Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах ажлын үр дүнд 72 зөрчил илрэв

2018-10-23
0
ЖИРГЭХ

Үндэсний аудитын газраас "Цэвэр агаар" сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгийн тайланд хийсэн аудитын дүнг танилцууллаа.

Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн аудитаар нийт 72 зөрчил илэрчээ. 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, МУХС-аас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашиглажээ.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан нийт хөрөнгийн 26 хувийг үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулж, өргөжүүлэхэд, 22 хувийг сайжруулсан зуух, үнс тээвэрлэх автомашин авах, 14 хувийг нам даралтын халаалтын зууханд шинэчлэлт хийх, 10.9 хувийг сайжруулсан түлш, хэсгийн ахлагчийн урамшуулал, агуулахын түрээс гэх мэт зардалд тус тус зарцуулсан байна.

Гэвч агаарын бохирдлын идэвхжил ихтэй бүсийн бохирдлын үзүүлэлтийг үнэн зөв тодорхойлж чадахгүй байгаа талаар Үндэсний аудитын газраас мэдэгдэж байна. Тодруулбал, нийслэл хотоос гадна аймгийн төвүүдэд агаарын бохирдол итхэй, бохирдлын хэмжээ хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон их үүсвэрээр зарцуулахаар төлөвлөсөн арга хэмжээг цогц байдлаар үе шаттайгаар нэгдсэн удирдлага хяналтын дор хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэв.

Гүйцэтгэлийн аудитын газрын захирал Л.Одгэрэл “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдэд тэдний оролцоо, үүрэг хариуцлагын талаар таниулан сурталчлах ажлыг хангалттай хийж гүйцэтгээгүйгээс төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнд нөлөөлөх нөлөөлөл бага байна. Төрийн аудитын байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах талаар удаа хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилтэй асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, албан шаардлага өгч байсан боловч харъяалах төсвийн ерөнхийлөн захирагч нар хэрэгжилтийг хангах талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй. Улаанбаатар хотод агаар орчны бохирдлын хамрах хүрээ нэмэгдэж, хорт бодисын агууламж стандарт хэмжээнээс хэтэрснээс иргэдийн эрүүл мэндийн байдалд нөлөөлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүлйин 16.2-т заасан Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн баталгаа өнөөдөр хангагдахгүйд хүргэж байна. Аудитын дүн, дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайд болон Байгаль орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОАЖ-ын сайд, Сангийн сайд нарт зөвлөмж өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид агаар орчны бохирдлыг хүсч байгааг царцаах буюу бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг хоёр үе шаттайгаар нэгдсэн бодлого, хяналтын дор хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгч байна” гэсэн юм.

Түүнчлэн Аудитаар гарсан дүгнэлттэй холбоотой зарим албан тушаалтанд хариуцлага тоцуулахаар Ерөнхий сайд, Сангийн сайд, Нийслэлийг Засаг дарга болон Улаанбаатар хотын захирагчид зөвлөмж, албан шаардлагыг өгч байгаа базарим аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Төрийн аудитын байгууллагаас агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнд зарцуулсан хөрөнгийн үр нөлөөт байдлыг байнгын явцын хяналт, шалгалт явуулж болно гэдгийг мөн мэдэгдлээ.

Дашрамд дурдахад нийслэлд агаар бохирдуулагч үндсэн эх үүсвэрүүдэд гэр хорооллын 218.665 айл өрх, гэр хороолол орчмын 3,000 нам даралтын зуухны утаа хамгийн их буюу 80 хувь, 331.564 тээврийн хэрэгслийн утаа 10 хувь, ДЦС-аас гарах утаа 6 хувь, бусад буюу тоос шороо, хог хаягдал, үнс зэргээс шалтгаалсан бохирдол 4 хувийг эзэлдэг.

Манай улсад агаарын бохирдлоос шалтгаалан жилд 4000 гаруй хүн нас барж, агаарын бохирдол нь харвалт, зүрх, судасны өвчин, уушгины хавдар болон амьсгалын замын өвчний шалтгаан болж байна. Мөн уушгины хатгалгаагаар нас барж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд 100.000 хүн тутамд ногдох агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоо 132 буюу дэлхийн дунджаас 1.4 дахин их байна. Сүүлийн 10 жилд эдгээр хорт бодисуудын агууламж стандартад заасан хэмжээнээс тогтмол өндөр байгаа нь хүн амын дунд халдварт бус өвчлөлийн32 тэргүүлэх шалтгаан болж, 2008 оныг 2016 онтой харьцуулахад 10.000 хүн амд зүрх судасны тогтолцооны өвчин 1.7 дахин, амьсгалын тогтолцооны өвчин 1.6 дахин нэмэгджээ.

 

Харин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсөв, ЦАС-ийн хөрөнгөөр 164.1 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 153.3 сая ам.долларын ТАХ-үүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдуулагч эх үүсвэр бүрээр агаарын чанарын үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийг гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төрлийг тодорхойлоогүй, арга хэмжээ, зарцуулсан хөрөнгийн үр дүнг агаарын чанарын үзүүлэлтийн өөрчлөлттэй харьцуулан үнэлгээ хийгээгүйгээс агаарын бохирдол дорвитой буураагүй, илт мэдрэгдэх үр дүн гараагүй байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    14 цаг 53 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    15 цаг 36 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    16 цаг 33 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    17 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    17 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 0 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    18 цаг 47 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    20 цаг 16 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    20 цаг 47 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    21 цаг 16 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    21 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    21 цаг 28 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    21 цаг 31 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    21 цаг 42 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    21 цаг 58 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    22 цаг 32 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    22 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    23 цаг 6 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    23 цаг 10 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК