Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол инженерүүд 100 хувь цахилгаан автобус үйлдвэрлэлээ

2018-10-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албаныхантай “МОН-30” загварын том оврын 100 хувь цахилгаан автобусны үйлдвэрийн үйл ажиллагаа, гүйцэтгэл, ажлын үр дүнтэй өнөөдөр танилцлаа.

Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, байгаль цаг уурын нөхцөлд тохирсон Мон-30 загварын хоёр ширхэг цахилгаан автобусны туршилтын загварыг “Монгол машин индустриал” гүйцэтгэжээ.

Монгол Улсад шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, өндөр технологийн кластерт орсон аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хангахад чиглэсэн энэ төсөл нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөгжлийн цоо шинэ хуудас боллоо.

Монгол инженерүүдийн бүтээсэн Мон-30 загварын уг цахилгаан автобус нь хоёроос гурван цагийн хугацаанд цэнэглээд 180-200 км зам туулах техникийн үзүүлэлтэй аж. Бүс нутгийн болон Европын орнуудад бүтээгдсэн ижил төрлийн цахилгаан автобуснаас үнэ өртөгийн хувьд хямдаас гадна үндэсний нэмүү өртөгийг бий болгож буйгаараа давуу талтай гэдгийг тус үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажилдаг нэг ширхэг дизель автобус нь жилд 46,0 сая төгрөгний импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, 1 тонн гаруй хорт бодисыг агаарт цацдаг бол Мон-30 загварын цахилгаан автобус нь дотоодын эрчим хүчний салбараас жилд 6,6 сая төрөгний эрчим хүч худалдан авч, нийтийн тээврийн салбарын зардлыг 30-40 хувь буулгаж, ард иргэд болон улс, нийслэлийн төсөвт бага дарамт үзүүлэх эдийн засгийн үр өгөөжтэй юм байна.

Цаашид Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үндэсний үйлдвэрлэгчдийн 1000 гаруй Мон-30 загварын цуврал цахилгаан автобусаар хийж, 26 гаруй жижиг дунд үйлдвэрлэл, 2000 гаруй ажлын байр бий болгохын хамт цахилгаан такси, ачааны машин, автомашины угсралт үйлдвэрлэл, хэрэглээг бий болгох зорилго тавин ажиллаж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэхүү ажлыг бүх шатны албан тушаалтнууд, яамд, төр захиргааны байгууллагууд дэмжих ёстой. Монгол инженер, техникийн ажилтнууд гадныхнаас дутахааргүй чадвартай, хийж бүтээж чадаж байгааг энэ бүтээл батлаж байна. Гадаадаас 400 орчим мянган ам.доллараар худалдаж авах энэ автобусыг монголчууд дотооддоо 195 мянган ам.доллараар бүтээж чадаж байна. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, үндэсний нэмүү өртөг бий болох зэрэг улс орны эдийн засаг, нийгэмд үр өгөөжтэй ажлын эхлэл тавигдаж буй нь ихээхэн ач холбогдолтой юм. Монгол хүн бүр эх орондоо үйлдвэрлэсэн зүйлээ амьдралдаа хэрэглэж, бахархаж байж улс орон хөгжинө. Тиймээс эх орондоо үйлдвэрлэсэн автобусаар зорчиход ард иргэдийн сэтгэл хангалуун байна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэллээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд “Япон Улсын ЖАЙКА төслийн хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглагдаж буй том оврын автобуснуудад утааны шүүлтүүр суурилуулж, туршилтын ажил хийсэн. Тус туршилтаар нэг автобус 200 км-т 200 грамм орчим PM тортог ялгаруулж байгаа бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснууд жилд дундажаар 70 орчим тонн РМ тортог ялгаруулж байна гэсэн үг. Тиймээс цахилгаан автобус ашигласнаар автомашинаас ялгарах хорт утааны асуудлыг шийдэх ач холбогдолтой” хэмээн Ерөнхий сайдад танилцууллаа.

Нийслэлд 1200 орчим том аврын автобус байдаг бөгөөд ирэх жилээс цахилгаан болон байгалийн хийгээр ажилладаг, зөвхөн Евро-5 хөдөлгүүртэй автобусаар парк шинэчлэлт хийх зорилгоор энэхүү цахилгаан хоёр автобусыг жил орчим хугацаанд туршиж үзэх юм байна.

Туршилтаар цаг агаарын нөхцөлд тохирох эсэх, ашиглалтын хугацаанд юуг анхаарах зэргийг туршсаны үндсэн дотооддоо цахилгаан болон байгалийн хийгээр ажилладаг автобусыг үйлдвэрлэх ажлыг далайцтайгаар эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаараа салбарын яамнаас мэдээлэл өглөө.

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Батцэнгэл (202.170.68.162)
    Үйлдвэрлэсэн биш угсарсан гээчдээ.
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Б.Баттулга (103.9.89.202)
    vnenshde Mongol hvn bvr Made in Mongolia gesen bichgiin harmaar bn boor zalahtlaa harmaar bnoo
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    12 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    18 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    25 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    37 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    1 цаг 9 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    1 цаг 17 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    1 цаг 29 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    16 цаг 47 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    17 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    18 цаг 27 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    19 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    19 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 54 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    20 цаг 42 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    22 цаг 10 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    22 цаг 42 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    23 цаг 10 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    23 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    23 цаг 23 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    23 цаг 25 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК