Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ

2026-9-25
0
ЖИРГЭХ

Шотландын Оркни арлын хамгийн хойд хэсэгт орших Норт Роналдсэй аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ. Данкан Уайлдер Торстейн Трэйл Суарес Форд есдүгээр сарын 15-нд мэндэлсэн бөгөөд 1992 оноос хойш тус аралд төрсөн анхны хүүхэд болжээ. Түүний ээж Алис Трэйл Форд CNN-д мэдээлэхдээ, анх хүүхдээ Коста Рикад төрүүлэхээр төлөвлөж байсан ч аралд ирснийхээ дараа төлөвлөгөөгөө өөрчилсөн гэж ярьсан байна.

Норт Роналдсэй нь Оркни арлуудын хамгийн хойд захад орших бөгөөд ердөө гурван милийн урт, хоёр милийн өргөнтэй жижиг арал юм. 2024 оны Шотландын Засгийн газрын мэдээллээр тус арал 72 хүн амтай байсан бол одоо 51 орчим хүн оршин суудаг гэж Алис Трэйл Форд хэлжээ. Алис Трэйл Форд гэр бүлийнхээ хамт Коста Рика болон Норт Роналдсэйд ээлжлэн амьдардаг бөгөөд түүний гэр бүл тус аралтай олон үеийн түүхэн холбоотой аж. Түүний гэр бүл Норт Роналдсэйг 1727 онд худалдан авч байсан бөгөөд Данкан хүү тэдний өвөг дээдсийн барьсан Холланд хаус хэмээх байшинд мэндэлжээ.

Хүүхдээ аралд төрүүлэх шийдвэр гаргахдаа гэр бүлийнхэн нь эмнэлгийн тусламжийн хүртээмж болон цаг агаарын нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг тооцоолжээ. Норт Роналдсэйд эмнэлэг, эмч байдаггүй бөгөөд зөвхөн сувилагч ажилладаг. Арал болон Оркнигийн эх газрын хооронд усан онгоцоор ойролцоогоор хоёр цаг 40 минут явдаг байна. 

Duncan is the first baby born on the island in 34 years.

Төрөх үед хоёр эх баригчийг эх газраас эргийн хамгаалалтын нисдэг тэргээр аралд хүргэжээ. Данкан есдүгээр сарын 15-ны өглөөний 04:00 цагийн дараахан мэндэлсэн байна. Алис Трэйл Форд төрөлт амжилттай болж, эх баригчид болон нутгийн иргэдийн дэмжлэг их байсан талаар ярьжээ. Түүний хэлснээр, арлын оршин суугчид шинэ хүүхдээ гэр бүлийн нэг хэсэг мэт хүлээн авч, хувцас, хоол хүнс, гар урлалын бүтээл зэрэг олон зүйлээр бэлэг барьсан байна.

Хүү мэндэлсний баярыг тохиолдуулан гэр бүл нь арлын оршин суугчдад дөрвөн навчит хошоонгор болон нутгийнхны “groatie buckies” хэмээн нэрлэдэг жижиг хясаагаар чимэглэсэн вискиний жижиг шил тараажээ. Норт Роналдсэй нь далайн замаг иддэг хонь, түүхэн гэрэлт цамхаг, нүүдлийн шувуудаараа алдартай. Одоо Данкан болон түүний гэр бүл арваннэгдүгээр сард Коста Рика руу буцахаар төлөвлөж байгаа ч цаашид Норт Роналдсэй болон Коста Рикад цаг хугацаагаа хуваан өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    1 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    3 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    6 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    37 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    43 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    50 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 2 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    1 цаг 34 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    1 цаг 42 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    1 цаг 54 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    17 цаг 12 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    17 цаг 55 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    18 цаг 52 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    19 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    20 цаг 16 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 19 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    21 цаг 7 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    22 цаг 35 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    23 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    23 цаг 35 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК