх хамгийн өндөр хувиар буюу 98.3 хувиар томилогдов. Н.Төмөрхүү 98.2 хувийн санал авч удаалав. Харин С.Баярцогт 75 хувийн буюу хамгийн бага саналаар сайд болов. Г.Шийлэгдамба, Р.Жигжидээс бусад нь 90-ээс дээш хувийн санал авав.  


24tsag.mn



image

Монголын хамгийн өндөр хүмүүсийн нэг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.131.235.211)
    ийм хачин балай юм бичиж үхсэнээ хийдэг байна аа. олон сургууль төгсчихвөл "боловсролтой" болчдийн байна
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.21.106.128)
    хэрээс хэтэрсээн,ёстой хэлэх муу үг ч олдохгүй юм.хаант засаглалтай улс шиг л үе удам дамжих юм байна.тун удахгүй сайханбилэгийн хүү охин,алтанхуягийн хүү,охин гээд больж үз өмнөөс нь санаа зовох бид хаашаа яваад байнаа нөхөд 76
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (180.235.184.150)
    TS.TSolmon 62 nastai. Hamgiin ahmad ni
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (112.72.13.23)
    Элбэгдорж, Сайханбилэг,Баярцогт 3 чинь гурвалсан морь шүү дээ. 3-лаа америкчуудын гар хөлний хүмүүс шүү дээ. За тэгээд 3-лаа түрүүвч нэг дээ. Эд нараас сайхан юм хүсээд ч хэрэгүй.
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    bayartsogt hamgiin bolowsroltoi l doo. vnen
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.22.71)
    Зссссссс ёстой элэг татаалаа!!! С.Баярцогт гэдэг хүн улсын мөнгө хулгайлж гадаадад байрлуулчаад, ОТ-г хулгайчуудад өгч дундаас нь олон арван сая доллар ХУЛГАЙЛЧААД бас ахиад сайд болжээ. Даанч дээ, Монголчуудаа!!! Нөгөө шударга ерөнхийлөгч Элбэг дорж яаваа!! Үнэндээ хулгайч Баярцогттой кармаа нэг нь үнэн шүү дээ, Элбэгдөрж!! С.Баярцогт бол орост Комунист КОМСОМОЛЫН дээд төгссөнөөс өөр ямар ч Сургууль төгсөөгүй шүү дээ!!!! Колумб энэ тэр бол шал худал!!! Зүгээр нэг тусгай програмын КУРС шүү дээ!!! Даанч дээ!! Ингэж худал хуурах гэж!!
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • ggg (202.179.10.62)
    Баярцогт 55 настай бишээ худлаа юм бичих юм аа ядаж google-ээр хайгаач ээ
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • зочин (202.126.89.199)
    Боловсролын сайд маань өөрөө магистар ч үгүй амьтан байна ш дээ хөөрхий
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.122.50)
    С,Баярцогт Москвад "Комсомолын 2 жил" төгөсчихөөд МГУ-Московский Государственный Университет им.Ломносова гэж тууж байдаг Ичээч дурак минь
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
    • Зссссссс ёстой элэг татаалаа!!! С.Баярцогт гэдэг хүн улсын мөнгө хулгайлж гадаадад байрлуулчаад, ОТ-г хулгайчуудад өгч дундаас нь олон арван сая доллар ХУЛГАЙЛЧААД бас ахиад сайд болжээ. Даанч дээ, Монголчуудаа!!! Нөгөө шударга ерөнхийлөгч Элбэг дорж яаваа!! Үнэндээ хулгайч Баярцогттой кармаа нэг нь үнэн шүү дээ, Элбэгдөрж!! С.Баярцогт бол орост Комунист КОМСОМОЛЫН дээд төгссөнөөс өөр ямар ч Сургууль төгсөөгүй шүү дээ!!!! Колумб энэ тэр бол шал худал!!! Зүгээр нэг тусгай програмын КУРС шүү дээ!!! Даанч дээ!! Ингэж худал хуурах гэж!!
      2014 оны 12 сарын 12
  • Баярцогт (180.235.185.55)
    Баярцогт 55 настай биш байхаа арай залуухан харагдаад байдаг даа
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Бурмаа (180.235.185.55)
    Бурмаа гишүүн Өвөрхангайх шүү дээ
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • 24 (150.129.140.108)
    Сэлэнгийн Мандал суманд төрсөн Ж.Эрдэнэбат Сангийн, Сэлэнгийн Зүүнхараад төрсөн Д.Эрдэнэбат
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • anhaarraarai 24 (150.129.140.108)
    Selengiin Zuunharaa mandal sum neg gazar shuu dee iimhen umiig medej baij medee oruulaachee 2 erdenebat hoeulaa selenge aimgiin mandal sumiinh
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    5 цаг 20 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    5 цаг 27 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    7 цаг 1 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    7 цаг 57 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    8 цаг 4 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    8 цаг 19 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК