Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХҮН намынхан ЖДҮХС-гийн мэдээллийг ил болгохыг шаардлаа

2018-10-29
0
ЖИРГЭХ

Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын дарга Б.Найдалаа “УИХ, Засгийн газрын гишүүд ЖДҮХС-гаас өөрсдөдөө зориулж хууль гаргаад, маш бага хүүтэй зээл авсан тухай мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Энэ бол зөвхөн хэдхэн гишүүн, зөвхөн МАН-ын асуудал биш. Энэ бол нэлээд эртнээс эхэлсэн. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэрээр төсвийн хөрөнгийг зувчуулдаг, мөнгө хүүлдэг бүхэл бүтэн систем болж тогтсон зүйл. Хэдхэн сайд, даргыг огцруулаад дуусах биш ул суурьтайгаар судалж, ярилцаж, ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. 

Монголын ЖДҮ эрхэлчдийн 80 хувьд нь 100 сая төгрөгийн санхүүжилт байхад л хангалттай байдаг. Гэтэл яагаад хоёр тэрбум хүртлэх төгрөгийн журам гаргаад тэрийг нь сайд дарга нар авчихсан байдаг юм бэ. 

Жишээ нь, Сум хөгжүүлэх сан 2011 онд байгуулагдсан 2012-2016 онд идэвхтэйгээр жижиг, дунд бизнес/ЖДБ/-ийг дэмжих нэрийдлээр мөнгө тараасан. Энэ бол тухайн ЖДБ-ийг дэмжих гэхээсээ илүү улс төрийн өөрийнхөө хүрээллийг тэтгэж мөнгө тараадаг сүлжээ болсон. Бизнесийн төслийг сумын Засаг дарга мэдээд шийддэг. Сайд судлаад, шийдээд мөнгийг нь олгодог. Ийм байж болохгүй. Үүнийг бид тууштай эсэргүүцэж байна. 

ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж байдаг. Одоогоор бидэнд байгаа мэдээллээр энэ санд 330 тэрбум төгрөг байгаа. Мэдээлэл нь ил тод биш. Хэдэн хүнд зээл өгсөн нь тодорхой биш. Гэтэл энэ сан олон зуун тэрбум төгрөг эргэлдүүлж байгаа хэр нь санхүүгийн тайлан байхгүй. Хэнд хэдэн төгрөгийн зээл өгснөө мэдэхгүй. Чанаргүй зээл нь хэд байгааг мэдэхгүй. Ийм харанхуй далд байдаг авлигын тогтолцоо болсон байна. 

Тиймээс бид энэ сангийн бүх мэдээллийг ил болгохыг шаардаж байна. Хоёрдугаарт, Сум хөгжүүлэх сангаас хэдэн төгрөгийн зээл гаргасан, үр дүнгийн тайлан хаана байна вэ гэдгийг шаардаж байна. Түүнчлэн ХҮН намаас энэ асуудлыг ул суурьтай судлаад хамтран ажиллаж, тэмцэхийг уриалж байна” гэлээ. 

ХҮН намын УЗ-ийн дарга Т.Доржханд “Зөвхөн ЖДҮХС-гаас гадна Тариалан эрхлэлийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийн тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд улстөрчдийн мөнгө угаадаг сангууд байна.

АН байна уу МАН байна уу ялгаагүй аль нь гарч ирсэн тухайн системийг хөгжүүлээд явдаг буруу замаар бид олон жил явж ирлээ. Энэ бол зөвхөн илэрсэн ганц нь. Өнөөдөр банкны хүү 25 хувьтай, ББСБ-ын хүү 50-100 хувьтай байна. Гэтэл ББСБ-ын тэр хөрөнгийн эх үүсвэр хаана байна вэ гэсэн чинь хүү багатай дээрх сангууд болж таарч байна. Жилийн гуравхан хувийн хүүтэй зээл аваад цааш нь 100 хувийн хүүтэй болгож зээлдүүлж байна. 

Тусгай зориулалтын сангууд дотор яг ийм луйвар явагдаж байгаа. Монголын санхүүгийн зах зээлийн системийг эрүүл болгоё гэвэл намуудын санхүүжилтийг ил болгох цаг нь болсон. Тийм учраас ил тод байдлыг бид нэхэмжилж байна.

2014 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын тогтоол байна. Энэ тогтоолд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөгжлийн сайд Н.Батбаярт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийд гэж үүрэг өгсөн байна. Нэг зээлдэгчид хоёр тэрбум төгрөг өг гэж. Эх үүсвэрийг нь Засгийн газар өр тавьж олж ир гэсэн агуулгатай тогтоол.

Гэтэл иргэд бидний мөнгөөр санхүүжүүлээд жилийн 17-18 хувийн хүүтэй бонд гаргаж өр тавингуутаа зөрүүлээд өөрийнхөө хамаатан саданд гурван хувийн хүүтэй хоёр тэрбум төгрөгийн зээл өгч байна” гэв.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Наран (103.229.122.146)
    Одоо ч бүр хэнд читгэхгүй байна шүү хичнээн их итгэж сонгоно төдий чинээ хууран мэхэлнэ хүн л юм хойно амьдрал ахуйгаа бодолгүй яахав нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод яасанч их шунал вэ одоо өөр хүмүүсийг сонголоо гэж бодьё гараад л нэгэн ижил болно бид итгэлээ бүрэн алдаж байна нэр дэвшигч нарыг гаргаж ирэх сонголтоо намууд бодолцох хэрэгтэй байнаа мөнгө идсэн хулгай луйвар хийсэн хүмүсийн нуугддаг газар болжээ
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • Баяраа, Дархан хот (202.179.31.82)
    ХҮН намын ЖДҮХС-н талаар цаг үеийн мэдээллийг бүрэн дэмжиж байна , би энэ сайтад сэтгэгдлээ бичсэн байгаа, яаж эх орноо гэсэн хүмүүсийг дээш нь гаргаж эх орноо удирдуулах юмсан даа цөхөрч бна шүү
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • иргэн (66.181.167.54)
    Шаардлаа гэж орхихгүй байх хэрэгтэй.энэ асуудал дээр цэг тавиад хариуцлага тооцуулаад ЗГ нь шинэчлэгтэл нь тэмцэж уриалж олон зөв мэдээлэл өгөх нь чухал байна.Энэ намын хүмүүс улстөрчид ярих биш хэргжүүлдэг хийдэг баймаар байна даа
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    14 цаг 23 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    15 цаг 7 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    16 цаг 4 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    16 цаг 48 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    17 цаг 28 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 30 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    18 цаг 18 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    19 цаг 47 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    20 цаг 18 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    20 цаг 47 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    20 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    20 цаг 59 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    21 цаг 2 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    21 цаг 13 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    21 цаг 29 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    22 цаг 3 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    22 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    22 цаг 37 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    22 цаг 41 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК