Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500.000-1.000.000 хүртэлх хэмжээний мөнгийг төрийн албан хаагчдад хахууль болгон өгч байжээ

2018-10-25
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газраас сарын 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа  мэдээллийг танилцуулдаг. Энэ удаагийн хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нар оролцлоо.

АТГ-ын дөрвөн ажлын хэсэг Сэлэнгэ, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр зэрэг аймгуудад ажиллаж байгаа аж. Ажлын хэсгүүд өмнө нь Дорноговь, Хэнтий, Баянхонгор, Булган зэрэг аймгуудад ажилласан бөгөөд ирэх арваннэгдүгээр сард үлдсэн аймгуудад ажиллаж дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, мөн 2018 оны худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэл, үр дүнг хянан шалгаж байгаа гэдгийг хэлж байна.

“Мөн өнгөрсөн онд АТГ-ын албан хаагчид 21 аймагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган олон зөрчил, дутагдлыг илрүүлжээ. Зарим зөрчил, дутагдал нь гэмт хэргийн шинж агуулсан байж болзошгүй учраас илүү нарийвчлан судалж шалгаж байгаа. Эдгээр зөрчил, дутагдлаа арилгах, дахин гаргахгүй байхаар тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулаарай гэж АТГ-аас 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн” гэдгийг АТГ-ын Олон нийттэй харилцах газраас мэдээлж байна.

Тиймээс энэ удаагийн 21 аймагт ажиллаж буй зорилго нь өмнө хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг шалгахтай холбоотой аж. Түүнчлэн санхүүгийн мөрдөн шалгах чиглэлээр хууль хяналт болон төрийн байгууллагуудын албан хаагчдад сургалт явуулж байгаа юм байна. Ингэснээр тус албан хаагчдын хамтын ажиллагаа өргөжинө гэж тэд үзэж байна.

Энэ сард авлигатай холбогдсон зарим албан хаагчийг шалгажээ. Тодруулбал, ажилдаа хайхрамжгүй хандаж, эрх бүхий хүний шийдвэргүйгээр хандив туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргатай холбоотой асуудал, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, мөн албаны мөнгийг охиныхоо компанийн дансанд шилжүүлсэн нь хуульд заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн гэх асуудлаар тус тус шалгаж байгаа аж.

АТГ албан тушаалтнуудын мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлдгийн учир нь ямар нэгэн дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш харин улсын хэмжээнд өөр бусад төрийн тушаалтнууд авлигын эсрэг хууль тогтоомжоо ёсчлон биелүүлэхийг сануулсан, анхааруулсан нэгэн төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг цохон тэмдэглэв.

Энэ сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 863 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ийм хэжээний шилжилт хөдөлгөөн төрийн албанд хийгдсэн гэсэн үг юм. Энэ хүрээнд Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшигчдийг хянан шалгаж үзээд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэжээ.

Авлигын эсрэг сургалт зохион байгуулж 6000 орчим төрийн албан хаагчдыг хамруулжээ. Цаашид энэ тоог өсгөнө гэв.

Мөн АТГ-аас энэ сард хоёр судалгааны дүнг танилцуулсан. Эдгээр судалгааны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт нөлөөллийг тодорхойлох сургалт байсан юм. Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500.000-1.000.000 хүртэлх хэмжээний мөнгийг төрийн албан хаагчдад хахууль болгон өгсөн байна. Уг судалгааг АТГ-аас анх удаа хийж байгаа бөгөөд үр дүн нь анхаарал татаж буй тул нарийвчлан судалахаар болоод буй.

Дараагийн судалгаа нь хүүхдийн шударга байдлын судалгаа юм. Энэ нь найм дахь удаагаа болж буй бөгөөд Монгол хүүхдүүдийн шударга байдал өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурсан үр дүн гарчээ.

Түүнчлэн төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй байгаа гэдгийг ярьж байна. Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа үйлдэл хавтгайрах шинжтэй байгаа гэв. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга өнгөрсөн жил нөөц хөрөнгийн сангаас зөвхөн шагнал, урамшуулалд 30.8 сая төгрөг зарцуулсан хийгээд бусад зөрчлүүд байгаа аж.

Хамгийн анхаарал татаж байгаа нь 2017 онд ИНЕГ-аас 1.4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байгаа юм. Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнуудад 10-22 сая төгрөгийн дэмжлэг олгосон байна.

Мөрдөн шалгах хэлтсээс энэ сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд  улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

“Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын эрх бүхий албан тушаалтан  нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг  хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад тус тус хүргүүлсэн байна.

Б.Лхам

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (124.158.111.6)
    ЯРИХААС ЦААШГҮЙ ҮР ДҮНГҮЙ ИЙМ УЛСУУДЫГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЦАЛИНЖУУЛААД БАЙЖ БАЙХ ШААРДЛАГА БАЙДАГ Ч ЮМ УУ? ҮГҮЙ Ч ЮМ УУ? ЧӨТГӨР Л МЭДЭХ БОЛЖ ДЭЭ ХӨӨРХИЙ
    2018 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    14 цаг 54 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    15 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    16 цаг 34 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    17 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    17 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 1 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    18 цаг 49 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    20 цаг 17 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    20 цаг 49 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    21 цаг 17 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    21 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    21 цаг 30 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    21 цаг 32 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    21 цаг 43 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    21 цаг 59 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    22 цаг 34 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    22 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    23 цаг 8 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    23 цаг 12 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК