Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЖДҮ-ийг дэмжих санхүүжилтийн тайланг ил тод болгож, тогтолцоог иж бүрэн шинэчлэхтэй холбоотой мэдэгдэл

2018-10-29
0
ЖИРГЭХ

ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-аас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготой жилийн 3% хүүтэй, урт хугацаатай зээлийг УИХ-ын нэр бүхий гишүүд, тухайлбал ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал нар мөн 950 саяыг тус тус авсан байна. Үүгээр зогсохгүй энэ сангаас эрх мэдлээ ашиглан хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүд, сайд дарга нарын тоо баримттай нэмэгдэн ил болсоор байна. Энэ бол хэдхэн гишүүд, дарга холбогдсон нэг удаагийн тохиолдол биш, харин МАН, АН-ын олон ЗГ дамжиж, олон жил үргэлжилсэн ЖДҮ дэмжих нэрийдлээр барин улсын төсвөөс мөнгө завших, улс төрийн тойрон хүрээлэлдээ мөнгө тараадаг авлига, мөнгө хүүлэх сүлжээ болон өргөжсөн ноцтой асуудал гэж үзэж байна. Тодруулбал,

• ЖДҮХС 2009 онд шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд ХХААХҮ-ийн сайдын шууд удирдлага хяналт дор байдаг, засаглал нь бүрэн улс төрөөс хараат, тайлан мэдээ нь ил тод биш байгууллага.

• Тус санд нийт 330 гаруй тэрбум төгрөг эргэлдэж буй гэгдэх боловч санхүү, үйл ажиллаганы тайлан тодорхойгүй, эргэн төлөлт, чанаргүй зээл, ашиг алдагдлын мэдээлэл нь бүрхэг. Бүрэн бус мэдээгээр 2006-2012 онд 390 тэрбум төгрөг улсын төсвөөс, 2014 онд 100 тэрбум төгрөг, 2015 онд 70 тэрбумыг Хөгжлийн банкнаас, 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 60 тэрбум төгрөг улсын төсвөөс ЖДҮХС-нд тус тус олгож байсан.

• 2014 оны 6 сард Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ЗГ-ын тогтоолын дагуу 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас ЖДҮХС-д олгож, 2 тэрбум хүртэлх хөнгөлөлттэй зээл олгох чиглэл өгсөн байна.

• Бодлогын зээл гэх нэртэй жилийн 3% хүүтэй, 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргах тогтоолыг Ж.Эрдэнэбатын ЗГ 2016 оны 11 сард гаргаж, түр журам баталсан. Энэ журмаар бодлогын зээлийг сонгон шалгаруулж, ЖДҮ эрхэлсэн сайд нь шийдвэр гаргахаар зааж өгсөн.

• 2011 онд С.Батболд Ерөнхий сайдын үед “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг баталж, сумын засаг дарга, төрийн албан хаагчид ЖДҮ, бизнесийн зээл судлан шийдвэр гаргах, хяналт тавих эрхийг олгож байсан. 2016 оны 3 сард Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед ЗГ-ын тогтоолоор энэ журмыг шинэчлэн баталж байсан.

• Энэ мэтчилэн дээр дурдсан сангуудаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийг хөгжүүлэх тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг гоё нэртэй боловч үйл ажиллагаа, санхүүгийн тайлан нь ил тод бус төсөв хөрөнгө ЖДҮ-ийг дэмжих нэрэн дор хяналтгүй зарцуулагдаж байна.

Төсвөөс зарцуулсан олон зуун тэрбум төгрөг жинхэнэ жижиг дунд бизнес эрхлэгч, санхүүжилт шаардлагатай байгаа иргэд, байгууллагуудад очилгүй, ийм байдлаар цөөн сайд дарга, тэдний хүрээлэлд үйлчилдэг санхүүгийн сүлжээ болон бэхжжээ. Иймээс, нэр нь тодорсон хэдхэн УИХ-ын гишүүд, сайд нарт хариуцлага тооцоод зогсохгүй, асуудлыг цогцоор авч үзэж, ЖДҮХС, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, холбогдох шийдвэрүүдийг ил тод болгож, ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн тогтолцоогоо иж бүрнээр нь шинэчлэн цэвэрлэх ёстой гэж Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) үзэж байна. Ингэж иж бүрэн шалгаж, цэвэрлэхгүй, хэдхэн албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрвөл цаана нь татвар төлөгч, бизнес эрхлэгч иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн хэвээр, дараагийн сайд дарга нар урьдын адил ЖДҮ-д зориулсан хөрөнгийг шамшигдуулсаар байх болно.

Иймд, юуны өмнө жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор оруулсан санхүүжилт, түүний ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн тайланг олон нийтэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод тайлагнахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нараас шаардаж байна.

Үүнд:

1. ЖДҮХС байгуулагдсан цагаас хойшхи удирдлага, бүтэц, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, олгосон зээлийн тоо, зээлийн багцын мэдээлэл, чанаргүй зээлийн хэмжээ.

2. Үүсгэн байгуулагдсанаас хойш улсын төсөв, Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс авсан зээл, санхүүжилтийн хэмжээ.

3. Тус сангийн зээл олгох журам, холбогдох тушаал, шийдвэр, зохицуулалт.

4. 2014 оны 6 сард ЗГ-ын тогтоолын дагуу 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас ЖДҮХС-д олгож, 2 тэрбум хүртэлх хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн хүрээнд олгосон зээлийн тоо, дүн, үр дүн.

5. 2016 оны 11 сараас эхэлсэн бодлогын зээл буюу ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн журмын дагуу ямар иргэд, байгууллагадад, ямар дүнтэй, хэдэн зээл олгоод байгаа тухай мэдээлэл.

6. 2016 оны 3 сард гарсан ЗГ-ын тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих тухай журмын дагуу ямар иргэд, байгууллагуудад, ямар дүнтэй зээл олгоод байгаа, эргэн төлөлтийн тухай мэдээлэл.

7. Монгол Улсын ЖДҮ-ийн 30% нь 10 сая хүртэлх төгрөгийн, 33% нь 10-50 сая хүртэлх төгрөгийн, 18% нь 50-100 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн хэрэгцээтэй. Нийт ЖДҮ-ийн 80 гаруй хувь нь ердөө 100 сая хүртэл төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээтэй байхад заавал яагаад 2 тэрбум төгрөг хүртэл бодлогын зээл гаргах болсон шалтгаан үндэслэлээ тайлбарлах.

8. Монгол Улсын 2019 оны төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед тус сангийн тайлан олон нийтэд бүрэн ил болтол ЖДҮХС-д нэмж мөнгө төсөвлөх асуудлыг хэлэлцэхийг түдгэлзүүлэх.

Монгол Улсын хуулийн дагуу улсын төсөв, иргэд, байгууллагуудын татварын мөнгөөр санхүүжиж буй ЖДҮХС-ийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан олон нийтэд нэг бүрчлэн ил тод байх ёстой.

Хэрвээ энэхүү шаардлагыг үл хэрэгсэн, УИХ-аар улсын төсөвт ЖДҮХС-нд нэмж хөрөнгө төсөвлөх тухай хэлэлцүүлж, батлавал санал өгсөн УИХ-ын гишүүдийг шууд болон дам утгаар энэхүү сангийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй хамтран ажиллаж, хуулийн дагуу тэмцэл өрнүүлэх болно гэдгийг хатуу мэдэгдэж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Монгол (64.119.27.167)
    Монгол бус ухааныг дэмжсэн санд муу ёрын сүнс шүглэсэн дэгээ.
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.27.167)
    Нөгөө хэд авсаар ахуйд иргэд бид хэрхэн өөдлөх:(
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • Би (64.119.27.167)
    Зөвхөн энэ удаагаар бүү зогс! Энэ сан үүссэн цагаас өнөө хүртэл хэн хэдийг хумсалж хэр таргалсныг тогтоо!!! Бондууд ч мөн адил шүү дээ!!!!!!!!!!!!
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.160.18)
    Зөв
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.81.171.2)
    Энэ намын нэр нэг л утгагүй санагдаад байхий. ҮНДЭСНИЙ эсвэл ҮНДЭСТНИЙ
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    14 цаг 24 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    15 цаг 8 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    16 цаг 5 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    16 цаг 49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    17 цаг 29 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 31 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    18 цаг 19 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    19 цаг 48 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    20 цаг 19 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    20 цаг 48 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    20 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    21 цаг 0 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    21 цаг 3 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    21 цаг 14 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    21 цаг 30 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    22 цаг 4 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    22 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    22 цаг 38 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    22 цаг 42 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК