Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт

74 75 76 77 78 79 80
  • 24 баримт: Дэлхийн аварга, ”Алтан гадас” одонт сурагч хүү Н.Эрхэмбаяр
    2018 оны 1 сарын 04
    Баримт 1. Тэрбээр 2016 онд Иран улсын Тегеран хотноо болсон Диф (сонсголгүй) иргэдийн чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-ын жинд зодоглож, дэлхийн дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэн, Иран улсад Төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан.
    Баримт 2. Өнгөрсөн 2017 онд таван тивийн 114 орны 3500 гаруй тамирчин оролцсон, Турк улсын Самсун хотноо зохион байгуулагдсан Дифлимпийн зуны 23 дугаар спортын наадмаас мөнгөн медаль хүртсэн.
    Баримт 3. Оны өмнөхөн алтан гадас одон хүртсэн.
    Баримт 4. Тэрбээр багаасаа л бөхийн спортыг сонирхдог байжээ.
    Баримт 5. Түүний үеэл ах Мөнхбаяр сумын заан, бол төрсөн ах Энхбаатар жүдо бөхөөр хичээллэж барилддаг.
    Баримт 6. Н.Эрхэмбаяр 11 настай буюу 2011 оноос эхлэн чөлөөт бөхийн дасгалжуулагч Баттүшиг багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн.
    Баримт 7. Дэлхийн аваргын тэмцээнд 140 гаруй хүүхэд оролцсон бөгөөд Н.Эрхэмбаяр бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлсэн.
    Баримт 8. Түүнийг Дэлхийн аваргын тэмцээнд оролцоход аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Дифлимпийн хороо, “Дэлхийн зөн” Өвөрхангай ОНХХ, хоёрдугаар сургуулийн тусгай бүлгийн сурагчид, Монгол Улсын арслан Д.Ганхуяг ах, “Хасу Мега старс” клубын хамт олон, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг, Өвөрхангай аймаг дахь “Хангамж” ХХК-ийн захирал н.Батхүү ах гээд олон хүн дэмжиж тусалжээ.
    Баримт 9. Тэрбээр Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай бүлэгт суралцдаг.
    Баримт 10. Н.Энхбаяр, “Миний ээж намайг хамгийн сайн ойлгодог” гэж хэлдэг.
    Баримт 11. 2015 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, гавьяат тамирчин М.Хойлогдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд түрүүлж байсан.
    Баримт 12. Н.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн Биеийн тамир спортын газрын ”Их Монголын хүчтэн” дэвжээнд харьяалагдаж, Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэдэг.
    Баримт 13. Монголын анхны Дифлимпийн өсвөрийн дэлхийн аварга сурагч.
    Баримт 14. Хэдийгээр бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаггүй ч хүмүүсийн сайн, муу зүйл ярьж байгааг харааны мэдрэмжээрээ ойлгодог.
    Баримт 15. Чөлөөт цагаараа бэлтгэлээ хийдэг. Мөн найз нартайгаа бөмбөг тоглож, фэйсбүүкээр найз нартайгаа харилцдаг.
    Баримт 16. Н.Энхбаяр нэг ах, нэг дүүтэй. Ах нь тусдаа амьдардаг. Одоо ээж, дүүгийнхээ хамт амьдардаг. Ээж нь улирлын чанартай ажил хийдэг, тогооч мэргэжилтэй.
    Баримт 17. Тэрбээр тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Ираны Нассер Каримиг ялж дэлхийн аварга болсон.
    Баримт 18. Тэрбээр удахгүй болох залуучуудын улсын аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарчихсан байгаа.
    Баримт 19. Н.Эрхэмбаяр, айлын бага хүү.
    Баримт 20. Хүү хотод ахтайгаа хоёр алхаад л тулчихдаг жижигхэн айлын хажуу өрөө түрээслэж амьдардаг.
    Баримт 21. Алтан гадаст сурагч хүү цагаан сарын өмнө Спортын мастер болох сураг бий.
    Баримт 22. 2016 оны Дэлхийн аварга хүү 2017 онд Дифлимпээс мөнгөн медаль хүртэхэд 30 сая төгрөг дагалджээ.
    Баримт 23. Тэр нь хувилагдсаар байгаад хүүд таван сая төгрөг л очжээ.
    Баримт 24. Н.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн өнгөрсөн оны спортын шилдэг тамирчин, шилдэг залуу болжээ.

  • 24 баримт: 12-хон настайдаа спортын мастер болсон М.Анхцэцэг
    2018 оны 1 сарын 03
    Баримт 1. 2015 оны УАШТ-ий шилдэг тамирчин. Тэрбээр тухайн үед эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд нийлбэр дүнгээр 256 кг-ыг өргөж байлаа.
    Баримт 2. Олон жилийн хугацаанд хүнд хүчир энэ спортын төрөлд гавьяат тамирчин Н.Баярмаа бүсгүйчүүдийг төлөөлөн олон улс, тив дэлхийн тэмцээнд эх орныхоо нүүрийг тахалсаар ирсэн. Тэгвэл М.Анхцэцэгийг спорт сонирхогчид ”дараагийн Баярмаа” хэмээн итгэл хүлээлгэж байсан нь маргашгүй үнэн.
    Баримт 3.М.Анхцэцэг 2015 онд улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр огцом өргөлтөөр 101 кг-ын амжилтыг 116 кг болгон шинэчилж, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөснөөр хуучин амжилтыг 14 кг-аар ахиулсан.
    Баримт 4. Тухайн жил тэрбээр насанд хүрэгчдийн тус бүр долоо нийт 14 рекордыг шинэчлэн тогтоосон юм.
    Баримт 5. 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дасгалжуулагч дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин оролцсон бөгөөд тэмцээнд оролцсон эмэгтэй тамирчдын хамгийн залуу нь тэр байсан юм.
    Баримт 6. М.Анхцэцэгийн аав, ээж нь цэргийн улс.
    Баримт 7. Хүндийг өргөлтийн спортод тэрбээр өөрийнхөө дур хүслээр л орсон гэдэг.
    Баримт 8. Нийслэлийн 114 дүгээр сургуульд сурч байсан.
    Баримт 9. Анх аав, ээжээсээ нууж бэлтгэл хийдэг байжээ.
    Баримт 10. Гэрийнхэн нь анх төмөр өргөдгийг нь мэдээд дургүй байсан гэдэг.
    Баримт 11.Бэлтгэлээ хийсээр анхны тэмцээнд амжилт гаргаж, медаль авсных нь дараа л энэ спортоор хичээллэхийг нь зөвшөөрчээ.
    Баримт 12. Дөнгөж 12-хон настай байхдаа буюу 2009 онд Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд орж, спортын мастер цолны болзол хангажээ.
    Баримт 13. Тэрээр Үндэсний их сургуулийн хууль, эрхзүйн ангид суралцдаг.
    Баримт 14. АНУ-ын Анахайм хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68 орны 328 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улс түүхэндээ хүндийн өргөлтөөр дэлхийн аваргын анхны медальтантай болсон нь М.Анхцэцэг.
    Баримт 15. Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтөөр хүрэл медаль хүртсэн.
    Баримт 16. Тухайн үед М.Анхцэцэгийн гарын бэртэл сэдэрсэн тул дасгалжуулагч Ц.Хосбаяр нь түлхэлттэй өргөлтийн оролтыг зогсоосон байдаг.
    Баримт 17. 2017 оны ДАШТ-д дээрх гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажилласан.
    Баримт 18. М.Анхцэцэг хэрэв бэртээгүй бол мөнгөн медаль авна гэж тооцоолж байснаа ил тод хэлсэн.
    Баримт 19. Тэр 18 настайдаа олимпод өрсөлдөж үзсэн тамирчин.
    Баримт 20. Риогийн олимпийн дараа түүнд Казахстан, Узбекистан, Америк, Солонгосоос санал иржээ.
    Баримт 21.Тамирчны хувьд түүний дундаж ачаалал өдөрт 18-23 тонн.
    Баримт 22. Солонгосын гэрээний мөнгө 500 сая вонн байсан. Харин Америкийн санал тэндхийн их сургуульд тэтгэлгээр сурч, хоол, байраар хангах заалттай байжээ.
    Баримт 23. Тайландын Бансей хотод болсон хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн болон залуучуудын 69 кг-ын жинд хүч үзэж зургаан медаль хамсан юм.
    Баримт 24. Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн н.Цэрэннадмид багшид анх шавь орж, бэлтгэл хийх байр талбайгүй тул сургуулийнхаа коридорт төмрөө өргөдөг байжээ.
  • 24 баримт: Зөн билэгтнээр “тодорсон” Эрчим хүчний сайд
    2018 оны 1 сарын 02
    Баримт 1. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Цэрэнпилийн Даваасүрэн 1964 оны арванхоёрдугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төржээ.
    Баримт 2.Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
    Баримт 3.Эдийн засагч, автоматикийн инженер мэргэжилтэй.
    Баримт 4. Ц.Даваасүрэн бизнесийн удирдлага, эдийн-засгийн чиглэлээр магистр хамгаалж БНХАУ, Тайланд, Сингапур, Японд санхүү, хөрөнгө оруулалтаар мэргэжил дээшлүүлсэн.
    Баримт 5.ОХУ-д төлөх их өрийг шийдвэрлэх үеэр Ц.Даваасүрэн техникийн ажлын хэсгийг нь ахалж байжээ.
    Баримт 6. Ц.Даваасүрэнгийн улс төрийн замнал МАХН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон үеэс эхлэлтэй.
    Баримт 7. Анх 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш гурвантаа УИХ-д сонгогдсон.
    Баримт 8. Жил бүр Төсвийн тухай хууль, төсвийн тодотгол, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ажлын хэсэгт нь Ц.Даваасүрэн заавал ордог.
    Баримт 9. Морь, шатрын хоббитой тэрбээр аймгийнхаа алдарт уяач цолтой.
    Баримт 10. Намынхантайгаа муудалцаад 2012 онд Хөвсгөлд бие даан нэр дэвшиж гарч ирж байсан түүхтэй ч 2016 оны сонгуулийн өмнө намдаа элсч тойрогтоо өрсөлдөн УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон юм.
    Баримт 11. Түүний жилийн орлого 170 саяар яригддаг.
    Баримт 12. ХОМ-ээс нь харахад, Ди Эл Өү ХХК/, ”Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг/,“Цолмон хээр” дэлгүүр ХХК, Өег мебель ХХК, “Нэмүт” ХХК гэхчлэн компаниудад хувь эзэмшдэг.
    Баримт 13. “Цолмон хээр” дэлгүүр нь морь, малд зориулсан эм, тариа, бэлдмэл борлуулдаг. Нэгэнтээ тэрхүү дэлгүүрийнх нь Англи, Америкаас авчирдаг зарим нэр төрлийн эм, эмийн төрлийн бvтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэгдээгүй байсан хэмээн шуугиан тарьж байсан билээ.
    Баримт 14. УИХ-д гурвантаа сонгогдох хугацаандаа 14 хууль санаачлан өргөн барьсан бөгөөд хоёр нь буцаагдаж хүчингүй болсон байдаг.
    Баримт 15. Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Эрчим хүчний сайдын ажлаа авахдаа “28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна” гэж тодотгосон байна.
    Баримт 16. Ц.Даваасүрэн Зам тээврийн хөгжлийн сайдад Хөвсгөл аймаг руу өвлийн нислэгтэй болох талаар хүсэлт тавьсны дагуу Улаанбаатар-Мөрөнгийн чиглэл рүү долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх болсон.
    Баримт 17. Сайд болсныхоо дараа хэлсэн үг нь “Дуудлага байх, хувь заяа байх”.
    Баримт 18. Хэлсэн алдартай ишлэл:УИХ сурталчилгааны газар боллоо...
    Баримт 19. УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэнг зарим хvн “Хамгийн шударга гишvvн” хэмээн итгэдэг ч хамтарч ажиллаж байсан, харилцаа холбоогоо ашиглан тендер авч байсан танил дотно хvмvvс нь тvvнийг “10 хувь”-ийн Ц.Даваасvрэн гэдгээр нь илvv сайн мэдэх юм билээ.
    Баримт 20. Байсхийгээд л тойргоо сольдог гишүүдийг бодвол мань хүнийг тойрогтоо үнэнч гэж хэлж болно.
    Баримт 21. Өмнөх парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал хөндөгдөх үед тогоон дотроосоо ”Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт хийх чадамжгүй” гэж хэлсэн ганц хүн.
    Баримт 22. Тэрбээр 2008 онд С.Баярцогтыг “Чи энэ Оюутолгойн гэрээнээс болж гадныханд найр тавьж гүйснээсээ болж гэр бүлдээ гай чирч, энэ эх оронд гишгэх газаргүй болно оо” хэмээн хатуу мэдэгдэж байжээ. Өдгөө түүнийг их зөнч юм гэлцэж байна.
    Баримт 23. Тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлээр “Дандаа санасан бодсоноор нь шийдэхгүй бол шантааж хийгээд эхэлдэг. Тэр хүнийг ингэж давраахгүй” гэж хэлсэнд нь эмзэглэсэн Ц.Даваасүрэн гишүүн тун удалгүй УИХ дахь Ардын намын бүлгийн хуралд сүүлийн хоёр сар суугаагүйн дээр өөрийн хvсэлтээр бүлгээсээ гарсан атлаа “Намаасаа гарахгүй” хэмээн мэдэгдсэн нь маргашгүй үнэн.
    Баримт 24. Орос, англи хэлтэй.
  • Нийслэлийн талаарх 24 баримт
    2018 оны 1 сарын 01
    1. Монголын нууц товчоонд тэмдэглэснээр «12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханыөргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв» гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг.
    2. Өнөөгийн Улаанбаатар хотыг өндөр Богдын өргөө Шар бүсийн орд нэрээр XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд үүсгэн байгуулжээ.
    3. “Шар бүсийн хот” хөгжин хөгжсөөр Хутагтын өргөө, Их хүрээ, Номын их хүрээ гэх мэт нэртэйгээр 1778 онд Хан уулын ар, Хатан Туулын сав, Алтан тэвшийн хөндийд Сэлбийн хүн чулууны хонхорт ирж бууснаас хойш бүр мөсөн суурьшсан байна.
    4. Хэдийвээр Хүрээ 1639 онд сууриа тавьсан боловч Монгол төрийн гал голомтыг онголон хадгалж байсныг онцлох нь зүйтэй юм.
    5. 1911 онд хаант Монгол улсын нийслэл Хүрээ хэмээх болов.
    6. 1924 оноос их хүрээ улсын нийслэл хэмээгдэн Улаанбаатар хот хэмээн нэрийдэв.
    7. 1932 захын шар дэлгүүрээс хойхно 1919-1920 оны үед хятад хүүхнүүдтэй эмсийн хүрээлэн байжээ.
    8. 1915 оны үед хүрээний есөн гудамжинд нийт 217 үйлдвэр үйлчилгээний жижиг газар ажиллаж байсан ба 495 хүн ажиллаж байжээ.
    9. 1930-аад онд Намын төв хороо засгийн газрын байрны баруун талд зэрэгцүүлэн барьсан хоёр давхар байшинд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо голлон байрлаж байв.
    10. 1935 оны тавдугаар сарын дөрвөнд нэгэн их барилгын суурийг зэрэгцүүлэн тавьсан нь 1936 оны нэгдүгээр сард ашиглалтанд орж, энд МАХН-ын төв хороо, МХЗЭ-ийн төв үйлдвэрчний эвлэлийн, хотын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагууд байрлажээ.
    11. Энэ барилгыг 60000 төгрөгөөр барьсан гэдэг.
    12. Монгол бөхийн өргөөний зүүхэнтэй, өдгөө нийслэлийн музей байгаа байшинг 1905 онд Цогтбадамжав гэгч бариулжээ.
    13. Чойжин ламын музейгээс зүүнтээ орших Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музейн байшинг өндөр Жанрайсигийн дуганыг ашиглалтанд оруулсны дара илүүдэл материалыг ашиглан 1920-оод оны сүүлээр германы архитектурын зураг төслөөр бариулав.
    14. Улаанбаатар хот Монгол улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.
    15. Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг.
    16. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 км2 нутагтай.
    17. 1947 оны долоодугаар сарын найманд бүрэн цардаж тохижуулсан Сүхбаатарын талбайн үйл ажиллагааг нээх ёслолыг хийжээ.
    18. Сүхбаатарын талбайг тохижуулах ажлыг маршал Х.Чойбалсан гардан удирдаж, эргэн тойрных нь хэмжээг зааж өгсний дээр энэ талбайн хойморт төрийнхөө шинэ ордныг бариулжээ.
    19. Одоогийн Сүхбаатарын талбай буюу одоогийн Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн байр байгаа дээр Түшээт ханыхны хог нэртэй овоолсон хог байсан нь хамгийн том хогийн цэг байжээ.
    20. Улаанбаатар нь улсын нийслэл бөгөөд Монгол Улсын цорын ганц саятан хот.
    21. Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог.
    22. Нийслэл хотын хүн амын 67 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30 хувь нь 16-аас доош насны хүүхдүүд байна.
    23. Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна.
    24. Хотын гол онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс бөгөөд одоогоор 40000 орчим том жижиг компаниуд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 46 хувийг үйлдвэрлэж байна.

  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
    2017 оны 12 сарын 31
    Бид бүхэн арванхоёрдугаар сарын 31-нд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Тэгвэл эрт дээр үед он тооллоос хамаарч шинэ жилийг янз бүрийн өдөр тэмдэглэж, янз бүрийн ёс журамтай байсан байна. Энэ тухай сонирхолтой баримтуудыг та бүхэнтэй хуваалцъя.
  • Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүй гэгддэг Ким Тэ Хигийн 24 баримт
    2017 оны 12 сарын 24
    Солонгосын жүжигчдээс хамгийн хөөрхөн гэгддэг жүжигчин, загвар өмсөгч бүсгүй бол яах аргагүй Ким Тэ Хи юм. Тэрээр манай үзэгчдэд анх “Диваажингийн шат” олон ангит киноны эсрэг талын дүрээр танил болж байсан билээ. Мөн тэрээр “Харвардад учирсан хоёр”, “IRIS” гэх зэрэг олон ангит киногоороо олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд буй сайхан бүсгүй. Амралтын өдөр та бүхэндээ зориулж сайхан бүсгүй Ким Тэ Хигийн 24 баримтыг хүргэж байна.
  • 24 баримт: Н.Энхбаярт зөвлөж, С.Батболдоор шагнуулж явсан С.Ганбаатар
    2017 оны 12 сарын 19
    МАХН-д элссэнийхээ дараа шууд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр С.Ганбаатар өдгөө Н.Энхбаярын хамгийн итгэл хүнээр тодроод буй. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улстөрчийн хувьд багагүй рейтингтэй гэдгээ харуулж, МАН-ынхныг сандаргаад авсан тэрбээр өдгөө МАХН-ын дэд даргын албан тушаалтай. Гэвч тус намын УИХ дахь цор ганц төлөөлөл болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд Их хурал зарлаж, өөрийгөө намын даргаар өргөмжлөөд байгаа билээ. Ингээд О.Баасанхүүтэй үзэлцэхээр “тулаандаа” ороод буй С.Ганбаатарын тухай 24 баримтыг хүргэж байна.
  • Ж.Оюунгэрэл: Би улс төрч биш учир офшорыг хориглосон хуульд хамаарахгүй
    2017 оны 12 сарын 08
    “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцлох 24 ”эшлэл”-ийг хүргэж байна.
  • 24 баримт: АМГТГ-ын даргаар томилогдсон Х.Хэрлэн гэж хэн бэ
    2017 оны 12 сарын 08
    Өвөг дээдсээс бидэнд бүрэн бүтнээр нь өвлүүлж үлдээсэн газрын хэвлийн баялаг Х.Хэрлэн болон түүний тойрон хүрээлэгчдийн гарт очих нь тодорхой боллоо. Тойрон хүрээлэгч хэмээсний учир мөдхөн тэр бусдын жишгээр халаа сэлээг хийж эхэлнэ. Олон нийт ч түүнийг таатай хүлээж авахгүй байгааг цахим ертөнцөд цацагдаж буй мэдээллээс харж болохоор.
  • 24 баримт: 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий газартай БСШУ-ын сайд Ц.Цогзолмаа
    2017 оны 12 сарын 06
    24tsag.mn сайт У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдуудын талаарх 24 баримтыг цувралаар хүргэж эхэллээ. Энэ удаад бид сайд болсон цагаасаа эхлэн дуулианд холбогдсон БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг онцолж байна.
  • 24 баримт: “АСЕМ”-аас аудитаар илэрсэн тэрбум, тэрбумын зөрчлүүдтэй танилц
    2017 оны 12 сарын 04
    Цагаан захтнуудыг төрөөс төрсөн тэрбумтнууд хэмээн нэрлэдэг байсан бол тун удахгүй “АСЕМ”-аас төрсөн авлигачид гэж нэрлэгдэх хэргүүд ар арааса хөваөрч магадгүй байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Үндэсний аудитын газраас “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудитын шалгалт хийсэнээ танилцуулсан.
  • Ханиадыг эмгүйгээр эмчлэх 24 зөвлөгөө
    2017 оны 12 сарын 03
    Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч хүмүүс ханиаданд нэрвэгдэх нь элбэг болдог. Дөнгөж ханиад хүрэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах, нус гоожих шинж тэмдэг илэрнэ. Эм тариа, эмч гэлгүйгээр хамгийн энгийн аргаар гэрийн нөхцөлд ханиадаа эмчлэх 24 зөвлөгөөг хүргэж байна.
  • 24 Баримт: Хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таних вэ?
    2017 оны 12 сарын 02
    Хуурамч мөнгөн тэмдэгт хийн олон хүнийг хохироосон хэд хэдэн тохиолдол манай улсад цөөнгүй гарч байсан байна. Тэгвэл жинхэнэ болон хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн ялгаж болох 24 санааг хүргэж байна.

  • Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор аймгуудын иргэд ХДХВ-ээр өвчлөх нь их байна
    2017 оны 12 сарын 01
    Баримт 1. Өнгөрсөн лхагва гаргийн байдлаар ДОХ-оор өвчилсөн 249 тохиолдол бүртгэгдээд байна.
  • Нэмэх 60 градуст устдаг ДОХ-ын вирусын тухай бидний мэдэхгүй сонирхолтой 24 баримт
    2017 оны 12 сарын 01
    Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их судлагдсан хэрнээ хамгийн олон хүний амийг авч одсон ДОХ-ын вирусын тухай баримтуудыг хүргэж байна.

  • 24 баримт: Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахдаа юу хэлэв
    2017 оны 11 сарын 30
    Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өчигдөр өглөө мэдэгдсэн билээ. Тэрбээр хүсэлтээ Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөний дараа хэвлэлийн бага хурал хийсэн юм. Ояката Исэгахаматай хамт хийсэн тус хэвлэлийн бага хурлын үеэр ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж юу өгүүлсэнийг 24 баримт буландаа онцолж байна.
  • Ц.Нямдорж: Хууль мэддэггүй хүн завхралыг бий болгодог, Б.Хурц бол хуулийн талаар “А” ч үгүй хүн
    2017 оны 11 сарын 28
    ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар ширүүхэн мэдээлэл хийж, улмаар ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон. Гэсэн ч тэрбээр БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор болсон нь багагүй хэл ам гаргуулж, улмаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 20 гаруй гишүүд нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хятадын тагнуул, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр ”Цензургүй яриа”-д орж эдгээр асуултад хариулт өглөө. Нэвтрүүлгийн үеэр түүний юу өгүүлснийг 24 баримт буландаа онцолж байна.
  • АТГ-ын орон нутагт хийсэн шалтгалтаар илэрсэн онцлох 24 зөрчил
    2017 оны 11 сарын 27
    АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийж, орон нутагт явуулсан шалгалтын нэгдсэн дүнгээ танилцууллаа. АТГ-ын орон нутагт хийсэн шалтгалтаар илэрсэн онцлох “24 зөрчил”-ийг хүргэж байна.
  • 24 баримт: Өнөөдөр Тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баярын өдөр
    2017 оны 11 сарын 26
    Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн тухай 24 баримтыг хүргэе.
  • 24 баримт: Б.Хурц “Ц.Нямдоржийн зохион байгуулсан чавганцын хэрүүл төрийг үнэгүйдүүлж байна”
    2017 оны 11 сарын 21
    ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар ширүүхэн мэдээлэл хийж, улмаар ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон. Гэсэн ч тэрбээр БНСУ-д суух Элчин сайдаар томилогдох болсон нь олны анхаарлыг дахин татаж, багагүй хэл ам гаргуулаад байсан юм. Тэгвэл ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцов. Түүнийг чуулганы хуралдааны үеэр нэлээд ширүүхэн ярьж байсан учраас энэ удаагийн нэвтрүүлэгт ч нэлээд хурц ярих байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан ч тэрбээр энэ удаа хурц ярьсангүй. Ямартай ч нэвтрүүлгийн үеэр түүний юу өгүүлснийг 24 баримт буландаа онцолж байна.
74 75 76 77 78 79 80
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    18 цаг 23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК