Японд болж буй "Айчи Нагояа-2026" буюу Азийн наадамд Сагсан бөмбөгийн 3х3-ийн эрэгтэй шигшээ баг өрсөлдөж буй. Филиппин Улсын шигшээ багтай хийсэн тоглолын дараа шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
Тэрбээр "Өвөл зун гээд тасралтгүй бэлтгэлтэй байсан. Амралт бэлтгэлээ зохицуулаад явж байгаа. Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн. Тийм учраас хүмүүсийн хүлээлтээс дарамт авахгүй байна. Азийн наадам гэдэг утгаараа өрсөлдөж буй багууд маш хүчтэй байна" гэв.


























































Сэтгэгдэл (1)