Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгч нэмэгдэж эхэллээ

2018-10-09
0
ЖИРГЭХ

Image may contain: 1 person

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба/НААХЗА/-ны дарга С.Манлай, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх болон албаны бусад хүмүүс БНСУ-ын “Жэжү эйр” авиа компанийн тээврийн асуудал хариуцсан захирал ноён Парк Ён Чол, “Ай эйч Си” ХХК-ийн Ерөнхий захирал Квон Ик Сон нарыг \ хүлээн авч уулзан Иргэний нисэхийн дүрэм-129/ИНД-129/-ийн дагуух гэрчилгээжүүлэлтийн асуудлаар санал солилцлоо.

УИХ “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн 3.8, 3.9 дэх заалтуудад өнгөрөгч 6 дугаар сард өөрчлөлт оруулан агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх, олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтлахаар тусгасан. Түүнчлэн зорчигч урсгалыг бүрэн нээх, нислэгийн тийзний үнийг бууруулах үүднээс Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бээжин чиглэлд үндэсний агаарын тээвэрлэгч дангаараа бус хоёрдогч авиакомпани нислэг үйлдэх боломж бүрдүүлсэн өөрчлөлтүүдийг оруулсан.

Үүний дагуу “Жэжү эйр” авиакомпани Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ Иргэний нисэхийн ерөнхий газарт илэрхийлээд байгаа юм. 
“Жэжү эйр” компани нь 37 агаарын хөлөгтэй, эдгээрийн 20 гаруй хөлөг нь Инчеоны нисэх буудлаас нислэг үйлддэг байна. Тус авиа компани 10 гаруй орны 50-аад чиглэлд олон улсын нислэг үйлддэг бол дотоодын 6 чиглэлд зорчигч тээвэрлэдэг. Ирэх жил парк шинэчлэлээ нэмэгдүүлж нийт 45 агаарын хөлөгөөр гадаад, дотоодын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа талаар ноён Парк Ён Чол танилцуулсан. “Жэжү эйр” компани одоо ашиглаж байгаа 37 агаарын хөлөгөөс 3-ыг нь худалдаж авсан бол бусад агаарын хөлгийг зээлийн нөхцөлтэйгөөр худалдан авч агаарын тээвэрт ашиглаж байгаа ажээ. Нисэх бүрэлдэхүүний хувьд дотооддоо бэлтгэсэн, мөн “Корийн эйр” авиакомпанид ажиллаж байсан туршлагатай нисгэгчид ажилладаг байна.

ИНЕГ-ын зүгээс дээрх авиакомпанид“ИНД-129”-ийн дагуу 5 шатлалтай хяналт, шалгалт хийж гэрчилгээ олгоно гэдгийг уулзалтын үеэр хэлсэн. “Жэжү эйр” нь манай улсад өмнө нь 8 удаа чартер нислэг үйлдсэн туршлагатай, агаарын тээвэрлэгч компани юм байна.

Ингээд ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба/НААХЗА/-ны дарга С.Манлайгаас дараах тодруулгыг авлаа.

- “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт өөрчлөлт орсны дагуу Сөүл-Улаанбаатар, Бээжин-Улаанбаатр чиглэлд нислэг үйлдэх сонирхолтой гадаадын хэр олон агаарын тээвэрлэгч хүсэлт гаргаж байна вэ?
- Одоогийн байдлаар БНСУ-ын талаас түлхүү хандаж байна. Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тийзний олдоцын асуудал хүндрэлтэй байгаа учраас үүнийг мэдэрч Солонгосын агаарын тээвэрлэгчдээс тогтмол нислэг үйлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа. “Жэжү эйр” нь ийм хүсэлт илэрхийлсэн Солонгосын 3 дахь авиакомпани. Өмнө нь “Eastar jet” компани хүсэлтээ гаргаж “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээгээ авч нислэг үйлдэж эхэлсэн. Одоогоор нислэг нь тогтмолжоогүй. “Жэжү эйр” компани нь дараалсан 8 чартер нислэг үйлдээд лимит нь дууссан учир тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ ийнхүү илэрхийлээд байгаа юм.

- Зорчигч ихтэй чиглэл болох Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэх сонирхолтой авиакомпани нэмэгдэж байгаа нь цаашид энэ чиглэлийн тийзний үнэ хямдрах бололцоо бүрдэж байна гэж үзэж болох уу?
- Тэгэлгүй яахав. Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт өөрчлөлт оруулснаар агаарын тээвэрлэгчдийн тоо нэмэгдэж тийзний хямд үнэ санал болгох гэж өрсөлдөгчид бий болж байна. Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдээд удаагүй “Eastar jet” компанийн тийзний үнэ харьцангуй хямд байсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Одоо тогтмол нислэг үйлдэж буй “Корийн эйр” компани цаашид онгоцоо сольж томруулах хүсэлт гаргаад байна. Гэхдээ энэ нь 2 улсын агаарын харилцааны хэлэлцээрээс хамаарч шийдэгдэх ёстой. Тиймээс агаарын хөлөгийн маркийг өөрчлөх эсэх асуудлыг бусад асуудал цэгцэрсний дараа шийдье гэсэн хариу өгөөд байна.

- БНСУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээр хэзээ шинэчлэгдэх вэ?
- Сая ЗТЯ-ны шинэ сайд томилогдлоо. Тиймээс сайдаас гаргасан удирдамж, чиглэлийн дагуу хоёр улсын агаарын харилцааны гэрээг шинэчлэх асуудал ирэх 11 дүгээр сард шийдэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

- Ачаалал ихтэй чиглэлд нислэг үйлдэх сонирхолтой авиакомпани нэмэгдэх нь нэг талаар тийзний үнэ хямдрах сайн нөлөөтэй ч үндэсний агаарын тээвэрлэгч компанид яаж нөлөөлөх бол?
- Энэ асуудал хүндрэлтэй байна. Гэхдээ агаарын харилцааны хэлэлцээрээр зохицуулалт хийх байх. Одоогийн байдлаар МИАТ компанийн агаарын хөлөгийн тоо хязгаарлалттай учраас нэг чиглэлд олон нислэг үйлдэж чадахгүй байна. “Аэромонголиа” компани удахгүй 2 дах агаарын хөлөгөө оруулж ирэх асуудал ярьж байгаа. Тус компани Солонгосоос гадна Тяньжин, Новосибирск чиглэлд нислэг үйлдэхээр яриа хийж байгаа юм билээ.

- Гадаадын авиакомпанид “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээ олгох асуудал хэр удаж шийдэгддэг вэ?
- Дөнгөж нисч байгаад гэрчилгээ хүсэх нэг өөр, нисч байгаад гэрчилгээгээ дахиад сунгуулах нэг өөр цаг хугацаа шаарддаг. “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээжүүлэх ажил 5 шатлалтай. “Жэжү эйр” компаниас гаргасан хүсэлтийн дагуу одоогоор агаарын тээвэрлэгчийн бичиг, баримтуудыг нь үзэж шалгах, танилцах гэх мэт эхний 2 шатанд ажил явагдаж байна.

- Удахгүй Астана-Улаанбаатар-Астана чиглэлд нислэг үйлдэх болж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- “Скат” гэж авиакомпани Астана-Улаанбаатар-Астана чиглэлд удахгүй нислэг үйлдэхээр бэлтгэгдэж байна. Манайхаас “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээгээ авсан. Монгол, Казакстан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 18 жил идэвхгүй болоод байсан юм билээ. “Скат” компани дээрх чиглэлд тогтмол нислэг үйлддэг болсноор агаарын тээврийн салбарт хамтын ажиллагаа сэргэж байна гэж хэлж болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    21 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    23 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    28 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    40 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    41 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    44 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    1 цаг 15 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    1 цаг 21 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    1 цаг 28 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 40 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    2 цаг 12 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    2 цаг 20 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    2 цаг 32 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    17 цаг 50 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    18 цаг 33 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    19 цаг 30 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    20 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    20 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 57 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    21 цаг 45 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК