-
2022 оны 8 сарын 08
Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.
-
2022 оны 8 сарын 08
Монголд айлчлах хугацаандаа Жаргалантын амны "Тайж ресорт" зочид буудалд байрлаж байгаа юм. Монголын байгальд дуртай тэрбээр өмнө нь манайд айлчлахдаа Увс нуураар аялж байв. Харин энэ удаагийн айлчлалын ууланд алхах учраас Богд ууланд ойрхон буух хүсэлт тавьсан тул ийнхүү "Тайж ресорт" зочид буудалд байрлуулжээ.
-
2022 оны 8 сарын 08
Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулах "Зүүн Азийн залуучуудын II спортын наадам”-д хамтран ажиллах тухай санал солилцож, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай болон Эрчим хүчний байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
-
2022 оны 8 сарын 08
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.
-
2022 оны 8 сарын 08
Хоёр жилийн дараа Монгол улсад айлчилж байгаад таатай байна. Монгол Улсын тал нутгийн эх газарт эрч хүч мэдэрлээ. Монгол Улсын гаргаж байгаа ахиц дэвшилд баяртай байна. Хатагтай Б.Батцэцэг сайд хоёр улсын харилцааны дүгнэлт хийлээ. Үүнтэй санал нэг байна.
-
2022 оны 8 сарын 08
Мөн хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Гашуунсухайт, Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож БНХАУ-ын талд урт хугацаанд, нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.
-
2022 оны 8 сарын 08
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Мануэл дэ Оливейра Гутеррешийн Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэлж байна. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой өнгөрсөн онд тохиосон.
-
2022 оны 8 сарын 08
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхлэлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар 2013 онд томилогдсоноосоо хойш тэрбээр өнөөдөр дөрөв дэх удаагаа манай улсад айлчилж байна.
-
2022 оны 8 сарын 08
Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.
-
2022 оны 8 сарын 08
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана.
-
2022 оны 8 сарын 07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
-
2022 оны 8 сарын 07
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд буюу өнөөдрөөс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
-
2022 оны 8 сарын 07
Наад захын жишээ нь, төрийн сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээр сонгогдож, олонд хүндлэгдэн хамгийн их хөрөнгөлөг амьдарсан “Женко” хэмээх Х.Баттулга байж байна. Ганзагын наймаагаар хөрөнгөжсөн үү, мафийн үзэл санаагаар өндийсөн үү гэдгийг нь ялгах гэвэл нэлээд юм тайлбарлах болно.
-
2022 оны 8 сарын 07
Өмнөговь аймаг нь аялал жуулчлалтын бүс нутагт хамаарах учраас аялал жуулчлалын улиралд тааруулан, мөн улирлын хуваарьт тоглолтын хооронд говь нутгийн түүх, соёл уламжлал, ёс заншил, амьдралын хэв маягийг илтгэн харуулах байнгын тоглолттой болж, тогтмолжуулах хэрэгтэй гээд, энэ асуудлаар мөн Аймгийн удирдлагуудтай уулзаж нэгдсэн ойлголтод хүрсэн юм.
-
2022 оны 8 сарын 06
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт боллоо.
-
2022 оны 8 сарын 06
удалгаагаар нийслэлийн баримжаатай шинэ хот байгуулахад талбай, хөрс, гүний усны нөөцийн хувьд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурын 168642.4 га талбай хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсныг онцлов.
-
2022 оны 8 сарын 06
Австрали Улсын хөрөнгө оруулсан Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжиж, тус улсын хөрөнгө оруулалттай 60 гаруй компани ашигт малтмалын хайгуул, олборлолт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгааг Элчин сайд Кэти Смит дурдав.
-
2022 оны 8 сарын 05
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гэр бүл, жендерийн тэгш байдлын яам хооронд байгуулсан Залуучууд солилцооны хөтөлбөрийн хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр Залуучууд солилцооны хөтөлбөрийг хамтран зохион байгуулдаг юм.
-
2022 оны 8 сарын 05
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлалаас Монголын талын хүлээж буй үр дүн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө.
-
2022 оны 8 сарын 05
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.