Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Малчид нэгдэж чадвал буянт сүргээ буруу гартнуудаас хамгаална

2018-10-30
0
ЖИРГЭХ

Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж агсан “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян. Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ. Монгол эмгэнэлтэй” хэмээн хэлсэн нь өдгөө афоризм мэт болжээ. Нүүдэлчин ухаанаар жилийн дөрвөн улиралтай зохицон амьдарч ирсэн монголчуудын амьдралын чухал таваар нь тал дүүрэн бэлчих таван хошуу мал юм. Өвөг дээдсээс уламжлан дамжсан малчин ухаанаар мал сүргээ өсгөн үржүүлж буй малчид энэ цагт нийгэмтэйгээ зохицон нүүдэллэн амьдарч байна. Нийгэм хөгжиж, хүмүүсийн мөс чанар муудахын хэрээр малчдад олон саад бэрхшээл тулгарч буйн нэг нь малын хулгай юм. Бусдын өмч болох мал хулгайлж, улмаар худалдан борлуулах, ашиг хонжоо олох хэрэгсэл болгох явдал гарсаар байна. Айлын гадаа байсан хурдан буянуудыг буруу гартнууд тууж, унагалах дөхсөн заримынх нь амийг тасалчихсан байсныг сошиалаар зурагтай нь мэдээлж байсан. Монгол хүнээс гарахааргүй ийм харгис үйлдлийг харсан малчид халаглахаас өөрөөр тэдний эсрэг арга хэмжээ авч чаддаггүй байсан. Уг нь манай улсад Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжээд олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү хуулийн талаар малчдад сурталчлан таниулж, орон нутгийнхан нь дорвитой арга хэмжээ авч чадвал малын хулгайчдын эсрэг тэмцэх боломжтой юм. Тухайлбал, уг хуулийн 4.3-т “Иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар мал сүргийг хамгаалах зорилготой малчид, мал бүхий иргэдийн бүлгийг баг, хороонд ажиллуулж болох бөгөөд бүлгийн үлгэрчилсэн дүрмийг хүнс, хөдөө аж ахуйн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” хэмээн заасан байдаг. Үүнээс санаа авч малчин болон мал бүхий иргэд хамтран бүлэг байгуулан ажиллавал урт гартнаас буянт сүргээ хамгаалах боломжтой. Энэ ажлыг зарим аймгийн малчид санаачлан айл саахалт, нутаг дэвсгэр, ахан дүүсээрээ хоршин мал сүргээ хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төв аймгийн ерөнхий прокурор С.Алимаа “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд малчидтайгаа хамтран малчны бүлгийг ажиллуулдаг. Малчид хоорондоо эвлэлдэн нэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж ирсэн. Жишээлбэл, хэн нэгэн малчин ажил гараад өөр тийшээ явахад нөгөө үлдсэн малчид нь түүнийг малыг харж, хараа хяналт тавин хамгаалах чиглэлээр ажилладаг бүлэг сумдад ажиллаж байгаа. Энэ нь маш үр дүнтэй байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Газар орноо сайн мэддэг, айл хотлынхоо малын зүсийг анддаггүй малчид ингэж нэгдвэл мал сүргээ алдахаас сэргийлж чадна. Түүнчлэн малчид, мал бүхий иргэн олонтой аймаг, сумдынхан хуулиа чандлан биелүүлбэл эд хөрөнгөөрөө хохирохгүй. Танил бус нэгэн мал тууж явбал учрыг нь лавлаж,  шөнө орой ганцаар төөрсөн малд санаа тавих нь аймаг, сумдын иргэдийн үүрэг юм. “Сайн санааны үзүүр тос” гэдэг. Ингэж нэг нэгэндээ тусалсан тохиолдолд урамшуулах талаар ч Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан байдаг. Тус хуулийн 16.5.3-т “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж, урамшуулах” тухай дурдсаныг ч малчин, мал бүхий иргэд анхааралдаа авах шаардлагатай. Түүнчлэн 11.3-т “Алдуул малыг өөрийн эзэмшилд байлган маллаж байсан этгээдэд Иргэний хуулийн 116, 117 дугаар зүйлд заасан урамшуулал олгоно”. 14.1-т “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу урамшуулна” хэмээн заажээ. Ийм байдлаар иргэд малчидтайгаа хамтран ажиллах нь олон талын ач холбогдолтой.

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийн гаралт багасч байгаа талаар сайхан мэдээг дуулгах болсон ч буруу гартнуудын арга улам нарийсах болсон нь тэдний санааг зовоож буй юм. Хулгайд малаа алдсан хэрэгтэй ихэвчлэн ойр дотнын эсвэл танил хүмүүс холбогдсон байдаг аж. Урт гартнууд бүл цөөтэй айл өрхийг ажиглаж байгаад малыг нь хулгайлдгийг малчид хэлж байсан юм.

Малын хулгайн гэмт хэрэг 10 жилийн өмнөх үетэй харьцуулбал харьцангуй буурч байна. Малын хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд 2007 онд 1863, 2010 онд 1067, 2016 онд 804, 2017 онд 901 бүртгэгджээ. 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад мал хулгайлах гэмт хэрэг хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна. Малын  хулгайн гаралт Төв, Архангай, Хэнтий, Дорнод, Хөвсгөл аймагт хамгийн их бүртгэгдсэн байдаг бол Дорноговь, Говьсүмбэрт хамгийн бага байна.

Малчин хүн  малынхаа үр шимийг хүртэхийн тулд борви бохисхийлгүй үүрийн таван жингээс үдшийн гялаан хүртэл хөдөлмөрлөдөг. Ийн ариун цагаан хөдөлмөрөөрөө өсгөн үржүүлсэн буянт малаа бусдад алдах даанч хайран. Тиймээс малчин, мал бүхий иргэд буянт сүргээ байнгын хариулгатай байлгах нь чухал. Мал сүргээ хамгаалах нь ганцхан цагдаагийн байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн оролцооноос хамаарахыг ойлгох хэрэгтэй байна.

 


 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    13 цаг 55 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    14 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    15 цаг 35 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    16 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    16 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 2 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    17 цаг 50 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    19 цаг 18 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    19 цаг 50 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    20 цаг 18 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    20 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    20 цаг 30 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    20 цаг 33 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    20 цаг 44 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    21 цаг 0 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    21 цаг 34 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    21 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    22 цаг 8 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    22 цаг 12 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК