Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоршоодын чадавхийг дээшлүүлэх, боломжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

2018-10-15
0
ЖИРГЭХ

Хөдөө аж ахуйн хоршооллын форум: Хөдөө аж ахуйн хоршоодын боломжийг нэмэгдүүлэх нь хөтөлбөр хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Стратеги судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Ж.Мягмарсүрэн нар оролцож, хоршооны талаар төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.

Одоогоор манай улсад 4300 гаруй хоршоо, үүнээс ХАА-н салбарт 1300, хадгаламж зээлийн 400, худалдаа үйлчилгээний чиглэлээр 1500 орчим хоршоо, үндэсний 5 холбоо, сургалт мэдээлийн төв үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарыг дэмждэг 10 гаруй олон улсын байгууллагууд хөгжил туслалцааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Нийгэм цаг үеийн шаардлагаар хоршооллын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгын үүднээс нэн түрүүнд түүний хууль эрх зүйн орчныг сайжруулах саналыг салбарын оролцогчид дуу нэгтэй гаргаж тус салбарын хууль, хөтөлбөрийг шинэчлэх ажил ид өрнөж байна. Тиймээс ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан илтгэлдээ, хоршооны өнөөгийн байдал, олон улсын байгууллагууд, хоршоолол, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга зэргийг дурдлаа.

Хоршооны тухай хуулийг шинэчлэх болсон гол шалтгаан гэвэл одоо мөрдөгдөж буй хууль нь хэт ерөнхий, хөгжлөө даган, нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байгаа, хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг нь сайжруулах шаардлагатай болсон, хоршооны удирдлагын менежмент сул, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлага тодорхойгүй зэргийг дурдаж болох юм.   

Шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр бүлэгт, хоршоонд гишүүнээр элсүүлэхтэй холбоотой зарим шаардлага, хоршооны үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагаанд тавих тусгай шаардлага, хоршооны гишүүн, удирдлагын талаар шаардлага тавьсанаас гадна хоршоо өөрийн үйлчилгээг авдаг  дэмжигч гишүүнтэй байж болохоор оруулж, жинхэнэ гишүүн, дэмжигч гишүүний  ялгааг тодорхой тусгасан. Тэгвэл хоёрдугаар бүлэгт, хоршооны хэлбэр, гишүүдийн тоо, хоршоо аж ахуй эрхлэх нэгжийн хувьд гишүүдийнхээ өмнө хүлээх үүрэг, эдлэх эрх, хориглох зүйлийг шинээр оруулахаар тусгалаа. Хоршооны гүйцэтгэх удирдлага заавал хоршооны гишүүн бус, мэргэжлийн, тодорхой шалгуурыг хангасан байх шаардлагыг шинээр гуравдугаар бүлэгтээ оруулжээ.

Оролцогчдын зүгээс Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэзээ батлагдах, хоршоог хөгжүүлэх талаар УИХ, Засгийн газрын бодлого, жишиг хоршоо байгуулах асуудал зэргийг илтгэгчдээс асуусан. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь олон нийтийн хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа бол Бэлчээрийн тухай хуулийн төсөл батлагдсанаар малчдын бүлэг, хоршоог байгуулах боломжийг нээж, харилцан туршлага судлах боломжтой гэдгийг УИХ, Засгийн газрын төлөөлөл хэллээ.

Нэг аймагт 2-3 буюу улсын хэмжээнд нийт 50 жишиг хоршоо байгуулж, нэг хоршоонд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн, ирэх оны төсвийн төсөлд 5 тэрбум төгрөг суулгахаар саналаа Сангийн яаманд хүргүүлээд байна гэв. Өнгөрсөн жилүүдэд хоршоог хөгжүүлэх олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч үр дүн тааруу байгаа учраас дараа дараагийн санхүүжилт олдох нь хүндрэлтэй байдаг учраас хоршоодын бүртгэлийг сайжруулах, дотоод хяналтаа дээшлүүлэх хэрэгтэй гэж мэргэжлийн холбооны төлөөлөл үзэж байна. Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос Хөдөө аж ахуйн биржээс тавьсан тодорхой шалгуурын дагуу үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг 56 хоршоог санал болгож, тус бирж итгэмжлэл олгож, хамтран ажиллаж байгаа юм. Итгэмжлэгдсэн хоршоог 100 болгохоор зорьж байгаагаа Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Стратеги судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Ж.Мягмарсүрэн мэдээллээ. 

1998 онд батлагдаж, одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд, хоршоо нь эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ. Хоршоо нь түүхий эд боловсруулалтын, үйлдвэрлэлийн, хадгаламж, зээлийн, борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн, үйлчилгээний, орон сууц барих зориулалтын, эд хэрэглэгчдийн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анхан шатны хоршоог 9-өөс доошгүй иргэн, дундын хоршоог хоёроос доошгүй хуулийн этгээд байгуулж болно. Тухайн хоршооны дүрмийг зөвшөөрсөн, түүний үйлчилгээг ашиглаж, холбогдох хариуцлагыг хүлээх чадвартай иргэн, хоршоо сайн дураараа хоршоонд элсэнэ гэсэн зохицуулалттай байна.

Аравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны VIII их хурал Улаанбаатар хотноо болж байгаа юм. Тус холбооны их хуралд 21 аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоодын 138 төлөөлөгч оролцож байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хоршооны нэрийн өмнөөс хэдхэн хүн л бүх ашгиийг авдаг шүү дээ монголд жинхэнэ хоршоо хаана ч байхгүй гаднын хөрөнгийг ууж идэхгсэд Худлаа гэвэл надтай харьцаж болно дээр миний нэр байгаа миний майл chimedochir.bazarsad@gmail.com (66.181.160.91)
    базарсад Чимэд-Очир
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    9 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    16 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    28 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    1 цаг 0 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    1 цаг 8 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    1 цаг 20 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    16 цаг 38 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    17 цаг 21 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    18 цаг 18 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    19 цаг 3 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    19 цаг 42 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 45 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    20 цаг 32 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    22 цаг 1 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    22 цаг 32 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    23 цаг 1 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    23 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    23 цаг 13 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    23 цаг 16 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    23 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК