
Өчигдөр /2026.09.23/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2022 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 728 нь зөрчлийн шинжтэй, харин 115 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд дөрвөн хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 24 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 73 дуудлага, 16 хулгайлах хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил илэрч, 50 хүнийг эрүүлжүүлжээ.























































